| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2026/00256/И |
| Дугаар | 103/ШШ2026/00249 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2026/00249
| 2026 оны 02 сарын 27 өдөр | Дугаар 103/ШШ2026/00249 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 47 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний 13 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******-*******д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 652,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.*******-*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 652,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Э.*******-*******тэй худалдах худалдан авах гэрээ хийж нотариатиатаар батлуулан Ipone X маркийн гар утас дагалдах хэрэгслийн хамт 520,000 төгрөгөөр зарсан боловч өнөөг хүртэл нэг ч төгрөг өгөхгүй сураггүй алга болсон. *******-******* нь үндсэн хаяг дээрээ байхгүй олдохгүй байсан учир эрэн сурвалжлуулж хаягийг нь тогтоосон. Иймд гар утасны төлбөр 520,000 төгрөг, алданги 62,400 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70,000 төгрөг нийт 652,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.*******-******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.*******ын нэхэмжилсэн 652,400 төгрөгийг төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын *******-*******д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт гар утасны төлбөр 520,000 төгрөг, алданги 62,400 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70,000 төгрөг нийт 652,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,208 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 10,104 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10,104 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА