Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 501

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга Б.Оч,

Улсын яллагч Ц.Майбаяр /томилолтоор/

Иргэдийн төлөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Д.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гд холбогдох эрүүгийн 1811 00633 0169 дугаартай хэргийг 2018 оны 6 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 32 дугаар байрны 5 тоотод оршин суух бүртгэлтэй,

2014 оны 01 сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-оор 2 жил 1 cap хорих ял шийтгэж, ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

2014 оны 06 сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 5 жил 7 cap хорих, нэмэгдэл 50.000 төгрөг хураах ялаар шийтгүүлж, 2015 оны 11 сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 3 жил 9 сарын ял, 50.000 төгрөгийн хөрөнгө хураах нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлсэн,

2016 оны 07 сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр 3 cap 5 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 09 сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  Авгасууд овогт Дугуйцагааны Ган-Эрдэнэ, /РД:УШ94011358/

 

Шүүгдэгч Д.Г нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 02 сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн 9 дүгээр гудамжны 120 тоотод байрлах Нийтийн байрны 8 тоотод оршин суух иргэн Т.Алтанхүүгийн өрөөний цонхыг хагалан нэвтэрч Шарп загварын 32 инчийн зурагт, өвлийн куртик хулгайлан авч 414.940 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Дурсамж" караокены 1 дүгээр давхрын цоожийг “Бүргэд” хаалганы цоож онгойлгодог З.Хурцбилэгээр онгойлгуулж дотроос нь “Тошиба” брэндийн 14 инчийн “dual core” системийн зөөврийн компьютер, бэлнээр орлогын 232.500 төгрөгийг хулгайлан авч М.Отгонбаярт 622.500 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг лэвсгэрт байрлах “Месо” ХХК-ийн түрээслэж байгаа барилгын 3 давхарт 302 тоот өрөөний цоожийг хөшин орж Тошиба маркийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Э.Сугарт 390.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 01 сарын 22-ны өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” хүүхдийн хувцасны дэлгүүрийн хамгаалагчаар ажиллаж байхдаа кассны ард байрлах шкафанд байсан дэлгүүрийн орлого болох 2.650.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч А.Зулгэрэлд хохирол учруулсан, 2018 оны 01 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номун далай” нэртэй дунд сургуулийн багш нарын өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай байр болох 201 тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч Делл зөөврийн компьютер хулгайлж Г.Мөнхтуулд 680.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Манлай” караокед ажиллаж байхдаа тус караокед үйлчлүүлж байсан Д.Сансарбаярын цэнэглүүлэхээр өгсөн Самсунг маркийн гар утсыг авч завшин 144.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн үйлчлүүлэгч Д.Эсэнжаргалын үйлчилгээний тооцоо хийлгүүлэхээр өгсөн төлбөрийн картнаас 210.000 төгрөг авч завшсан, уг караокены 24.000 төгрөгийн үнэтэй удирдлагыг авч завшсан буюу албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж нийт 378.000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийн улмаас дээрх 2 үйлчлүүлэгч тус караокений үйлчилгээний төлбөр тооцоо 139.500 төгрөгийг төлөөгүй, караокег ажиллуулж чадаагүй орлого алдсаны  300.000 төгрөг, нийт 439.500 төгрөгийн хор уршигийг Манлай караокены эзэн С.Сонинцэцэгт учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “ВХ” зочид буудалд ажиллаж байхдаа буудлаар үйлчлүүлж байсан иргэн О.Сансарын буудлын төлбөрийн барьцаанд үлдээсэн Самсунг эс-7 загварын гар утсыг авч завшин 360.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” пабад зөөгчөөр ажиллаж байхдаа, үйлчлүүлж байсан иргэн Ж.Төмөрхуягийн цэнэглүүлэхээр өгсөн Самсунг эс-7 загварын гар утсыг авч завшин 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Гэс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв өөр нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 9 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” пабад зөөгчөөр ажиллаж байхдаа, үйлчлүүлж байсан хохирогч Ж.Төмөрхуягийн цэнэглүүлэхээр өгсөн 360.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг эс-7 загварын гар утсыг завшсан,

2017 оны 10 сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Манлай” караокед ажиллаж байхдаа тус караокед үйлчлүүлж байсан хохирогч Д.Сансарбаярын цэнэглүүлэхээр өгсөн 144.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг маркийн гар утсыг авч завшсан, хохирогч Д.Эсэнжаргалын үйлчилгээний тооцоо хийлгүүлэхээр өгсөн төлбөрийн картнаас 210.000 төгрөг авч завшсан, тус караокены 24.000 төгрөгийн үнэ бүхий удирдлага 2 үйлчлүүлэгчээс тус караокений үйлчилгээний төлбөр тооцоо хийлгэхээр өгсөн 139.500 төгрөгийг завшиж хохирогч С.Сонинцэцэгт 163.500 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ВХ” зочид буудалд ажиллаж байхдаа буудлаар үйлчлүүлж байсан хохирогч О.Сансарын буудлын төлбөрийн барьцаанд үлдээсэн 360.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг эс-7 загварын гар утсыг завшсан,

2017 оны 12 сарын 20-ны өдөр 11 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Дурсамж” караокены 01 дүгээр давхарын цоожийг “Бүргэд” хаалганы цоож онгойлгодог З.Хурцбилэгээр онгойлгуулж хууль бусаар нэвтэрч, нууцаар, “Тошиба” брэндийн 14 инчийн “dual core” системийн зөөврийн компьютер, бэлнээр орлогын 232.500 төгрөгийг хууль бусаар авч хохирогч М.Отгонбаярт 622.500 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Месо” ХХК-д хамгаалагчаар ажиллаж байхдаа тус барилгын 3 давхарт 302 тоот өрөөний цоожийг хөшин орж, нууцаар “Тошиба” маркийн зөөврийн компьютерийг авсан, Э.Сугарт 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 01 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номун далай” нэртэй дунд сургуулийн багш нарын өрөө 201 тоот өрөөнд нэвтэрч нэвтэрч, нууцаар Делл зөөврийн компьютерыг хууль бусаар авч Г.Мөнхтуулд 680.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 02 сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сургуулийн 9 дүгээр гудамжны 120 тоотод байрлах нийтийн байрны 08 тоотод оршин суух иргэн Т.Алтанхүүгийн өрөөний цонхыг хагалан орж, нууцаар Шарп загварын 32 инчийн зурагт, өвлийн куртикыг хууль бусаар авч 414.940 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 01 сарын 22-ны өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” хүүхдийн хувцасны дэлгүүрийн хамгаалагчаар ажиллаж байхдаа тус дэлгүүрийн кассны ард байрлах шкафанд байсан хохирогч А.Зулгэрэлийн дэлгүүрийн орлого болох 2.650.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан болох нь:

 

Хохирогч Т.Алтанхүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2018 оны 02 сарын 27-ны өдөр би эхнэр, хүүхдийнхээ хамт 10 цагийн үед өрөөгөө түгжээд гарсан. Тэгээд хоноод өнөөдөр ирэхэд гэрт хулгай орсон байна. Одоогоор 32 инчийн Шарп брэндийн зурагт алдагдаж цонх хагарсан байна..” гэсэн мэдүүлэг /1хх-31/

 

Хохирогч М.Отгонбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо.. “Дурсамж” нэртэй караоке ажиллуулдаг ба 2017 оны 12 дугаар сарын 19-20-нд уг караокегоо ажиллуулаад шөнийн 03-04 цагийн хооронд манай ажилчид түгжээд явсан байсан. Маргааш өдөр 16 цагийн үед манай ажилтан Түмэндэмбэрэл утсаар залгаад караокений хаалга онгойхгүй байна яах вэ гээд залгахаар нь ..очиход... aжилтандаа хэлэхэд цоож онгойлгодог хүн дуудсан, тухайн үед 19 цагийн үед цоож онгойлгодог Г.Жанчивдорж гэх хүн ирээд манай хаалгыг онгойлгож өгсөн..Удалгүй анх ярьсан буюу цоож онгойлгодог гэх хүн манай ажилтан руу залгаад би танай хаалгыг өглөө дуудлагаар очиж онгойлгосон шдээ баруун талаасаа ордог хаалга мөн үү..би яваад очъё гээд манай ажил дээр ирээд танай пабын хаалгыг энэ залуу дуудлага өгч онгойлгуулсан шүү гээд утсан дээрээ зургийг нь дарчихсан үзүүлсэн..Тэгсэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай пабад ажилд оръё гээд ирсэн залуу байна гэж манай ажилчид хэлж байсан. Тухайн үед гэр нь 21 дүгээр хороололд гэсэн тул хол гэртэй хүн авахгүй гээд явуулж байсан ба овог нэрийг нь бүртгэж аваагүй явуулсан юм байна лээ..Караокений хаалгаа онгойлгуулаад ороход текний ард байсан урд өдрийн орлого болох бэлэн 232.500 төгрөг алга болсон байсан. Мөн Тошиба брэндийн нөүтбүүк алдагдсан байсан. Уг нөүтбүүк мөн текэн дээр байсан юм..” гэсэн мэдүүлэг /1хх-153-154, 155-157/

 

Хохирогч Э.Сугараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 12 сарын 23-ны өдөр.. “Месо” ХХК /интернэт дэлгүүрийн үйлчилгээ/-ний оффисийн өрөөгөө цоожлоод 09 цагийн үед өнөөдөр ирэхэд өрөөний модон хаалганы цоож хөшигдсөн байж болзошгүй хөшигдсөн байдалтай хулгайч орж, байгууллагын миний хэрэглэдэг “Тошиба ай З” маркийн 16 инчийн хар өнгийн..зөөврийн компьютерийг..авч явсан байна..түрээслэгч байгууллагад шинээр харуулаар өчигдөр орсон Д.Г гэх залууг сэжиглэж байна..” гэсэн мэдүүлэг /1хх-240/

 

Хохирогч Д.Сансарбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “..2017 оны 10 сарын 06-ны өдөр 20:30 цагийн үед байх Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутагт байх “Мандах” караокед 2 найзтайгаа орж 1 шил 0.5 литрийн архи хувааж ууж байхдаа би гар утсаа цэнэглүүлэхээр зөөгч залууд өгсөн юм. Тэгээд 21 цагийн үед зохион байгуулагч эмэгтэй орж ирээд та нар бичиг баримтаа хүнд өгөөгүй биз дээ гэхээр нь би гар утсаа танай зөөгч залууд өгсөн гэхэд тэр залуу гарч яваад ирэхгүй байна гээд улмаар гар утсаа алдсан гэдгээ мэдсэн,  Миний гар утас самсунг жи 2 маркийн 2 симтэй ... хуучин гар утас байсан. Мөн иргэний үнэмлэх, Хаан банкны карт /хаалгачихсан/ гар утасны ард нь байсан алдсан..” гэсэн мэдүүлэг /2хх-21-22/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Сонинцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..туршилтаар ажиллаж байхдаа Ган-Эрдэнэ нь 2017 оны 10 сарын 06-ны өдөр караокед үйлчлүүлж байсан нэг хүний гар утсыг цэнэглэхээр аваад, нэг хүний үйлчлүүлсэн төлбөрийг картнаас авна гээд карттай 210.000 төгрөг, мөн манай караокены удирдлага /марк тодорхойгүй/ 25.000 төгрөгийн үнэтэй, караоке болон гэрийн түлхүүр зэрэг эд зүйлийг авч явсан. Карттай мөнгөө алдсан Эсэнжаргал нь 99827604 дугаарын утастай. Тэр гар утасны эзэн энэ асуудлаас болж үйлчлүүлсэн төлбөр 34500 төгрөг, мөн картаа мөнгөтэйгээ алдсан хүн үйлчлүүлсэн төлбөр 105.000 төгрөгийн тооцоо хийгээгүй юм.... түлхүүргүй 6 өрөөтэй караокег ажиллуулж чадаагүй 3 хоногийн орлого алсан. Нэг өдрийн орлого 300.000 төгрөг болдог тул ядаж  нэг өдрийн орлогоо нэхэмжилнэ. Миний хувьд нийт 464.500 төгрөгийн хохирлоо нэхэмжилнэ..” гэсэн мэдүүлэг /2хх-60/

 

            Хохирогч Д.Эсэнжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 10 -р сарын эхээр БЗД-ийн 16-р хороонд байх “Манлай” гэсэн байх караокед үйлчлүүлсэн..тэгээд тооцоо хийх болоход карт уншихгүй болохоор нь өөрийн Хаан банкны картаа /5064116867/ тоот данс өгч явуулахад тэнд үйлчилж байсан танихгүй залуу авч яваад эргэж ирээгүй юм. Миний картанд 210.000 төгрөг байсныг тэр залуу тэгэхэд авчихсан юм..энэ байдлыг тэр караоке ажиллуулж байсан Сонинцэцэг гэх хүн гэрчилнэ..” гэсэн мэдүүлэг /2хх-63/

 

           Хохирогч О.Сансараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2017 оны 10 сарын 26-ны өдөр 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 5-р хороо БХ зочид буудалд орж хоносон юм. Уг буудалд ороод надад бэлэн мөнгө байхгүй болохоор нэг залуу ресепшн дээр нь зогсож байхаар нь ах нь rap утсаа барьцаанд тавьчихъя өглөө гарахдаа банк онгойхоор нь мөнгө аваад өгье гэхэд тэр залуу тэгээ гээд би өөрийн “самсунг эс-7” маркийн гар утсаа өгсөн..06 цагийн үед надад буудлын үйлчлэгч гээд анх миний утсыг авсан залуутай цуг байсан залуу манай өрөөнд орж ирээд ахаа таны гар утсыг, таниас гар утсыг чинь авсан залуу хулгайлж аваад явсан байна гэхээр нь тухайн үед нь цагдаа дуудаагүй юм..” гэсэн мэдүүлэг /2хх-104-105/

 

         Хохирогч Ж.Төмөрхуягаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2017 оны 09 сарын 26-ны орой 17:40 цагийн орчим ажлаа тараад ойролцоо байх Сансар паб руу ороод 1 шил пиво захиалаад утасны цэнэг дуусч байсан болохоор нь би цагаан цамц улаан хантааз өмссөн байсан 20 орчим насны 170 см орчим өндөртэй үсээ хажуу тийшээ самнасан жижиг үстэй хавтгай бордуу царайтай залууг зөөгчөө гэж дуудаад би түүнд өөрийн “самсунг эс7” маркийн саарал өнгийн гар утсаа 17:50 цагт цэнэглээд өгөөч гээд захиалгаа өгсөн. Тэгээд 10 орчим минутын дараа хоол захиалаад сууж байтап пабын бармен залуу ширээний хажуугаар өнгөрөхөөр нь rap утсаа асуухад тухайн залуу таны утас надад байхгүй гэхээр нь асууж тодруулахад өнөөдөр тухайн пабад шинээр ажилд орсон зөөгч Гантогтох гэх зөөгч гар утсыг аваад гарсан байсан..” гэсэн мэдүүлэг /2хх-147-149/

 

           Хохирогч А.Зулгэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо “энэрэл” хүүхдийн хувцасны дэлгүүрт Л.Ган-Эрдэнэ гэгч нь хамгаалагчаар ажилд орсон..2018 оны 01 сарын 22-ны..0орой 20 цаг 30 минут гэж хаалгаа барьсан. Орлогоо тоолоод кассын ард талын шкафанд хийсэн. Түүний дараа ажилчид бүгдээрээ арын складандаа орцгоосон. Ган-Эрдэнэ зааланд барааны уутны хог түүгээд үлдсэн.. 21 цаг болж байхад гадна хаалга нээгдэж Л.Ган-Эрдэнэ ажлаасаа буугаад явчихсан. Ган-Эрдэнийг явсны дараа захирал ирээд нэг өдрийн орлогоо авах гэхэд мөнгөний хайрцаг дотор байсан нэг өдрийн орлогоны бүх мөнгө байхгүй байсан. Тоолж хийхэд 1 өдрийн орлого 2.650.000 төгрөг байсан юм. Бид нар камер шүүж үзэхэд бид нарыг склад руу орсны араар 20 цаг 59 минутанд Л.Ган-Эрдэнэ зааланд байж байх үедээ гялгар уут аваад кассны араар ороод орлогоны мөнгийг уутандаа хийгээд арын халаасандаа хийж байгаа бичлзг байсан..20.000 төгрөг 92 ширхэг, 10.000 төгрөг 73 ширхэг, 5.000 төфөг 16 ширхэг байсан..Ган-Эрдэнээс 2.650.000 төгрөгөө нэхэмжилж байна..” гэсэн мэдүүлэг /2хх-205-206, 208/

 

           Хохирогч Г.Мөнхтуулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2018 оны 01 сарын 03-ны 17 цагийн үед өөрийн ажил болох “Номун далай” 10 жилийн сургууль дээрээ 201 тоот өрөөнд өөрийн “делл” маркийн зөөврийн компьютер дээр ажлаа хийж байхад манай сургуульд шинээр хамгаалагчаар орсон гээд үл таних залуу орж ирээд..явсан...би тухайн үед өрөөгөө түгжээд түлхүүрээ өөрөө аваад явсан. Маргааш нь болох 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сургууль дээрээ ирээд... өрөөгөө онгойлгоод үзтэл миний зөөврийн компьютер байхгүй байсан. Харин нөгөө шинээр ирсэн хамгаалагч ажилдаа ирээгүй байсан юм..хяналтын камерыг шүүж үзэхэд тэр шинэ хамгалагч авсан байна лээ..” гэсэн мэдүүлэг /3хх-3-4/

 

Гэрч Д.Түмэндэмбэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..цоож онгойлгодог хүн дуудаж онгойлгуулахаар 99284100 гэсэн дугаарыг байрны орцны ханан дээр байсныг олж дуудлага өгсөн. Тэгтэл тус хүн би өглөө наад мини маркеттай пабын чинь хаалганы цоожийг онгойлгож өгсөн ш дээ. Яасан юм бэ, нэг эрэгтэй дуудлага өгөөд л онгойлгуулсан гэж надтай утсаар ярьсан. Тус хүнийг ирэхээр нь учрыг асуутал өчигдөр манайд зөөгчөөр ажилд орохоор ирсэн залуу өнөөдөр өглөө манай паб дээр тус хаалга, цоож онгойлгодог хүнийг утсаар нь дуудаад манай пабын хаалгыг онгойлгуулж ороод дотроос нь эд зүйл хулгайлсан байсан. Тус хаалга цоож онгойлгодог хүн тухайн хаалга онгойлгуулсан эрэгтэй буюу манайд ажилд орохоор ирсэн залуугийн зургийг утсан дээрээ авсан байсныг би хараад шууд таньсан..” гэсэн мэдүүлэг /1хх-158-160/

 

Гэрч З.Хурцбилэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..өнөөдөр өглөө 09 цаг 55 минутын үед миний 99284100 дугаарын утас руу танихгүй 89631444 гэсэн утаснаас эрэгтэй хүн залгаад түлхүүрээ хаячихлаа хаалгаа онгойлгуулъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би 1 цагийн дараа очно гээд 11 цагт нисэхэд иртэл..уг газар нь.. “Дурсамж караоке” гэсэн бичигтэй 2 давхар байшин бөгөөд надтай 20-25 орчим настай, надтай ойролцоо өндөртэй,.. монхордуу хамартай, хар үстэй, үсээ баруун тийш нь самнасан, үснийхээ урд хэсгийг урагшаа нүүр рүүгээ бага зэрэг унжуулсан, тод нилээн өргөн хөмсөгтэй жижиг чихтэй, богино шингэн сахалтай, улаавтар царайтай, гэхдээ тухайн үед даарсан байж болно.. гадна талдаа хар, улаан хосолсон нимгэн куртиктэй, куртикний дотор талаар шар өнгийн юүдэнтэй цамц өмссөн, цэнхэр жинсэн өмдтэй залуу уулзаад би энэ пабад бармен, зөөгчийг нь давхар хийдэг юм. Өчигдөр орой найзуудтайгаа архи ууж байгаад гарсан, эрт ирж цэвэрлэгээ хийхгүй бол дарга нар мэдэх гээд байна, би өчигдөр орой согтуу явж байгаад түлхүүрээ хаячихжээ, та энэ хаалганы цоожийг онгойлгоод өгөөч гэж хэлсэн..Би чи бичиг баримтаа үзүүлчих гэсэн чинь нөгөө залуу би бичиг баримтаа гэртээ орхичихсон гэж хэлсэн. Тэр залуу нэг л сэжигтэй санагдаад байхаар нь чи наашаа харж бай гэж хэлээд зургийг нь өөрийнхөө гар утасны камераар авсан..” гэсэн мэдүүлэг /1хх-161-164/

 

Гэрч Б.Тайванхүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Бид интернэтэд Үнэгүй.мн сайтад сахиул ажилд авна гэж зар тавьсаны дагуу 12 сарын 23-ны 10 цагийн үед 99645200 дугаарын утсаар ГанЭрдэнэ гэгч залуу залгаад ажилд оръё гэсэн..Тэгээд өчигдөр 10:18 цагт оффисийн байранд ирж..байрлах өрөөгөө хүлээн авч ажилд орсон. Өчигдөр хагас сайн өдөр байсан тул Ган-Эрдэнэтэй хөдөлмөрийн гэрээ хийж чадаагүй, 1 дэх өдөр гэрээ хийнэ гээд шууд ажилд нь оруулсан. Түүнээс иргэний үнэмлэхний лавлагааг нь авч үлдсэн. УШ94011358 регистртэй Авгасууд овгийн Дугуйцагааны Ган-Эрдэнэ гэсэн лавлагаа байсан..өнөөдөр хулгай орсныг мэдээд оффисийн байранд ирэхэд Д.Г байхгүй..Месо ХХК-ийн ажилчидтай уулзахад өглөө 8:55 цагт ирэхэд оффисийн байрны гадна хаалга онгорхой сахиул нь алга болсон байсан гэсэн..” гэсэн мэдүүлэг /1хх-241-242/

 

Гэрч Ч.Төрбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..овог нэрээр нь ломбарданд төлж дууссан баримтаас шүүж үзэхэд Дугуйцагаан овогтой Ган-Эрдэнэ 2018 оны 01 дүгээр 13-ны өдөр манай ломбардаар үйлчлүүлж “Тошиба ай 5” маркийн нөүтбүүк 1ш, цэнэглэгч 1ш тус тус тавьж 200.000 төгрөг авсан, 2 хоногийн дараа буюу 2018 оны 01 дүгээр 15-ны өдөр  214.000 төгрөг төлөөд аваад явсан..” гэсэн мэдүүлэг /1хх-175-176/

 

Гэрч Л.Шинэцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 10 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сансар гэх хүн манайд ирж үйлчлүүлсэн байсан. Тэгээд хүлээн авах цэгт манай буудлын нэг өрөөг нь түрээслүүлдэг Ган-Эрдэнэ гэх хүн тэр ахаас “Самсунг эс-7” загварын rap утсыг нь барьцаанд авч үлдээд гараад явсан байсан..Дугуйцагаан овогтой Ган-Эрдэнэ гэдэг регистрийн дугаар нь УШ94011358 гэсэн..” гэсэн мэдүүлэг /2хх-107/

 

Гэрч Б.Дашнямаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Ган-Эрдэнэ хохирогч гэх ахад цэсээ аваачиж өгөөд 2-3 минутын дараа надад захиалга гэж Соёрхол архи 100 гр, 1 ширхэг Калтанберг гэсэн юм. Захиалгаа аваачиж өгчихөөд 17:50 цагийн үед надаас нэг ширхэг тамхи аваад тамхилчихаад ирье гээд гарсан юм..Хохирогч гэх ах дээр очиход надаас утсаа авъя гэхээр нь би таны утсыг аваагүй ш дээ гэхэд танай зөөгчид чинь цэнэглүүлье гээд өгсөн юм одоо 20 минут болж байна ш дээ гэсэн юм..Өөрийгөө Ган-Эрдэнэ, 23 настай өмнө нь Говь-Алтай болон Дарь-Эхэд зөөгчөөр ажиллаж байсан гэсэн юм. Бас баахан түлхүүртэй явж байсан. Буудлын өреөний түлхүүр шиг түлхүүрүүд нь номертой байсан..Анкетны цаас дууссан байсан болохор цаасан дээр бичүүлсэн юм өөрийнх нь талаар..” гэсэн мэдүүлэг /2хх-150-154/

 

Гэрч Б.Урангоогоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тоолоод хийхэд бэлэн 2.650.000 төгрөг байсан..Ган-Эрдэнэ зааланд үлдсэн..Камерын бичлэг шүүж үзэхэд Ган-Эрдэнэ бид нарыг склад руу орсны араар зааланд байж байхдаа кассны машины араар орж шүүгээнд байсан мөнгөнүүдийг гялгар уутанд хийгээд өмдний халаасандаа хийж байгаа бичлэг илэрсэн..Тухайн өдөр манай дэлгүүрт бэлэн болон бэлэн бусаар нийлээд 4.417.400 төгрөгний орлого орсноос бэлэн 2.650.000 төгрөг орсон байсан..” гэсэн мэдүүлэг /2хх-207/

 

Гэрч Ц.Банзрагчаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Д.Г нь өөрсдийн гэсэн ах дүү нар дээрээ байж чадахгүй, ах дүү нар нь ч ажил төрөлтэй болгоод амьдралыг нь тэгшлэх гэхэд еөрөө цааш болоод байдаг хүүхэд, гэмт хэргийг өөрийн амьдралын эх үүсвэрээ болгочихсон, хувьдаа хийсэн ажил төрөл байхгүй, тэнэмэл амьдралтай болсон..гэсэн мэдүүлэг /1хх-33, 72-75/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №06/174 дугаар шинжээчийн дүгнэлтэнд “..Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлсэн гэх 2 дугаартай мөр шинжилгээнд тэнцэнэ..Д.Ган-Эрдэний гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцэж байгаа 2 дугаартай гарын мөр нь MN000520003777 дугаараар байрласан, УШ94011358 регистрийн дугаартай, Дугуйцагаан овогтой Ган-Эрдэний зүүн гарын дунд хурууны өндгөн хэсгээр үүсгэгдсэн байна..” гэсэн дүгнэлт /1хх-43/,

 

Д.Гэс гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн : “..2018 оны 02 сарын 27-ны өдөр 17 дугаар сургуулийн баруун талд Мини маркет дэлгүүрийн цаана байх улаан өнгийн 2 давхар тоосгон нийтийн байрны 8 тоотоос шарп маркын 32 инчийн зурагт авч явж байгаад 13 дугаар хорооны хажууд цагдаад баригдсан..Надад мөнгөний хэрэг гараад нийтийн байрны 1 давхрын байрны цонхыг хагалж ороод зурагтыг нь авчихсан юм..” гэх мэдүүлэг, караокены хажуу талын байрны орцны ханан дээр байсан утасны дугаар луу залгаж дуудаад “Дурсамж” караокены бүргэд хаалганы цоожийг онгойлгуулсан. Тэгээд караокены текэн доор байсан орлогын мөнгө 232.500 төгрөг байсныг аваад тэр мөнгөнөөс дуудлагын цоож онгойлгодог эрэгтэйд 40.000 төгрөг өгсөн. уг түлхүүр онгойлгодог хүн... миний зургийг гар утсан дээрээ тухайн үед авч үлдэж байсан..хаалга онгойлгоод түлхүүр цоож сольж байхад нь би караокенаас бэлэн 232.500 төгрөг болон “Тошиба” брэндийн зааврийн компьютер авсан, гэсэн мэдүүлэг /1хх-33, 72-75, 1хх-167/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеийн схем, гэрэл зургууд /1хх-10-14/, Д.Гэс 32 инчийн Шарп зурагт хүлээн авч, Т.Алтанхүүд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-16-18/, Д.Ган-Эрдэнийн өмсөж явсан пүүз зэргийг эд мөрийн баримтаар хураан авах тогтоол, хураасан тэмдэглэл, гэрэл зураг /1хх-19-21/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-38-39/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл үзлэгийн үеийн зургууд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, “Тoshiba i5” нөөтбүүк цэнэглэгчийг 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан үйлчлүүлэгч Дугуйцагааны Ган-Эрдэнэ, “Төгөлдөр финанс” ломбард барьцаат зээлийн гэрээ /1хх-111-117, 118-120, 139-145, 146-147, 150/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-175-176/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеийн гэрэл зургууд /1хх-222-226/, хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-26-27/, хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-66-67/, хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-110-111/, хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-157-158/, “энэрэл” хүүхдийн хувцасны дэлгүүрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх192-203/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеийн гэрэл зуруугд /2хх-235-238/, хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-3-4/, Д.Ган-Эрдэнийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-186/, Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-184/, шийтгэх тогтоолын хуулбарууд /2хх-189-193/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь урьд өмнө нь 3 удаа хулгайлах, болон залилах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан бөгөөд 2016 оны 9 сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна. Үүнээс хойш тогтвортой ажил, хөдөлмөр эрхлээгүй байх бөгөөд 2017, 2018 онд мөн удаа дараагийн үйлдлээр хулгайлах, завших төрлийн гэмт хэргийг үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл  шүүгдэгч Д.Г нь 2017 оны 9 сарын 26-ны өдрөөс 2017 оны 10 сарын 26-ны хооронд “Сансар”, “Манлай” караоке, “ВХ” буудлуудад зөөгчөөр ажиллаж байхдаа бусдын цэнэглүүлэхээр өгсөн гар утас, төлбөр тооцоо хийлгэхээр өгсөн мөнгө зэргийг завшиж хохирогч Ж.Төмөрхуяг, Д.Сансарбаяр, Д.Эсэнжаргал, С.Сонинцэцэг, О.Сансар нарт хохирол учруулсан, “Дурсамж” караоке, “Месо” ХХК, “Номундалай” дунд сургууль, “Энэрэл” хүүхдийн хувцасны дэлгүүр, Чингэлтэй дүүргийн 13-р хороо, Сургуулийн 9-120 тоотод нэвтэрч, нууцаар хууль бусаар эд зүйлс хулгайлан хохирогч М.Отгонбаяр, Э.Сугар, Г.Мөнхтуул, Т.Алтанхүү, А.Зулгэрэл нарт хохирол учруулсан байна.

 

Прокурооос шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг караоке болон пабд зөөгч, бармен, ресепшиний ажил хийж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн байх боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ажиллаж байсан ажлын байр нь тус зүйл ангид заасан тодорхой албан тушаалтан гэсэн сүбьектэд хамаарахгүй байна. Иймд шүүгдэгч Г.Ган-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгон зүйлчлэн ирүүлснийг тус хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Ган-Эрдэнийн дээрхи бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, энэхүү хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь хүндрүүлэх нөхцөл байдал болж байна.

Иймд шүүгдэгч Д.Ган-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, амьдралын эх үүсвэрээ болгосон гэм буруутайд, мөн түүнчлэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хорих ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Г нь хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, боловч Эрүүгийн хуульд заасан “хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн боломжгүй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг шүүгдэгч Д.Г төлж барагдуулаагүй байх тул 5.994.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, 360.000 төгрөгийг хохирогч Цоохор овогт Жамбалын Төмөрхуягт /РД:ДЭ73012311/, 144.000 төгрөгийг хохирогч Хачин Сартууд овогт Довдонсүрэнгийн Сансарбаярт /РД:ЖМ81031812/, 210.000 төгрөгийг хохирогч Долоод овогт Долоожингийн Эсэнжаргалд /РД:НО76050474/, 163.500 төгрөгийг хохирогч Боржигин овогт Сайнхүүгийн Сонинцэцэгт /РД:ДЭ77041427/, 360.000 төгрөгийг хохирогч Отгоны Сансарт /РД:МЗ83010471/, 622.500 төгрөгийг хохирогч Боржигон овогт Мөнхжаргалын Отгонбаярт /РД:ИМ87121015/, 390.000 төгрөгийг хохирогч Баярт овогт Эрдэнэбаатарын Сугарт /РД:ЗЛ92051514/, 680.000 төгрөгийг хохирогч Ширээтийн хүрээ овогт Ганхуягийн Мөнхтуулд /РД:ЧП80090901/, 414.940 төгрөгийг хохирогч Сайханчимэг овогт Төмөрбаатарын Алтанхүүд /РД:НС85013178/, 2.650.000 төгрөгийг хохирогч Тайж нар овогт Аюушийн Зулгэрэлд /РД:УУ90112505/ тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1ш Сидиг хэрэгт хавсарган үлдээх, Д.Ган-Эрдэнийн өмсөж явсан Гарнет загварын пүүзийг шүүгдэгч буцаан авах хүсэлтэй байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн бөгөөд уг эд зүйлийг гэмт хэрэг үйлсдэн эд зүйл, зэвсэг хэрэгсэл гэж үзэхгүй тул шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Ган-Эрдэнийн шүүх хуралдаан болохоос өмнө цагдан хоригдсон 121 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророос шүүгдэгч Д.Гд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар сонсгосон ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Авгасууд овогт Дугуйцагааны Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Д.Ган-Эрдэнийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 5 жил 6 сараар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Д.Ган-Эрдэнийн цагдан хоригдсон 121 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, Гарнет загварын пүүзийг тогтоол хүчин төгөдөр болмогц шүүгдэгч Д.Гд буцаан олгосугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гэс нийт 5.994.500 төгрөгийг гаргуулж, 360.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 18-р хороо Шинэ зуун хотхон 24а-5 тоотод оршин суух хохирогч Цоохор овогт Жамбалын Төмөрхуягт /РД:ДЭ73012311/, 144.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 8-р хороо 26-6 тоотод оршин суух хохирогч Хачин Сартууд овогт Довдонсүрэнгийн Сансарбаярт /РД:ЖМ81031812/, 210.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 21-р хороо Бага дарь эх 1-1500 тоотод оршин суух хохирогч Долоод овогт Долоожингийн Эсэнжаргалд /РД:НО76050474/, 163.500 төгрөгийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Төмөр замын 5-7б тоотод оршин суух хохирогч Боржигин овогт Сайнхүүгийн Сонинцэцэгт /РД:ДЭ77041427/, 360.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг 5-4-125 тоотод оршин суух хохирогч Отгоны Сансарт /РД:МЗ83010471/, 622.500 төгрөгийг Хан-Уул дүүргийн 10-р хороо Морингийн 7-304 тоотод оршин суух хохирогч Боржигон овогт Мөнхжаргалын Отгонбаярт /РД:ИМ87121015/, 390.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцат 17-592 тоотод оршин суух хохирогч Баярт овогт Эрдэнэбаатарын Сугарт /РД:ЗЛ92051514/, 680.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 9-р хороо 77-62 тоотод оршин суух хохирогч Ширээтийн хүрээ овогт Ганхуягийн Мөнхтуулд /РД:ЧП80090901/, 414.940 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Хайлаастын 11-160 тоотод оршин суух хохирогч Сайханчимэг овогт Төмөрбаатарын Алтанхүүд /РД:НС85013178/, 2.650.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Баянбулагийн 05-42 тоотод оршин суух хохирогч Тайж нар овогт Аюушийн Зулгэрэлд /РД:УУ90112505/ тус тус олгосугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР

 

               ШҮҮГЧИД                              Ё.ЦОГТЗАНДАН

 

                                                                                            Б.ХАЛИУН