2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2026/00458

 

 

 

 

2026 01 08  192/ШШ2026/00458  

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийнүгээр хороо,  дугаар хэсэг, Зайс оршин суух Бовогт -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Хан-Уул дүүргийн , Стадион оргил, Зайсангийн гудамж,шин суух,  /РД: холбогдох,

Гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгийг гаргуулах, Д.Б гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 88,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т., түүний өмгөөлөгч Б.

хариуцагч Д.Б түүний өмгөөлөгч К.О

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1186 дугаар шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалж, 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Н 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.Б нарыг эх Т.О миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. 2017 оны 7 дугаар сард Д.Бгэм буруугаа ухаарч, уучлал хүсэж, амлалт өгсөн тул бид буцаж хамт амьдраад 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр охин Б.Этөрүүлсэн. Энэ хугацаанд гэрлэлтээ сэргээлгээгүй ба дахин таарч тохирохгүй цаашид хамт амьдрах боломжгүй болж, тус тусдаа амьдарч байгаа. Гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгийг гаргуулахаар шүүхэд  нэхэмжлэл гаргасан ба бид хоёр дараахь байдлаар эвлэрлийн гэрээ байгуул1 дүгээр хороо, Сйсанг байршилтай, 82 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206021358 дугаарт бүртгэлтэй, орон сууцыг Д.Б өмчлөлд үлдээж, өмчлөгчөөс Т.О намайг хасаж, өмчлөгчөөр Б.Н Б.ББ.Эг нарыг нэмж бүртгүүлэхээр, Хан-Уул дүүргийбайрны зоорийн давхрынавто зогсоолыг Т.Оминий өмчлөлд үлдээж, өмчлөгчөөс Д.Б хасуулахаар харилцан тохиролцсон тул бидний тохирсноор эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр Т.ОХан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1186 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. 2017 оны 7 дугаар сард бид эвлэрэн хамт амьдарч, бидний дундаас 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр охин Б.Э төрсөн нь үнэн. Бид гэрлэлтээ сэргээлгээгүй. Бид дундын эд хөрөнгө дээр дараах байдлаар тохирч эвлэрсэн. Хан-Уул дүүргий Зайсангийн гудамж 74/1 тоот барилгын 2 давхар, А тоот хаягт байршилтай, 82 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2дугаарт бүртгэлтэй, орон сууцыг Д.Батжаргал миний өмчлөлд үлдээж, өмчлөгчөөр Б.Н Б.Б, Б.г нэмж бүртгүүлэхээр, Хан-Уул дүүргийн тоот авто зогсоолыг Т.Оюунжаргалын өмчлөлд үлдээхээр харилцан тохиролцсон тул бидний тохирсноор эвлэрлийг баталж өгнө үү, миний бие гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 88,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.О хариуцагч Д.Бхолбогдуулан гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгийг гаргуулах, Д.Бл, Т.О холбогдуулан гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 88,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэргийг хэлэлцүүлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.ОХан-Уул дүүсангийн гудамж 74/1 тоот барилгын 2 давхар, А тоот хаягт байршилтай, 82 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй орон сууцыг Д.Бөмчлөлд үлдээж, өмчлөгчөөс Т.Охасаж, өмчлөгчөөр Б.Н Б.Б Б.Энарыг нэмж бүртгүүлэх, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 21/1, 21/4 байрны зоорийн давхрын 32 тоот авто зогсоолыг Т.Оөмчлөлд үлдээж, өмчлөгчөөс Д.Бхасуулахаар зохигч эвлэрсэн болох нь нэхэмжлэгч Т.О хариуцагч Д.Бнарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ, Д. сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан нь түүний тайлбараар тогтоогдож байна.  

 

Эвлэрлийн гэрээ, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Т.О нэхэмжлэлтэй Д.Бхолбогдох гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгийг гаргуулах, Д.Б сөрөг нэхэмжлэлтэй Т.О холбогдох гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 88,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Т.ОХан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил хаягт байршилтай, 82 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2дугаартай орон сууцыг Д.Бөмчлөлд үлдээж, өмчлөгчөөс Т.О хасаж, өмчлөгчөөр Б.НБ.нарыг нэмж бүртгүүлэхээр, Хан-Уулйн давхрын 32 тоот авто зогсоолыг Т.О өмчлөлд үлдээж, өмчлөгчөөс Д.Б хасуулахаар зохигч эвлэрснийг, хариуцагч Д.Б гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 88,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,010,350 төгрөгийг, хариуцагч Д.Б сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 598,000 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Б  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.О олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ  Д.ДАВААСҮРЭН