| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0648/э |
| Дугаар | 669 |
| Огноо | 2018-09-17 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 669
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, улсын яллагч, Д.Агар, шүүгдэгч Я.Анарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Чөдрөн овогт Янжинхорлоогийн Алтантуяад холбогдох эрүүгийн “1811014070765” дугаартай, 186/2018/0648/э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян уулын 12-48 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Чөдрөн овогт Янжинхорлоогийн Алтантуяа /РД:УП93070245/,
Холбогдсон хэргийн талаар;
Я.Ань 2018 оны 04 дүгээр 30-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зоос гоёл ХХК-ний 23 дугаар лангуун дээр худалдагчаар ажиллах хугацаандаа 8.800.000 төгрөний үнэ бүхий 12 ширхэг мөнгөн аягыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Я.Ань хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:....шүүх хуралдааанд мэдүүлэг өгөхгүй. мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Энхтуяагийн:...Би 12-ийн хэмжээтэй 999 сорьцтой 26 лангийн буюу 975 граммын мөнгөний орцтой мөнгөн аяга 1 ширхэг, 8-ийн хэмжээтэй 999 сорьцтой 23 лангийн буюу 862 граммын мөнгөний орцтой мөнгөн аяга 1 ширхэг, 6-ийн хэмжээтэй 115 граммын мөнгөний орцтой стандарт хэмжээний 10 ширхэг мөнгөн аягыг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бүрэн бүтэн хүлээн авсан. Одоо надад санал гомдол байхгүй гэх мэдүүлэг. /хх 31-32/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Янижнхорлоогийн:....Я.Ань миний том охин бөгөөд 1993 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 2000 онд нийслэлийн 76 дугаар сургуульд элсэн орж 2010 онд бүрэн дунд боловсролтой төгссөж. Их засаг их сургуулийн нягтлан, эдийн засагч мэргэжлээр суралцахаар элсэн орж, 2014 онд сургуулиа төгсөөд 2015 онд Солонгос улс руу магистрийн сургуульд яваад 2017 онд төгсөөд ирсэн. Үүнээс хойш надтай хамт амьдарч байна. Энд ирээд манай хамаатны дүү Энхтуяа өөрөө гуйгаад лангуун дээрээ ажиллуулахаар болж байсан. Зан байдлын хувьд цайлган муу санаа байхгүй, хүнээс юм нууж чаддаггүй, шулуун шударга зантай хүүхэд. Ер нь муу санаа байхгүй хүнд итгээд л яваад байдаг. Ямар нэгэн муу санаа байхгүй болохоор хүмүүсийн үгээр л байдаг. Эцэг эхийн үгнээс зөрөхгүй яг л хэлснээр байдаг хүүхэд. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй гэх мэдүүлэг. /хх 37-38/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.Гантөмөрийн:....2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Зоос гоёлын эсрэг талд байрлах Сайн ломбардын 36 дугаар салбарт №368040470 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр 16см диаметртэй 450 грамм мөнгөн аяга 1 ширхэг, 18 см диаметртэй 500 грам мөнгөн аяга нэг ширхэгийг Янжинхорлоо овогтой Алтантуяа нь нийт 760.000 төгрөгний барьцаанд тавьсан. Үүний дараа 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр №3680500003 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр 10 ширхэг мөнгөн аягыг барьцаалан 14 см диаметртэй мөнгөн аягыг барьцаалан 600.000 төгрөгний зээл авсан байсан. Ингээд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зээлийн үндсэн хугацаа буюу нэг сар өнгөрхөд хугацааг дахин нэг сараар сунгаж, төлбөр хийсэн. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс прокурорын зөвшөөрөлтэй дээрх эд зүйлийг эд мөрийн баримтаар хурааж авсан. Я.Алтантуяагийн ээж болох Янжинхорлоо нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дээрх 2 зээлийг төлж барагдуулан манай байгуулагыг ямар нэгэн хохиролгүй болгосон. Одоо нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх мэдүүлэг. /хх 55-57/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-09/, барьцааны зээлийн гэрээ, гүйлгээ хийсэн баримт /хх10-15/, эд мөрийн баримт хурааж авсан тухай тэмдэглэл /хх 17-20/, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /21/, 23/, эд зүйлийн үнэлгээ /хх-24/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-47/, шүүгдэгч Я.Алтантуяагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/, хохирогч Б.Энхтуяагийн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт /хх-59/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Я.Ань 2018 оны 04 дүгээр 30-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зоос гоёл” ХХК-ний 23 дугаар лангуун дээр худалдагчаар ажиллах хугацаандаа 8.800.000 төгрөний үнэ бүхий 12 ширхэг мөнгөн аягыг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Энхтуяагийн...би 12-ийн хэмжээтэй 999 сорьцтой 26 лангийн буюу 975 граммын мөнгөний орцтой мөнгөн аяга 1 ширхэг, 8-ийн хэмжээтэй 999 сорьцтой 23 лангийн буюу 862 граммын мөнгөний орцтой мөнгөн аяга 1 ширхэг, 6-ийн хэмжээтэй 115 граммын мөнгөний орцтой стандарт хэмжээний 10 ширхэг мөнгөн аягыг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бүрэн бүтэн хүлээн авсан. Одоо надад санал гомдол байхгүй гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Гантөмөрийн....2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Зоос гоёлын эсрэг талд байрлах Сайн ломбардын 36 дугаар салбарт №368040470 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр 16см диаметртэй 450 грамм мөнгөн аяга 1 ширхэг, 18 см диаметртэй 500 грам мөнгөн аяга нэг ширхэгийг Янжинхорлоо овогтой Алтантуяа нь нийт 760.000 төгрөгний барьцаанд тавьсан. Үүний дараа 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр №3680500003 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр 10 ширхэг мөнгөн аягыг барьцаалан 14 см диаметртэй мөнгөн аягыг барьцаалан 600.000 төгрөгний зээл авсан байсан. Ингээд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зээлийн үндсэн хугацаа буюу нэг сар өнгөрхөд хугацааг дахин нэг сараар сунгаж, төлбөр хийсэн. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс прокурорын зөвшөөрөлтэй дээрх эд зүйлийг эд мөрийн баримтаар хурааж авсан. Я.Алтантуяагийн ээж болох Янжинхорлоо нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дээрх 2 зээлийг төлж барагдуулан манай байгуулагыг ямар нэгэн хохиролгүй болгосон. Одоо нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, Я.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Я.Алтантуяаг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Энхтуяа, иргэний нэхэмжлэгч Б.Гантөмөр нар нь шүүгдэгч Я.Алтантуяагаас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд заасан “Нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Я.Алтантуяаг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чөдрөн овогт Янжинхорлоогийн Алтантуяаг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Я.Алтантуяаг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Я.Алтантуяад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 2 цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.Ань нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Я.Ань цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Алтантуяад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ