2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2026/00670

 

 

 

 

 

 

 

 

     2026            01               14                                          192/ШШ2026/00670

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                                                    

Нэхэмжлэгч С.******* нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “С.******* миний бие 1966 оны 1-р сарын 10 ны өдөр Архангай аймгийн Төвширүүлэх сумын төрөх тасагт Содномын 5-р хүү болон төрсөн.1983 онд тус сумын дунд сургуулийн 8-р ангийг тегсөж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь ХАА- техникумын 1-р ангид элсэн орж улмаар 1984 оны 6 сарын 5 нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас цэргийн албанд татагдсан. Хүүхэд ахуй насанд аав, ээж, ах, дүү, амраг, садан, ангийн хүүхдүүд ******* гэдэг нэрээр дууддаг байсан. Хугацаат цэргийн албанд ******* нэрээр татагдсан.Батлан хамгаалах төв архиваас лавлагаа авахаар Содномын Рэнцэндавга \Рэнцэндавга\ зөрүүтэй нэрээр гарч ажилласан жил тогтоолгож болохгүй байгаа болно. Иймд 1984 оны 6-р сарын 4 ны өдөр Ардын армийн 065-р ангиас олгосон 562194 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр Содномын ******* намайг тогтоолгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Т.Загдаамаагийн тодорхойлолт, С.Лхагвадолгорын хугацаат цэргийн алба хаасаны архивын лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Т.Загдаамаа, С.Лхагвадолгор нарыг гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч С.******* нь Ардын армийн 065 дугаар ангид 1984 оны 06 сарын 20-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан 562194 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1. “Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”, 133.1.1. “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, 135 дугаар зүйлийн 135.1. “Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” 135.2. “Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно” 135.2.4. “эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлт нь хуулийн дээрх заалтад хамаарах тул шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

4. Хэрэгт авагдсан Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, гэрч Т.Загдаамаа, С.Лхагвадолгор нарыг зэрэг мэдүүлэг зэрэг баримтаар нэхэмжлэгч С.******* нь 1984 сарын 06 сарын 20-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Ардын армийн 065 дугаар ангид цэргийн алба хаасан болох нь тогтоогдож байна. (хавтаст хэргийн 3-5, 8 дахь тал)

 

Иймд С.*******г 1984 сарын 06 сарын 20-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Ардын армийн 065 дугаар ангид цэргийн алба хаасан №562194 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Эх Монгол ургийн овогтой Содномын ******* /РД:МК66011015/-г 1984 сарын 06 сарын 20-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Ардын армийн 065 дугаар ангид цэргийн алба хаасан №562194 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                         Ш.ОТГОНБАЯР