Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар  2025/ДШМ/1367

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/2241 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Прокурор Б.Энхбаярын бичсэн 2025 оны 10 дугаар  сарын 31-ний өдрийн 53 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хангаж, шүүгдэгч нарын болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Б.З, Т.Э нарт урьд авсан “цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ”-г тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ