| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Насанжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/09710/И |
| Дугаар | 192/ШШ2025/10523 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/10523
2025 12 09 192/ШШ2025/10523
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Насанжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С******************************** тоот хаягт байрлах Н**************** ХХК /РД:5**************-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х*******************************тоот хаягт байрлах Т******************л ХХК /РД:6************/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 190,338,490 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э********** хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д********** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Мөнхзул нар оролцов.
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Н*****************н ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т************ ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 190,338,490 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Н********* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 190,338,490 төгрөгийн 50,383,718 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т**********ХХК нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 139,954,772 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 4 сарын хугацаанд буюу 2026 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 34,988,693 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 34,988,693 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 34,988,693 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 34,988,693 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 1,109,643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т***********ХХК-аас 857,724 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н************ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАСАНЖАРГАЛ