| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/06986/И |
| Дугаар | 192/ШШ2026/00472 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2026/00472
| 2026 01 09 | 192/ШШ2026/00472 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүгч Ц.Оюунбилэг, Д.Мөнхцэцэг, иргэдийн төлөөлөгч Д.Анарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн дугаар хороо,дугаар гудамж,тоот хаягт оршин суух, регистрийн дугаартай, Лговогт Б Т нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хан-Уул дүүргийн дугаар хороо дүгээр хэсэг, тоот хаягт оршин суух, регистрийн дугаартай, овогт Цн Ц холбогдох,
Гэм хорын хохиролд 17,729,188 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б
иргэдийн төлөөлөгч Д.А
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Т2018 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө хариуцагч Ц.Цунаж явсан машинд мөргүүлж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл эхнэрийнхээ байнгын асаргаанд байдаг. Уг ослоос шалтгаалсан нуруу нугасны гэмтэл нь сүүлдээ хөл рүүгээ орж, нурууны L1, L2 дугаар үе мэдээгүй болж, хөлөнд нь таталт өгч, суга таягтай болсон. Мөн байгалийнхаа жамаар буюу өөрөөрөө бие засаж чаддаггүй, шээлтүүр, катетер байнга ашигладаг, улмаар 2021 оны 01 дүгээр сарын 22, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус тус улсын төв нэгдүгээр эмнэлэгт давсагны чулуу түүлгэх хагалгаанд орсон, мөн ходоодны үрэвсэлтэй болсон. Өдөр тутамдаа өвчин намдаах эм хэрэглэж, 2-3 жилдээ нэг удаа бүтэн наркозонд ордог учраас сэтгэцэд нь нөлөөлж мартаж, санадаг болж, ааш араншин нь өөрчлөгдсөн. Нэхэмжлэгч нэг хүүхэдтэй, эрүүл мэнд нь сайжрахгүй, улам дордож, цаашдаа хэр удаан амьдрах нь тодорхойгүй байгаа тул дахиж хүүхэдтэй болохоор Эх нялхсын эрүүл мэндийн төвд хандахад осолд орсноос хойш хүүхэдтэй болох боломжгүй болсон, үр тогтоох шинжилгээ хийлгэж үз гэсний дагуу нэхэмжлэгч болон түүний эхнэр үр тогтоох шинжилгээнд зориулсан 2-3 удаагийн эмчилгээнд хамрагдаж, түүнтэй холбоотой зардлууд гарсан. Эдгээр зардал нь нэхэмжлэлийн шаардлагын дийлэнх хувь буюу 13,000,000 гаруй төгрөгийн зардал гарсан. Бусад зардал нь өдөр тутамд хэрэглэдэг өвчин намдаагч, бие засуулах эм, таталт өгөхөд хэрэглэгдэг эм тариа болон эмчийн заавраар авах шаардлагагүй шээлтүүр зэрэг багтаж байгаа. Шүүх хуралдаанд нотлох баримтаар өгсөн зарлагын баримтууд нь эмчилгээтэй холбоотой зардлууд бөгөөд үүнд сувилалд явах зардал багтаагүй, нэхэмжлээгүй. Эхнэр нь нөхрөө асрахаас гадна хоёр ажил хийдэг ч гарч буй зардлаа дийлэхгүй байдалтай байна. Зам тээврийн ослын дараа 2018 онд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж эмчилгээний зардалд 11,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтууд нь 2018 оноос хойш хэрэглэсэн эмчилгээний зардлын баримт юм. Хариуцагч талаас 2018 онд гэм хорын хохиролд 11,000,000 төгрөг төлсөн тухай дурдаж магадгүй ч хуульд эмчилгээний зардлыг хэдэн удаа гаргахыг тодорхой заагаагүй, хориглосон заалт байхгүй. Б.Т эрүүл мэндээрээ хохирч, бие нь сайжрахгүй, улам дордож байгаагаас сэтгэл санааны хүнд дарамтад байгаа, эмчилгээний зардлаа нас барах хүртэл хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэй. Иймд гэм хорын хохирол буюу эмчилгээнд гарсан зардал 17,729,188 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хариуцагч Ц.Ц хувьд 2018 онд өөрийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гаргасан, хохирогчид учирсан гэмтлийн зэрэгтэй холбоотой асуудалд маргадаггүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримтуудаас хэд хэдэн баримтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчийн үр тогтоох эмчилгээ, нэг удаагийн мэс ажилбар хийлгэхэд гарсан зардал 14,000,000 төгрөгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч тухайн гэмтлийн улмаас үр тогтоох боломжгүй болсон эсэх талаарх баримт хэрэгт байхгүй. Энэ талаар Эмнэлэг хөдөлмөрийн магадлах, комиссын дүгнэлт, мэргэжлийн эмчийн тодорхойлолт, холбогдох дүгнэлт байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсанаас биш нотолсон баримтгүй байна. Үр тогтоох мэс ажилбар нь эсийн чанар, гэмтлийн гаралт зэрэг олон нөхцөл байдлаас шалтгаалж амжилттай болох эсэх нь шийдэгддэг. Хагалгаанд орсон зардлыг зайлшгүй, авто ослын гэмтлээс шалтгаалж үр тогтоох боломжгүй болсон гэх нотлох баримт байхгүй, нотлогдохгүй байгаа учраас энэ хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд авто ослын улмаас гарсан зайлшгүй эмчилгээний зардлыг хариуцагч төлөхөд татгалзах зүйлийг гэдгийг хэлэх нь зүйтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны гарсан зардлуудыг баримтаар гаргаж өгсөн ч зарим нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэхэд эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Тиймээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч эмчилгээний зардалд 8,000,000 төгрөг өгөөд эвлэрье гэсэн санал тавьсан ба шүүх хуралдааны өмнө талууд эвлэрээгүй, энэ саналыг хүлээж аваагүй. Гэхдээ 8,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, энэ санал хэвээрээ байгаа гэв.
Иргэдийн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Ц.Цбуруугаас нэхэмжлэгч Б.Тэрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тул нэхэмжлэлийн үнийг дүнг төлөх нь зүйтэй гэв.
Нэхэмжлэгчээс Б.Х олгосон итгэмжлэл, Хан-Уул дүүргийн дугаар хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 236 дугаар шийтгэх тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2554 дүгээр шийдвэр, нэхэмжлэгч Б.Т эмчилгээнд зарцуулсан НӨАТ-ын баримтууд 19 хуудас, Б.ТМ.Зд олгосон итгэмжлэл зэргийг,
Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1208 дугаар тогтоолоор Шүүхийн тусгай архиваас шаардсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2554 дүгээр шийдвэрийн хувь ирснийг хэрэгт баримтаар хавсаргасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Т хариуцагч Ц.Цхолбогдуулан эмчилгээний зардалд 17,729,188 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Ц.Ц2018 оны 01 дүгээр сарын 08-ны шөнийн 01.00 цагийн үед Toyota harrier маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж Б.Тэрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл эхнэрийнхээ байнгын асаргаанд байдаг. Уг ослоос шалтгаалсан нуруу нугасны гэмтэл нь сүүлдээ хөл рүүгээ орж, нурууны L1, L2 дугаар үе мэдээгүй болж, хөлөнд нь таталт өгч, суга таягтай болсон. Нэхэмжлэгч байгалийнхаа жамаар буюу өөрөөрөө бие засаж чаддаггүй, шээлтүүр, катетер ашигладаг, хоёр ч удаа давсагны чулуу түүлгэх хагалгаанд орсон. Өдөр тутамдаа өвчин намдаах эм хэрэглэж, 2-3 жилдээ нэг удаа бүтэн наркозонд ордог учраас сэтгэцэд нь нөлөөлж мартаж, санадаг болж, ааш араншин нь өөрчлөгдсөн, мөн дахин үр тогтоох чадваргүй болсон. Иймд 2018 оноос хойш гарсан эмчилгээний зардал 17,729,188 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ ...Хариуцагч өөрийн буруугаас осол гаргаж, нэхэмжлэгчид гэмтэл учруулсан үйл баримтын тухайд маргахгүй. Нэхэмжлэгчийн үр тогтоох эмчилгээ, нэг удаагийн мэс ажилбар хийлгэхэд гарсан зардал 14,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч тухайн гэмтлийн улмаас үр тогтоох боломжгүй болсон эсэх баримт хэрэгт байхгүй. Энэ талаар эмнэлгийн магадлал, дүгнэлт, мэргэжлийн эмчийн тодорхойлолт байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхөөс татгалзана гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбар мэдүүлгээс дараах үйл баримт тогтоогдов.
5.Хариуцагч Ц.Ц 2018 оны 01 дүгээр сарын 08-ны шөнийн 01.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн замд 86-79 УНБ улсын дугаартай Toyota harrier маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг, Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан жолооч тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Тмөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь зохигчийн тайлбар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
6.Тус шийтгэх тогтоолоор хохирогч Б.Т цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсан ба тэрээр эмчилгээний зардал нэхэмжилснийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/дүгээр шийдвэрээр хариуцагчаас 11,271,166 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
7.Нэхэмжлэгч дээрх зам тээврийн ослын улмаас өнөөдрийг хүртэл эхнэрийнхээ байнгын асаргаанд ба 2018 оноос хойш гарсан эмчилгээний зардлаа нэхэмжилж байна гэж тайлбарласан.
8.Нэхэмжлэгч Б.Т осолд орж, гэмтсэний улмаас хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан болох нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0547848 дугаар актаар тогтоогдож байх ба ослын улмаас үр тогтоох боломжгүй болсон, үр тогтоох 2-3 удаагийн эмчилгээнд хамрагдаж, түүнтэй холбоотой зардал болон мөн өдөр тутам хэрэглэдэг өвчин намдаагч, бие засуулах эм, таталт өгөхөд хэрэглэдэг эм, тариа шээлтүүр зэргийг авч хэрэглэсэн нь 16,093,319 төгрөгийн НӨАТ-ын баримтаар тогтоогдож байна.
9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т ...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй... гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т ...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй... гэж тус тус заажээ.
10.Дээрх хуулийн зохицуулалтаар гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь юуны өмнө хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх /эд хөрөнгө, эрүүл мэнд/-д гэм хор, хохирол учирсан бодит нөхцөл бий болсон байхыг шаарддаг бөгөөд үйлдэл болон учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага хүлээх үндэслэл болно.
11.Шалтгаант холбоо нь зөвхөн үйлдэл болон эрх зүйн үнэт зүйл эсвэл гэрээг зөрчсөн болон үүссэн хохирол хоёрын хооронд байх ёстой бөгөөд хэрэгт цугларсан бичгийн баримт, зохигчийн тайлбараас дүгнэхэд хариуцагчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган зорчигч Б.Тмөргөж, осол гаргасан үйлдэл нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна гэж үзэв.
12.Тодруулбал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нэхэмжлэгчийн үр тогтоох эмчилгээ, нэг удаагийн мэс ажилбар хийлгэхэд гарсан зардал 14,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ нь нэхэмжлэгч тухайн гэмтлийн улмаас үр тогтоох боломжгүй болсон талаарх эмнэлгийн магадлал, дүгнэлт, мэргэжлийн эмчийн тодорхойлолт байхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, ослоос шалтгаалж, хүүхэдтэй болох боломжгүй болсон байх магадлалтай, үр тогтоох шинжилгээ хийлгэж үз гэсэн эмчийн зөвлөсний дагуу эхнэрийн хамт үр тогтоох шинжилгээ хийлгэсэн, зардал гаргасныг шалтгаант холбоотой гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгчийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага 17,729,188 төгрөгнөөс хариуцагч Б.Ц 16,093,319 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Толгож, НӨАТ-ын баримтаас уншигдахгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримт болон шатахууны зардлын баримт болох 1,635,869 төгрөгний зардал нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
13.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Ц6,093,319 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,635,869 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Цсын тэмдэгтийн хураамжид 238,417 төгрөг гаргуулан улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Ц.ОЮУНБИЛЭГ
Д.МӨНХЦЭЦЭГ