| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/10970/И |
| Дугаар | 192/ШШ2026/01039 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2026/01039
| 2026 01 22 | 192/ШШ2026/01039 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн оот хаягт оршин суух, регистрийн дугаартай, Б овогт С З нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүргийн ий зүүн талд байрлах,регистрийн дугаартай, У ТӨХК-д холбогдох
2024 оны санхүүгийн тайланд авлагаар бүртгэгдсэн жагсаалтаас 31,050,000 төгрөгийн авлагыг хасуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч С.З
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.З шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1987 оны 9 дүгээр сард Ул ТӨХК-ийн Автоматик хэмжүүрийн цехэд автоматик засварын слесарээр ажилд орж 6 жил, 1993 оноос ашиглалтын албанд шугам хоолойн слесарээр 16 жил ажилласан. Миний тасралтгүй 22 жил ажилласныг үнэлэн Улаэ ТӨХК-иас байрны 100 хувийн урьдчилгаа төлбөр болох 31,050,000 төгрөгийг захирлын зөвлөлийн шийдвэрээр 2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 50 жилийн ойн баяр дээр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 48 дугаар байр, 7 давхар, 60 тоот хаягт байрлах, 34,5 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцаар шагнаж, батламж гардуулсан. Тухайн байрны үнийн дүнг байгууллагаас 100 хувь төлж барагдуулсан учир өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр гарсан. Гэтэл хариуцагч УлаТӨХК-иас 2025 оны 6 дугаар сард авлага барагдуулах тухай мэдэгдлийг ирүүлсэн. Тухайн үед Ула ТӨХК-иас ажилчдаа үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласан гэж байраар шагнаж, урамшуулсан атлаа одоо байрны үнийг төлж барагдуул гэж байгааг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хариуцагч УлаТӨХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд авлагаар бүртгэсэн бүртгэлээс надад холбогдох 31,050,000 төгрөгийн авлагыг хасуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.З манай компанид 1987 оны 9 дүгээр сард Автоматик хэмжүүрийн цехэд автоматик засварын слесариар ажилд орж 6 жил, 1993 оноос Ашиглалтын албанд шугам хоолойн слесариар 16 жил ажилласан. Тухайн үед манай компанийн зүгээс ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор жил бүр бизнес төлөвлөгөөндөө тусган орон сууцаар шагнаж урамшуулдаг байсан ба нэхэмжлэгч С.З үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай 22 ажил ажилласныг үнэлж 2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 100 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр Сонгинохайрхант байрлах, 34.5 м.кв талбай бүхий нэг өрөө сууцыг авах батламжийг гардуулсан. Ингэхдээ тухайн орон сууцыг хувьчлах тогтоол гарах хүртэл хугацаанд уг байрыг компанийн үндсэн хөрөнгийн балансад бүртгэлтэй байлгахаар болсон. Гэхдээ тухайн үед банкны зээлд хамрагдах болон бусад шаардлагаар орон сууцуудын өмчлөх эрхийн гэрчилгээг эдгээр ажилтнуудад гаргаж өгсөн байдаг. Манай компани 28 айлын орон сууцыг компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасуулахаар болж 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гаргуулсан. Уг тогтоолын хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Эрчим хүчний яаманд асуудал шийдвэрлэх тухай, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үндсэн хөрөнгийг балансаас хасах тухай албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тухайн 28 айлын орон сууцтай холбоотой асуудлаар хуралдсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээ тухайн ажилчдын нэр дээр шилжсэн байгаа учир Засгийн газраас тогтоол гаргаж хувьчлах асуудал дээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тогтоол гарах боломжгүй, энэ асуудлаа хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэх шийдвэрийг гаргасан байдаг. Дээрх шалтгааны улмаас манай компани тухайн орон сууцуудыг өөрийн үндсэн хөрөнгөөс хасах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ингээд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар компанийн баланст бүртгэлтэй 28 айлын орон сууцыг хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлэх, хөрөнгийг балансаас хасуулах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг даалгасан. Үндэсний аудитын газраас манай компанийн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 649/А0150055 CHAГ-2024/13/НА-СТА-ТӨА дугаартай үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлд байгаа ажиллагсдад шилжүүлсэн орон сууцны төлбөрийн нөхцөлийг харгалзан авлага үүсгэх, зардлаар бүртгэх асуудлыг шийдвэрлэх зөрчил арилгах албан шаардлага өгсөн. Үүний дагуу манай компани үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 1,078,175,877.99 төгрөгийн орон сууцууд иргэдийн өмчлөх эрхээр үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэлтэй хөрөнгүүд бодитоор оршин байхгүй байгаа тул авлагаар бүртгэж залруулсан. Үүнтэй холбоотойгоор манай компани тухайн хүмүүст 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 01/1559 дугаар авлага барагдуулах тухай албан бичгийг хүргүүлсэн. Уг албан бичгийг эс зөвшөөрч С.З шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд тухайн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, батламж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 01/1546 дугаар авлага барагдуулах тухай мэдэгдэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШЗ2025/дугаар захирамж зэргийг,
Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 07/1143 дугаар өөрчлөлтгүй дүгнэлт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 104 дугаар тогтоол, Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 649/А0150055 CHAГ-2024/13/НА-СТА-ТӨА дугаартай албан шаардлага зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч С.З шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд: УлаӨХК нь намайг тус байгууллагад олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан гэж байраар шагнаж, урамшуулсан атлаа одоо байрны үнийг төлж барагдуул гэж мэдэгдэл хүргүүлснийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хариуцагч УлаанТӨХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд авлагаар бүртгэсэн бүртгэлээс надад холбогдох 31,050,000 төгрөгийн авлагыг хасуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар тайлбарласан. Үүнд: Манай компани С.ЗСонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 48 дугаар байр, 7 давхар, 60 тоот хаягт байрлах, 34,5 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцаар шагнаж, батламж гардуулсан нь үнэн. Уг орон сууцыг хувьчлах тухай тогтоол гарах хүртэлх хугацаанд компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн байсан. Гэхдээ орон сууцны зээлд хамруулахтай холбоотойгоор орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ажилтны нэр дээр гаргуулсны улмаас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас нэгэнт иргэдийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгийг хувьчлах талаар тус газраас шийдвэрлэх боломжгүй тухай хариу өгсөн. Харин Үндэсний аудитын газраас орон сууцыг авлагаар бүртгэснийг зөрчил гэж үзэж, албан шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэгчид авлага барагдуулах тухай албан бичиг хүргүүлсэн тул энэхүү асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлтэй гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
5.Ул ТӨХК нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор жил бүр бизнес төлөвлөгөөндөө тусган орон сууцаар шагнаж урамшуулдаг байсан гэх ба нэхэмжлэгч С.Зыг үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласныг үнэлж, 2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр орон сууцны 100 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр Сонгинохайрхан дүүргийар байрах, 34,5 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцаар шагнаж, батламж гардуулсан байна. /х.х 6 дугаар тал/
6.Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-т ...Тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ... гэж заасан ба хариуцагч байгууллага С.Зхөдөлмөр, бүтээлийг үнэлж, /орон сууц/-аар шагнаж, батламж гардуулснаас үзэхэд талуудын хооронд шагнал олгохоор нийтэд амлах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
7.Тодруулбал хариуцагч УлаТӨХК, нэхэмжлэгчийн олон жилийн хөдөлмөрийг үнэлж, орон сууцаар шагнаж байгаа нь шагнал олгох тухай амлалтаар тодорхой үйлдэл гүйцэтгэсний хөлсөнд шагнал амласан үйлдэл гэж үзэхээр байна.
8.Улмаар хариуцагч компани Сонгинохайрхан дүүр т хаягт байршилтай 34,5 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч С.З үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн нь Ү-2 дугаарт бүртгэгдсэн, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000 дугаар бүхий гэрчилгээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 7 дугаар тал/
9.Шагнал олгох амлалт нь нэг талын хэлцэл байдаг бөгөөд дээр дурдсанаар хариуцагч байгууллага ажилтнаа орон сууцаар шагнаж, хүлээлгэн өгсөн, ажилтан хууль ёсны өмчлөгч болсонд маргаагүй, харин орон сууцыг хувьчлах тогтоол гарах хүртэл хугацаанд компанийн үндсэн хөрөнгийн балансад бүртгэлтэй байлгаж, санхүүгийн тайланд авлагаар бүртгэсэн нь үндэслэлгүй талаар маргасан.
10.Улаан ТӨХК-ийн 2022 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийсэн баримтын шалгалтаар төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт хамгаалалттай холбоотой 136,104,531 төгрөгийн дутагдал илэрсэн нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор тогтоогдож байна. /х.х-ийн 31-32 дугаар тал/
11.Үндэсний аудитын газраас Улэ ТӨХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд аудит хийж, ...Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлд ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор олгосон 1,078,175,900 төгрөгийн 28 айлын орон сууц бүртгэлтэй байгааг ТУЗ-ийн тогтоолд заасны дагуу төлбөрийн нөхцөлийг харгалзан авлага үүсгэх, зардалд шилжүүлэх асуудлыг шийдвэрлээгүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, зөрчлийг арилгуулах нь зүйтэй гэж дүгнэж, албан шаардлага өгсөн нь Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 649/А0150055 CHAГ-2024/13/НА-СТА-ТӨА дугаар зөрчил арилгах тухай албан шаардлагаар тогтоогдож байна. /х.х-ийн 30 дугаар тал/
12.Түүнчлэн Ул ТӨХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан болон нягтлан бодох бүртгэлийн бодлого, тайлбар тодруулгаас бүрдсэн санхүүгийн тайланд аудит хийж Үндэсний аудитын газар 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 07/1143 дугаар бүхий өөрчлөлтгүй дүгнэлт өгсөн нь тогтоогдож байх ба үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 1,078,175,877.99 төгрөгийн орон сууцууд иргэдийн өмчлөх эрхээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэлтэй хөрөнгүүд бодитоор оршин байхгүй байгаа тул авлагаар бүртгэн залруулж, улмаар тус компанийн 2024 оны санхүүгийн тайланд авлагаар бүртгэгдсэн орон сууцны төлбөрийг төлөх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлснээр маргаан гарчээ.
13.Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компани өөрийн хөрөнгө гэнэ гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг, 3.1.3-т анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 14 дүгээр зүйлийн 14.4.2-т нягтлан бодох бүртгэлд бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлагыг заавал бүртгэнэ гэж тус тус заажээ.
14.Хариуцагч талын Тухайн орон сууцыг хувьчлах тогтоол гарах хүртэл хугацаанд компанийн үндсэн хөрөнгийн балансад бүртгэлтэй байлгахаар болсон. Гэхдээ банкны зээлд хамрагдах болон бусад шаардлагаар орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг эдгээр ажилтнуудад гаргаж өгсөн, ажилчдын нэр дээр шилжсэн учир Засгийн газраас тогтоол гаргаж хувьчлах асуудал дээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тогтоол гарах боломжгүй гэх шийдвэрийг гаргасан, орон сууцнууд иргэдийн өмчлөх эрхээр үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэлтэй хөрөнгүүд бөгөөд бодитоор байхгүй байгаа тул авлагаар бүртгэж залруулсан гэх тайлбараас үзэхэд хариуцагч компанийн хувьд санхүүгийн тайлан үйлдэхдээ буюу компанийн үндсэн хөрөнгө, авлагыг бүртгэхдээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3, 14 дүгээр зүйлийн 14.4.2-т заасныг тус тус зөрчсөн байна.
15.Тодруулбал, хариуцагч байгууллага орон сууцыг шагналын журмаар нэхэмжлэгчид олгож шилжүүлсэн, нэхэмжлэгч орон сууцны өмчлөгч болсон байхад түүний өмчлөлийн хөрөнгийг компанийн санхүүгийн тайланд авлагаар бүртгэсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэнэ гэж заасныг зөрчсөн, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан үнэн зөв байх зарчимд нийцэхгүй байна.
16.Иймд нэхэмжлэгч С.З нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т ...Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй... гэж зааснаар санхүүгийн тайланд авлагаар бүртгэсэн үйлдлээ залруулахыг хариуцагч компаниас шаардах эрхтэй.
17.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч компанийн 2024 оны санхүүгийн тайланд нэхэмжлэгч С.Злгосон орон сууцны үнэ 31,050,000 төгрөгийг компанийн авлагаар бүртгэсэн бүртгэлээс хасахыг хариуцагч компанид даалгаж шийдвэрлэлээ.
18.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ул ТӨХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд нэхэмжлэгч С.Золгосон орон сууцны үнэ 31,050,000 төгрөгийг компанийн авлагаар бүртгэсэн бүртгэлээс хасахыг Уэ ТӨХК-д даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.З улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улэ ТӨХК-иас 313,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.З олгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН