| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2026/00257/И |
| Дугаар | 103/ШШ2026/00250 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2026/00250
| 2026 оны 02 сарын 27 өдөр | Дугаар *******03/ШШ2026/00*******0 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Хуцаагийн ******* дугаар гудамжны *******2 тоотод оршин суух, ******* овогт *******ны Чинзоригт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,543,*******98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.Чинзоригт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,543,*******98 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Э.*******нь "******* ББСБ ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2024 оны 3 дугаар сарын *******5-ны өдөр *******4000*******050455 тоот "зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 996*******537******* дугаарын Монпэй аппликейшн ашиглан 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 700,000 төгрөгийг 2,7%-ийн хүүтэй, 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 2*******0,000 төгрөгийг 3.3%-ийн хүүтэй, 2024 оны 8 дугаар сарын 3*******-ний өдөр 90,000 төгрөгийг 3.4%-ийн хүүтэйгээр тус тус зээлж авсан ба гэрээний үүргийг хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Өнгөрсөн хугацаанд "******* ББСБ ХХК нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээж, утсаар холбоо тогтоон хэсэгчлэн төлж барагдуулах хугацаа тохирсон ба 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 700,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд 2*******,433 төгрөгийг, 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2*******0,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд *******2,389 төгрөгийг, 2024 оны 8 дугаар сарын 3*******-ний өдрийн 90,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд 3,*******20 төгрөгийг тус тус төлсөн байна. Иймд Э.Чинзоригоос 3 зээлийн үлдэгдэл үндсэн зээлд 995,*******92 төгрөг, зээлийн хүү 464,7*******5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,29******* төгрөг, нийт *******,543,*******98 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.*******шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн *******,543,*******98 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ны Чинзоригт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,543,*******98 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,64******* төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******9,820.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******9,820.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА