| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2026/00454/И |
| Дугаар | 192/ШШ2026/00481 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2026/00481
2026 01 09 192/ШШ2026/00481
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж ХХК /******************* оршин байх, РД *************/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасныг хангаж, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК нь Б эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Б оршин суух хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч Ж ХХК нь талуудын хооронд 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан *************дугаартай зээлийн гэрээний үүрэгт 6,954,296 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ****************** дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан **************дугаартай зээлийн гэрээ,
Б оршин суугаа хаягийн лавлагаа,
Зээлийн хүсэлт гаргагчийн талаарх мэдээлэл,
шүүхээс 2026 оны 01 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Б *********** дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байна гэх,
хариуцагч Б *********** дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байна гэх,
хариуцагч Б ************дугаарын утас руу залгахад ашиглалтад байхгүй байна гэх,
хариуцагч Б *********** дугаарын утас руу залгахад дуудлага хүлээн авах боломжгүй байна гэх,
хариуцагч Б *************** дугаарын утас руу удаа дараа залгахад утсаа аваагүй,
хариуцагч Б *********** дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байна гэх,
хариуцагч Б ************* дугаарын утас руу залгахад орох ярианы эрх хаагдсан байна гэх,
хариуцагч Б *********** дугаарын утас руу залгахад Батхүү гэж хүн биш. Мөн Батбаяр гэж хүнийг танихгүй гэх,
хариуцагч Б*********** дугаарын утас руу залгахад дуудлага хүлээн авах боломжгүй байна гэх хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б /РД **********/-ын оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
/хх-ийн 5-7, 8, 9, 10, 11,16 дугаар тал/
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б /РД **********/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч Ж ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, утас *********/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ