2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2026/02904

 

2026 он 03 сары *******6 өдөр

*******92/ШШ2026/029*******

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *******-р хороо, Олимпын гудамж, ******* байр, ******* давхар, *******02 тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:284*******266/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, *******-р хороо, *******-р байранд байрлах, ******* ХХК /РД:/,

Нэхэмжлэлийн шаардлага: Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 85,230,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2025 оны *******2-р сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энххүслэн.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ:

... ******* ХХК нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул ******* ХХК-д холбогдуулан гаргасан бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 85,230,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд миний эзгүйд нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

*******.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл нь шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбар, хүсэлтдээ ... ******* ХХК нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул ******* ХХК-д холбогдуулан гаргасан бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 85,230,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд миний эзгүйд нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж өгнө үү гэжээ.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл нь хариуцагч тал төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тогтоогдлоо.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.5-д Энэ хуулийн *******06.3, *******06.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж тус тус заасан.

5.Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тайлбарласан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.5, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

*******.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл нь хариуцагч тал төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр ******* ХХК-д холбогдуулан гаргасан бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 85,230,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 584,*******00 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН