2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2026/01255

 

 

 

 

 

2026 01 28  192/ШШ2026/01255

  

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хйн нэхэмжлэлтэй Г.Гхолбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,806,415.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Г.Г нэхэмжлэлийн шаардлага 22,806,415.89 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 3,801,100 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 3,801,100 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 3,801,100 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 3,801,100 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 3,801,100 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 3,800,915.89 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,983 төгрөгнөөс 135,991.5 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 135,991.5 төгрөг, хариуцагч Г.Г135,991.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

  

 

ШҮҮГЧ  Д.ДАВААСҮРЭН