| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/13155/И |
| Дугаар | 192/ШШ2026/01029 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2026/01029
2026 01 22 192/ШШ2026/01029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Анлок Капитал ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сайн-Оюут миний бие Н.Уранцэцэг-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 473,795.26 төгрөг гаргуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээд Н.Уранцэцэг-ийн гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч “хаягтаа оршин суудаггүй” нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. H.Уранцэцэг нь 2024 онд зээлийн гэрээ байгуулахдаа Дархан-Уул тоот хаяганд оршин суудаг байсан нь түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдсон боловч тухайн хаягт оршин суудаггүй ундэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосноос шалтгаалан миний бие пэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна. Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй Нэргүй овогтой Уранцэцэг /РД: ТИ87112981/ -ийг Эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч нь итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цахим зээлийн гэрээ, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 307/ШЗ2025/08151 дугаар захирамж зэрэг баримтыг ирүүлсэн байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч Н.Уранцэцэг нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч*******-ийг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
3. Хүсэлт гаргагч “******* ББСБ” ХХК-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох*******-ийг эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Н.Уранцэцэгийн оршин суух хаяг тодорхойгүй болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 307/ШЗ2025/08151 дугаар захирамжаар болон тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул*******-ийг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэв.
Нэргүйн Уранцэцэг /РД:ТИ87112981/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэг, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох*******-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох*******-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР