| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/09763/И |
| Дугаар | 192/ШШ2026/02205 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2026/02205
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар *ын нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох иргэний хэрэгт зохигчид нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас *маркийн машиныг нэхэмжлэгчид бүхэлд нь шилжүүлэх, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд * нь шүүхэд гаргасан шаардлагаасаа бүхэлд нь татгалзахаар эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 110,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 40,750 төгрөгийг улсын төвсийн орлогоос, 70,200 төгрөгийг хариуцагч *аас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, гуравдагч этгээд *аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 531,500 төгрөгөөс 265,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 265,750 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж *д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН