Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 408

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч П.Нямцэцэг,

Шүүгдэгч Г.Э/өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Энхболдод холбогдох эрүүгийн 1811002120499 дугаартай хэргийг 2018 оны 05 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Арслан овогт Ганбаатарын Энхболд, 1985 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, Сонгинохайран дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 8 дугаар гудамжны 2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:ЙЛ85061315/

 

Шүүгдэгч Г.Энь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

2018 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” бааранд хамгаалагчаар ажиллаж байсан Ц.Алтайхүүг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Энь 2018 оны 01 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” бааранд хамгаалагчаар ажиллаж байсан Ц.Алтайхүүг зодож биед нь үүдэн дээд зүүн 1, үүдэн доод баруун 1, зүүн 1-р шүдний сулрал, баруун нүдний зовхины цус хуралт, эрүүний зүүн талын зулгаралт гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Ц.Алтайхүүгийн /хх-16-17/: “..2017 оны 12 дугаар сарын 15-ны үед би “Чикаго” бааранд хамгаалагчаар ажилд орсон бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 03-04 цагийн үед бааранд үйлчлүүлэхээр орж ирсэн эрэгтэй намайг 2 давхарт зогсож байсан чинь шатаар өгсөж ирээд “пизда минь нааш ир” гэхээр нь би юм дуугараагүй урдаас нь яваад очсон чинь намайг заамдаж авах гэхээр нь би түлхсэн чинь манай хамгаалалтын албаны дарга Цогоо буюу Наранцогт 2 хамгаалагчтай хүрч ирээд надаас уг эрэгтэйг салгасан. Тэр эрэгтэйг өөрийгөө цагдаа гээд байсан. Тэгээд би холдоод явсан чинь нөгөө эрэгтэй чинь шууд ирээд миний баруун талын нүд рүү болон ам руу гараараа цохисон. Тэгээд надаас зай авахаар нь би шууд баарнаас гарч яваад цагдаагийн хэлтэст хандсан. Гэртээ 2-3 хоног байж байгаад “Чикаго” бааранд ирсэн чинь намайг цохисон эрэгтэй надтай тохиролцъё гэхээр нь би хүний муу үзээд яахуу гэж бодоод 320,000 төгрөг аваад гомдолгүй болсон.” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Т.Наранцогтоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-20/ “..Би өдрийг нь сайн санахгүй байна, манай баарны хамгаалагчаар ажиллаж байсан Алтайхүү урьд нь надтай хамт ажиллладаг байсан Энхболдтой маргалдаж ноцолдож байсан. Тэгээд би гарч ирээд тэр 2-г салгаад явуулсан. Нээх сүртэй зодоон цохион болоогүй ээ. Энхболд, Алтайхүү нар хоорондоо барьцалдаад бие биенээ заамдсан байсан. Тэгээд ноцолдож байхдаа 2-лаа шалан дээр унасан тул би очиж салгасан. Тухайн үед Алтайхүүгийн эрүүний доод хэсэгт бага зэрэг шалбарсан байсан. Өөр гэмтэл гэх зүйл байгаагүй..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №1566 дугаар дүгнэлтэнд: /хх-31/ “..1. Ц.Алтайхүүгийн биед үүдэн дээд зүүн 1, үүдэн доод баруун 1, зүүн 1-р шүдний сулрал, баруун нүдний зовхины цус хуралт, эрүүний зүүн талын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ..” гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч Г.Энхболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-39/ “..2018 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02-03 цагийн үед irish кафед 1 найзтайгаа хамт 1 шил 0.75 граммын архи уучихаад Чикаго бааранд ганцаараа найз Наранцогттой уулзахаар ирсэн. Чикаго баранд ороод архи уугаагүй бөгөөд зааланд нь ороод 2 давхарт гарсан чинь нэг эрэгтэй, 2 эмэгтэй үйлчлүүлж сууж байсан бөгөөд нэг эрэгтэй нь 1 эмэгтэйгээ цохиод, шилэн хүзүүдээд дээрээс нь дараад байхаар нь би эргээд харсан чинь нэг хамгаалагч зогсож байхаар нь би тэр хамгаалагчид хандаж "чи энэ хүмүүсийг болиулаач" гэсэн шаардлага тавьсан чинь тэр хамгаалагч нь чи хэн бэ, чамд хамаагүй гээд урдаас сөргөлдөж маргаан гарч, би тэр хамгаалагчтай заамдалцахад хамгаалагч нар ирж салгасан. Би цохисноо сайн санахгүй байна, би архи уучихсан байсан..” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Г.Энхболдын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-41/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-49/ зэрэг мөрдөн шалгах ажиллааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан талаараа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹1566 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Алтайхүүд учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд үүнийг хохирогчид хөнгөн хохирол учруулсан гэж үзлээ. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Энь 2018 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” бааранд хамгаалагчаар ажиллаж байсан Ц.Алтайхүүг зодож биед нь үүдэн дээд зүүн 1, үүдэн доод баруун 1, зүүн 1-р шүдний сулрал, баруун нүдний зовхины цус хуралт, эрүүний зүүн талын зулгаралт гэмтэл учруулсан болох нь нотлогдсон бөгөөд шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн болно.

 

Иймд шүүгдэгч Г.Энхболдыг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Энхболдоос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Г.Энхболдыг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Ц.Алтайхүү нь шүүгдэгч Г.Энхболдоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Энь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Арслан овогт Ганбаатарын Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Энхболдыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхболдод оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Энь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Г.Энь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Энхболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Энхболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Б.МӨНХБАЯР