| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0572/э |
| Дугаар | 590 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 590
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,
улсын яллагч Ж.Энхжаргал /томилолтоор/,
хохирогч Д.Д-,
иргэний нэхэмжлэгч О.Н-,
шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Б.Баярням (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0226) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар М-ын А-ын Б-эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 00000000 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М овгийн А-ын Б-, Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, 4 дүгээр курст суралцаж байгаад чөлөө авсан гэх, 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс “Т” ХХК-д ялгагчаар ажиллаж байгаа, ам бүл 2, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянгол 00 дугаар гудамж, 0 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
А.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2017 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 02 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, “О”авто угаалгын газрын зүүн замд Б.Б-ий эзэмшлийн “Хьюндай Соната” загварын 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”,
-мөн дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас иргэн Д.Д-гийн жолоодож явсан “Тоёота приус” загварын **?? УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Д.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, уг автомашинд сууж явсан зорчигч 17 настай О.У-, 1 сар 15 хоног, эрэгтэй Г.Х- нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн гэмтэл учруулсан, “Тоёота приус” загварын 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид нийт 4,186,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
1.Шүүгдэгч А.Б- мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шөнийн 2 цагийн үед гурван найзын хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны 00 дугаар гудамжинд байрлах Б-ий найзынх нь гэрийн гадна очсон. Б-ий гэр рүү нь орсон хооронд түүнийг хүлээгээд сууж байх үед тамхинд явъя гэж найзуудтайгаа ярилцаад Б-э рүү залгаж тамхинд явах гэсэн юмаа машинаа өгөөч гэж хэлсэн. Б-э гарч ирээд **** УНВ улсын дугаартай “Хьюндай Соната” загварын машиныхаа түлхүүрийг өгсөн. Ингээд Сонгинохайрхан дүүргийн буудлын “түц”-нээс тамхи авчихаад Б-ий байсан газар руу Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны 00 дугаар гудамжинд очихоор урд зүгээс хойшоо чиглэлтэй 2 дугаар эгнээгээр явж байсан. Замын хөдөлгөөнд оролцож явахад миний жолоодож явсан машины урд явж байсан суудлын жижиг машин гэнэт огцом тооромслох үед би араас нь тоормосоо гишгээд, баруун тал руугаа дартал гулгаад баруун талд байсан машиныг мөргөх гээд байсан учир зүүн тал руугаа жолоогоо дарсан. Тэгтэл урсгал сөрж өөдөөс “тоёота приус 20” маркийн машин гарч ирээд, тус машинтай мөргөлдсөн. Тэгээд би машин дотор байсан хоёр найзынхаа биеийн байдлыг асуухад зүгээр гэсэн. Машинаасаа буугаад хамгийн түрүүнд түргэн тусламж дуудсан. Дараа нь 102 дугаарт залгаж дуудлага өгсөн. Тэгээд түргэний машин ирээд нөгөө машинд сууж байсан 3 хүнийг авч явсан. Хохирлын хувьд хохирогч Д.Д-гийн дансанд миний ах Б- 300.000 төгрөг шилжүүлсэн, өөр хохиролд мөнгө төлөөгүй гэв.
2.Хохирогч Д.Д- мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 01 цагийн үед Баянхошууны хөтөл дэх гэрээсээ 0000 улсын дугаартай “приус 20” загварын машинаа жолоодоод гарсан. Машинтайгаа ханын материал руу уруудаад эмээлт орохоор явж байсан. Машиндаа бензин авах гээд давхарын буудал дээрээс уруудаж хойноос урагшаа чиглэлтэй 2 дугаар эгнээгээр явж байсан. Шүүгдэгчийн машины урд явж байсан хар жийп машин хажуугаар өнгөрөөгүй байсан санагдаж байна. Тэгтэл тэр хар жийп машины араас шүүгдэгчийн унаж явсан машин гэнэт гарч ирээд миний жолоодож явсан машины урдаас мөргөсөн. Миний машинд О.У- манай өлгийтэй хүүхэд Х-ыг тэврээд сууж явсан юм. Мөргөлдсөний дараа хар жипний жолооч гарч ирээд миний хүүхдийг тэврээд байж байсан. Би тухайн үед орилоод машинаас гарсан. Тэгээд түргэний машин ирсэн юм. Энэ хэргийн улмаас эрүүл мэндээрээ маш их хохирсон. Тухайн үед миний хүүхэд төрөөд 1 сартай л байсан. Миний хөл сүүлд нь харахад хөхөрсөн байдалтай байсан. Хөлөндөө 4, 5 нь оёдол тавиулсан, доошоо цус алдсан. Миний хүүхэд Х-ын тархи нь хөдөлж, уйлагнаж хөлөрдөг. Эмч тархины гэмтэлтэй байна гэсэн. Олон сарын туршид шүүгдэгчийн хувьд бидэнтэй утсаар яриагүй, ирж уулзаагүй. Шүүгдэгчийн гэрт нь уулзах гээд очихоор зугтаад, утсаа салгаад алга болдог. Миний хувьд нялх хүүхэдтэй болохоор хөлөө эмчлүүлж чадахгүй байна. Дотроосоо мөн эм хэрэглэх гэхээр хүүхэд маань хөхүүл болохоор зулай нь битүүрэх гээд байгаа болохоор эмчилгээ хийлгэж чадахгүй байна. А.Б-ээс 300.000 төгрөг авсан. Хохиролд эмчилгээний зардал, нөхрийн олох байсан орлого зэрэгт нийт 9.863.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
3. Иргэний нэхэмжлэгч О.Н- мэдүүлэхдээ: Д.Долгорсүрэнгийн жолоодон явсан машинд миний хүү О.У- явж байсан. Энэ ослын улмаас О.У-т гэмтэл учирсан. Хүү маань одоо баруун шанаанаас зүүн шанаа хүртэл оёдол тавиулсан, үүнийхээ улмаас сэтгэл санаагаар маш их унаж байна. Өсвөр насны хүүхэд учир их уур уцаартай болж байна. Оёдлын улмаас хүү маань байнга нүдний шил зүүж явж байна. Мөн хүү О.У- жаахан юм өргөхөөр хамраас нь цус гараад байдаг болсон. Мөн баруун талын хөмсөгний доод хэсэгт нөхөөс тавиулсан. Тэр хэсгээс цус гарч байна гэж эмч нар хэлсэн. Шүүгдэгчийн хувьд нэг удаа компьютер томографийн зураг 250,000 төгрөгөөр авахуулахад мөнгийг нь төлсөн. Хэрэг болсноос хойш дахиж ирж уулзаагүй. Хүү маань эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчлүүлсэн. Хохиролд эмчилгээний зардал 2,656,900 төгрөг, хүүгээ харахаар ажлаа хийгээгүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс зэрэг нийт 3,206,000 төгрөг нэхэмжилж байна. Хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна гэв.
Хоёр. Эрүүгийн 0000000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 02 цаг 24 минутын орчимд би өөрийнхөө эзэмшилийн “Тоёота-Приус” маркийн 0000 УБЭ улсын дугаартай автомашинаа жолоодоод Баянхошууны “Хөтөл” дэх гэрээсээ гараад “Эмээлт” орохоор явж байсан. Тэгээд Баянхошууны давхар дэлгүүрийн баруун талын замаар хойноосоо урагшаа чигтэй замынхаа 2 дугаар эгнээгээр 30-40 км/цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалаас нэг машин урсгал сөрж гарч ирээд миний машины зүүн урд хэсгийг мөргөсөн. Тэгтэл удалгүй түргэний машин ирж, би болон миний машин дотор сууж явсан манай дүү У-, манай хүүхэд Х- бид нарыг түргэний машинаар гэмтлийн эмнэлэг авч явсан. ...Намайг хойноос урагшаа чигтэй замын 2 дугаар эгнээгээр явж байхад эсрэг урсгалд миний өөдөөс жийп маркийн машин ирж яваа харагдсан. Тэгээд өөдөөс ирж байгаа машинд ойртон ирэх үед гэнэт жийпний араас нэг машин урсгал сөрж гарч ирээд миний машины өөдөөс мөргөсөн. Миний зүүн хөлийн шагайн хэсгээр яс нь хугарсан. Миний хүүхдийн толгой нь доргисон. Манай хүүхдийг жолоочийн хажуу талын суудал дээр манай дүү У- тэврээд авч явж байсан. Машин миний өөрийн эзэмшлийн машин юм. Энэ ослоос болж машин бол тэр чигээрээ эвдэрсэн байгаа. Замын хөдөлгөөн сийрэг, гадаа харанхуй замын гэрэлтүүлэг асаж байсан, үзэгдэх орчин чөлөөтэй сайн харагдаж байсан. Зам дээр хальтиргаа гулгаа байхгүй, цаг агаар тогтуун сайхан байсан. Эрүүл мэнд, эд материалаараа хохирсонд гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг [1],
2. Иргэний нэхэмжлэгч О.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...Би уг осол болсныг дараахан мэдсэн. Манай хүүхэд О.У- нь авга эгч Д.Д-гийн “Тоёота приус” маркийн 0000 УБЭ дугаартай автомашинтай Баянхошуунаас “Эмээлт” орох гэж явж байсан юм билээ машиныг эгч Д.Д- нь жолоодож явсан. Манай хүүхэд жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Тэгээд манай хүүхдийн сууж явсан машиныг “Хангай” захын баруун талын замд явж байхад эсрэг урсгалд явж байсан машин урсгал сөрж ирээд мөргөсөн байсан. Манай хүүхэд энэ ослоос болж толгойндоо хүнд гэмтэл авсан. Мөн нүүрэндээ маш том сорвитой болсон. Хүүхэд маань эрүүл мэндээрээ хохирсон болохоор эцэг, эх бидний зүгээс маш их гомдолтой байна. Бид одоог хүртэл хүүхдийнхээ эмчилгээний зардлыг өөрсдөөсөө мөнгө гаргаад явж байна. Нөгөө буруутай жолооч одоогийн байдлаар манай хүүхдийн эмчилгээний зардалд нэг ч төгрөг төлөөгүй. ...” гэх мэдүүлэг [2],
3. Иргэний нэхэмжлэгч О.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дахин мэдүүлсэн: “...Манай хүүхэд О.У- нь осолд орсноос хойш эмчилгээ хийгээд биеийн байдал нь нэг үеээ бодвол харьцангуй дээрдэж байгаа. Бид нар эмчилгээний бүх зардлаа өөрсдөөсөө гаргасан. Буруутай талын жолооч манай хүүхдийн эмчилгээний зардлыг төлөөгүй. Одоо манай хүүхэд энэ ослоос болж нүүрэндээ маш том сорвитой болсон, үүнээсээ болж сэтгэл санааны хувьд тогтворгүй хэцүү байна. ...” гэх мэдүүлэг [3],
4. Насанд хүрээгүй гэрч О.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дахин мэдүүлсэн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 02 цаг 24 минутын үед би эгч Д.Д-гийн “Тоёота приус” загварын 0000 УБЭ улсын дугаартай автомашинтай нь Баянхошууны “Хөтөл”-д байх гэрээс нь гараад “Эмээлт” орохоор явж байсан. Машиныг манай эгч Д.Д- барьж явсан. Г.Х-ыг тэврээд явж байсан. Тэгээд манай машин Баянхошууны давхар дэлгүүрийн баруун талын замаар хойноосоо урагшаа чигтэй уруудаад явж байтал гэнэт эсрэг урсгалаас нэг машин урсгал сөрж орж ирээд манай машины зүүн урд хэсгээс ирж мөргөснөөс болж би ухаан алдсан байсан. Нэг мэдсэн чинь гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан. Миний сууж явсан машины эсрэг урсгалд машинууд явж байсан. Манай машины өөдөөс нэг машин ирж яваа харагдсан, тэгтэл гэнэт тэр машины араас нэг машин гарч ирэнгүүтээ шууд урсгал сөрж орж ирээд манай машины өөдөөс ирж мөргөсөн. Би толгой болон нүүрэндээ хүнд гэмтэл авсан. Манай машины явж байсан замд машины хөдөлгөөн нилээн байсан, эсрэг урсгалд ч машины хөдөлгөөн байсан, гадаа харанхуй, замын гэрэлтүүлэг асаж байсан, үзэгдэх орчин чөлөөтэй сайн харагдаж байсан. Замд ямар нэгэн халтиргаа гулгаа байхгүй, цаг агаар тогтуун сайхан байсан. Би суудлын бүсээ бүсэлж явсан. Би эрүүл мэндээрээ маш их хохирсон болохоор маш их гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг [4],
5. Иргэний нэхэмжлэгч Б.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...Би уг ослоос гарснаас хойш 10 минутын дараа мэдсэн. Б- осол болсон талаар өөрөө над руу утасдаж мэдэгдсэн. Миний машины урд тал эвдэрсэн. Миний машиныг жолоодож явсан А.Б- миний багийн найз байгаа юм. Тийм учраас би өөрийнхөө машинд үнэлгээ хийлгэхгүй А.Б- бид хоёр хоорондоо тохиролцоод миний машиныг засахаар болсон. ...” гэх мэдүүлэг [5] ,
6. Б.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хариуцагчаар өгсөн “...Би тэр үед өөрийнхөө машиныг жолоодоод давхар дэлгүүрийн хойд талд айлд ирээд намайг айлд орох үед машинд А.Б- үлдсэн. Тэгэхэд А.Б- надад найз нь машиныг чинь жолоодоод ойрхон Түц-нээс тамхи аваад ирье гэхээр нь би тэг тэг болгоомжтой яваарай гэж хэлсэн. А.Б- урьд нь жолооны курсэд суралцаж байна гэж надад хэлж байсан. Тийм учир А.Б-ийг жолооны үнэмлэхтэй, жолооч л юм байх гэж бодсон. Хэрвээ жолооны үнэмлэхгүйг мэдсэн бол юу гэж машинаа түүнд бариулж явуулах юм бэ. Би иргэний хариуцагчийн үүргийг мэдэж байгаа. Миний машиныг жолоодож осол хийснээрээ А.Б- л тэр хүмүүсийн хохирлыг төлж барагдуулах ёстой гэж би үзэж байна. ...” гэх мэдүүлэг [6],
7. А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2017.12.01-ний өдрийн 02 цаг 20 минутын үед би найз Б-ий эзэмшилийн Хьюндай Соната-5 маркийн 0000 УНВ улсын дугаартай автомашиныг бариад Баянхошууны шинэ давхар дэлгүүрийн урд талын гудамжинаас Сонгинохайрхан дүүргийн тамгийн газрын урд талын ТҮЦ орж тамхи авахаар явж байсан. Тэгээд ТҮЦ орж тамхиа авчихаад буцаад шинэ давхар дэлгүүр орохоор Од авто угаалгын зүүн талын замаар урдаасаа хойшоо чигтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 40-55 км/цагийн хурдтай явж байтал миний өмнө явж байсан улаан өнгийн суудлын машин гэнэт тоормозоо гишгэнгүүт нь би тоормозоо гишгээд урдаа явсан машиныг мөргөхгүй гэсэндээ жолооны хүрдээ зүүн гар тийш дартал миний машин эсрэг урсгалд орж эсрэг урсгалаар хойноосоо урагшаа чигтэй явж байсан Тоёота Приус маркийн машинтай мөргөлдөж зогссон. Тэгэнгүүт машинаасаа гараад нөгөө машин дээр очтол жолооч нь өвөр дээрээ нялх хүүхэд суулгасан эмэгтэй жолооч байхаар нь түргэн тусламж, цагдаа руу дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг [7],
8. А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 05 дүгээр сарын 10-ны өдөр дахин яллагдагчаар мэдүүлсэн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 02 цаг 20 минутын үед би найз Б-ий эзэмшлийн Хьюндай-Соната 5 маркийн 0000 улсын дугаартай автомашиныг бариад Баянхошууны шинэ давхар дэлгүүрийн урд талын гудамжнаас Сонгинохайрхан дүүргийн тамгын газрын урд талын ТҮЦ орж тамхи авахаар явж байсан. Тэгээд ТҮЦ орж тамхиа авчихаад буцаад шинэ давхар дэлгүүр орохоор Од авто угаалгын зүүн талын замаар урдаасаа хойшоо чигтэй зорчих хэсгийн 2-р эгнээгээр 40-55 км/цагийн хурдтай явж байтал миний өмнө явж байсан улаан өнгийн суудлын машин гэнэт тоормозоо гишгэнгүүт нь би тоормозоо гишгээд урдаа явсан машиныг мөргөхгүй гэсэндээ рулээ зүүн гар тийш дартал миний машин эсрэг урсгалд орж урсгалаар хойноосоо урагшаа чигтэй явж байсан Тоёота приус маркийн машинтай мөргөлдөж зогссон. Тэгэнгүүт машинаасаа гараад нөгөө машин дээр очтол жолооч нь өвөр дээрээ нялх хүүхэд суулгасан эмэгтэй жолооч байхаар нь түргэн тусламж, цагдаа руу дуудлага өгсөн. Би урдаа явж байсан машин огцом тоормозлонгуут нь би бас тоормозоо гишгэсэн боловч миний машин зогсохгүй тэр машины араас мөргөх гэнгүүт нь би шууд рулээ зүүн гар тийш дарж эсрэг урсгалд орсон. Би найз Б-этэй хамт өөрийнх нь Хьюндай соната 5 маркийн 0000 дугаартай машинатай шинэ давхар дэлгүүрийн урд талын гудамжинд айлд анх очсон. Тэр үед машиныг Б-э өөрөө барьж ирээд айл руу хүнтэй уулзах гэж орсон. Б-ийг айл руу оронгуут нь би ТҮЦ-рүү тамхи авах гэж л машиныг нь барьж явсан. Би Б-ээс машиныг нь жолоодоод ТҮЦ ороод ирье гэж хэлтэл хурдхан болгоомжтой яваад ирээрэй гэж хэлэхээр нь машиныг нь жолоодоод тамхи авах гэж ТҮЦ рүү явсан. Энэ ослоос миний биед гэмтэл учраагүй. Миний барьж явсан машин Б-ий эзэмшлийн автомашин байсан. Тухайн үед манай хоёр найз хамт явж байсан. Одоо би жолооч биш. Миний явж байсан замд машины хөдөлгөөн их, харин эсрэг урсгалд машин харагдахгүй байсан гадаа харанхуй гадаа утаатай байсан болохоор үзэгдэх орин муу харагдаж байсан зам халтиргаатай мөстсөн замын гэрэлтүүлэг бүдэг гадаа агаар тогтуун байсан. Би одоогийн байдлаар хохирогч нарт эмчилгээний зардалд ямар ч мөнгө төлөөгүй байгаа. ...” гэх мэдүүлэг [8]
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15148 дугаар дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн тавхайнаас өвдөг хүртэл шохойн боолттой, зүүн нүдний зовхинд 2х0,1см, 4 ширхэг оёдол бүхий няцарсан шархтай. Хэвлийн баруун хэсэгт 10х5 см шар ногоон өнгийн цус хуралттай, 2 өвдөгний нүдэн дээр шаргал өнгийн 2х2см, 1,5х1,5см цус хуралттай. Хуйх нилэнхүйдээ хавдартай. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн өвдөг, шагайн үений рентген зурагт: “зүүн тахилзуур ясны доод булуунд хөндлөн сэртэн хугаралтай, үенд гэмтэлгүй” гэжээ.
ДҮГНЭЛТ:
1.Д.Д-гийн биед тархи доргилт, зовхины няцарсан шарх, хэвлий өвдөгний цус хуралт, зүүн тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /шинжээч Ж.Ганцэнгэл/ гэсэн дүгнэлт [9],
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15149 дугаар дүгнэлт:
Хэсэг газрын үзлэгт: биед ил харагдах гэмтэлгүй. Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд “тархи доргилт оношоор хэвтэж эмчлүүлсэн” гэжээ.
ДҮГНЭЛТ:
1.Г.Х-ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Ж.Ганцэнгэл/ ...” гэсэн дүгнэлт [10] ,
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15147 дугаар дүгнэлт:
Хэсэг газрын үзлэгт: Духны баруун хэсэг, баруун дээд зовхи, хамрын хуруу зүүн зовхийг хамарсан мэс заслын оёдол бүхий шархтай, орчны эд бага зэргийн хавдартай, духны зүүн хэсэгт метиллин түрхсэн зулгаралттай.
-Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн 14125 тоот өвчний түүхээс: Эмнэлэгт хэвтсэн: 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Мед Траума” эмнэлгийн толгойн Компьютер томографийн шинжилгээнд: баруун дух хэсэгт ясны кортикаль давхарга 0,3см хэмжээтэй сэлтэрсэн хугаралтай, зүүн духны хөндийн гадна ялтас 0,6см хэмжээстэй өргөн хэсэгт дотогшоо 0,6см гүн цөмөрсөн хугаралтай. Хугарлын улмаас духны хөндийд бага зэрэг шингэн тодорхойлогдоно. Тархины эдэд голомтот болон эзэлхүүнт өөрчлөлтгүй, тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн. Экстраасиаль зайнууд субдураль болон эпидураль, субарахнойд цус хуралт тодорхойлогдохгүй. Субарахнойдал зайнууд өөрчлөлтгүй. Баруун нүдний дээд зовхинд 2,5х1см хэмжээстэй ус хуралттай, баруун дух хэсгийн зөөлөн эдэд хавантай, зүүн зулай хэсгийн зөөлөн эдэд хавантай, 0,9см зузаантай цус хуралттай гэжээ. Хэсэг газрын үзлэгт: Толгой дух хэсгээр хууларсан шархтай, зүүн талд дух, нүдний ухархайнууд няцрал, дух ясны ил цөмөрсөн хугарал, духны хэсгийн хууларсан шарх гэжээ.
-2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мэс заслын тэмдэглэлээс: шархны ирмэгийг өөлж шарханд үечилж оёдол тавьж шархыг хаав. Шарханд даралттай боолт хийв./ариун/ хагалгааны хүндрэлгүй. Шархан дор духны ясны цөмөрсөн хугаралттай гэжээ. Мэс заслын дараах онош: Нүүрний хууларсан шарх гэжээ.
ДҮГНЭЛТ:
1.О.У-ын биед дух ясны гадна ялтсын сэлтэрсэн, цөмөрсөн ил хугарал, духны хөндийн шингэн хуралдалт, дух, баруун, зүүн зовхи, хамрын нурууг хамарсан шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. /шинжээч Г.Ханхүү/ ...” гэсэн дүгнэлт [11],
12. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 530 дугаар дүгнэлтэд:
Болсон хэргийн товч: 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зам тээврийн осолд орсон гэх.
1.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээч эмч Г.Ханхүүгийн гаргасан 15147 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. У-ын биед цээж, хавирга ясанд гэмтэл тогтоогдсонгүй. /шинжээч Т.Чимэд-Очир, Т.Номинцэцэг, Ц.Оюун-Эрдэнэ/ ...” гэсэн дүгнэлт [12],
13. Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 84 дугаартай дүгнэлт:
1. “Хьюндай-Соната-5” маркийн **** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2. жолоочийн үүрэг: 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, мөн дүрмийн 8.4-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. “Тоёота приус” маркийн **?? УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Д- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.” гэсэн дүгнэлт [13],
14. Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 301 дугаартай дүгнэлт:
1.Хьюндай-Соната-5” маркийн **** УНВ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан А- овогтой Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
2. Жолоочийн үүрэг 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 8.4-д заасан Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.“Тоёота Приус” маркийн **?? УБЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Даржаа овогтой Долгормаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. б/хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3.“Тоёота приус” маркийн **?? УБЭ улсын дугаартай автомашин дотор сууж явсан зорчигч Отгонжаргал овогтой У- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг 4.1 тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ. а/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
4.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.” /шинжээч Ш.Ариун-Эрдэнэ, В.Балжинням, Б.Баттүвшин/ гэсэн дүгнэлт [14],
15. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, бэхжүүлсэн гэрэл зураг [15], Замын Цагдаагийн албаны гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл [16], шүүгдэгч А.Б-, хохирогч Д.Д- нарын согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэл [17], тээврийн хэрэгслийг түр саатуулсан мөрдөгчийн тэмдэглэл [18],
16. Хохирогч Д.Д-, арван зургаан насанд хүрээгүй хохирогч Г.Х-, арван найман насанд хүрээгүй хохирогч О.У- нарт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршигийн зардлыг нэхэмжилсэн баримтууд [19], Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт арван зургаан насанд хүрээгүй хохирогч Г.Х-, хохирогч О.У- нарын хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүхийн хуулбар [20], О.У-ын гэмтлийг харуулсан гэрэл зураг[21], **?? УБЭ улсын дугаартай “Toyota-Pruis” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Транс капитал ББСБ-д бүртгэлтэй/ [22] ,
17. “Хьюндай Соната” загварын **** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Б-э бүртгэлтэй тухай лавлагаа [23],
18. **?? УБЭ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээг тогтоосон “А” ХХК-ний автомашины техникийн үнэлгээний тайлан [24],
19. Шүүгдэгч А.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа [25], А.Б-ийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй болохыг тодорхойлсон лавлагаа [26], ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [27], хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа [28], Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн жолоочийн лавлагаа, мэдээлэл [29], Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт [30] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Б-эд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2017 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 02 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, “О”авто угаалгын газрын зүүн замд иргэн Б.Б-ийн эзэмшлийн **** УНВ улсын дугаартай “Хьюндай Соната” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”,
-мөн дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас иргэн Д.Д-гийн жолоодож явсан “Тоёота приус” загварын **?? УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Д.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр, уг автомашинд сууж явсан зорчигч арван найман насанд хүрээгүй О.У-, 1сар 15 хоногтой Г.Х- нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол, “Тоёота приус” загварын **?? УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн эзэмшигчид шууд 3,616,000 төгрөгийн, шууд бус 570,000 төгрөгийн, нийт 4.186.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Хохирогч Д.Долгорсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 01-ний 02 цаг 24 минутын орчимд өөрийн эзэмшилийн “Тоёота-Приус” маркийн **?? УБЭ улсын дугаартай автомашиныг жолоодон Баянхошууны Хөтөл дэх гэрээсээ гараад “Эмээлт” орохоор Баянхошууны давхар дэлгүүрийн баруун талын замд хойноосоо урагшаа чигтэй замын 2 дугаар эгнээгээр 30-40 км/ цагийн хурдтай явж байхад эсрэг урсгалаас нэг машин урсгал сөрж гарч ирээд миний машины зүүн урд хэсгийг мөргөсөн. ...Миний машин дотор сууж явсан манай дүү О.У-, манай хүүхэд Х- нарыг түргэний машинаар гэмтлийн эмнэлэг авч явсан. Энэ хэргийн улмаас эрүүл мэндээрээ маш их хохирсон. Тухайн үед миний хүүхэд төрөөд 1 сартай л байсан. ...Хөлөндөө 4, 5 нь оёдол тавиулсан, доошоо цус алдсан. Миний хүүхэд Х-ын тархи нь хөдөлж, уйлагнаж хөлөрдөг. Эмч тархины гэмтэлтэй байна гэсэн....” гэх мэдүүлэг [31]
-Иргэний нэхэмжлэгч О.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн мэдүүлсэн: “...Манай хүүхэд О.У- нь авга эгч Д.Д-гийн “Тоёота приус” маркийн **?? УБЭ дугаартай автомашинтай Баянхошуунаас “Эмээлт” орох гэж явж байсан юм билээ машиныг эгч Д.Д- жолоодож, манай хүүхэд жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. ...Хангай захын баруун талын замд явж байхад эсрэг урсгалд явж байсан машин урсгал сөрж ирээд мөргөсөн байсан... Манай хүүхэд энэ ослоос болж толгойдоо хүнд гэмтэл авч, нүүрэндээ маш том сорвитой болсон. Хүүхэд маань эрүүл мэндээрээ хохирсон болохоор эцэг, эх бидний зүгээс маш их гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг [32], мөн түүний дахин 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...Манай хүүхэд О.У- нь осолд орсноос хойш нүүрэндээ маш том сорвитой болж ...үүнээсээ болж сэтгэл санааны хувьд тогтворгүй хэцүү байна. ...” гэх мэдүүлэг [33],
-Насанд хүрээгүй гэрч О.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 02 цаг 24 минутын үед би эгч Д.Д-гийн “Тоёота приус” маркийн **?? УБЭ улсын дугаартай автомашинтай нь Баянхошууны Хөтөлд байх гэрээс нь гараа Эмээлт орохоор явж байсан. Машиныг манай эгч Д.Д- барьж явсан. Г.Х-ыг тэврээд явж байсан. Тэгээд манай машин Баянхошууны давхар дэлгүүрийн баруун талын замаар хойноосоо урагшаа чигтэй уруудаад явж байтал гэнэт эсрэг урсгалаас нэг машин урсгал сөрж орж ирээд манай машины зүүн урд хэсгээс ирж мөргөснөөс болж би ухаан алдсан. Нэг мэдсэн чинь гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан. ...Манай машины өөдөөс нэг машин ирж яваа харагдсан, тэгтэл гэнэт тэр машины араас нэг машин гарч ирэнгүүтээ шууд урсгал сөрж орж ирээд манай машины өөдөөс ирж мөргөсөн. Би толгой болон нүүрэндээ хүнд гэмтэл авсан. ...Би суудлын бүсээ бүсэлж явсан. ...” гэх мэдүүлэг [34]
-А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 02 цаг 20 минутын үед би найз Б-ий эзэмшилийн “Хьюндай Соната-5” маркийн **** УНВ улсын дугаартай автомашиныг бариад Баянхошууны шинэ давхар дэлгүүрийн урд талын гудамжнаас Сонгинохайрхан дүүргийн тамгийн газрын урд талын “ТҮЦ” орж тамхи авахаар явж байсан. Тэгээд ТҮЦ орж тамхиа авчихаад буцаад шинэ давхар дэлгүүр орохоор “О”авто угаалгын зүүн талын замаар урдаасаа хойшоо чигтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 40-55 км/цагийн хурдтай явж байтал миний өмнө явж байсан улаан өнгийн суудлын машин гэнэт тоормосоо гишгэнгүүт нь би тоормосоо гишгээд урдаа явсан машиныг мөргөхгүй гэсэндээ жолооны хүрдээ зүүн гар тийш дартал миний машин эсрэг урсгалд орж эсрэг урсгалаар хойноосоо урагшаа чигтэй явж байсан “Тоёота Приус” маркийн машинтай мөргөлдөж зогссон. Тэгэнгүүт машинаасаа гараад нөгөө машин дээр очтол жолооч нь өвөр дээрээ нялх хүүхэд суулгасан эмэгтэй жолооч байхаар нь түргэн тусламж, цагдаа руу дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг [35],
-А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 05 дүгээр сарын 10-ны өдөр дахин яллагдагчаар мэдүүлсэн: “...Би найз ...Б-ээс машиныг нь жолоодоод ТҮЦ ороод ирье гэж хэлтэл хурдхан болгоомжтой яваад ирээрэй... гэж хэлэхээр нь машиныг нь жолоодоод тамхи авах гэж ТҮЦ рүү явсан. ...Миний барьж явсан машин Б-ий эзэмшлийн автомашин байсан. ...би жолооч биш....” гэх мэдүүлэг [36] ,
-2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, бэхжүүлсэн гэрэл зураг [37], Замын Цагдаагийн албаны гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл [38], тээврийн хэрэгслийг түр саатуулсан мөрдөгчийн тэмдэглэл [39],
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15148 дугаар дүгнэлт [40], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15149 дугаар дүгнэлт [41], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хйисэн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15147 дугаар дүгнэлт [42], Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 530 дугаар дүгнэлт [43], Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 84 дугаартай дүгнэлт [44], Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 301 дугаартай дүгнэлт [45], Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт арван зургаан насанд хүрээгүй Г.Х-, О.У- нарын хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүхүүд [46], О.У-ын гэмтлийг харуулсан гэрэл зураг[47], **?? УБЭ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээг тогтоосон “А” ХХК-ний автомашины техникийн үнэлгээний тайлан [48] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, арван найман насанд хүрээгүй гэрч нарыг байцаахдаа, мөн иргэний нэхэмжлэгч, хариуцагч нараас тайлбар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Харин хэрэгт цугларсан нотлох баримтаас хэргийн 34-35 дугаар талд авагдсан арван найман насанд хүрээгүй О.У-аас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлэг авсан гэх баримт байх боловч түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар оролцогчоор оролцуулсан нь тодорхойгүй тул, тус баримтыг шүүх хуульд заасан үндэслэлээр цугларсан баримт гэж үзээгүй, нотлох баримтаар үнэлээгүй, хасч тооцсон болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Б- нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагч нь шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтдээ шүүгдэгч А.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, иргэн Д.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь, мөн зам тээврийн ослын улмаас арван найман насанд хүрээгүй О.У-, Г.Х- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, “Тоёота приус” загварын **?? УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4,186,000 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярням болон шүүгдэгч А.Б- нар нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч А.Б- нь жолоочийн бүртгэлийн “ТРS”-санд бүртгэлгүй, жолооч болоогүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 23/65 тоот албан бичгээр тогтоогдсон бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журмыг үл тоомсорлож замын хөдөлгөөнд оролцож автомашин жолоодсон нь тус зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Д.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх ба улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа автотээврийн хэрэгсэл жолоодсон нь дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хүндрүүлэх нөхцөлийг буюу зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөлийг бүрэн хангажээ.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцох ба хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг хор уршигт тооцно.
Шүүгдэгч А.Б-ийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас иргэн Д.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, мөн арван найман насанд хүрээгүй О.У-, арван зургаан насанд хүрээгүй Г.Х- нарын бие махбодид тус тус хөнгөн гэмтэл, **?? УБЭ улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл бүхий хохирол тус тус учирсан байна. Энэ хэргийн улмаас:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Д.Д-гаас өөрийн болон хүү Г.Х-ын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, мөн эд хөрөнгийг хохирол, нөхөр Х.Г-ны таксинд явж олох байсан 1,500,000 төгрөг, 2,000,000 төгрөгийн орлого, мөн цаашид Д.Д-гийн хийлгэх шагайны шуу янзлуулах 500,000 төгрөг, хөлийн гажиг засуулах 1,000,000 төгрөг, ослоос үлдэх өвчинд хэрэглэх 500,000 төгрөг, Г.Х-т цаашид толгойнд эм тариа хийлгэх 200,000 төгрөг, хаван хөөх эмчилгээний 86,000 төгрөг, MRI шинжилгээ хийлгэх 250,000 төгрөг гэх зэрэг нийт 9,863,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэргийн 20, 22-23, 26-28, 30 дугаар талд баримтуудыг ирүүлснээс дараах баримтыг хууль ёсны баримтууд гэж үзэж, нотлох баримтаар үнэлэв. Үүнд:
-Г.Х-т авсан эмийн 3000, 36,500 төгрөгийн баримт, толгойн компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн төлбөрт 100,000 төгрөг төлсөн, Д.Д-гийн эхоны шинжилгээний 40,000 төгрөг [49]-ийн буюу 187,500 төгрөгийн баримтууд,
-мөн шатахууны зардал, засварын зардлын 371,100 төгрөгийн [50], **?? УБЭ улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг ачуулах дуудлагын хөлс 10,000 төгрөг, эвдрэл хохирлыг үнэлгээ хийлгэх ажлын хөлс төлсөн 179,000 төгрөгийн, ачилтын 110,000 төгрөгийн, журмын хашааны ачилтын төлбөр 165,000 төгрөгийн, “Мастер сүлжээ” ХХК-ний оношилгооны 31,000 төгрөгийн, нийт 495,000 төгрөгийн,
-“А” ХХК-ний автомашины техникийн үнэлгээний тайлангаар тогтоосон 15-07 УБЭ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын шууд зардал 3,616,000 төгрөг, шууд бус зардлын 570,000 төгрөг, нийт 4,186,000 төгрөгийн [51] , бүгд 5,239,600 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, уг зардлыг гаргуулах үндэстэй гэж үзлээ. Үүнээс А.Б-ийн ар гэрээс буюу ахаас нь Д.Д-д төлсөн 300,000 төгрөгийг хасч тооцон, 4,939,600 төгрөгийг түүнд олгох үндэстэй байна.
Харин зогсоолын төлбөр гэх дутуу гарсан, бүрэн уншигдахгүй байгаа баримт, мөн хэргийн 30 дугаар талд байгаа нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн гэх 5000 төгрөгийн баримт нь хэний, юуны баримт болох нь тодорхой бус байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Мөн хэргийн 24, 29 дүгээр талд хохирогч Д.Д-гаас нөхөр Х.Г-н нь өөрсдийн эзэмшлийн **?? дугаарын приус 20 загварын автомашинаар таксинд явж өдөрт дунджаар 50,000 төгрөгийн орлого олдог байсан тул нэг сарын хугацаатай олох мөнгө болох 1,500,000 төгрөг, 2,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэсэн хүсэлт бичгээр ирүүлсэн байх боловч тус орлогыг тогтмол олдог байсныг тодорхойлох нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй тул уг зардлыг гаргах боломжгүй байна.
Иймд хохирогч Д.Д- нь **?? дугаарын приус 20 загварын автомашинаар нөхөр Х.Г-ны таксинд явж олох байсан 1,500,000 төгрөг, 2,000,000 төгрөгийн орлого, цаашид Д.Д-гийн хийлгэх шагайны шуу янзлуулах 500,000 төгрөг, хөлийн гажиг засуулах 1,000,000 төгрөг, ослоос үлдэх өвчинд хэрэглэх гэх 500,000 төгрөг, цаашид Г.Х-ын толгойнд эм тариа хийлгэх 200,000 төгрөг, хаван хөөх эмчилгээний 86,000 төгрөг, MRI шинжилгээ хийлгэх 250,000 төгрөг гэх зэрэг зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.
2.Арван найман насанд хүрээгүй О.У-ын төрсөн эх иргэний нэхэмжлэгч О.Н- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд эмчилгээний зардал 2,656,900 төгрөг, хүүгээ асарч сувилахаар ажлаа хийгээгүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэх зэрэгт нийт 3,206,000 төгрөг нэхэмжилнэ гэх ба хавтаст хэргийн 37, 40, 46 дугаар талд ирүүлсэн баримтаас дараах нотлох баримтуудыг шаардлага хангасан гэж үнэлэв. Үүнд:
-О.У-ын эмчилгээний зардал 269,575 төгрөгийн, компьютер томографийн шинжилгээнд төлсөн 120,000 төгрөгийн [52], шатахууны зардал 197,100 төгрөгийн [53] бүгд 586,675 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, уг зардлыг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин иргэний нэхэмжлэгч О.Н-гийн ажлаасаа 14 хоногийн чөлөө авч, хүү О.У-ыг эмнэлэгт сахиж, асарсан тул нэг өдрийн цалин 20,000 төгрөг, 14 хоногийн цалин хөлс 280,000 төгрөгийг нэхэмжилж байна гэх боловч энэ талаар байгууллагаас чөлөө олгосон гэх шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, лавлагаа гэх зэрэг холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй юм. Мөн баримтгүйгээр хүсэлтдээ бичиж нэхэмжилсэн эмийн зардлыг тооцож гаргах боломжгүй байна. Иймд иргэний нэхэмжлэгч О.Н- нь дээрх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.
3.Шүүгдэгч А.Б-ийн жолоодон явсан “Хьюндай Соната” загварын **** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Б.Б-ий эзэмшлийн хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа [54], иргэний хариуцагч Б.Б-ий мэдүүлэг зэргээр тогтоогдсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж тус тус заасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би найз ...Б-ээс машиныг нь жолоодоод “Түц” ороод ирье гэж хэлтэл хурдхан болгоомжтой яваад ирээрэй... гэж хэлэхээр нь машиныг нь жолоодоод тамхи авах гэж ТҮЦ рүү явсан. ...Миний барьж явсан машин Б-ий эзэмшлийн автомашин байсан. ....” гэх мэдүүлэг [55], мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Б-э рүү залгаж тамхинд явах гэсэн юм, машинаа өгөөч гэж хэлсэн. Б-э гарч ирээд **** УНВ улсын дугаартай “Хьюндай Соната” загварын машиныхаа түлхүүрийг өгсөн. ...” гэх мэдүүлэг,
-иргэний хариуцагч Б.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А.Б- надад найз нь машиныг чинь жолоодоод ойрхон “Түц”-нээс тамхи аваад ирье гэхээр нь би “тэг тэг болгоомжтой яваарай” гэж хэлсэн. ...Би иргэний хариуцагчийн үүргийг мэдэж байгаа. ...” гэх мэдүүлэг [56] зэргээр тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч Б.Б-э нь өөрийн эзэмшлийн **** УНВ улсын дугаартай “Хьюндай Соната” загварын тээврийн хэрэгслийг А.Б-эд өөрөө зөвшөөрч шилжүүлсэн байх тул А.Б-ийн зам тээврийн ослын улмаас учруулсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч иргэний хариуцагч Б.Б-э нь хариуцан арилгах үүрэгтэй байна.
Иймд иргэний хариуцагч Б.Б-ээс 5,526,275 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Д-д 4,939,600 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О.Н-д 586,675 төгрөгийг тус тус олгох хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хариуцагч Б.Б-э нь дээрх зардлаа гэм буруутай этгээд А.Б-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Харин Б.Б-э нь өөрийн **** УНВ улсын дугаартай “Хьюндай Соната” загварын тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн болно.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч А.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй байх тул, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж тэнсэх боломжгүй гэж үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг заасан бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “өөрийгөө илчилсэн...” буюу осол гарсны дараа цагдаа, түргэн дуудсан, мөн зүйлийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” буюу хөнгөмсгөөр найдсан байдаг.
Хохирогч нарт учирсан хохирлын хувьд маргахгүй, шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж хохирлыг тогтоосон хэмжээнд нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм бруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ... тэнсэж болно” гэж заасныг хэрэглэж өгнө үү.
Мөн дээрх хуулийн 7.3 дугаар зүйлд зааснаар “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж” өгнө үү. Учир нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хөндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч А.Б- нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй байх ба [57] тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс А.Б- нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж тайлбарлаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршигийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан заасан хорих ялыг оногдуулахгүйгээр ...” тэнсэж болохоор заасан.
Шүүгдэгч А.Б- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, хор уршигийг арилгаагүй, түүнчлэн учруулсан хохирлоо нөхөн төлөхөөр илэрхийлсэн гэх боловч энэ талаар бичгээр ирүүлсэн баримтгүй, зам тээврийн ослын улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын тээврийн хэрэгсэлд эвдрэл хохирол учруулсан атлаа гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаанаас хойш учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар холбогдох арга хэмжээг аваагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгч А.Б-эд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч А.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
3.Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч А.Б-ийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс иргэний хариуцагч Б.Б-ийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярнямаас гаргасан бөгөөд шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж, иргэний хариуцагч Б.Б-эд шүүх хуралдааны товыг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдэхэд баримтанд гарын үсгээ зурсан, мөн “амжвал ирье” гэж шүүхэд мэдэгдсэн байх боловч шүүх хуралдааны тов тогтоосон өдөр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
[1] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 32-33 дугаар тал.
[3] Хавтаст хэрэгийн 176 дугаар тал.
[4] Хавтаст хэргийн 175 дугаар тал.
[5] Хавтаст хэргийн 51-52 дугаар тал.
[6] Хавтаст хэргийн 54 дүгээр тал.
[7] Хавтаст хэргийн 100-101 дүгээр тал.
[8] Хавтаст хэргийн 173-174 дугаар тал.
[9] Хавтаст хэргийн 58 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 60 дугаар тал.
[11] Хавтаст хэргийн 64 дүгээр тал.
[12] Хавтаст хэргийн 184-185 дугаар тал.
[13] Хавтаст хэргийн 90-91 дүгээр тал.
[14] Хавтаст хэргийн 189 дүгээр тал.
[15] Хавтаст хэргийн 2-4, 6-8 дугаар тал
[16] Хавтаст хэргийн 5 дугаар тал.
[17] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал.
[18] Хавтаст хэргийн 11 дүгээр тал.
[19] Хавтаст хэргийн 36-48 дугаар тал.
[20] Хавтаст хэргийн 68-82 дугаар тал.
[21] Хавтаст хэргийн 41-43 дугаар тал.
[22] Хавтаст хэргийн 118 дугаар тал.
[23] Хавтаст хэргийн 110 дугаар тал.
[24] Хавтаст хэргийн 84-85 дугаар тал.
[25] Хавтаст хэргийн 114 дүгээр тал.
[26] Хавтаст хэргийн 109 дүгээр тал.
[27] Хавтаст хэргийн 111 дүгээр тал.
[28] Хавтаст хэргийн 105 дугаар тал.
[29] Хавтаст хэргийн 113 дугаар тал.
[30] Хавтаст хэргийн 115 дугаар тал.
[31] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал.
[32] Хавтаст хэргийн 32-33 дугаар тал.
[33] Хавтаст хэрэгийн 176 дугаар тал.
[34] Хавтаст хэргийн 175 дугаар тал.
[35] Хавтаст хэргийн 100-101 дүгээр тал.
[36] Хавтаст хэргийн 173-174 дугаар тал.
[37] Хавтаст хэргийн 2-4, 6-8 дугаар тал
[38] Хавтаст хэргийн 5 дугаар тал.
[39] Хавтаст хэргийн 11 дүгээр тал.
[40] Хавтаст хэргийн 58 дугаар тал.
[41] Хавтаст хэргийн 60 дугаар тал.
[42] Хавтаст хэргийн 64 дүгээр тал.
[43] Хавтаст хэргийн 184-185 дугаар тал.
[44] Хавтаст хэргийн 90-91 дүгээр тал.
[45] Хавтаст хэргийн 189 дүгээр тал.
[46] Хавтаст хэргийн 68-82 дугаар тал.
[47] Хавтаст хэргийн 41-43 дугаар тал.
[48] Хавтаст хэргийн 84-85 дугаар тал.
[49] Хавтаст хэргийн 20 дугаар тал.
[50] Хавтаст хэргийн 26-28 дугаар тал.
[51] Хавтаст хэргийн 84-85 дугаар тал.
[52] Хавтаст хэргийн 37-40 дүгээр тал.
[53] Хавтаст хэргийн 45-46 дугаар тал.
[54] Хавтаст хэргийн 110 дугаар тал.
[55] Хавтаст хэргийн 173-174 дугаар тал.
[56] Хавтаст хэргийн 54 дүгээр тал.
[57] хавтаст хэргийн 111 дүгээр тал