| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхүндэвийн Наранбаяр |
| Хэргийн индекс | 201/2016/00113/э |
| Дугаар | 107 |
| Огноо | 2016-11-17 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Б.Ичинхорол |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 107
*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, шүүгч О.Баатарсүх, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.
Шүүх хуралдаанд оролцсон:
Нарийн бичгийн дарга Г.Намуунзул
Прокурор Б.Ичинхорол
Хохирогч *******
Ялтан *******
Ялтны өмгөөлөгч Ө.Батболд
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж шийдвэрлэсэн 20******* оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 20*******11000327 дугаартай хэргийг 20******* оны 10 сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Дорнод аймгийн Дашбалбар суманд 1986 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн *******ын 1 дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******ийн ******* /РД-*******/.
******* нь 20******* оны 06 сарын 27-ны өдрийн 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Модон гүүрний зүүн талд Хэрлэн голын эрэг дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн *******гийн зүүн гарыг хугалж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор: *******ийн *******ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 2 /хоёр/ жил 10 /арав/ хоног хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******т оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, ялтан ******* нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хохирогч ******* нь 2500000 төгрөгийн хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэлээ иргэний журмаар гаргах эрхтэйг мэдэгдэж, *******ын эзэмшлээс таван ханатай эсгий гэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 20******* оны 08 сарын 15-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ялтан *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг 20******* оны 09 сарын 14-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Ялтан ******* давж заалдах гомдолдоо: Би Баян-Уул сумын хийдэд хар бага наснаас шавилан суусан лам хүн. Миний бие урд нь архи ууж цагдаа сэргийлэхээр орж байгаагүй бөгөөд тэр өдөр чухам юу болсныг мэдэхгүй байна. Намайг мэдэхгүй гэдгийг далимдуулан *******, , , шинжээч эмч нар бодит байдлаас зөрүүтэй мэдүүлэг өгч байгаагаас гадна нь өмнө байсан хугарлаа шинэ гэмтэл хэмээн ярьж надаас 2.5 сая төгрөг нэхэмжлээд байна. Би энэ амьдралдаа амаар болон биеэр хүнд хор уршиг уруулж байгаагүй. Манай ах дүү нар хохирогч д зуу гаруй мянган төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлсэн. Миний үйлдсэн гэмт хэргийг уучлан өршөөж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Давж заалдсан гомдлын тухайд тусгайлан гаргах саналгүй гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* нь согтуурсан үедээ 20******* оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 9 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг, модон гүүрний зүүн талд Хэрлэн голын эрэг дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж ямар ч шалтаг шалтгаангүйгээр хохирогч *******гийн зүүн гарыг хугалж “зүүн атгаал ясны далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч *******гийн “...******* намайг зүгээр байж байхад арагш нь түлхэж унагаад миний баруун гар руу цохиод байсан...би уурлахад миний зүүн гарыг барьж аван мушгиад намайг дараад авсан. Энэ үед миний гар хүчтэй өвдөж түргэн дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, гэрч гийн “...******* бидний араас 19 цагийн орчим Түмний хишиг гэдэг 0,75 литрийн архи авч ирээд задалсан. Тэр архийг *******, хоёр хувааж уусан...Би хүүхдүүддээ хоол хийж өгч байхад ******* босчихсон гийн зүүн гарыг мушгиад унагааж байгаа харагдсан, мөн дээрээс нь цохих гэж байхад нь би очиж салгаад г босгоход зовиурлаад миний зүүн гар эвгүй болчихлоо гэхээр нь ыг дуудаж эмнэлэгт үзүүл гээд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, хохирогч *******гийн биед учирсан гэмтлийн зэрэг, шинж чанарын талаар гарсан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Иймд анхан шатны шүүх *******ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ.
Хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
******* нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн байх ба хохирогч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “Хохирол төлбөрөө авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэсэн тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан *******т оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор *******ийн *******т оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЭНХБААТАР
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Л.НАРАНБАЯР