| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/02503/И |
| Дугаар | 192/ШШ2025/10795 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/10795
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Х.******* нь******* ХК-д холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Миний нөхөр Э.Алтансүх нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр*******наас №ЗГ/202146912223 тоот зээлийн гэрээгээр 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцон гэрээ байгуулсан байна. Ингэхдээ Х.******* намайг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулан гэрээ байгуулж мөн миний зөвшөөрөлгүйгээр миний өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо 6 дугаар хороолол 22 байрны 9 тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалуулсан байсан. Нөхөр Э.Алтансүх маань 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зам тээврийн ослын улмаас нас барсан ба 2023 оны 03 дугаар сарын сүүлээр*******наас намайг дуудаж зээлээ төлөхийг, миний өмчлөлийн орон сууцыг барьцаалсан, зээлийг хэрхэн төлөх талаар бичиж өгөхийг шаардсан. Нөхөр маань нас бараад удаагүй, бага насны 2 хүүхэдтэйгээ, их хэмжээний зээлтэй үлдсэн би тухайн үед яах учраа олохгүй байхад банкнаас байрыг минь барьцаалсан гэсэн учир ямар ч байсан төлөх л ёстой юм байна гэж ойлгон сар бүр 1 000 000 төгрөгийг төлж байсан. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээн дээр зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байсан. 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээн дээр миний бие хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж байсан ба уг гэрээг байгуулж зээл авахад өөрийн биеэр очиж гарын үсэг зурж байсан. Өөрийн биеэр гарын үсэг зурж, хамтран үүрэг гүйцэтгэгч болсон учир энэ гэрээний дагуу зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой гэж ойлгож байгаа. Харин гарын үсэг зураагүй, орон сууцаа барьцаалуулах зөвшөөрлийг өгөөгүй зээлийн төлбөрийг төлөх үндэслэлгүй байна. Иймээс*******ны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №3г/202146912223 тоот зээлийн гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №БГҮ202146912223 тоот Барьцааны гэрээнүүд нь барьцаалуулагчийн зөвшөөрөлгүй, хамтран үүрэг гүйцэтгэгч нь зөвшөөрч гарын үсэг зураагүй гэрээ тул хүчин төгөлдөр бус гэрээнүүд гэж үзэж байна. Иймд******* ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ/202146912223 тоот Зээлийн гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №БГҮ202146912223 тоот Барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.******* ХХК-д холбогдуулан 2021.10.25-ны өдрийн №ЗГ/202146912223 тоот Зээлийн гэрээ, 2021.10.25-ны өдрийн №БГУ202146912223 тоот Барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад*******-наас гаргаж өгсөн баримтуудаас харахад дээрх барьцааны гэрээ нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт 2021.10.25-ны өдөр мөн л би өөрөө гарын үсэг зураагүй өргөдлийн маягтаар барьцаалбарт бүртгэгдсэн байна. Би анх нэхэмжлэл гаргахдаа зөвхөн Зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан ба тухайн гэрээнүүдээс үүдэн миний өмчлөлийн орон сууц Үл хөдлөх эд хөрөнгийн газарт хууль бусаар барьцаалбарт бүртгэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлага үүсэж байна. Иймд №11-2046023 дугаарт барьцаалбарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг 5-р хороо, 6-р хороолол, 22-9 тоот хаягт байрлах Ү-2202007647 үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай Х.******* миний өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү. Х.******* миний бие******* ХХК-д холбогдуулан 2021.10.25-ны өдрийн №35/202146912223 тоот Зээлийн гэрээ, 2021.10.25-ны өдрийн №БГҮ202146912223 тоот Барьцааны гэрээнүүдийг хүчин тегелдер бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад №11-2046023 дугаарт барьцаалбарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг 5-р хороо, 6-р хороолол, 22-9 тоот хаягт байрлах Ү-2202007647 үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай Х.******* миний өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа нехәр Э.******* маань 2023 оны 02-р сарын 26-ны өдөр зам тээврийн ослын улмаас нас барсан ба 2023 оны 03-р сарын сүүлээр*******наас намайг дуудаж зээлээ төлөхийг, миний өмчлөлийн орон сууцыг барьцаалсан, зээлийг хэрхэн төлөх талаар бичиж өгөхийг шаардсан гэж оныг алдаатай бичсэн байна Миний нөхөр Э******* нь 2022 оны 02-р сарын 26-ны өдөр нас барсан ба 2022 оны 03-р сард******* намайг дуудаж, зээл телехийг шаардаж байсан. Мен******* ХК нь зээлийн болон барьцааны гэрээнүүдээс үүдэн миний өмчлөлийн орон сууцыг Үл хөдлөх эд хөрөнгийн газарт хууль бусаар барьцаалбарт бүртгүүлсэн тул орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг******* ХК-д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд дараах байдлаар тайлбар гаргасан. Үүнд: Хаан банк ХК, Э.Алтансүх, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.******* нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр талууд биечлэн байлцаж хуульд заасны дагуу байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Зээлдэгч нар 100 000 000 төгрөгийн зээлийг гэр бүлийн бизнесээ өргөжүүлэх зориулалттай авсан бөгөөд зээлийн судалгааны явцад хамтран үүрэг гүйцэтгэгч Х.******* нь банкинд ажлын байрны тодорхойлолт, цалингийн тодорхойлолт зэргийг гарган өгч, зээлийн өргөдлийг бөглөж, мөн гэрээ байгуулах үед өөрийн биеэр ирсэн. Үндсэн зээлдэгч Э.Алтансүх нас барсан бөгөөд нас барсных нь дараа Х.******* өөрөө зөвшөөрөөд зээлээ төлж байсан болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар нотлогдоно. Гэрээнд гарын үсэг зураагүй гэх үйл баримттай холбоотой гарсан шинжээчийн дүгнэлт нь Х.*******гийн тухайн үеийн гарын үсэг нь шинжилгээнд өгч байгаа чөлөөт харьцангуй 3 гарын үсэгтэй тохирохгүй байна гэх байдлаар л гарсан дүгнэлт юм. Түүнээс биш зээлийн гэрээ байгуулах үед Х.******* зээлийн гэрээ байгуулсан үед ирсэн, зээлийг авсан эсэхийг нотлохгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагын хувьд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэх боловч хуульд заасан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлд хамаарахгүй, Иргэний хуулийн 160 дугаар зүйлд зааснаар барьцааны гэрээ дуусгавар болох үндэслэлд ч хамаарахгүй тул хуулийн ямар үндэслэлээр барьцаанаас чөлөөлүүлэх гээд байгаа нь тодорхойгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна гэв.
3. Хариуцагч******* ХК нь нэхэмжлэгч Х.*******д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд сөрөг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Э.Алтансүх, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.******* нар нь ХААН Банк ХК- тай гэрээ байгуулж 100 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулагч Х.******* нь ХААН Банк ХК-тай 2021.10.25-ны өдөр БГҮ202146912223 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Х.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- 2202007647 тоот үл хөдлөх хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 21,394,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,753,126 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 213 төгрөг, нийт 26,147,339 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нар нь 2021.10.25-ний өдрийн******* тоот Зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 78 606 000 төгрөг, хүүгийн төлбөрт 50 351 966.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6 374 935.34 төгрөг, нийт 135 332 902.21 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд банк Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар хариуцагч Х.*******гаас үндсэн зээлийн үлдэгдэл 78 606 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 50 351 966.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6 374 935.34 төгрөг, нийт 135 332 902.21 төгрөг гаргуулж, зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Х.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202007647 дугаартай үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Зээлдэгч Э.Алтансүх, Х.******* нар нь ХААН банкны Зүүн дөрвөн зам тооцооны төвтэй 2021.06.03-ны өдөр №ЗГ/202146428540 дугаар зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг бизнесийн зориулалтаар жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд 2021.06.03-ны өдөр БГҮ/202146428540 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Х.*******гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 6-р хороолол, 22-р байр зоорийн давхарын 1 тоот 26.2 м.кв талбайтай, Ү-2202025809 дугаартай, авто зогсоолыг, мөн өдөр БГХ/202146428540 дугаар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 4635 УНР улсын дугаартай, NHW207551335 арлын дугаартай, Toyota prius маркын автомашин, бараа материалыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь 2025.11.03-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 10 195 155 төгрөг, зээлийн хүү 6 096 134 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 245 төгрөг нийт 16 291 534 төгрөгийг төлсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч гэрээнд заасан үүргээ удаа дараа зөрчиж, гэрээний үүргээ 1 250 хоног хэтрүүлсэн байна. Иймд 2021.06.03-ны өдөр №ЗГ/202146428540 дугаар зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 39 804 844.90 төгрөг, зээлийн хүү 26 344 416.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 878 245.34 төгрөг, нийт 70 027 506.75 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 31 500 төгрөг, нийт 70 059 006 төгрөг гаргуулж, зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэл болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг шаардлага гаргасан гэжээ.
4. Нэхэмжлэгч Х.******* нь сөрөг нэхэмжлэлийн заримыг хүлээн зөвшөөрөх бөгөөд дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Зээлийн төлбөрт 135 332 902 төгрөг гаргуулах, зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Шаардлагын үндэслэл болгож буй 2021.10.25-ны өдрийн ЗГ2021146912223 тоот зээлийн боон барьцааны гэрээнд миний бие гарын үсэг зурж байгаагүй, зурагдсан гарын үсгүүд миний гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 22 дугаар байрны 9 тоот тхаягт байрлах орон сууцыг миний бие ганцаараа өмчилдөг ба барьцаанд тавих итгэмжлэл, зөвшөөрөл өгч байгаагүй атал миний зөвшөөрөлгүйгээр хууль бус гэрээ байгуулж, миний өмчлөлийн орон сууцыг барьцаалсан байсан. Нэгэнт миний бие тус зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож байгаагүй, өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаанд тавих зөвшөөрөл, итгэмжлэл өгөөгүй тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2021.06.03-ны өдрийн 50 000 000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан тухайд маргахгүй. Гэхдээ үндсэн зээл 39 804 844 төгрөгөөс 100 000 000 төгрөгийн зээлд хариуцагч******* ХК-ийн автоматаар татаж суутгасан 16 000 000 төгрөгийг хасч тооцуулж, 16 000 000 төгрөгтэй уялдуулан хүү алдангийн тооцоололд зохих өөрчлөлтийг оруулж тооцоолсон үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзахгүй гэж тайлбарлаж байна. йгаа. Үндсэн төлбөрөөс 16 000 000 төгрөг хасагдахаар банкны хүүгийн төлбөрт өөрчлөлт орох ёстой. Бид 50 000 000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл болох 39 804 840 төгрөгөөс үндэслэлгүйгээр татсан 16 000 000 төгрөгийг хасаж тооцоод үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрч байна гэв.
5. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.10.25-ны өдрийн******* дугаартай зээлийн гэрээ, 2021.10.25-ны өдрийн БГҮ202146912223 дугаартай барьцааны гэрээ, 2021.10.25-ны өдрийн БГХ202146912223 дугаартай барьцааны гэрээ, Э.Алтансүх, Х.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Э.Алтансүхийн нас барсны гэрчилгээний хуулбар, Э.Алтансүх, Х.******* нарын******* ХК-ийн 5653354257 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Х.*******гийн Энэрэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх, 0019 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 0020 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 0021 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.17-ны өдрийн 182/ШШ2024/00294 дугаар шүүгчийн захирамж, Монголын нотариатчидын танхимын 2025.07.08-ны өдрийн 631 дугаар хариу хүргүүлэх тухай албан тоот зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх 3-15, 27-28, 139-166 тал, 2 хх 24 тал/
6. Хариуцагчаас: 2021.10.25-ны өдрийн******* дугаартай зээлийн гэрээ, 2021.10.25-ны өдрийн БГҮ202146912223 дугаартай барьцааны гэрээ, 2021.10.25-ны өдрийн БГХ202146912223 дугаартай барьцааны гэрээ, Ү-2202007647 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Ү-2202007647 дугаартай Чингэлтэй дүүрэг, 05 дугаар хороо, 6 дугаар хороолол, 22 байр, 09 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, фото зургийн хуулбар, Элемент медикал ХХК-ийн ажил байдлын тодорхойлолт, зээлийн бүртгэлийн карт, Э.Алтансүх, Х.******* нарын******* ХК-ийн 5653354257 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн бүртгэлийн карт, Э.Алтансүх, Х.******* нарын******* ХК-ийн 5653299181 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2021.06.03-ны өдрийн ЗГ202146428540 дугаартай зээлийн гэрээ, 2021.06.03-ны өдрийн БГҮ202146428540 дугаартай барьцааны гэрээ, 2021.06.03-ны өдрийн БГХ202146428540 дугаартай барьцааны гэрээ, Ү-2202025809 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын 2025.07.02-ны өдрийн 1400 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, Э.Алтансүхийн 5026684279 тоот дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх 35-54, 187-193, 2 хх 32-48, 65-72 тал/
5. Шүүхээс, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрыг шинжээчээр томилж 2021.10.25-ны өдрийн******* дугаартай зээлийн гэрээ, 2021.10.25-ны өдрийн БГҮ202146912223 дугаартай барьцааны гэрээнүүдэд зурагдсан гарын үсэг Х.*******гийн гарын үсэгтэй тохирч байгаа эсэх, 2021.10.25-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбарт бүртгүүлсэн, мэдүүлэг, мөн 209 бүртгэлийн дугаартай нотариатчийн бүртгэлийн дэвтэр зэрэгт зурагдсан гарын үсэгтэй тохирох эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулж, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Х.******* нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг үл 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн******* ХХК. Э.Алтансүх, хөдлөх эд хөрөнгийн барьцаалбарт бүртгүүлсэн өргөдөл, мэдүүлгийг эх хувиар нь гаргуулж хэрэгт бүрдүүлсэн байна. /хх118-128, 218-250, 2хх 1-16 тал /
Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч Х.******* нь******* ХК-д холбогдуулан тус банктай 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан******* тоот зээлийн гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн БГҮ202146912223 тоот барьцааны гэрээ зэргийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, дугаарт барьцаалбарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6-р хороолол, 22-9 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202007647 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх Х.******* миний өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг******* ХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хариуцагчтай байгуулсан гэх 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн******* тоот зээлийн гэрээнд миний бие хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй, гарын үсэг зураагүй. Мөн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн БГҮ202146912223 тоот барьцааны гэрээнд ч гарын үсэг зураагүй. Өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг зөвшөөрсөн ямар нэг итгэмжлэл, зөвшөөрөл өгөөгүй. Эдгээр гэрээнд гарын үсэг зураагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдох бөгөөд тухайн хугацаанд банкин дээр биечлэн очиж, гэрээнд гарын үсэг зурах боломжгүй байсан болох нь эмнэлэгт хэвтэж байсан баримтаар нотлогдоно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар дээр дурдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч******* ХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хамтран үүрэг гүйцэтгэгчээр зээлийн болон барьцааны гэрээг байгуулахад нэхэмжлэгч Х.******* биечлэн байлцаж гарын үсэг зурсан болох нь зээлийн судалгаанд шаардлагатай баримтыг бүрдүүлж, зээлийн өргөдөл гаргаж байсан үйл баримтаар нотлогдоно. Мөн шинжээчийн дүгнэлт нь зээлдэгчийн тухайн үеийн гарын үсгийн загвартай тохирохгүй гэж гарсан нь зээлийн гэрээг байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт болохгүй. Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэл тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
4. Хариуцагч******* ХК нь нэхэмжлэгч Х.*******д холбогдуулан талуудын хооронд 2021.10.25-ны өдөр байгуулагдсан 100 000 000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээний үүрэгт 135 332 902.21 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийн хангуулах, 2021.06.03-ны өдрийн ЗГ/202146428540 дугаар зээлийн гэрээний үүрэгт 70 027 506.75 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатын үйлчилгээний төлбөр 31 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Зээлдэгч Э.Алтансүх, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.******* нар нь ХААН Банк ХК-тай 2021.10.25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 100 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулагч Х.******* нь ХААН Банк ХК-тай 2021.10.25-ны өдөр БГҮ202146912223 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Х.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- 2202007647 тоот үл хөдлөх хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 21 394 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4 753 126 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 213 төгрөг, нийт 26 147 339 төгрөгийг төлж барагдуулсан. Үндсэн зээлдэгч Э.Алтансүх нас барсан ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр тул хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Энтуяагаас 2025.10.25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 78 606 000 төгрөг, хүүгийн төлбөрт 50 351 966.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6 374 935.34 төгрөг, нийт 135 332 902.21 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үндэслэлээр шаардах эрхтэй ба зээлдэгч зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Х.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202007647 дугаартай үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Мөн Зээлдэгч Э.Алтансүх, Х.******* нар нь 2021.06.03-ны өдөр №ЗГ/202146428540 дугаар зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг бизнесийн зориулалтаар жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд 2021.06.03-ны өдөр БГҮ/202146428540 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Х.*******гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 6-р хороолол, 22-р байр зоорийн давхарын 1 тоот 26.2 м.кв талбайтай, Ү-2202025809 дугаартай, авто зогсоолыг, мөн өдөр БГХ/202146428540 дугаар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 4635 УНР улсын дугаартай, NHW207551335 арлын дугаартай, Toyota prius маркын автомашин, бараа материалыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь 2025.11.03-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 10 195 155 төгрөг, зээлийн хүү 6 096 134 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 245 төгрөг нийт 16 291 534 төгрөгийг төлсөн ба гэрээний үүрэг 1 250 хоног хэтрүүлсэн байна. Иймд 2021.06.03-ны өдрийн ЗГ/202146428540 дугаар зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 39 804 844.90 төгрөг, зээлийн хүү 26 344 416.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 878 245.34 төгрөг, нийт 70 027 506.75 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 31 500 төгрөг, нийт 70 059 006 төгрөг гаргуулж, зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
5. Нэхэмжлэгч Х.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын заримыг эс зөвшөөрөх бөгөөд 2021.10.25-ны өдрийн 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй, гарын үсэг зураагүй тул зээлийн төлбөрийг төлөх үндэслэлгүй. Мөн өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулах зөвшөөрлийг өгөөгүй, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан этгээд биш. Эдгээр үндэслэл нь зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлд хамаарах тул зээлийн болон барьцааны гэрээг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 2021.06.03-ны өдрийн ЗГ/202146428540 дугаартай 50 000 000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан тухайд маргахгүй. Гэхдээ үндсэн зээл 39 804 844 төгрөгөөс 100 000 000 төгрөгийн зээлд хариуцагч******* ХК-ийн автоматаар татаж суутгасан 16 000 000 төгрөгийг хасахад 50 000 000 төгрөгийн үлдэгдэл 39 804 844 төгрөг байгаа. Үүнээс 16 000 000 төгрөгийг хасаад 23 804 844 төгрөгийн үндсэн зээл, хүү нь 14 878 027 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 2 975 605 төгрөг, нийт 57 658 632 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэж тайлбарлаж байна.
6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3-т дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1 2021.10.25-ны өдөр зээлдэгч Э.Алтансүх, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.*******, зээлдүүлэгч******* ХК нарын хооронд ЗГ202146912223 тоот 100 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, тохиролцсон хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлийг тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгчийг төлөөлж А.Ганзориг, Э.Энхчавхдас нар, зээлдэгчийг төлөөлж Э.Алтансүх, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.******* нар гарын үсэг зурсан, /1хх 5-7тал/
6.2 2021.10.25-ны өдөр БГҮ202146912223 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 22 байр, 09 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202007647 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд бариулахаар тохиролцож, барьцаалуулагч Х.******* гэж гарын үсэг зурагдсан, /1хх 8-10тал/
6.3 Улсын бүртгэлийн Ү-2202007647 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 22 байр, 09 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь 2021.10.25-ны өдөр БГҮ202146912223 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу 11-2046023 дугаарт барьцаалбарт бүртгэгдсэн, /1хх 45-47 тал/
6.4 2021.10.19-ний өдөр Э.Алтансүх зээлийн өргөдөл, 2021.10.20-ны өдөр Х.******* хамтран үүрэг гүйцэтгэгчийн зээлийн өргөдөл тус тус гаргасан, /1хх43-44 тал/
6.5 Э.Алтансүхийн эзэмшлийн******* ХК дахь тоот данс руу 2021.10.25-ны өдөр зээл олгов******* гэх гүйлгээний утгаар 100 000 000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн, / 2хх-67 тал/
6.6 Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.09.30-ны өдрийн 2687 дугаар шинжээчийн дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн 2021.10.25-ны огноотой ЗГ202146912223 дугаартай зээлийн гэрээ гэсэн баримтын 3 дахь хуудасны баруун дээд хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгч гэсний доор Х.******* гэсний дээр, мөн 3 дахь хуудасны арын нүүрний баруун хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгч гэсний доор Х.******* гэсний дээр, 2021.10.25-ны өдрийн БГҮ202146912223 дугаартай барьцааны гэрээ гэсэн баримтын 3 дахь хуудасны баруун дээд хэсэгт барьцаалуулагч гэсний доор Х.*******гэсний дээр тус тус зурсан гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Х.*******гийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна гэж дүгнэсэн, /1хх 84-128 тал/
6.7 Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025.08.01-ний өдрийн дугаар шинжээчийн дүгнэлтээр 1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн архивт хадгалагдаж буй 2003,12,16-ны огноотой 2202007647 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дэвтэрт байх Э.Алтансүхийн гаргасан 2021.10.25-ны огноотой Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт Х.*******гийн гарын үсэг байхгүй байна. Мөн уг дэвтэрт 2021.10.25-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбарт бүртгүүлсэн өргөдөл гэсэн баримт байхгүй байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн Баянзүрх дүүргийн тойргийн Ж.Наранцацрал нотариатчийн 209 тамганы дугаартай гэрээ:019, 6691-7060 гэсэн бичиглэлтэй Бүртгэлийн дэвтрийн 2021.10.25-ны огноотой 7027 бүртгэлийн дугаартай хэсгийн гарын үсэг гэсэн баганад зурагдсан Х.******* гэсэн гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Х.*******гийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна гэж дүгнэсэн, /2хх 9-16 тал/
6.8 Энэрэл эмнэлэг Х.*******гийн 00001100 дугаар өвчний түүхийг 2021.10.24-ний өдөр нээж 2021.10.26-ны өдөр эмнэлгээс гарсан болохыг тэмдэглэсэн, /1хх 140-149 тал/
6.9 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.17-ны өдрийн 182/ШШ2024/00294 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч Х.*******гаас 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Д.Ууганбаяр татгалзсан татгалзлыг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон, /1хх 164-166 тал/
6.10 Э.Алтансүх, Х.******* нар нь******* ХК-тай 2021.06.03-ны өдөр ЗГ202146428540 тоот зээлийн гэрээг байгуулж, 50 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлийг тус тус тохиролцож, талууд гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан. /2 хх 1-4тал/
6.11 2021.06.03-ны өдөр БГҮ202146428540 тоот барьцааны гэрээ байгуулж, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 22 байр, зоорины давхрын 1 тоот, 26.2 метр квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд бариулахаар тохиролцож, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан. / 2 хх 5-7тал/
6.12 2021.06.03-ны өдөр БГХ202146428540 тоот барьцааны гэрээ байгуулж, 46-35 УНР маркийн NHW207551335 арлын дугаартай тоёота приус 20 маркийн автомашин болон 25 904 400 төгрөгийн үнэ бүхий бараа материал зэргийг зээлийн барьцаанд бариулахаар тохиролцож, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан. / 1 хх 249-250 тал/
6.13 Э.Алтансүх, Х.******* нарын гэр бүл болсныг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1343 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон. /1хх 13 тал/
6.14 Э.Алтансүх нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нас барж, нас барсны 1119810128 дугаар гэрчилгээ олгогдсон зэрэг үйл баримт тогтоогдож байна. /1хх 14 тал/
7. Зохигч, 2021.10.25-ны өдрийн зээлийн гэрээнд нэхэмжлэгч Х.******* хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохоор, 2021.10.25-ны өдрийн барьцааны гэрээнд нэхэмжлэгч Х.******* барьцаалуулагч талыг төлөөлж гарын үсэг зурсан эсэх, улмаар дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаантай. Мөн тэдгээрийн хооронд 2021.06.03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд маргана. Харин 2021.06.03-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаангүй.
8. 2021.10.25-ны өдрийн ЗГ202146912223 тоот 100 000 000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд,
Нэхэмжлэгч маргаан бүхий дээр дурдсан зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардсан.
Хэргийн баримтаар 2021.10.25-ны өдөр зээлдэгч Э.Алтансүх, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.*******, зээлдүүлэгч******* ХК нарын хооронд ЗГ202146912223 тоот 100 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, тохиролцсон хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлийг тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгчийг төлөөлж нар, зээлдэгчийг төлөөлж Э.Алтансүх, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.******* нар гарын үсэг зурсан, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч Э.Алтансүхэд хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.
Мөн дээрх гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчийг төлөөлөн зурагдсан Х.*******гийн гарын үсэг түүний гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын гарын үсгийн загваруудтай таарахгүй гэх дүгнэлтийг шинжээч гаргажээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д хэлцэл хүчин төгөлдөр бус байх нөхцлүүдийг тодорхойлсон ба хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд гарын үсэг зураагүй гэх үндэслэл нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд тодорхойлон заасан үндэслэлд хамаарахгүй байна.
Иймд 2021.10.25-ны өдрийн******* ХХК-тай байгуулсан дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
9. 2021.10.25-ны өдрийн дугаар үл хөддөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч******* ХК-д даалгах шаардлагын тухайд,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байхаар заасан байхаар заасан.
Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд зохих этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгодог.
Мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулахаар, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заахаар, 156.4-т хуульд өөрөөр заагаагүй бол талуудын аль нэг нь хүсвэл үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж болохоор тус тус зохицуулсан.
Талуудын маргааны зүйл нь барьцааны гэрээнд нэхэмжлэгч хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурсан эсэх байх бөгөөд хэрэгт Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.09.30-ны өдрийн 2687 дугаар шинжээчийн дүгнэлтээр 2021.10.25-ны өдрийн дугаартай барьцааны гэрээ гэсэн баримтын 3 дахь хуудасны баруун дээд хэсэгт барьцаалуулагч гэсний доор Х.******* гэсний дээр тус тус зурсан гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Х.*******гийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна гэж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025.08.01-ний өдрийн ЕГ0125/1903 дугаар шинжээчийн дүгнэлтээр Баянзүрх дүүргийн тойргийн Ж.Наранцацрал нотариатчийн 209 тамганы дугаартай гэрээ:019, 6691-7060 гэсэн бичиглэлтэй Бүртгэлийн дэвтрийн 2021.10.25-ны огноотой 7027 бүртгэлийн дугаартай хэсгийн гарын үсэг гэсэн баганад зурагдсан Х.******* гэсэн гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Х.*******гийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна гэж тус тус дүгнэлтүүд авагджээ.
Аливаа бичгээр хийх хэлцлийг хийгдсэн гэж үзэх суурь нөхцөл нь хэлцлийн талууд гарын үсэг зурах үйлдэл бөгөөд тухайн тохиолдолд гэрээнд гарын үсэг зурж, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулах хүсэл зоригийн илэрхийллээ хэлбэржүүлснээр талуудад хуульд заасан эрх, үүрэг үүсэх юм.
Гэтэл дурдсан шинжээчийн дүгнэлтүүдийг гэрээ байгуулагдаж гарын үсэг зурсан гэх 2021.10.25-ны өдөр нэхэмжлэгч Х.******* эмнэлэгт хэвтэж байсан болох нь бичгийн баримтаар нотлогдож байгаатай харьцуулан дүгнэвэл хариуцагч******* ХК-ний зээлийн болон барьцааны гэрээг байгуулахад нэхэмжлэгч Х.******* биечлэн байлцаж, өөрөө гарын үсэг зурсан гэх татгалзал үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х.******* болон******* ХК нарын хооронд 2021.10.25-ны өдөр байгуулагдсан БГҮ202146912223 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд өмчлөгч Х.******* гарын үсэг зурсан эсэх нь хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Х.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202007647 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 22 дугаар байрны 9 тоот хаягт байрлалтай, орон сууцыг №11-2046023 дугаар барьцаалбарт бүртгэсэн барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч******* ХК-д даалгахаар шийдвэрлэв.
10. Хариуцагч******* ХК-ний Х.*******, Э.Алтансүх нартай 2021.10.25-ны өдөр байгуулагдсан 100 000 000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээний үүрэгт 135 332 902.21 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай шаардлагын тухайд,
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заажээ.
Хариуцагч******* ХК нь үндсэн зээлдэгч Э.Алтансүх нас барсан бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч Х.*******гаас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй гэж сөрөг шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
Хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.09.30-ны өдрийн 2687 дугаар шинжээчийн дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн 2021.10.25-ны огноотой ЗГ202146912223 дугаартай зээлийн гэрээ гэсэн баримтын 3 дахь хуудасны баруун дээд хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгч гэсний доор Х.******* гэсний дээр, мөн 3 дахь хуудасны арын нүүрний баруун хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгч гэсний доор Х.******* гэсний дээр, ... тус тус зурсан гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Х.*******гийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна гэж дүгнэжээ.
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Х.******* нь 2021.10.25-ны өдрийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцох хүсэл зоригоо гарын үсгээр баталгаажуулсан эсэх нь эргэлзээгүй нотлогдохгүй, Х.*******,******* ХК нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна.
Иймд хариуцагчийн, нэхэмжлэгчээс 2021.10.25-ны өдөр байгуулагдсан дугаар 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 78 606 000 төгрөг, хүүгийн төлбөрт 50 351 966.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6 374 935.34 төгрөг, нийт 135 332 902.21 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.
Мөн 2021.10.25-ны өдрийн БГҮ202146912223 дугаар барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.
11. 2021.06.03-ны өдрийн зээлдэгч Э.Алтансүх, Х.******* нартай байгуулсан ЗГ/202146428540 дугаар 50 000 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт 70 027 506.75 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 31 500 төгрөг, нийт 70 059 006 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын тухайд,
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Хэргийн баримтаар 2021.06.03-ны өдөр******* ХХК, Э.Алтансүх, Х.******* нарын хооронд 2021.06.03-ны өдөр 50 000 000 төгрөгийг бизнесийн зээлийн зориулалтаар, 36 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, үндсэн зээлдэгчээр Э.Алтансүх, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Х.******* нар гэрээнд гарын үсэг зурсан болох нь тогтоогдох бөгөөд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаангүй.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заасан байна.
Хэргийн баримтаар үндсэн зээлдэгч Э.Алтансүх нь 2022.02.26-ны өдөр нас барсан болох нь тогтоогдох бөгөөд тухайн тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хариуцагч******* ХК Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар шаардах эрхтэй.
Иймд нэхэмжлэгч Х.*******гаас 2021.06.03-н өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 39 804 844.90 төгрөг, зээлийн хүү 26 344 416.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 878 245.34 төгрөг, нийт 70 027 506.75 төгрөг гаргуулан хариуцагч******* ХК-д олгож, зээлдэгч зээлийн төлбөрийг төлөх үүргээ сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Х.*******гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202025809 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 22 байр, зоорины давхрын 1 тоот хаягт байрлах, 26.2 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон арлын NHW207551335, улсын 4635УНР дугаартай, Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл, бараа материал зэргийг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэв.
12. Нотариатын үйлчилгээний төлбөр 31 500 төгрөг гаргуулах тухай шаардлага нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан хамаарах үндэслэлээр хангав.
Нэхэмжлэгч Х.******* нь 2021.10.25-ны өдрийн дугаар зээлийн гэрээний үүрэгт 16 000 000 төгрөг төлсөн тул ЗГ/202146428540 дугаар зээлийн гэрээний үүрэгт төлвөл зохих үндсэн зээлээс 16 000 000 төгрөгийг хасах, харгалзах хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгах агуулгатай татгалзал гаргасан боловч маргаан бүхий 2 зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д заасан харилцан тооцож дуусгавар болгох үүрэгт хамаарахгүй тул тухайн татгалзал үндэслэлгүй юм.
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.5, 242 дугаар зүйлийн 242.1-д заасныг баримтлан Х.*******,******* ХХК нарын хооронд 2021.10.25-ны өдөр байгуулагдсан дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Х.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, дугаар байрны тоот хаягт байрлалтай, орон сууцыг дугаар барьцаалбарт бүртгэсэн барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч******* ХК-д даалгаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Х.*******,******* ХХК нарын хооронд 2021.10.25-ны өдөр байгуулагдсан дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар 2021.06.03-ны өдрийн ЗГ/202146428540 дугаар зээлийн гэрээний үүрэгт 70 027 506.75 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 31 500 төгрөг, нийт 70 059 006 төгрөгийг нэхэмжлэгч Х.*******гаас гаргуулан хариуцагч******* ХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2025.10.21-ний өдрийн******* дугаар зээлийн гэрээний үүрэгт 135 332 902.21 төгрөг гаргуулах, Х.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202007647 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 22 дугаар байрны 9 тоот хаягт байрлалтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар нэхэмжлэгч Х.******* нь зээлийн төлбөрт 70 027 506.75 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Х.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202025809 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 22 байр, зоорины давхрын 1 тоот хаягт байрлах, 26.2 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, арлын NHW207551335, улсын 4635УНР дугаартай, Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл, бараа материал зэргийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн 728 150 /657950+70 200/ төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 483 260 /508 245+70 200+834 615+70 200/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХК-иас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгож, нэхэмжлэгчээс 581 100 /510 900+ 70 200/ төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ