| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2026/00261/И |
| Дугаар | 103/ШШ2026/00252 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2026/00252
| *******26 оны 02 сарын 27 өдөр | Дугаар *******03/ШШ*******26/002*******2 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Багануур дүүргийн ******* дүгээр хороо, өөрийн байранд байрлах, Багануур дүүргийн *******ын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Хуцаагийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, овогт ын ,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* хороо, Залуус ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын нарт холбогдох Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс олгосон зээлийн төлбөр *******,*******00,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар *******26 оны 02 дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Багануур дүүргийн *******ын газар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* дүгээр зүйлийн 3*******.******* дэх хэсэгт зааснаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж оролцжээ.
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Багануур дүүргийн *******ын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Д., П. нар нь бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр тус дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүсэлт гарган, *******20 оны ******* дугаар сарын 2*******-ны өдөр "аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт" эргэн төлөгдөх нөхцөлтэй ажлын байрыг дэмжих хөтөлбөрт гэрээг байгуулан, 2,*******00,000 төгрөгийг *******20 оны ******* дугаар сарын 2*******-ны өдрөөс *******23 оны ******* дугаар сарын 2*******-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаатай зээлсэн болно. Дээрх зээлийн гэрээний хавсралт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч нар нь ************** оны 6 дугаар сараас эхлэн *******23 оны 4 дүгээр сар хүртэл сар бүр 70,000 төгрөг төлж, үлдэх *******0,000 төгрөгийг *******23 оны ******* дугаар сард төлж, нийт зээлсэн 2,*******00,000 төгрөгийн төлж барагдуулахаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан байна.
Гэвч зээлдэгч нар нь анх зээлсэн 2,*******00,000 төгрөгөөс *******26 оны 0******* дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар *******,400,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл *******,*******00,000 төгрөгийг төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зээлийн эргэн төлөлт хийгээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд Д., П. нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр *******,*******00,000 төгрөгийг гаргуулж, Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлстийн төрийн сан банкны *******00*******02370*******0 дансанд оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ын байгууллагын нэхэмжилсэн *******,*******00,000 төгрөгийг төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч П. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ын байгууллагын нэхэмжилсэн *******,*******00,000 төгрөгийг төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Багануур дүүргийн *******ын газар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* дүгээр зүйлийн 3*******.******* дэх хэсэгт зааснаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж оролцжээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7**************.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.Багануур дүүргийн *******ын газрын нэхэмжлэлтэй, овогт ын , ******* овогт *******ын нарт холбогдох Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс олгосон зээлийн төлбөр *******,*******00,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 30,9*******0 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар хариуцагч Д., П. нараас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 30,9*******0 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, **************,47******* төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА