Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2026/00260

 

 

 

 

 

2026 оны 0******* сарын 02 өдөр

Дугаар *******0*******/ШШ2026/00260

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******ын газрын байр ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт байрлах, ******* ******* ТӨХК-нд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлыг 2025 оны ************** дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Д.******* хариуцагч ******* ******* ТӨХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дугарсүрэн овогтой ******* миний бие нь "БЗӨБЦТС ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2024 оны 0******* дүгээр сарын 0*******-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар ахлах нягтлан бодогчийн дагалдангаар анх томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд 2024 оны 0******* дугаар сарын 29-ний өдрийн Б/69 дугаартай тушаалаар ахлах нягтлан бодогчийн дагалдангийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 0*******-ний өдрийн Б/75 дугаартай тушаалаар Дотоод хяналтын хэлтэст Санхүүгийн хяналтын мэргэжилтний орон тоон дээр томилогдсон.

Ингэхдээ Д.ын хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр томилсон тушаал гаргасан байдаг. Улмаар гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын *******2-ны өдрийн Б/*******2******* дугаартай тушаалаар намайг 2025 оны 09 дүгээр сарын *******5-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн.

Тушаалын үндэслэлд "ажилтан Д.ын хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгавар болж ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан" гэх шалтгааныг дурьдсан байсан. Гэтэл Д. нь 2022 оны 08 дугаар сард хүүхэд асрах чөлөө авсан ажилтан байсан бөгөөд анх намайг томилохдоо түүний орон тоон дээр бус ахлах нягтлан бодогчийн дагалдангаар томилсон юм.

Д.ын тухайн үед ажиллаж байсан дотоод хяналтын нягтлан бодогчийн орон тоо нь "БЗӨБЦТС" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 202******* оны 0******* дүгээр сарын **************-ний өдрийн А/*******6 дугаартай тушаалаар баталсан бүтцээр Дотоод хяналтын хэлтэст харъяалагдаж байсан бөгөөд уг хэлтэс нь тухайн бүтцээр ******* орон тоотойгоор ажиллаж байжээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн 202******* оны 06 дугаар сарын 09-ний өдрийн "Компанийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах" тухай *******6 дугаартай тогтоолоор болон гүйцэтгэх захирлын 202******* оны 06 дугаар сарын *******2-ны өдрийн А/2*******2 дугаартай "ажил мэргэжлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай" тушаалаар Дотоод хяналтын хэлтсийн ******* орон тооноос "Дотоод хяналтын нягтлан бодогч"-ийн орон тоо нь Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудиторын орон тоо руу шилжсэн ба энэ нь дээрх төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, бүтэц хэлэлцсэн хурлын тэмдэглэл, гүйцэтгэх захирлын тушаал, Эрчим хүчний яамнаас чиглэл болгож ирүүлсэн зөвлөмж зэргээр хангалттай нотлогддог. Энэхүү тогтоол, тушаалаар Дотоод хяналтын хэлтсийн орон тоо 2 болсон байна.

Гүйцэтгэх захирлын 2024 оны 0******* дугаар сарын 29-ний өдрийн ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай А/96 дугаартай тушаалаар "Санхүүгийн хяналтын мэргэжилтэний" орон тоог Дотоод хяналтын хэлтэст шинээр нэмж батлан, ******* оронтойгоор ажиллаж эхэлсэн. Тухайн орон тоог нэмж баталсан бүтцэд төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудиторыг буцаан тус хэлтэст шилжүүлж авсан орон тоо биш бөгөөд шилжүүлснээс хойш *******0 сарын дараа шинээр нэмсэн болох нь бүтэц баталсан тогтоол, тушаалын хавсралтаар бүтцийн схемээс тодорхой харагдана. Уг шинээр нэмж баталсан орон тоо болох "Санхүүгийн хяналтын мэргэжилтэн"-ий орон тоон дээр намайг гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 0*******-ний өдрийн Б/75 дугаартай тушаалаар томилсон.

Шинээр батлагдсан уг орон тоо нь хүүхэд асрах чөлөөтэй байсан Д.ын тухайн үед ажиллаж байсан орон тоо биш байсан бөгөөд түүний үндсэн орон тоо нь Төлөөлен удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудиторын орон тоо руу шилжсэн.

Иймд намайг шинээр баталсан орон тоон дээр хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд түр томилж, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсаныг үндэслэлгүй, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.******* дэх хэсэгт "Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна" гэж заажээ. Үүнд: 50.*******.******* дагалднаар ажиллуулах; 50.*******.2. туршилтын хугацаагаар ажиллуулах; 50.*******.*******. улирлын шинжтэй ажил гүйцэтгүүлэх; 50.*******.4. ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах; 50.*******.5. түр ажлын байранд ажиллуулах; 50.*******.6. санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх гэжээ.

Дээрх 6 тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчоос ажилтантай хугацаатай байгуулж болохоор заасан ба бусад тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчоос ажилтантай хугацаагүй байгуулахаар хуульчилсан байна. Гэтэл "Санхүүгийн хяналтын мэргэжилтэн"-ий орон тоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.*******.4 дэх хэсэгт зааснаар ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны орон тоо биш бөгөөд түүний орон тоо Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудиторын орон тоо руу шилжсэн, шинээр батлагдаж орж ирсэн "Санхүүгийн хяналтын мэргэжилтэн" гэх орон тоо нь ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны орон тоо биш юм. Байгууллага буюу ажил олгогчоос 2022 оны 8 сард хүүхэд асрах чөлөө авсан хүний орон тоо шилжсэн байтал, 2024 оны 04 сард түүнийг хүүхэд асрах чөлөө авсанаас нь хойш ******* жил 8 сарын дараа шинээр батлагдсан "Санхүүгийн хяналтын мэргэжилтэний" орон тоог түүний өмнө нь ажиллаж байсан, хадгалагдаж үлдсэн үндсэн орон тоо гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

"Дотоод хяналтын нягтлан бодогч"-ын орон тоо бүтцийн өөрчлөлтөөр хасагдаагүй, байхгүй болоогүй зөвхөн дотоод аудиторын орон тоонд шилжсэн, харин ч байгууллага дотоод аудиторын орон тоонд авсан хүнээ түр томилох байсан нь хуульд нийцэхээр байна гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн *******54 дүгээр зүйлийн *******54.2 дахь хэсгийн *******54.2.******* дэх заалтад заасан "хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон... тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш *******0 хоногийн дотор, мөн Засгийн газрын 2022 оны *******5******* дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрэм"-ийн *******.******* дэх хэсэгт заасан "Комисс нь маргалдагч талаас гаргасан хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэнэ гэсний дагуу байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комисст 2025 оны 09 дүгээр сарын *******9-ний өдөр гомдлоо гаргаж, 2025 оны *******0 дугаар сарын 02-ны өдөр "зөвшилцөлд хүрээгүй" гэж шийдвэрлэгдсэн.

Мөн 2025 оны ************** дүгээр сарын 09-ний өдөр тус Дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, 2025 оны ************** дүгээр сарын 20-ны өдөр "зөвшилцөлд хүрээгүй" гэсэн шийдвэр гарсан. Дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч гишүүд нь миний гомдолтой бүрэн танилцаж судлаагүй, үндэслэлтэй шийдвэрлээгүй гэж үзэж байгаа тул Иргэний хэргийн шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрч, нэхэмжлэл гаргаж байна. Иймд гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдрийн Б/75 дугаартай тушаал болон 2025 оны 09 дүгээр сарын *******2-ны өдрийн Б/*******2******* дугаартай тушаалуудыг хууль бус гэж үзэж байгаа тул хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Шаардлагатай нотлох баримтуудыг Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасны үндсэн дээр байгууллагаас нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах болно гэжээ.

2.Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. 2024 оны 4 дүгээр сарын 0*******-ний өдрийн Б/75 тоот тушаалаар Дотоод хяналтын хэлтэст шинээр батлагдсан санхүүгийн хяналтын мэргэжилтнээр хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд түр тушаалтай ажиллаж эхэлсэн. Намайг Дотоод хяналтын хэлтсийн санхүүгийн хяналтын мэргэжилтнээр ажиллуулахдаа анх дагалдангаар батлагдаагүй байсан орон тоо болох санхүүгийн хяналтын мэргэжилтэн гэсэн ажлын байрны тодорхойлолтоор ажиллуулж байсан. Ер нь 2024 оны 0******* дүгээр сарын 2*******-ны өдрийн санхүүгийн хяналтын мэргэжилтний орон тоо батлагдаагүй байсан. Энэ орон тоо бол 2024 оны 4-р сард нэмэгдэж, батлагдсан байдаг. Би батлагдаагүй байсан ажлын байрны тодорхойлолтыг надад танилцуулсан байна гэдгийг сүүлд судалж байхдаа мэдсэн. ******* ******* Цахилгаан ТӨХК-ийн Дотоод хяналтын хэлтэс бол 202******* оны ******* дүгээр сард батлагдсан бүтцээр ******* орон тоотой ажиллаж байсан, 202******* оны ******* дугаар сарын 27-ны өдрийн А/875 дугаартай Эрчим хүчний сайдаас ирүүлсэн удирдамжийн дагуу орон тооны дээд хязгаарт багтааж ТУЗ-ийн дэргэдэх дотоод аудиторыг ажиллуулах чиглэл ирсэн. Үүний дагуу дотоод аудитын орон тоог ТУЗ-ийн дэргэдэх дотоод аудитор болгож шилжүүлж орон тоог бий болгосон. Үүнийг би хүсэлт гаргаж, үзлэг хийлгэж хэрэгт өгсөн байгаа. Энэ нь 202******* оны ТУЗ-ийн хурал дээр хуулийн зөвлөх , ТУЗ-ийн хараат бус гишүүн Хэрлэнтуяа нарын хэлсэн үгээр батлагдаж байгаа. Дотоод хяналтын хэлтэс дээр шинээр батлагдсан санхүүгийн мэргэжилтний орон тоог батлуулах хүртэл *******0 сарын хугацаанд 2 орон тоотой ажиллаж байсан. Энэ нь Эрчим хүчний сайдаас ирүүлсэн удирдамж, ТУЗ-ийн хурлын дэлгэрэнгүй тэмдэглэл, ТУЗ-ийн тогтоол, өмнө нь батлагдсан схем, гүйцэтгэх захирлын тушаал зэргийг хэрэгт нотлох баримтаар өгсөн, үүгээр тодорхой нотлогдож байна. ТУЗ-ийн дэргэдэх дотоод аудиторын орон тоо хүүхэд асрах чөлөөтэй ажилтны орон тоо байтал түүний оронд ажиллаж байсан ажилтныг жинхлээд авсан. Ингээд хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүнийг *******0 сар орон тоогүй болгосон, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******.******* дахь хэсэг болон дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2-т заасан заалтыг зөрчсөн байдаг. Хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний орон тоо бол Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.******* дэх хэсэгт Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална гэсэн, дахь 60 дугаар зүйлийн 60.*******.******* дахь хэсэгт жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй гэж заасан. Энэ нь тухайн ажлын байрыг хөдөлгөж болохгүй гэсэн хуулийн заалт байгаа. Үүнийг би тухайн ажлын байрыг, шилжүүлэх, хасаж болохгүй гэж ойлгож байна. Гэтэл Санхүүгийн хяналтын мэргэжилтэн гэсэн орон тоон дээр анхлан ажиллаж эхэлсэн миний тушаалыг хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд түр ажиллах гэж тушаал гаргасан. Тухайн үед би шинэ ажилтан байсан учраас хүний оронд түр ажиллах юм байна гэсэн бодолтой ажиллаж байгаад 2025 оны 8 сарын сүүл хүртэл явсан байдаг. Энэ тухай нотлох баримтыг олж мэдээд байгууллагын гүйцэтгэх захиралд мэдэгдэж, танилцуулсан, гүйцэтгэх захирал ч гэсэн Эрчим хүчний сайдаас ирүүлсэн удирдамжийн дагуу орон тооны дээд хязгаарт багтааж ажиллуулахаар нэг ажилтнаа ТУЗ-ийн дотоод аудиторын орон тоо руу шилжүүлсэн гэдгээ хэлсэн. Энэ тухай гүйцэтгэх захирал мэдэж байсан, тухайн үед гүйцэтгэх захирал Улаанбаатар Цахилгаан ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан. Одоогийн захирал 2024 оны ************** сард ******* ******* Цахилгаан ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож ирж байсан. Миний олж мэдсэн энэ асуудлыг шалгаж тодруулъя гээд Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Төлөвлөлт хүний нөөцийн хэлтсийн дарга нараас тодруулж асуусан. Би энэ тухай танилцуулахад намайг компанийн дотоод асуудлыг түр ажилтан байж судалсан байна гэж надтай ёс зүйгүй харилцаж, эсэргүүцсэн. Би энэ тухай хандах газарт нь хандана гэж хэлээд захирлын өрөөнөөс гарсан. Ер нь дотоод хяналтын мэргэжилтний орон тоо бол хүүхэд асрах чөлөөтэй байсан хүний орон тоо юм, энэ орон тоонд түр ажиллаж байгаа, энэ орон тоог шилжүүлж, хасаж болохгүй гэдгийг ТУЗ-ийн гишүүд хуралдааны явцад ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэлүүдийг харахад огт танилцуулаагүй харагддаг, бүтэн *******0 сарын дараа шинээр батлагдсан санхүүгийн мэргэжилтэн гэдэг орон тоог дотоод хяналтын орон тоо мэт ойлголттой байсан. Үнэхээр хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтны орон тоог батлуулсан гэж хэлэх гэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хийгдээгүй байна, энэ нь юу вэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 6******* дүгээр зүйлийн 6*******.*******.******* дахь хэсэгт .ажлын байр нь хасагдсан шалтгаанаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосноос хойш гурван сарын дотор уг ажлын байр дахин бий болсноос хойш *******0 хоногийн дотор ажилтан хүсэлт гаргасан; заасан. Байгууллага хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтны орон тоог өөр тийш нь шилжүүлэхэд ажилтанд мэдэгдээгүй, ажилтнаас хүсэлтийг нь аваад шинээр тушаал гаргаад хүүхэд асрах чөлөө дуусаагүй байгаа тохиолдолд дахиж хүүхэд асрах чөлөөг олгох гэх мэтээр шийдсэн бол би хүлээн зөвшөөрч, шүүхэд хандахгүй байх байсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6******* дүгээр зүйлийн 6*******.*******.******* дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна. Уг нь Мөнгөнхөлөгт захирал анх ажилд авахдаа дагалдангаар ажиллаж бай, тушаал түрээр гарна, 2024 оны бүтцээр шинэ орон тоо батлагдана, тэгэхээр авъя гэж надтай тохиролцож байсан. Хэрвээ анх хүний орон тоо байсан бол тэгж хэлэхгүй байсан байх гэж би бодож байгаа. Ингээд энэ асуудлаас болж миний эрх ашиг хөндөгдөж бас зөрчигдөж байгаа, миний бие 2025 оны 9 дүгээр сарын *******2-ны өдрөөс ажлаас халагдсан тушаалаа авсан. Шинээр батлагдсан орон тоон дээр хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд түр гэж гарсан тушаалыг, мөн ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг бас мөн адил түүнийг дагаж гарсан тушаалыг хууль бус гэж байгууллагын маргаан таслах комисс, Дүүргийн маргаан зохицуулах ******* талт хороо, Иргэний шүүхэд хуульд заасан хугацаанд хандаж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин өнөөдрийн байдлаар нийт **************,7**************,400 төгрөг, гэхдээ үр дүнгийн шагнал цалинг нэмээгүй, нийгмийн даатгалын шимтгэл 4,582,*******00 төгрөгийн нөхөн бичилтийг хийлгэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргаж байна гэв.

 

 

*******.Хариуцагч ******* ******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  *******гийн ******* нь анх тус компанид гүйцэтгэх захирлын 2024 оны 0*******-р сарын 0*******-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар Ахлах нягтлан бодогчийн дагалдангийн ажилд томилогдон ажилласан ба түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ******* сарын хугацаатай түр дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.*******.******* "хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон" гэж заасныг үндэслэн 2024 оны 0*******-р сарын 29-ний өдрийн Б/69 дугаар тушаалаар дуусгавар болгосон ч ажил олгогчийн зүгээс Д.*******тай 2024 оны 04-р сарын 0*******-ний өдөр 24/04 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулан, уг гэрээний 4.******* дэх хэсэгт "энэхүү гэрээг 2024 оны 04-р сарын 0*******-ний өдрөөс ажилтан Д.ыг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хүчинтэй байна" гэж тусган талууд харилцан гарын үсэг зурж баталгаажуулж, компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04-р сарын 0*******-ний өдрийн Б/75 дугаар тушаалаар Дотоод хяналтын хэлтсийн Санхүүгийн хяналтын мэргэжилтний ажлын байранд ажилтан Д.ыг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр томилон ажиллуулсан.

Тус тушаалд түр ажилтан Д.*******д эрхлэх ажил, үүрэгтэй нь холбоотой баримт бичиг, эд хөрөнгийг хүлээлцүүлэн, холбогдох журмын дагуу ажлын байрны урьдчилсан болон анхан шатны зааварчилгааг Дотоод хяналтын хэлтсийн дарга С.Сэрээтэр өгч, ажилтнаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан ба мөн Хүний нөөцийн мэргэжилтнээс Санхүүгийн хяналтын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг ажилтанд танилцуулж гарын үсэг зуруулан баталгаажуулсан болно.

Нэхэмжлэгчээс гүйцэтгэх захирлын 2024 оны 04-р сарын 0*******-ний өдрийн Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн *******54 дүгээр зүйлийн *******54.2-т "Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан *******охицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй", мөн хуулийн *******54.2.******* дэх хэсэгт "хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш *******0 хоногийн дотор" гэж заасантай нийцээгүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэгч Д.Саранзаяагийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04-р сарын 0*******-ний өдрийн Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

Гүйцэтгэх захирлын 2025 оны 9 дүгээр сарын *******2-ны өдрийн Б/*******2******* дугаар Д.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалын хувьд Компанийн Дотоод хяналтын хэлтсийн Дотоод аудитын нягтлан бодогч Д. нь 2022 оны *******2 дугаар сарын *******0-ны өдрийн Б/*******82 дугаар тушаал/-нд компанийн Төлөөлөн *******2 дугаар сарын *******0-ны өдрөөс хүүхэд асрах чөлөөтэй байх ТУЗ-ийн 202******* оны 6 дугаар сарын 09-ний өдрийн *******6 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулсантай холбогдуулан гүйцэтгэх захирлын 202******* оны 6 дугаар сарын *******2-ны өдрийн А/2*******2 дугаартай ажил мэргэжлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай тушаалыг баталж, Дотоод хяналтын хэлтсийн Дотоод аудитын нягтлан бодогчийн ажлын байр хасагдсан.

Улмаар ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2-т "... хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулна." гэж заасантай холбогдуулан 2024 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн А/96 дугаар ажил мэргэжлийн жагсаалт шинэчлэн батлах тухай тушаалаар Дотоод хяналтын хэлтэст Санхүүгийн хяналтын мэргэжилтний ажлын байрыг шинээр бий болгож баталсан.

Тухайн үед хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтан Д.ын чөлөөний хугацаа дуусаагүй, ажилдаа эргэн орох хүсэлтийг ажил олгогчид өгөөгүй байсан тул тухайн ажлын байранд нэхэмжлэгч Д.*******г 2024 оны 4 дүгээр сарын 0*******-ний өдрийн Б/75 дугаар тушаалаар ажилтан Д.ыг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр томилон ажиллуулсан болно. Хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтан Д. 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хуульд заасан чөлөөний хугацаа дуусаж, эргэн ажилдаа орох хүсэлтийг тус компанид бичгээр гаргасан тул ажил олгогчийн зүгээс Д.*******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.*******.*******, **************9 дүгээр зүйлийн **************9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн 2025 оны 09-р сарын *******2-ны өдрийн Б/*******2******* дугаар тушаалаар дуусгавар болгож, 2025 оны 9 дүгээр сарын *******2-ны өдрийн Б/*******24 дугаар тушаалаар ажилтан Д.ыг Санхүүгийн хяналтын мэргэжилтний ажлын байранд томилон ажиллуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж ажил олгогчийн зүгээс үзэж байгаа тул нэхэмжлэгчийн гүйцэтгэх захирлын 2025 оны 9 дүгээр сарын *******2-ны өдрийн Б/*******2******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

Ажил олгогчийн зүгээс Д.******* нь нягтлан бодогч мэргэжилтэйг харгалзан Санхүүгийн хяналтын мэргэжилтний түр ажлын байранд ажиллаж байх хугацаанд (2025) оны 0*******-р сар) тус компанийн ******* салбарын Тооцооны нягтлан бодогч Б.Пэрэнлиймаа төв компанийн ахлах эдийн засагчаар шилжин ажиллахтай холбогдуулан ******* салбарын Тооцооны нягтлан бодогчийн ажлын байранд жинхлэн ажиллах саналыг тавьсан боловч Д.******* нь тухайн ажлын байранд туршилтаар ******* өдөр ажиллаад байнгын ажлын байрны ажлын саналаас татгалзсан болно. Иймд ажил олгогчийн зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 0*******-ний өдрийн Б/75 дугаар тушаал, 2025 оны 9 дүгээр сарын *******2-ны өдрийн Б/*******2******* дугаар тушаалуудыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Д.*******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд БЗӨБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 4 сарын 0*******-ний өдрийн Б/75 дугаар ажилд түр томилсон тушаалыг болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон 2025 оны 9 сарын *******2-ны өдрийн Б/*******2******* дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар гарсан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс зөвшөөрөхгүй байгаа. Учир нь анх *******г тус компанид ахлах нягтлан бодогчийн дагалдангаар авч хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэж ажилд аваад ******* сарын дараа буюу 2024 оны ******* сарын 29-ний өдрийн тушаалаар тухайн үеийн гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Ингээд дуусгавар болгосон боловч тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирлаас *******тай 2024 оны 4 сарын *******-ний өдөр 24/04 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, үргэлжлүүлэн ажилд түр томилон ажиллуулсан. Энэ хөдөлмөрийн гэрээний 4.******* дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний хугацааг маш тодорхой зааж өгсөн. Энэхүү гэрээ нь 2024 оны 4 сарын *******-ний өдрөөс эхлэн ажилтан Д.ыг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хүчинтэй байна гэж тусгаж, хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.*******.4 дэх хэсгийг үндэслэн ажлын байранд хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Мөн гүйцэтгэх захирлын 2024 оны 4 сарын *******-ний өдрийн Б/75 дугаар тушаалаар Дотоод хяналтын хэлтсийн Санхүүгийн хяналтын мэргэжилтний ажлын байранд түр томилон ажиллуулсан. Ингээд ажиллаж байх хугацаандаа ******* нэхэмжлэгчийн зүгээс тухайн энэ ажилд түр томилсон тушаал шийдвэр нь хууль зөрчсөн байна гэдэг асуудлыг ажил олгогчид албан ёсоор огт тавьж байгаагүй, байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст огт гомдол гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн *******54 дүгээр зүйлийн *******54.2-т хөдөлмөрийн эрхийн маргаан маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй, аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах ******* талт хороонд тус тус хандана гээд хуулийн *******54 дүгээр зүйлийн *******54.2.*******-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгаа болбол хүлээн авсан өдрөөс хойш *******0 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйгээр хуульчилсан байна.

Гэтэл нэхэмжлэгч нь уг тушаал шийдвэрийг гардаж авснаас хойш буюу ажил үүргээ гүйцэтгэснээс хойш 2024 оны 0******* сараас 2025 оны 9 сарын *******2-нд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох хүртэл хугацаанд тус компанийн гүйцэтгэх удирдлага буюу ажил олгогч, Хөдөлмөр эрхийн маргаан таслах комисст ямар нэгэн гомдлыг албан бичгээр албан ёсоор гаргаж байгаагүй. Энэ нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Үнэхээр өөрийнх нь эрх ашиг тухайн үед зөрчигдөж байсан гэж үзсэн бол нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан эрхийнхээ дагуу холбогдох журмын дагуу гомдол гаргах нь нээлттэй байсан. Шүүхэд хариуцагчийн зүгээс нотлох баримтыг шинээр гаргаж өглөө, энэ юу вэ гэхээр нэхэмжлэгч анхнаасаа тухайн ажлын байр нь хадгалагдаж байгаа буюу хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд түр ажиллаж байсан гэдгийг өөрөө мэдэж байсан. Үүнийг нь 2024 оны *******2 сарын 2*******-нд компанийн гүйцэтгэх захирал Ганчулуунд гаргасан энэ хүсэлтээр хүсэл зориг нь илэрхийлэгдэх юм гэдгийг баримтаар өглөө. Мөн гүйцэтгэх захирлын 2025 оны 9 дүгээр сарын *******2-ны өдрийн Б/*******2******* дугаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэж маргаж байгаа. Компанийн дотоод хяналтын хэлтсийн дотоод аудитын нягтлан бодогч ажилтай *******гийн нь 2022 оны *******2 дугаар сарын *******0-ны өдөр хүүхэд асрах чөлөөг албан ёсоор авсан, хүүхэд асрах хуулийн чөлөөтэй байх хугацаанд компанийн ТУЗ-ийн 202******* оны 6 сарын 9-ний өдрийн *******6 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулсан. Энэ тогтоолдоо Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил мэргэжлийн жагсаалтад өөрчлөлт оруулж баталж ажиллахыг гүйцэтгэх захиралд ТУЗ-өөс даалгасан байдаг. Гүйцэтгэх захирал Хөдөлмөрийн тухай хуулийн *******0******* дугаар зүйлийн *******0*******.*******.2 дахь заалтыг удирдлага болгон 202******* оны 6 сарын *******2-ны өдрийн А/2*******2 тоот тушаалаар компанийн ажил мэргэжлийн жагсаалтад өөрчлөлт оруулсан байдаг. Ингээд энэ өөрчлөлтөд компанийн дотоод хяналтын хэлтэст ажиллаж байсан нэг орон тоог хасаж, тухайн хэлтэс нь 2 орон тоотойгоор ажиллаж байхаар батлагдсан байдаг. Улмаар дараа жил нь буюу 2024 онд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2-т зааснаар хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсвэл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд эргүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулна гэж заасан байдаг. Мөн Монгол Улсын Засгийн газрын 20************** оны ********************* дүгээр тогтоолын хавсралтаар аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам гэж батлагдсан байдаг. Энэ нийтлэг журмын дагуу манай компанийн дотоод хяналтын хэлтэс үйл ажиллагаа явуулдаг байсан. ТУЗ-ийн түрүүнд хэлсэн 202******* оны 6 дугаар сарын 9-ний өдрийн *******6 дугаар тогтоолоор Дотоод хяналтын хэлтсийн дотоод аудитын нягтлан бодогчийн орон тоо хасагдсан. Ингээд нэг жилийн дараа буюу 2024 онд компанийн дотоод хяналтын үйл ажиллагаа, санхүүгийн хяналт шалгалт хийгдэхгүй, доголдох сөрөг үйл явдал, нөлөөлөл үзүүлсэн. Дээр миний дурдсан Засгийн газраас баталсан аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмын 2 дугаар зүйлийн 2.*******-д дотоод хяналт шалгалтыг зохих удирдамж, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг бүрэн хамарсан байвал зохино. Мөн журмын дотоод хяналт шалгалтын үйл ажиллагаа нь 4.*******.5-д өмчийн бүртгэл тооцоо, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, санхүү бүртгэлийн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалт гэсэн үйл ажиллагаануудыг хамаарна гэсэн заалт бол орон тоог нь хассантай холбогдуулан доголдож ирсэн. Ийм учраас ажил олгогч олгогчийн зүгээс 2024 оны ажил мэргэжлийн жагсаалт батлах саналд шинээр Санхүүгийн нягтлан, санхүүгийн хяналтын мэргэжилтэн гэдэг албан тушаалыг Дотоод хяналтын хэлтэст шинээр бий болгож батлуулсан юм байгаа юм. Энэ процесс *******г тухайн албан тушаал буюу санхүүгийн нягтлан бодогчийн албан тушаалд томилогдохоос өмнө болсон процессууд. Тэгэхээр энүүгээр би юу хэлэх гэж байна вэ гэхээр энэ бол цэвэр байгууллагын зохион байгуулалтын өөрийнх нь дотоод үйл ажиллагаа байсан юм. Тэгэхээс биш хэн нэгэн ******* гэдэг ажилтанд тохируулж энэ албан тушаалтныг бий болгосон мэтээр өөрөө ойлгож яриад байгаа, ийм явдал байгаагүй. Цаг хугацааны хувьд бол ийм байгаа. Ингээд 2024 оны ******* сарын 29-ний А/96 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн баталсан. Энэ жагсаалтад Дотоод хяналтын хэлтэс санхүүгийн хяналтын мэргэжилтний ажлын байрыг шинээр бий болгосон. Энэхүү ажлын байр нь бол хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байрыг хүүхэд асрах чөлөөтэй хугацаанд нь, хэрвээ ажлын байрыг нь хассан болбол ажил олгогч адил чанарын өөр ажлын байранд ажиллуулах ажлын үүрэгтэй учраас санхүүгийн хяналтын мэргэжилтэн гэдэг шинээр ажлын байрыг бий болгосон юм. Тухайн үед бол ажилтан маань хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаагүй, ажилдаа эргэж орох хүсэлт гараагүй, тухайн орон тоо нь сул, одоо эзэнгүй байсан гэсэн үг. Энэ эзэнгүй ажлын байран дээр тухайн үеийн гүйцэтгэх захирал Мөнгөнхөлөгт *******тай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулаад ажилтан ыг эргэж ажилдаа орох хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд томилсон байдаг. Ингээд 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажилтан аас хүүхэд асрах хуулийн хугацаа буюу хүүхэд нь ******* нас хүрсэн, эргэж ажилдаа орох хүсэлтийг албан бичгээр ажил олгогч гаргасан, үүний дагаа *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.*******.*******, **************9 дүгээр зүйлийн **************9.2 дахь хэсгийг үндэслэн 2025 оны 9 сарын *******2-ны өдрийн Б/*******2******* дугаар тушаалаар дуусгавар болж ыг 2025 оны 9 сарын *******2-ны өдрийн Б/*******24 дугаар тушаалаар ажилд эргүүлэн томилсон. Ийм учраас ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл, хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, Баганур ******* Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.0*******.0*******-ны өдрийн Б/09, 2024.0*******.29-ний өдрийн Б/69, 2024.04.0*******-ний өдрийн Б/75, 2025.09.*******2-ны өдрийн Б/*******2******* тоот тушаалууд, тушаалын хавсралт, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын 0*******, 02 дугаартай тэмдэглэл, ******* дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны хуралдааны 0******* дугаартай тэмдэглэл, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай *******0*******/ШЗ2025/02790 дугаартай шүүгчийн захирамж, *******0*******/ШЗ2025/0296******* дугаартай гомдлоосоо татгалзах тухай захирамж, /хх-ийн 6-*******0,*******6-45-р тал/

 

Хариуцагчаас нотлох баримтаар: 0*******/*******2************** дугаартай итгэмжлэл, хариу тайлбар, өргөдөл, ******* ******* Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.*******2.*******0-ны өдрийн Б/*******82, 2025.09.*******2-ны Б/*******24 дугаартай тушаалууд, тушаалын хавсралт, 2025.0*******.*******7-ны өдрийн журамд өөрлөлт оруулах тухай тушаал, ******* ******* Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журамд оруулах өөрчлөлт, дотоод журам

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлох баримтаар: Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05-р сарын *******9-ний өдрийн *******6 дугаар тогтоол,
202******* оны 06-р сарын 09-ний өдрийн *******6 дугаар тогтоол, 2024 оны 02-р сарын 29-ний өдрийн 04 дугаар тогтоол, Төлөөлөн удирдах зөвлөлийн 202******* оны бүтэц батлах тухай 2022 оны 05 дугаар сарын хурлын дэлгэрэнгүй тэмдэглэл, Гүйцэтгэх захирлын 202******* оны 0*******-р сарын **************-ний өдрийн А/*******6 дугаар тушаал, Гүйцэтгэх захирлын 202******* оны 06-р сарын *******2-ний өдрийн А/2*******2 дугаар тушаал, Гүйцэтгэх захирлын 2024 оны 0*******-р сарын 29-ний өдрийн А/96 дугаар тушаал, Гүйцэтгэх захирлын 2024 оны 0*******-р сарын 0*******-ны өдрийн Б/09 дугаар тушаал, Гүйцэтгэх захирлын 202******* оны 0*******-р сарын 29-ний өдрийн Б/69 дугаар тушаал, 2024 оны 04-р сарын 0*******-ний өдрийн Б/75 дугаар тушаал, Гүйцэтгэх захирлын 2025 оны 09-р сарын *******2-ны өдрийн Б/*******2******* дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Эрчим хүчний сайдын 202******* оны 0*******-р сарын 27-ны өдрийн а/875 дугаартай удирдамж өгөх тухай албан бичиг,

Төлөөлөн удирдах зөвлөлийн 202*******.6.09-ний өдрийн 2*******/08, 2024.02.29-ний өдрийн 24/02, 202*******.04.*******4-ний өдрийн 2*******/06, 202*******.*******2.04-ний өдрийн 2*******/************** дугаартай хурлын тэмдэглэлүүд зэрэгт үзлэг хийсэн байна.

/хх-ийн *********************-*******48, *******52-*******6*******-р тал/

 

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

*******.Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагын тухайд:

 

*******.******* Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ТӨХК-нд холбогдуулан дотоод хяналтын хэлтсийн санхүүгийн хяналтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 09 дүгээр сарын *******5-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлын шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч гомдлын шаардлагын үндэслэлээ: Намайг 2024.04.0*******-ний өдрийн Б/75 дугаартай тушаалаар дотоод хяналтын хэлтсийн санхүүгийн хяналтын мэргэжилтний орон тоог дээр томилохдоо Д.ыг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр томилсон. Д.ын орон тоо болох дотоод хяналтын нягтлан бодогчийн орон тоо нь ТУЗ-ийн 202*******.06.09-ний өдрийн *******6 дугаартай тогтоол, Гүйцэтгэх захирлын 202*******.06.*******2-ны өдрийн А/2*******2 дугаартай ажил мэргэжлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай тушаалаар ТУЗ-ийн дэргэдэх дотоод аудиторын орон тоо руу шилжсэн байдаг.

Миний түр томилогдсон санхүүгийн хяналтын мэргэжилтний орон тоог ын орон тоог шилжүүлснээс хойш *******0 сарын дараа шинээр баталсан бөгөөд энэ орон тоо бол Д.ын тухайн үед ажиллаж байсан орон тоо биш юм. Иймд намайг шинээр батлагдсан орон тоон дээр томилохдоо хүүхэд асрах хүний оронд түр томилж хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсныг үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

*******.2 Хариуцагч ******* ******* ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Дотоод хяналтын хэлтсийн Дотоод аудитын нягтлан бодогч Д. нь 2022 оны *******2 дугаар сарын *******0-ны өдрөөс хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ТУЗ-ийн 202******* оны 6 дугаар сарын 09-ний өдрийн *******6 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулсантай холбогдуулан гүйцэтгэх захирлын 202******* оны 6 дугаар сарын *******2-ны өдрийн А/2*******2 дугаартай ажил мэргэжлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай тушаалыг баталж, Дотоод аудитын нягтлан бодогчийн ажлын байр хасагдсан.

Улмаар ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2-т "... хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулна." гэж заасантай холбогдуулан 2024 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн А/96 дугаар ажил мэргэжлийн жагсаалт шинэчлэн батлах тухай тушаалаар Дотоод хяналтын хэлтэст Санхүүгийн хяналтын мэргэжилтний ажлын байрыг шинээр бий болгож баталсан.

Тухайн үед хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтан Д.ын чөлөөний хугацаа дуусаагүй, ажилдаа эргэн орох хүсэлтийг ажил олгогчид өгөөгүй байсан тул тухайн ажлын байранд нэхэмжлэгч Д.*******г 2024 оны 4 дүгээр сарын 0*******-ний өдрийн Б/75 дугаар тушаалаар ажилтан Д.ыг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр томилон ажиллуулсан болно. Хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтан Д. 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хуульд заасан чөлөөний хугацаа дуусаж, эргэн ажилдаа орох хүсэлтийг тус компанид бичгээр гаргасан тул ажил олгогчийн зүгээс Д.*******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.*******.*******, **************9 дүгээр зүйлийн **************9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн 2025 оны 09-р сарын *******2-ны өдрийн Б/*******2******* дугаар тушаалаар дуусгавар болгосон нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

*******.******* Нэхэмжлэгч Д.******* нь 2024.0*******.0*******-ны өдрийн Б/09 тоот тушаалаар ******* ******* ТӨХК-нд 2024.0*******.0*******-ны өдрөөс 2024.04.0*******-ны өдрийг хүртэлх хугацаанд Санхүү эдийн засгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн дагалдангаар түр томилогдон ажиллаж байгаад 2024.0*******.29-ний өдрийн Б/69 тоот тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.

/хх-ийн 6*******-6******* дугаар хуудас/

*******.4 Улмаар 2024.04.0*******-ний өдрийн Б/75 тоот тушаалаар 2024.04.0*******-ний өдрөөс эхлэн Д.ыг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Дотоод хяналтын хэлтсийн Санхүүгийн хяналтын мэргэжилтнээр түр томилогдон ажиллаж байгаад 2025.09.*******2-ны өдрийн Б/*******2******* тоот тушаалаар ажилтан Д.ын хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.

/хх-ийн *******6, 64-65 дугаар хуудас/

*******.5 Ажилтан Д.******* нь ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн *******54 дүгээр зүйлийн *******54.2, *******54.2.*******, *******54.5-т зааснаар Байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комисс, ******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандаж гомдол гаргасан байх ба талууд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэж чадаагүй учраас мөн хуулийн *******54 дүгээр зүйлийн *******54.8-д зааснаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна. /хх-ийн *******8-45 дугаар хуудас /

*******.6 Дотоод хяналтын хэлтсийн Дотоод аудитын нягтлан бодогч ажилтай *******гийн нь 2022.*******2.*******0-ны өдрийн Б/*******82 тоот тушаалаар 2022.**************.*******0-ны өдрөөс эхлэн 2025.**************.*******0-ны өдөр хүртэл хугацаанд хүүхэд асрах чөлөө авсан, 2025.09.*******5-ны өдрөөс ажилдаа орох хүсэлтийг хариуцагч ******* ******* ТӨХК-нд гаргаснаар 2025.09.*******2-ны өдрийн Б/*******24 тоот тушаалаар 2026.09.6-ны өдрөөс Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн Санхүүгийн хяналтын мэргэжилтнээр үргэлжлүүлэн томилогдсон байна.

/хх-ийн *******22-*******24 дүгээр хуудас/

*******.7 ******* ******* ТӨХК нь ТУЗ-ийн 2022.05.*******9-ний өдрийн *******6, 202*******.0*******.**************-ний өдрийн А/*******6 тоот Компаний бүтэц, ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай тушаалууд, түүний хавсралтаар Дотоод хяналтын хэлтэс нь

-Хэлтсийн дарга, хангах үйл ажиллагаа хариуцсан хяналтын инженер,

-Түгээх үйл ажиллагаа хариуцсан хяналтын инженер,

-Дотоод аудитын нягтлан бодогч гэсэн ******* орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байжээ.

/хх-ийн 68-85 дугаар хуудас/

*******.8 Монгол Улсын Эрчим хүчний сайдын 202*******.0*******.27-ны өдрийн а/875 тоот албан бичгээр Компанийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай удирдамж өгснөөр ******* ******* ТӨХК-ийн ТУЗ-ийн 202******* оны 06 дугаар сарын 09-ний өдрийн "Компанийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах" тухай *******6 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт, 202******* оны 06 дугаар сарын *******2-ны өдрийн А/2*******2 дугаартай "Ажил мэргэжлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай" тушаалаар Дотоод хяналтын хэлтсийн ******* орон тооноос "Дотоод хяналтын нягтлан бодогч"-ийн орон тоог хасаж 2 орон тоотой болгосон байна.

/хх-ийн 87-92 дугаар хуудас /

*******.9 ******* ******* ТӨХК-ийн ТУЗ-ийн 2024.02.29-ний өдрийн 04 тоот Компанийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай тогтоол, уг тогтоолын хавсралт, ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.0*******.29-ний өдрийн А/96 тоот ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай тушаал, тушаалын хавсралтаар Дотоод хяналтын хэлтсийг дахин ******* орон тоотой болгож санхүүгийн хяналтын мэргэжилтэн гэсэн орон тоог шинээр бий болгож уг бүтцийн өөрчлөлтийг 2024.04.0*******-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болжээ. Ингээд уг орон тоон дээр нэхэмжлэгч Д.*******тай 2024.04.0*******-ний өдөр 24/04 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан санхүүгийн хяналтын мэргэжилтний ажлын байранд 2024.04.0*******-ний өдрөөс ажилтан Д.ыг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан болох нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байна.

/хх-ийн 9*******- *******09 дүгээр хуудас/

*******.*******0 Хариуцагч байгууллагын орон тоо бүтэц өөрчлөн баталсан ТУЗ-ийн тогтоол, Компанийн захирлын тушаал, хавсралтуудаар хүүхэд асрах чөлөөтэй байсан *******гийн ын Дотоод хяналтын хэлтсийн Дотоод аудитын нягтлан бодогч гэсэн орон тоо нь 202*******.06.*******2-ны өдрөөс хасагдсан болох нь 202*******.06.09-ний өдрийн *******6 тоот ТУЗ-ийн тогтоол, 202*******.06.*******2-ны өдрийн А/2*******2 тоот гүйцэтгэх захирлын тушаал, хавсралтууд, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн Д.ын Дотоод аудитын нягтлан бодогч гэсэн орон тоо хасагдсан юмаа. Нэхэмжлэгч нь уг орон тоог шилжүүлсэн гэж буруу яриад байна. Хөдөлмөрийн тухай хуулинд орон тоог шилжүүлэх гэсэн ойлголт байхгүй. Энэ орон тоо хасагдсан талаар мэдээгүй байх. Санхүүгийн хяналтын мэргэжилтэн гэсэн орон тоог дараа жил нь шинээр баталсан орон тоо гэсэн тайлбараар тогтоогдож байна.

*******.************** Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна, 6******* дүгээр зүйлийн 6*******.*******.******* дахь хэсэгт ажлын байр нь хасагдсан шалтгаанаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосноос хойш гурван сарын дотор уг ажлын байр дахин бий болсноос хойш *******0 хоногийн дотор ажилтан хүсэлт гаргасан бол урьд эрхэлж байсан ажилд нь ажил албан тушаалд нь эгүүлэн авна гэж заажээ.

*******.*******2 Ажил олгогч ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны Дотоод аудитын нягтлан бодогч гэсэн ажлын байр хасагдсан талаар тухайн ажилтанд огт мэдэгдээгүй, ажилтантантай тохиролцсон үйл баримт тогтоогдоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дүгээр зүйлийн 60.4 дэх хэсэгт заасан процесс ажиллагаа огт хийгдээгүй байна.

Түүнчлэн Д.ын ажлын байр хасагдсанаас хойш *******0 сарын дараа дахин шинээр бий болсон санхүүгийн хяналтын мэргэжилтэн гэсэн орон тоог ажлын байр хасагдсан ажилтан руу шууд шилжүүлж нэхэмжлэгч Д.*******тай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, Д.ыг ажлаас чөлөөлөхдөө Дотоод аудитын нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн атлаа эргээд томилохдоо өөр хэлтэст өөр албан тушаал дээр буюу Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн Санхүүгийн хяналтын мэргэжилтнээр шууд үргэлжлүүлэн томилох тухай тушаал гаргасан зэрэг нь хуульд нийцээгүй байна.

*******.************** Өөрөөр хэлбэл нэхэмлэгч Д.*******гийн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан санхүүгийн хяналтын мэргэжилтэн гэсэн орон тоо нь Д.ын ажлын байр нь хадгалагдаж байгаа орон тоо биш бөгөөд сүүлд шинээр батлагдсан орон тоо юм. Түүнчлэн ажил олгогч нь Д.тай Санхүүгийн хяналтын мэргэжилтний ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа нэхэмжлэгчтэй Д.ыг ажилд ортол хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулсан нь буруу байна.

*******.*******4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч талууд хөдөлмөрийн гэрээний хугацааг Д.ыг ажилд орох хүртэл хугацаагаар байгуулсан, энэ талаар байгууллагын дотоод журамд мөн заасан байгаа гэж тайлбарлаж байгаа хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.******* дахь хэсэгт хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ дараах эрэмбээр үйлчилнэ, 2.*******.******* дэх хэсэгт хөдөлмөрийн хууль, 2.*******.6 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээ, 2.*******.7 дахь хэсэгт аж ахуй нэгж байгууллагын хөдөлмөрийн дотоод хэмжээ гэж заасан, 2.4 дэх хэсэгт хөдөлмөрийн хууль тогтоомжинд нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх ёстой гэж тус тус заасан байна.

*******.*******5 Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.*******.******* дэх хэсэгт зааснаар ажлын байр нь хасагдсан ажилтны хөдөлмөрийн гэрээ, ажлын байртай холбоотой асуудлыг тухайн үед нь хуульд заасны дагуу шийдвэрлээгүйгээс шинээр батлагдсан орон тоон дээр томилогдсон ажилтны хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2 дахь хэсэгт заасан хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулна гэсэн хуулийн заалт нь Д.ыг ажилд орох хүсэлтээ гаргасан цаг хугацаанаас эхлэн хэрэгжихээр байна.

*******.*******6 Иймд дээрх бүх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ******* ******* ТӨХК-ийн Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн Санхүүгийн хяналтын мэргэжилтнээр эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин **************,7**************,400 төгрөгийн цалинг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг хариуцагчаар нөхөн төлүүлж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг ******* ******* ТӨХК-д даалгахаар шийдвэрлэв.

*******.*******7 Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах ******* талт хороонд хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан,2025.**************.*******9-ний өдрийн ******* талт хорооны тэмдэглэлээр зөвшилцөлд хүрээгүй учраас 2025.**************.28-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн *******54 дүгээр зүйлийн *******54.8 дахь хэсэгт зааснаар ******* талт хорооны тэмдэглэл, шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын *******0 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасанд нийцэж байна.

2.Нотлох баримтын талаар:

2.******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2029.09.29-ний өдрийн 0*******, 2025.*******0.0*******-ний өдрийн 02 тоот хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэлийг хуулбараар шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ цаг хугацаанд тухайн хурал болсон эсэх талаар хариуцагч тал маргаагүй, эдгээр хуралд оролцсон үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд өгсөн болно.

*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 226,5*******7 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

*******.Хөдөлмөрийн тухай хуулийн *******58 дугаар зүйлийн *******58.*******.*******-т зааснаар ******* ******* Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 0*******-ний өдрийн Б/75 дугаартай тушаал, 2025 оны 9 дүгээр сарын *******2-ны өдрийн Б/*******2******* дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, ******* овогт *******гийн *******г ******* ******* Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн Санхүүгийн хяналтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн *******27 дугаар зүйлийн *******27.*******-т зааснаар хариуцагчаас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор **************,7**************,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

*******.Хөдөлмөрийн тухай хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.*******-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн 2025.09.*******5-ны өдрөөс 2026.0*******.02-ны өдрийг хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл 4,582,*******00 төгрөгийн нөхөн бичилт, эрүүл мэндийн даатгалыг хариуцагч ******* ******* ТӨХК-иар нөхөн төлүүлж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг ******* ******* ТӨХК-нд даалгасугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 226,5*******7 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

   7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА