2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/10480

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Р.*******ы нэхэмжлэлтэй Д.Тодхүүд холбогдох 651 566 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрч, хариуцагч Д.Тодхүү нь нэхэмжлэлийн шаардлага болох 651 566 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 60 000 000 төгрөгөөр, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 51 566 000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 415 780 төгрөгийн 50 хувь болох 1 707 890 төгрөгийг хариуцагч Д.Тодхүүгээс, үлдэх 50 хувь болох 1 707 890 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Тодхүүд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 
 

                         ШҮҮГЧ                                                  Д.ЭНХЦЭЦЭГ