| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2026/00277/И |
| Дугаар | 103/ШШ2026/00246 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2026/00246
| 2026 оны 02 сарын 27 өдөр | Дугаар 10*******/ШШ2026/00246 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамжинд байрлах, ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ангийн байр, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,876,**************6.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Т.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,876,**************6.11 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* банк ХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Т.******* нь нэхэмжлэгч "Хаан банк" ХК-тай 2024 оны 0******* дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ/57766847 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж *******,1**************,100 төгрөгийг жилийн 15.6%, сарын 1,*******% хүүтэй, *******0 сарын хугацаатай онлайн цалингийн зээл авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулсан байна. Зээлдэгч нь 2024 оны 0******* дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ/57766847 тоот зээлийн үндсэн зээлд 2,075,716.*******5 төгрөг, зээлийн хүүнд *******18,217.*******4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,768.85 нийт 2,**************8,702.54 төгрөг төлсөн байна. Үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 2*******1 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд ЗГ/57766847 тоот зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 7,057,*******8*******.65 төгрөг, зээлийн хүү 786,80*******.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,14*******.05 төгрөг, нийт 7,868,**************6.11 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус тус зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн байх боловч зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан хэрэглээний лизингийн зээлийн гэрээний 6.1.1-т "Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зохих ёсоор биелүүлээгүй" тохиолдолд Банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна. Иймд үндсэн зээл 7,057,*******8*******.65 төгрөг, зээлийн хүү 786,80*******.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,14*******.05 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 7,876,**************6.11 төгрөгийг Т.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банкнаас нэхэмжилсэн 7,876,**************6.11 төгрөгийг маргах зүйлгүй, төлж барагдуулах болно гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,876,**************6.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,*******71 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 70,485.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,485.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА