| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2406 00000 1271 |
| Дугаар | 2025/ДШМ/1408 |
| Огноо | 2025-12-15 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/1408
2025 12 15 2025/ДШМ/1408
О.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Н.Баярмаа шүүгч даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Ариунцэцэг,
насанд хүрээгүй хохирогч О.А-, түүний хууль ёсны төлөөлөгч Д.М-, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,
шүүгдэгч О.Б-, түүний өмгөөлөгч М.Билгүтэй,
нарийн бичгийн Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/2293 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б- болон түүний өмгөөлөгч М.Билгүтэй нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2406 00000 1271 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн О-ийн Б-, ........., /РД:О-/;
Шүүгдэгч О.Б- нь 2022 оны 04 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр .................
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/2293 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б- болон түүний өмгөөлөгч М.Билгүтэй нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-гийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 70 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ