| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2026/01011/И |
| Дугаар | 192/ШШ2026/00735 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2026/00735
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.КК-ийн нэхэмжлэлтэй, Н.олбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,493,295 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Н.А нэхэмжлэлийн шаардлага 22,493,295 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,874,441.25 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,874,441.25 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,874,441.25 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,874,441.25 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,874,441.25 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,874,441.25 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,874,441.25 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,874,441.25 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,874,441.25 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,874,441.25 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,874,441.25 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,874,441.25 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,416 төгрөгнөөс 135,208 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 135,208 төгрөг, хариуцагч Н.А 135,208 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН