Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 409

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Оч,

Улсын яллагч Ж.Энхжаргал,

Шүүгдэгч Д.Л/өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Лхагвадоржид холбогдох эрүүгийн 1811008260160 дугаартай хэргийг 2018 оны 05 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Онхоод овогт Даваадоржийн Лхагвадорж, 1986 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол 36/В байрны 57 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:ЧИ86111915/

 

Шүүгдэгч Д.Лнь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 08 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн зүүн урд уулзварын замд “Toyota Harrier” маркийн 36-61 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч У.Мөнх-Эрдэнийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Лнь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 08 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн зүүн урд уулзварын замд “Toyota Harrier” маркийн 36-61 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч У.Мөнх-Эрдэнийг мөргөж биед нь сээрний 9-р нугалын их биеийн далд хугарал бүхий гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч У.Мөнх-Эрдэний /хх-28-29/: “..2018 оны 03 дугаар 02-ны өдрийн 08 цаг 30 минутын үед ганцаараа Чингэлтэй дүүргийн нутаг, хүнсний 1 дүгээр дэлгүүрийн зүүн уулзварын замд хойноос урд зүгт зам хөндлөн явган хүний гарцаар гарч явтал T.Harrier маркийн 36-61 УНУ улсын дугаартай автомашин зүүн ар талаас мөргөж зам тээврийн осолд орсон..анх мөргүүлсэн А цэгийг зааж өгч хэргийн газрын үзлэг хэмжилт хийлгэсэн. Тэгээд жолоочийн хамт ГССҮТ-рүү очиж нурууны гэрэл зураг авахуулсан..Би ослын улмаас сээрний 9 дэх нугаламын далд хугарал гэх гэмтэл авсан, өөр гэмтэл одоогоор гайгүй байна..” гэсэн мэдүүлэг,

 

Иргэний хариуцагч Ө.Отгонзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-32/ “..манай нөхөр Лхагвадорж нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 08 цагийн орчим намайг ажилд хүргэж өгөхөөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо хүнсний 1 дүгээр дэлгүүрийн зүүн урд уулзвар замд ертөнцийн зүгээр хойноосоо баруун гар тийш эргэх үйлдэл хийж байхдаа явган хүний гарцаар гарч байсан явган зорчигчийг автомашиныхаа зүүн урд куфер хэсгээр мөргөж унагаасан юм. Тэгээд бид хоёр сандраад автомашинаа зогсоогоод буугаад иртэл хохирогч зам дээр “ёо ёо” гээд хэвтэж байсан..нөхөр бид хоёр хохирогчийн эмчилгээнд 750.000 төгрөг зарцуулсан..” гэсэн мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд” “..хэрэг осол нь Чингэлтэй дүүргийн 04 дүгээр хороо, Самбуугийн гудамж, Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн зүүн урд уулзварт болсон байлаа. Уг уулзвар нь асфальтан, шулуун, тэгш, хуурай, зохицуулагддаг уулзвар дээр зохицуулагддаг явган хүний гарцтай суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун сөрөг хөдөлгөөнтэй, 6 эгнээтэй, тусгаарлах зурвастай явган хүний замтай хашлагатэй, хайсгүй зам байлаа. Үзлэгийн баг осол болсон газар очиход уг уулзварын баруун хойд хэсэгт Т.Харриер маркийн 36-61 УНУ улсын дугаарын цагаан өнгийн автомашин уулзварын баруун тусгаарлах зурвасны хойд явганы гарцан дээр ертөнцийн зүгээр баруун урагш харсан байрлалтай зогсож байлаа..Автомашин явган зорчигч Уртнасангийн Мөнх-Эрдэнийг анх мөргөсөн цэгийг жолооч болон явган зорчигч нараар заалган A үсгээр, явган зорчигч автомашинд мөргүүлээд газар унасан цэгийг Б үгээр тэмдэглэн хэмжилт хийв.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №3388 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-36/  “..Мөнх-Эрдэнийн биед сээрний 9 дүгээр нугаламын их биеийн далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт,

 

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 78 дугаар мөрдөгчийн магадлагаанд: “..Т.Харриер маркийн 36-61 УНУ улсын улсын дугаартай автомашины жолооч Даваадоржийн Лхагвадорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2. “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна..”,

 

Шүүгдэгч Д.Лхагвадоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-60-61/ “..Би 2018 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 08 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн зүүн урд уулзвар замд Т.Харриер маркийн 36-61 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон кабиндаа эхнэр Ө.Отгонзаяагийн хамт ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй ойролцоогоор 10-15 км/цагийн хурдтай явж байгаад Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн уулзвараар баруун гар тийш эргэтэл явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг автомашиныхаа урд талаар мөргөөд зогссон. Тэгээд сандраад буугаад иртэл явган зорчигч зам дээр автомашины урд талд ёолоод нуруугаа дараад хэвтэж байсан..” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Тухайн хэргийг санамсаргүйгээр үйлдсэн үзэгдэх орчин хязгаарлагдсан байсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг болон Хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-13/, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн дүгнэлт /хх-43-48/, Бага тойруу Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн баруун урд уулзварын гэрлэн дохионы горим /хх-77/, шүүгдэгч Д.Лхагвадоржийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-63/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-69/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-65/, шүүгдэгч Д.Лхохирогч У.Мөнх-Эрдэнэд хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-91/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-93/ зэрэг мөрдөн шалгах ажиллааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Лнь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч У.Мөнх-Эрдэнийг мөргөж биед нь сээрний 9-р нугалын их биеийн далд хугарал бүхий гэмтэл учруулсан гэмтэл учруулсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹3388 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч У.Мөнх-Эрдэнэд учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд үүнийг хохирогчид хөнгөн хүндэвтэр хохирол учруулсан гэж үзлээ. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Д.Лхагвадоржийг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Д.Лхагвадоржийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч У.Мөнх-Эрдэнэ нь шүүгдэгч Д.Лхагвадоржоос хохирлын мөнгө 2.230.000 төгрөг авсан бөгөөд өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Лнь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Онхоод овогт Даваадоржийн Лхагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Лхагвадоржийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лхагвадоржид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Лнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Д.Лнь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Лхагвадоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Лхагвадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.МӨНХБАЯР