Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 254

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Б.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Тугчин овогт Б-ын Г.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811005020225 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт, . тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тугчин овогт Б.ын Га.г /РД: ./,

 

Шүүгдэгч Б.Гнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Гнь 2018 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 38-8 тоотод Ө.Эрхэмбаярын баруун гарын долоовор хуруг заазуураар зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Ө.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн орчим гэртээ байж байхад танил Болд орж ирээд гэрт байсан 0.5 граммтай Хараа шил архийг уугаад байж байтал гаднаас Гантиг орж ирээд хамтдаа ууж дуусчихаад 22 цаг 30 минутийн орчим Болд нэлээн согтчихсон байхаар нь такси бариад гэрт нь хүргэж өгчихөөд буцаад гэрт ирсэн, гэртээ орчихоод Гантигийг архи аваад ир гээд картаа өгсөн чинь өнөөдөр архи зардаггүй өдөр, миний машин дотор хүнд өгөх гэж байсан ганц юм байгаа, тэрийгээ аваад ирье гээд машинаасаа 0.5 граммтай хараа архи авчраад хамтдаа ууж юм яриад байж байтал спортын хүмүүс хулхины хүмүүс байдаг, дандаа мөнгөөр спортын мастер цол авдаг биз дээ та нар гэхээр нь би 23 жил спортоор ажиллаж байна, авдаг юмаа авчихсан, өгөх ёстой хүндээ өгдөг юм гээд чи, би гээд маргаан эхэлсэн, маргалдаж байхдаа би босч ирээд манай гэрээс зайл, хэрүүл хийх гэж орж ирээгүй биз дээ гээд түлхээд гаргах гэтэл чи намайг гэрээсээ хөөлөө, түлхлээ гээд сандал дээр байсан аягыг над руу шидэх гэж байгаад сирвант оноод шилийг нь хагалчихаар нь чи муу гэрийн эд зүйл эвдчихлээ гээд уур хүрээд заамдаж авсан, тэгтэл намайг зөрүүлээд заамдаж аваад заамдалцаад зогсож байхад эхнэр хүрч ирээд бид 2-ыг салгасан, салчихаад ширээн дээр байсан шар модон иштэй заазуурыг бариад авахаар нь би гүйж очоод заазуурыг нь булаацалдаж байгаад гараа исгэчихсэн юм, тэгээд яанаа ийнээ гараа зүсчихлээ гээд Гантиг надад даавуу, маралаар гарыг минь боож өгөөд цус нь тогтчих байх гээд цусаа тогтохыг хүлээнгээ үлдсэн архиа хувааж ууж байгаад 04 цагийн орчим Гантиг гэр лүүгээ явлаа гээд гарахдаа манай гэрийн үүдэн дээр хүндэрчихсэн, эхнэр уурлаад наад заваан юмаа хамаад яв гэхэд Гантиг уутан дотор хийгээд аваад явсан, түүнийг явсаны дараа цус маань тогтохгүй байхаар нь манай эхнэр цагдаа болон түргэн дуудсан, цагдаа болон эмч ирээд Гантигийг гэрээс нь очиж аваад саатуулсан, би түргэний эмчээр баруун талын долоовор хуруундаа 4 оёдол тавиулж гараа болгосон юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/,

Ө.Эрхэмбаярын гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгэхээр нь би өөдөөс нь зүгээр суухгүй адилхан архи уусан учраас хоорондоо маргалдсан чинь ширээн дээр мах идэж байсан заазуураар баруун талын гарыг зүссэн чинь цус гараад байхаар нь гайгүй байх гэж бодоод унтаад өгсөн. Ингээд шөнө унтаж байхад эхнэр Оюунбат дуудахаар нь сэрсэн чинь гарнаас цус гарсан байдалтай байхаар нь ер нь цус нь тогтохгүй юм байна гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний баруун гарын долоовор хурууг заазуураар зүссэн. Миний биед учирсан гэмтлийг Ганаа ах учруулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/

Гэрч Б.Оюунбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр хоёр архи уугаад юм яриад сууж байснаа Ганаа гэнэт босч ирээд манай нөхрийг "Чи дандаа спортоор яваад намайг тоохгүй гээд "Чи намайг юм гуйхаар дандаа байхгүй гэж байдаг гэхээр би өөрийнхөө Хаан банкны виза картыг Ганаад өгөөд Ганаа гадагшаа гарч 0,75 Хараа архи авчраад ууж сууж байснаа Ганаа "Пизда чинь гэж хараагаад манай нөхөр лүү салаавч өгөөд байснаа манай ширээн дээр байсан бор иштэй заазуураар манай нөхрийн баруун гар талын гарын дээд үеэр нь зазуурдсан. Тэгэхээр нь би хүүеээ юу болсон бэ? гэсэн чинь "Ганаа намайг чи юу гэнээ гээд" тэгэхээр нь би Ганаад чи дандаа манайд орж ирдэг би тэр үед чамд юм хэлээд байдаггүй гэсэн чинь намайг харснаа " за миний найз намайг уучлаарай цус нь тогтох шинж байна уу гэж надаас асуусан. Тэгээд байж байснаа Ганаа найз нь гэнэт явдаг юм билүү гэж хэлэхээр нь шөнө орой болчихсон яах юм бэ? Чи манайд хоноод яв гэсэн тэгсэн би жоохон нойр хүрээд сандал дээр сууж байхдаа зүүрмэглээд байж байсан чинь Ганаа хаалганы тэнд очоод өмдөө шувтлаад хүндээр бие зассан тэгэхээр нь өөрөөр нь цэвэрлүүлсэн тэгээд удалгүй Ганаа гараад явсан. Би согтууруулах ундааны зүйл огг хэрэглээгүй манай нөхөр Эрхэмбаяр, Ганаа, Болдоо 3 уусан би тэрнээс архи уугаагүй. Манай нөхөр Эрхэмбаяр Ганаатай хэрүүл зодоон хийгээгүй гарыг зүсэхэд манай нөхөр "заза яахав дээ найзууд юм чинь гэсэн тэр үед Ганаа би гэмшиж байна гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17х/

гэрч З.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд орой 22 цагийн орчим хаашаа явахаа хэлэлгүй гарч яваад үүрээр 06 цаг 30 минутийн орчим согтуу зүүн талын нүүр болон толгойн арын хэсгээр хумсаар маажсан бололтой зулгарсан байдалтай байхаар нь хүүеээ наад нүүр амаа яачихсан юм бэ гэтэл юу ч дуугарахгүй байхаар нь согтуу байгаа юм чинь унт унт гэж хэлээд орон дээр аваачиж унтуулаад байж байхад 08 цагийн орчим хорооны 2 цагдаа орж ирээд Ганаа гэдэг хүн байна уу гэхээр нь байдаг, унтаж байна гэтэл та сэрээчих гэхээр нь юу болсон юм бэ гээд асуутал хүний хуруу цавчсан гэж хэлсэн. Батболдын гэрт хүлээж байгаад 11.00 цагийн орчим Эрхэмбаяр, эхнэрийн хамт ирэхээр нь Эрхэмбаяраас юу болсон талаар асуухад том Болдоо, Ганаа бид 3 архи уусан, том Болдоог гэрт нь хүргэж өгчихөөд Ганаа ах бид 2 дахиад архи уусан, архи ууж байгаад маргалдсан, маргалдаж байхад Ганаа ах миний баруун талын долоовор хурууг заазуураар цавчсан, арьсан дээрээ тогтож байна, шөрмөс тасарчихсан, бараг хуруугүй болох нь гэчихсэн битүү марлаар боочихсон байсан, одоо гэмтэл орж оёулах гэж байна гээд Батболдтой гараад явахаар нь би гэртээ харьсан. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өглөө нөхөр эрүүлжүүлэхэээс гарч ирээд надад юу болсон талаар юу ч хэлээгүй, маргааш нөгөөдөр нь манай нөхөр Эрхэмбаяртай уулзаад эмнэлэгээр дагуулж яваад гар хөлийг нь эмчлүүлж өгсөн, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг нь сунгуулж өглөө гэсэн, мөн цагаан сарын өмнө уучлаарай гэж хэлээд хонины гулууз мах 2 ширхэгийг хүргэж өгсөн, тодорхой эмчилгээний мөнгө өглөө гэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 06 -ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2194 тоот ДҮГНЭЛТ: Ө.Эрхэмбаярын биед баруун сарвуу долоовор хуруунд шарх, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, зөөлөн эдийнняцрал, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх /хх-ийн 21х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Гийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.