2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2026/00994

 

 

 

 

 

2026 01 21    192/ШШ2026/00994

  

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Д.Энэхэмжлэлтэй Б.Г холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 200,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Гнэхэмжлэгч Д.Э 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Cortech-1300 маркийн өрмийн машин, урал-375 автомашин 1 ширхэг, камаз чиргүүл 1 ширхэг, HQ штанг 170-180 метр, NQ штанг 300 метр, Honda усны помп 1 ширхэг, цахилгаан үүсгүүр буюу генератор 1 ширхгийг бусад дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өгөхөөр харилцан тохирч, Cort маркийн өрмийн машин 200,000,000 төгрөгийн үнэтэй бөгөөд талууд тохирсноор өрмийн машиныг хүлээж авах, хэрэв уг өрмийн машиныг хүлээж авах үед ашиглах боломжгүй тохиолдолд хариуцагч Б.Г 200,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Э төлж барагдуулах, дээрх өрөм болон бусад хөрөнгийг тээвэрлэх зардлыг хариуцагч Б.Гхариуцахаар тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,160,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Г 580,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ДАВААСҮРЭН