| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/10718/И |
| Дугаар | 192/ШШ2026/01041 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2026/01041
| 2026 01 22 |
| 192/ШШ2026/01041 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн суух, регистрийн дугаартай, Бовогт Р Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүргийн зүүн талд байрлахегистрийн дугаартай, УлТӨХК-д холбогдох
2024 оны санхүүгийн тайланд авлагаар бүртгэгдсэн жагсаалтаас 40,000,000 төгрөгийн авлагыг хасуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Р
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус компанийн Авто аж ахуйн үйлчилгээний албаны жижүүрийн албанд үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай, 22 жил 10 сар ажилласан. У ТӨХК-ийн зүгээс миний хөдөлмөрийг үнэлж, байрны 100 хувийн хөнгөлттэй нөхцөл болох 40,000,000 төгрөгийг 2013 онд Төрийн өмчийн хорооны тогтоол шийдвэрээр олгохоор болж, 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 58 дугаар тогтоолын дагуу Хан-Уул дүүргийно, Т хотх м.кв талбайтай, нэг өрөө орон сууцаар шагнаж, батламж гардуулсан. Улмаар уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр бүртгэгдэж, орон сууцандаа амьдарч байгаа. Гэтэл хариуцагч Улаанбаатар ТӨХК-иас 2025 оны 6 дугаар сард авлага барагдуулах тухай мэдэгдлийг ирүүлсэн. Тухайн үед УлаанТӨХК-иас ажилчдаа үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласан гэж байраар шагнаж, урамшуулсан атлаа одоо байрны үнийг төлж барагдуул гэж байгааг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хариуцагч Ула ТӨХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд авлагаар бүртгэсэн бүртгэлээс надад холбогдох 40,000,000 төгрөгийн авлагыг хасуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Р.Д манай компанид 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Авто аж ахуйн үйлчилгээний албанд жижүүрээр ажиллаж эхэлсэн. Тухайн үед манай компани ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор жил бүр бизнес төлөвлөгөөндөө тусган орон сууцаар шагнаж урамшуулдаг байсан ба нэхэмжлэгч Р.Дүр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласныг үнэлж, 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 100 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр Хан-Уул дүүргийн т хаягт байршилтай 25,1 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг авах батламжийг гардуулсан. Ингэхдээ тухайн орон сууцыг хувьчлах тогтоол гарах хүртэл хугацаанд уг байрыг компанийн үндсэн хөрөнгийн балансад бүртгэлтэй байлгахаар болсон. Гэхдээ тухайн үед банкны зээлд хамрагдах болон бусад шаардлагаар орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг эдгээр ажилтнуудад гаргаж өгсөн байдаг. Манай компани тухайн 28 айлын орон сууцыг компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасуулахаар болж, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гаргуулсан. Уг тогтоолын хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Эрчим хүчний яаманд асуудал шийдвэрлэх тухай, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үндсэн хөрөнгийг балансаас хасах тухай албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тухайн 28 айлын орон сууцтай холбоотой асуудлаар хуралдсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээ нэр бүхий ажилчдын нэр дээр шилжсэн байгаа учир Засгийн газраас тогтоол гаргаж хувьчлах асуудал дээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тогтоол гарах боломжгүй, энэ асуудлаа хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэх шийдвэрийг гаргасан байдаг. Дээрх шалтгааны улмаас манай компани тухайн орон сууцуудыг өөрийн үндсэн хөрөнгөөс хасах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ингээд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар компанийн баланст бүртгэлтэй 28 айлын орон сууцыг хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлэх, хөрөнгийг балансаас хасуулах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг даалгасан. Үндэсний аудитын газраас манай компанийн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 649/А0150055 CHAГ-2024/13/НА-СТА-ТӨА дугаартай үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлд байгаа ажиллагсдад шилжүүлсэн орон сууцны төлбөрийн нөхцөлийг харгалзан авлага үүсгэх, зардлаар бүртгэх асуудлыг шийдвэрлэх зөрчил арилгах албан шаардлага өгсөн. Үүний дагуу манай компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 1,078,175,877.99 төгрөгийн орон сууцууд иргэдийн өмчлөх эрхээр үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэлтэй хөрөнгүүд бодитоор оршин байхгүй байгаа тул авлагаар бүртгэж залруулсан. Үүнтэй холбоотойгоор манай компанийн зүгээс тухайн хүмүүст 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 01/1559 дугаар авлага барагдуулах тухай албан бичгийг хүргүүлсэн. Уг албан бичгийг эс зөвшөөрч Р.Дшүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд тухайн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 01/1558 дугаар авлага барагдуулах тухай мэдэгдэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, батламж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШЗ2025/ дугаар захирамж зэргийг,
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 07/1143 дугаар өөрчлөлтгүй дүгнэлт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А-5/484 тоот албан бичиг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 104 дугаар тогтоол, Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 649/А0150055 CHAГ-2024/13/НА-СТА-ТӨА дугаартай албан шаардлага зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Р.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд: Улаэ ТӨХК нь намайг тус байгууллагад олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан гэж байраар шагнаж, урамшуулсан атлаа одоо байрны үнийг төлж барагдуул гэж мэдэгдэл хүргүүлснийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хариуцагч УлТӨХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд авлагаар бүртгэсэн бүртгэлээс надад холбогдох 40,000,000 төгрөгийн авлагыг хасуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар тайлбарласан. Үүнд: Манай компани Р.ДХан-Уул дүүргийн айрлах, 25,1 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцаар шагнаж, батламж гардуулсан нь үнэн. Уг орон сууцыг хувьчлах тухай тогтоол гарах хүртэлх хугацаанд компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн байсан. Гэхдээ орон сууцны зээлд хамруулахтай холбоотойгоор орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ажилтны нэр дээр гаргуулсны улмаас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас нэгэнт иргэдийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгийг хувьчлах талаар тус газраас шийдвэрлэх боломжгүй тухай хариу өгсөн. Харин Үндэсний аудитын газраас орон сууцыг авлагаар бүртгэснийг зөрчил гэж үзэж, албан шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэгчид авлага барагдуулах тухай албан бичиг хүргүүлсэн тул энэхүү асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлтэй гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
5.УлӨХК нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор жил бүр бизнес төлөвлөгөөндөө тусган орон сууцаар шагнаж урамшуулдаг байсан гэх ба нэхэмжлэгч Р.Дүр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласныг үнэлж, 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр орон сууцны 100 хувийн хөнгөлөлттэй нөхцөл 225 тоот хаягт байрлах, 25,1 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцаар шагнаж, батламж гардуулсан байна. /х.х 8 дугаар тал/
6.Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-т ...Тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ... гэж заасан ба хариуцагч байгууллага Р.Д хөдөлмөр, бүтээлийг үнэлж, /орон сууц/-аар шагнаж, батламж гардуулснаас үзэхэд талуудын хооронд шагнал олгохоор нийтэд амлах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
7.Тодруулбал хаТӨХК, нэхэмжлэгчийн олон жилийн хөдөлмөрийг үнэлж, орон сууцаар шагнаж байгаа нь шагнал олгох тухай амлалтаар тодорхой үйлдэл гүйцэтгэсний хөлсөнд өгч байгаа үйлдэл гэж үзэхээр байна.
8.Улмаар хариуцагч компани Хан-Уул дүүргийнягт байрлах, 25,1 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч Р.Д үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн нь Ү-22 дугаарт бүртгэгдсэн, 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 0угаар бүхий гэрчилгээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 7 дугаар тал/
9.Шагнал олгох амлалт нь нэг талын хэлцэл байдаг бөгөөд дээр дурдсанаар хариуцагч байгууллага ажилтнаа орон сууцаар шагнаж, хүлээлгэн өгсөн, ажилтан хууль ёсны өмчлөгч болсонд талууд маргаагүй, харин орон сууцыг хувьчлах тогтоол гарах хүртэл хугацаанд компанийн үндсэн хөрөнгийн балансад бүртгэлтэй байлгаж, санхүүгийн тайланд авлагаар бүртгэсэн нь үндэслэлгүй талаар маргасан.
10.УлааӨХК-ийн 2022 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийсэн баримтын шалгалтаар төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хадгалалт хамгаалалттай холбоотой зөрчил дутагдал илэрсэн нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор тогтоогдож байна. /х.х-ийн 35-36 дугаар тал/
11.Үндэсний аудитын газраас Улаа ТӨХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд аудит хийж, ...Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлд ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор олгосон 1,078,175,900 төгрөгийн 28 айлын орон сууц бүртгэлтэй байгааг ТУЗ-ийн тогтоолд заасны дагуу төлбөрийн нөхцөлийг харгалзан авлага үүсгэх, зардалд шилжүүлэх асуудлыг шийдвэрлээгүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, зөрчлийг арилгуулах нь зүйтэй гэж дүгнэж, албан шаардлага өгсөн нь Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 649/А0150055 CHAГ-2024/13/НА-СТА-ТӨА дугаар зөрчил арилгах тухай албан шаардлагаар тогтоогдож байна. /х.х-ийн 37 дугаар тал/
12.Түүнчлэн Ул ТӨХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан болон нягтлан бодох бүртгэлийн бодлого, тайлбар тодруулгаас бүрдсэн санхүүгийн тайланд аудит хийж Үндэсний аудитын газар 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 07/1143 дугаар бүхий өөрчлөлтгүй дүгнэлт өгсөн нь тогтоогдож байх ба үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 1,078,175,877.99 төгрөгийн орон сууцууд иргэдийн өмчлөх эрхээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэлтэй хөрөнгүүд бодитоор оршин байхгүй байгаа тул авлагаар бүртгэн залруулж, улмаар тус компанийн 2024 оны санхүүгийн тайланд авлагаар бүртгэгдсэн орон сууцны төлбөрийг төлөх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлснээр маргаан гарчээ.
13.Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компани өөрийн хөрөнгө гэнэ гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг, 3.1.3-т анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 14 дүгээр зүйлийн 14.4.2-т нягтлан бодох бүртгэлд бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлагыг заавал бүртгэнэ гэж тус тус заажээ.
14.Хариуцагч талын Тухайн орон сууцыг хувьчлах тогтоол гарах хүртэл хугацаанд компанийн үндсэн хөрөнгийн балансад бүртгэлтэй байлгахаар болсон. Гэхдээ банкны зээлд хамрагдах болон бусад шаардлагаар орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг эдгээр ажилтнуудад гаргаж өгсөн, ажилчдын нэр дээр шилжсэн учир Засгийн газраас тогтоол гаргаж хувьчлах асуудал дээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тогтоол гарах боломжгүй гэх шийдвэрийг гаргасан, орон сууцнууд иргэдийн өмчлөх эрхээр үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэлтэй хөрөнгүүд бөгөөд бодитоор байхгүй байгаа тул авлагаар бүртгэж залруулсан гэх тайлбараас үзэхэд хариуцагч компанийн хувьд санхүүгийн тайлан үйлдэхдээ буюу компанийн үндсэн хөрөнгө, авлагыг бүртгэхдээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3, 14 дүгээр зүйлийн 14.4.2-т заасныг тус тус зөрчсөн байна.
15.Тодруулбал, хариуцагч байгууллага орон сууцыг шагналын журмаар нэхэмжлэгчид олгож шилжүүлсэн, нэхэмжлэгч орон сууцны өмчлөгч болсон байхад түүний өмчлөлийн хөрөнгийг компанийн санхүүгийн тайланд авлагаар бүртгэсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэнэ гэж заасныг зөрчсөн, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан үнэн зөв байх зарчимд нийцэхгүй байна.
16.Иймд нэхэмжлэгч Р.ДИргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т ...Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй... гэж зааснаар санхүүгийн тайланд авлагаар бүртгэсэн үйлдлээ залруулахыг хариуцагч компаниас шаардах эрхтэй гэж үзлээ.
17.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч компанийн 2024 оны санхүүгийн тайланд нэхэмжлэгч Р.Д орон сууцны 100 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон үнэ 40,000,000 төгрөгийг компанийн авлагаар бүртгэсэн бүртгэлээс хасахыг хариуцагч компанид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
18.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ур ТӨХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд нэхэмжлэгч Р.Д олгосон орон сууцны үнэ 40,000,000 төгрөгийг компанийн авлагаар бүртгэсэн бүртгэлээс хасахыг хариуцагч УлаТӨХК-д даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УлаТӨХК-иас 357,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Долгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН