Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2026/00253

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 2******* өдөр

Дугаар *******03/ШШ2026/00253

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, ******* ван бизнес оффис ******* давхарт байрлах, ******* финтек ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Рашаантын ******* дүгээр гудамжны *******5 тоотод оршин суух, ******* овогт *******гийн т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 822,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар 2026 оны 02 дугаар сарын *******3-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* финтек ББСБ ХХК нь хариуцагч Ц.т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 822,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* финтек ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ц. нь манай "*******" зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 220526-32*******69******* дугаартай 300,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 6% хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Ц. нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр *******300 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2026 оны 0******* дүгээр сарын *******6-ны өдрийн байдлаар үндсэн зээл 300,000 төгрөг, хүү 3*******2,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******50,000 төгрөг нийт 822,000 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч Ц.ээс 822,000 төгрөгийг гаргуулж "******* финтек ББСБ" ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* финтекээс нэхэмжилж байгаа 822,000 төгрөгийг төлж барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******, *******58.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.******* финтек ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******гийн т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 822,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******,2*******8 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******2,*******39 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******2,*******39 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА