2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2026/01550

 

 

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар *банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох иргэний хэрэгт хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлага 33,867,658 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн сар бүрийн 30-ны өдрийн дотор 2,822,304.8 төгрөгөөр 12 сарын хугацаанд тус тус хуваан төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 327,288 төгрөгөөс 163,644 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 163,644 төгрөгийг, хариуцагчаас 163,644 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг шүүгчийн захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН