Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 502

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч Н.Анхбаяр,

Шүүгдэгч Г.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ганбаатарт холбогдох эрүүгийн 1803003440215 дугаартай хэргийг 2018 оны 06 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Хатан овогт Ганхуягийн Ганбаатар, 1979 оны 03 сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт, Сүхбаатар  дүүргийн 8 дугаар хороо, 64-64 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:ЧЕ79032211/.

 

Шүүгдэгч Г.Ганбаатар нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

2018 оны 04 сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Салхитын “Салхит” хүнсний дэлгүүрийн баруун замд 94-17 УБЧ улсын дугаартай “Mazda Familia” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болгохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”..гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Долгорсүрэнг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Ганбаатараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв өөр нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Шүүгдэгч Г.Ганбаатар нь 2018 оны 04 сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Салхитын “Салхит” хүнсний дэлгүүрийн баруун замд 94-17 УБЧ улсын дугаартай “Mazda Familia” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул , хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болгохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Долгорсүрэнг мөргөж түүний биед баруун гарын атгаал атгаал чөмөгний далд зөрөөтэй хугарал бүхий гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Х.Долгорсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: хх- 23-24/: “..2018 оны 04 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн орчимд “Салхит” хүнсний дэлгүүр орохоор ганцаараа ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ зам хөндлөн гарч явахад баруун гар талаас машин ирж мөргөсөн..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дугаар сарын 29-ны өдрийн №5212 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-29/  “..Х.Долгорсүрэнгийн биед баруун гарын атгаал чөмөгний далд зөрөөтэй хугарал гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт,

 

Замын цагдаагийн албаны 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №303 дугаар дүгнэлтэнд: /хх-51/ “..Мазда маркийн 94-17 УБЧ улсын дугаартай автомашины жолооч Г.Ганбаатар нь  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болгохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”...гэсэн заалтыг гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна..” гэх дүгнэлт,

 

Шинжээч М.Энхбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-40/ “..2018 оны 04 дүгээр сарын 18-нд осолд орсон, 2018 оны 04 сарын 19-ний өдрийн гэрэл зурагт учирсан гэмтэл нь тухайн осол болох үед үүссэн шинэ гэмтэл байна...” гэх мэдүүлэг,

 

 

Шүүгдэгч Г.Ганбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-56-57/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Тухайн хэргийг санамсаргүйгээр үйлдсэн . Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг болон Хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-12/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн дүгнэлт /хх-43-48/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12-р хуудас/, Осол хэргийн нөхцөл байдлыг бэхжүүлсэн камерийн бичлэг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, /хх-19/, шүүгдэгч Г.Ганбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 60/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-73/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-61/, шүүгдэгч Г.Ганбаатарын хохирогч Х.Долгорсүрэнд  хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-86/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-86/ зэрэг мөрдөн шалгах ажиллааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Ганбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болгохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”..гэсэн заалтыг гэсэн заалтыг зөрчсөн, явган зорчигч Х.Долгорсүрэнг мөргөж биед нь баруун гарын атгаал чөмөгний далд зөрөөтэй хугарал бүхий гэмтэл учруулсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹5212 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Долгорсүрэнд учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд үүнийг хохирогчид хүндэвтэр хохирол учруулсан гэж үзлээ. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч  Г.Ганбаатарыг  Эрүүгийн хууулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Г.Ганбаатарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч  Х.Долгорсүрэн нь шүүгдэгч Г.Ганбаатараас өөрт учирсан хохирлын мөнгө 750.000 төгрөг авсан бөгөөд өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Ганбаатар нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргах, №36501 дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан олгохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хатан овогт Ганхуягийн Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ганбаатарыг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбаатарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Ганбаатар  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Г.Ганбаатар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, №36501 дугаар жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа буцаан олгохыг  тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ганбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ганбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.МӨНХБАЯР