2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/10751

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 15 192/ШШ2025/10751

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Насанжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С***********н дүүрэг, 1*** дугаар хороо, ө***************тоот хаягт оршин суух Б******* овогт Д******* Д*******/РД:ХЗ*********/,

 

Нэхэмжлэгч: С********* дүүрэг, 1***************тоот хаягт оршин суух Х************овогт С************О******** /РД:ХЗ********/ нарын нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч: Б******* дүүрэг, 1********хороо, *4 д********ороолол, а***********тоот хаягт оршин суух Ч******** овогт А*****Г********** /РД:ЧИ*****************/,

 

Хариуцагч: Б********** дүүрэг, 1************************* тоот хаягт оршин суух Ж******* овогт Г************ Ө*******/РД:ЧН************/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 40,326,833 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О********* нэхэмжлэгч Д.Д*********дий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Мөнхзул нар оролцов.

 

 

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.5, 222.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Г*******, Г.Ө******** нараас 36,576,833 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Д***********, С.О********нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,584 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Г********, Г.Ө******** нараас 340,834 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.До******, С.О********* нарт олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАСАНЖАРГАЛ