| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/01254/И |
| Дугаар | 192/ШШ2026/00222 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2026/00222
| 2026 оны 01 сарын 05 өдөр | Дугаар 192/ШШ2026/00222 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********************* оршин суух, эмэгтэй, Ш /РД ************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х********************* оршин суух, эрэгтэй, И /РД ***********/-т холбогдох,
Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай,
Хариуцагч И н хоёр хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ш,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дашдаваа /РД ЛЮ84060410/,
Хариуцагч И,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ш н хариуцагч И холбогдох гэрлэлт цуцлах, 2 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагын зарим хэсгийг, хариуцагч И н хоёр хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
1.1 Нэхэмжлэгч Ш нь нэхэмжлэлийн үндэслэлээ: Бид 2007 онд танилцан ...2010 оноос хамтран амьдарч, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүү Т, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр охин А нарыг төрүүлэн, 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Том хүүг төрөх үед И гэр орондоо хонохгүй, архи ууж, мөрийтэй тоглодог байсан тул тусдаа 1 сар амьдарч байгаад эвлэрч, бага охиноо төрүүлсэн. ...2019-2023 оны 7 сар хүртэл хамт амьдарсан үеэс ааш зан нь өөрчлөгдөж, гадуур хонож, маш их харддаг болж, элдэв эм тан, зураг бичлэг гардаг болсон. ...И хоёр хүүхэдтэйгээ зүй бус харьцдаг, салах өргөдлөө өг гэж дарамталдаг байсан учир 2023 оны 7 сараас би ээжийндээ хоёр хүүхдийн хамт ирээд тэр үеэс тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд эхний хоёр жил хүрээд ирэх байх гэж хүлээсэн. Одоо цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна.
Хоёр хүүхэд ээж дээрээ байсан нь зөв гэж бодож байгаа. ...Хүү аавтайгаа байгаа боловч ээжийгээ санаж байгаа нь мэдэгддэг. Сурлага нь ч муудаж байна. Хүүгийн хоол хүнсийн тааруулж өгөхгүй, компьютер тоглуулаад унтуулахгүй байгаагаас хүүгийн минь царай зүс батга гарчихсан, хараа нь муудаж байна. Тэгээд ч хүү аав дээрээ байхгүй, эмээ дээр нь ихэвчлэн байлгаад байна. Охинд хүртэл утас авч өгөөд байнга утас тоглож байна. ...И хоёр хүүхэддээ ээжээс нь илүү анхаарч чадахгүй учир өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгоно.
Эд хөрөнгийн тухайд орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагаас татгалзаж байна. Харин приус-30 автомашины үнэ 15,000,000 төгрөгөөс 3 хүнд ногдох хэсэг 11,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.
2.Хариуцагч нь Бид 2007 оноос хамт амьдарч, ... Эхнэр хүүгээ төрөөд 3 настай байхад ажлынхаа хүнтэй асуудал үүсгэсэн. Дараа нь 2023 онд ажлынхаа Эрдэнэбилэг гэж залуутай холбоотой болсон. Би хоёр хүүхдээ бодоод ах, ээжээс нь гуйсан, тэр хүнтэй нь уулзсан. Гэтэл тэр залуутай дахин уулзаад байсан учир би хоёр хүүхдээ аваад салсан. Би хоёр хүүхдийнхээ сургуулийн хажууд байр түрээслээд тэр байрандаа 3 жил амьдарч байна. Охин надтай хамт байх үедээ ээжийгээ санаж бэтгэрээд байхаар нь ээжид нь өгсөн бөгөөд хүү, охин бид гурав амралтын өдрөөр уулзаж, хүүгээ ээж рүү нь очуулдаг.
Цаашид хамт амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулна. Хоёр хүүхдээ би өөрийн асрамжид авна, ээжээс нь тэтгэвэр авахгүй. ...Хоёр хүүхдээ хамтад нь өсгөмөөр байна. Гэхдээ хүүхдүүдээ ээжтэй нь ойр байлгана. Харах хүнгүй бол охиныг айлд аваачаад хаячихдаг. Би одоогоор хамтран амьдрагчгүй, тамхи татдаггүй, архийг баяр ёслолоор тааруулж уудаг. Хоёр хүүхдийнхээ сургуулийн хажууд байр худалдаж авахаар төлөвлөж байгаа.
Машины үнээс ногдох хэсгийг өгч болно. Өөр маргаан байхгүй гэж тайлбарлан, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган, маргажээ.
3.Гэрлэгчид нь 2007 онд танилцан, 2010 оноос хамтран амьдарч, гэрлэлтээ 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бүртгүүлсэн болох нь ************* дугаарт бүртгэлтэй гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
3.1.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ********* дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
3.2.Гэрлэгчид нь 2023 оны 7 сараас хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, хэн аль нь гэр бүлээ цаашид үргэлжлүүлэн амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч тохиролцсон байх тул шүүхээс тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй байна гэж үзэн, гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
4.Хүүхдүүдийн асрамжийн талаарх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1.Гэрлэгчдийн дундаас 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүү Т, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр охин А нар төрж, эцэг И р овоглон төрсний гэрчилгээ авсан болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар болон зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
4.2.Хүү Т эцгийн, охин А эхийн асрамжид тус тус эрүүл бойжиж байгаа байгаа болох нь зохигчийн тайлбар, хавтас хэрэгт авагдсан өрхийн эмчийн болон Нийслэлийн Ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх ба зохигч нь хүүхдүүдийн асрамжийн талаар маргаж, хариуцагч И нь хүүхдүүдийг өөрийн асрамжид авахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4.3.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн үүрэг,
мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан байна.
4.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И хүсэлтээр хүү Т, охин А нарын асрамжийг тогтоох зорилгоор шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ************ дугаартай захирамжаар Хан-уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилжээ.
4.5.Шинжээчдийн 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээр хүү Т нь аав И ээнэгшил, харилцааны хувьд илүү эерэг, охин Аийн хувьд ээж Шт илүү ээнэгшилтэй гэж дүгнэсэн, хүүхдүүдийн асрамжийн талаар тэднээс өмгөөлөгч А байлцуулан саналыг нь асуусан тэмдэглэлээр хүү Т аав И, охин А ээж Ш-тэй хамт амьдрана гэж саналаа тус тус илэрхийлсэн байна.
4.6.Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ,
14.7-д Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасныг болон хүүхдүүдийн санал, шинжээчдийн дүгнэлт зэргийг үндэслэн хүү Т-ийг эцэг И-ын, охин Алийг эх Ш-ийн асрамжид тус тус үлдээх нь хүүхдүүдийн эрх, ашиг сонирхолд болон хуульд нийцнэ.
4.7.Хүү Т-ийг эцэг И-ын, охин А-лийг эх Шийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул хүүхдүүдэд харилцан тэтгэлэг тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
5.Гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаарх шаардлагын тухайд:
5.1.Нэхэмжлэгч Ш нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж хариуцагч Иын эзэмшилд бүртгэлтэй********** улсын бүртгэлийн дугаартай, приус-30 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 15,000,000 төгрөгөөс өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсэг 11,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч И нь зөвшөөрч, Машины үнээс ногдох хэсгийг өгч болно гэсэн тайлбарыг гаргажээ.
5.2.Дээрх тээврийн хэрэгсэл нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох, зэх зээлийн үнэ цэнийг тогтоосон Ашид билгүүн ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн автомашины техникийн үнэлгээний тайлангаар 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй талаар зохигч маргахгүй байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн,
129 дүгээр зүйлийн 129.6-д Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж,
129.2-т Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж тус тус заасныг үндэслэн *********** улсын бүртгэлийн дугаартай, приус-30 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч Иын өмчлөлд үлдээж, А ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн автомашины техникийн үнэлгээний тайланг үндэслэн нэхэмжлэгч Ш, охин А нарт ногдох хэсэг 7,500,000 төгрөгийг хариуцагч И оос гаргуулан нэхэмжлэгч Ш т олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хүү Тийг эцгийн асрамжид үлдээсэн тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
5.3.Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж ************************** байрлах, 51 м.кв орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан тул уг шаардлагын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ... нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна заасныг үндэслэн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй байна.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир хариуцагч И оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш т олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш, хариуцагч И нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг баримтлан 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Тийг эцэг Иын, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин А-ийг эх Ш-ийн асрамжинд тус тус үлдээсүгэй.
3.Хүүхдүүдэд эцэг, эхээс нь харилцан тэтгэлэг тогтоох шаардлагагүйг дурдсугай.
4.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.2, 129.6-д заасныг баримтлан ******* улсын бүртгэлийн дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч Иын өмчлөлд үлдээж, хариуцагч И оос 7,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Шт олгож, нэхэмжлэлээс 3,750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Шийн орон сууцнаас өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Шт олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярчимэгт даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ