| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/01097/И |
| Дугаар | 192/ШШ2026/00069 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2026/00069
| 2025 оны 12 сарын 24 өдөр | Дугаар 192/ШШ2026/00069 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********************** оршин суух, эрэгтэй, А /РД ***********/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******************** оршин суух, эрэгтэй, А /РД ***********/-д холбогдох,
Гуравдагч этгээд: ******************** оршин суух, эрэгтэй, М /РД ********/-ыг оролцуулан,
Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г /РД *******/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч нар оролцов.
Хариуцагч А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нар хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгч А гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
1.1.Нэхэмжлэгч А нь хариуцагч А д холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ-г 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нотариатчаар батлуулсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулан, уг хэлцлээр шилжүүлсэн *************************, 100,77 м.кв талбай бүхий, Ү-************* улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эхнэр Н салах бодол төрж, гэрлэлт цуцлуулсаны дараа буцаан шилжүүлж авах зорилготой, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ************************ хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай 100.77 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-************* дугаартай эд хөрөнгөд орон сууц захиалгаар барих тухай гэрээг 2016 онд захиалга авч, 201,576,000 төгрөгийг төлсөн мэтээр дүр үзүүлэн, байгуулж, өмчлөх эрхийн гэрчилгээг найз болох Аийн нэр дээр гаргуулсан.
2023 онд эхнэр Н гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэмж тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан ... охин Э ийн гадаадад суралцахад түүний гэр бүлийн мэдээлэл сөргөөр нөлөөлөх болсон тул гэрлэлт цуцлах нэхэмжлэлээсээ Н татгалзаж, эд хөрөнгийн хувьд 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, уг үл хөдлөх хөрөнгийг А д үлдээхээр тохиролцсон тул өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг буцаан шилжүүлж авахаар А тэй уулзахад түүний бусадтай төлбөр мөнгөний харилцаатай холбоотой шүүхээс эд хөрөнгийн эрхийг битүүмжилснээс энэ нэхэмжлэлийг гаргахад хүрсэн.
А, А нар нь Үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах тухай гэрээ-г 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2016 онд байгуулсан мэтээр гэрээнд тусгасан, мөн гэрээний төлбөр болох 201,576,000 төгрөгийн Аээс аваагүй, гэрээг эхнэр Н бусдад шилжүүлж, эд хөрөнгөөс хасагдсан мэт харагдуулах гэж дүр үзүүлэн хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар ****** тоот Үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Агийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэж тайлбарладаг.
2.Хариуцагч нь ...найз А надад гэр бүлийн хүн Н тусдаа амьдарч байгаа, найз нь байраа түр хугацаанд чиний нэр дээр шилжүүлж байгаад хэсэг хугацааны дараа буцаагаад авъя, байр шилжүүлэхтэй холбоотой зардлыг өөрөө гаргана. Хоёулаа захиалан бариулах орон сууцны гэрээ байгуулъя гэж хэлээд бид 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хөөцөлдөж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ миний нэр дээр гарсан. 2024 оны 10 дугаар сард А байраа авмаар байна. Гэр бүлийн асуудал маань шийдэгдсэн гэхэд би 2024 оны 10 сард өөрөө шилжүүлж өгөх гэтэл Б.Мөнхтулгын нэхэмжлэлтэй иргэний хэрэг дээр битүүмжлэгдсэн байсан. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргах зүйл байхгүй. ...шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй. Иймд тус эд хөрөнгийн эзэн нь А учир А биш гэдгийг шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж, маргахгүй байна.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М А д холбогдуулан ...264,353,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ****************** дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ...Ш газарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж А ийн өмчлөлд бүртгэлтэй ************************** байрлах, улсын Ү-************* дугаартай, 100,77 м.кв үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу битүүмжилж, хадгалж хамгаалахыг Н гэх хүнд даалгаж шийдвэрлэсэн.
Гэтэл битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгийг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Агийн нэр дээр шилжүүлэх шаардлага гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас үл хөдлөх хөрөнгийг өөр этгээдэд шилжүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь M хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчихөөр байна гэсэн тайлбарыг гаргажээ.
4.Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн **********дугаартай Үйлчилгээний зориулалттай талбай захиалгаар барих тухай гэрээ гэх баримтаар гүйцэтгэгч А нь ************** байрлах, үйлчилгээний зориулалт бүхий ************ хаягт байршилтай, 100,77 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв-ын 1,850,000 төгрөг, нийт 201,576,000 төгрөгөөр 2017 оны 1-р улиралд захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч А нь урьдчилгаа 30 хувь буюу 60,472,800 төгрөгийг гэрээ байгуулах үед, 70 хувийн төлбөрийг хавсралт 1-д заасан графикаар буюу 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 30-ныг хүртэл хугацаанд төлөхөөр тохиролцож, улмаар уг гэрээг Нийслэлийн тойргийн нотариатч Р.Уранбилэг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэрчлэн, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар хариуцагч А уг эд хөрөнгийн өмчлөгч болжээ.
4.2.Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, 54 дүгээр байрны 1 дүгээр давхрын 02 тоотод байрлах буюу улсын бүртгэлд бүртгэгдсэнээр ********************** байршилтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-*************дугаарт иргэн Аийн өмчлөлд бүртгэгдсэн, уг үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Ш газрын 2024 оны ****** дугаартай албан бичгээр эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн********** дугаартай албан бичгээр мөн тогтоогдож байна.
4.3.Нэхэмжлэгч Агийн эхнэр Н нэхэмжлэлтэй гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ************* дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч А д холбогдох гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Н татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
4.4.Шүүгчийн ********************* дугаартай захирамжийн тодорхойлох хэсэгт буюу нэхэмжлэгч Н нэхэмжлэлд ...2014 онд нөхөр Агийн хамаатны ****************** орон сууцыг барихаар болж, би өөрийн үүсгэн байгуулсан ************** ХХК-ийн 100 хувийн ашгаар барьсан бөгөөд газрыг нөхөр А гийн нэрээр худалдан авч, Иргэн А гийн орон сууц гэж нэрлэн барьж, ашиглалтад оруулан ********** амьдарч, өөрийн бүх машин, байр бүгдийг зарж тухайн барилгад санхүүжилт болгосон.
...2019 оны намраас харилцаа хөндийрч, 2020 оноос тусдаа ирж очин амьдрах болсон ба ...энэ хугацаанд нөхөр А ...хуучин байраа хүний нэр дээр шилжүүлэх, машин тэрэг зарж үрэх ажлыг ээжийнхээ заавар зөвлөгөөгөөр хийж, ... тухайн 54 байрыг барьж, 1, 2, 17, 18 тоотыг зарахгүй байрны гэрчилгээг гаргахгүй үлдээсэн нь дараагийн төслөө санхүүжүүлэх эс үүсвэр болгох ...төлөвлөж үлдээсэн байсан.
... ****************************** орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгө нь нөхөр А, охин Э бидний гэр бүлийн дундын өмч болохыг тогтоож, охин Э бид хоёрын өмчлөлд үлдээж, нөхөр Ад ногдох хэсгийг гаргуулах гэж маргаан бүхий 2 тоотын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн болон охины өмчлөлд үлдээх талаар тусгажээ.
4.5.Улмаар хэрэгт авагдсан 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Эвлэрлийн гэрээ гэх баримтаар Н, А нар нь ...хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүдийг дараах байдлаар хувааж авахаар тохиролцов.
...2.1.3 улсын бүртгэлийн Ү-************* дугаартай Баянзүрх дүүрэг, 43 дугаар хороо, 13-р хороолол, 54-р байр, 02 тоот, 100.77 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг А д үлдээж, Н , охин Э нар нь өмчлөх эрхээсээ болон нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзана... гэж тохиролцон, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс маргаан бүхий үйлчилгээний зориулалттай 100.77 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч А гийн өмчлөлд үлдээхээр эвлэрсэн байна.
4.6.Мөн Ш газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн************ дугаартай албан бичгээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ****************** дугаар захирамжийг үндэслэн хариуцагч А н эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээ болох 54,000,000 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, хүрэлцэхгүй тохиолдолд үлдэх хэмжээгээр хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж хангахаар шийдвэрлэснийг үндэслэн маргаан бүхий хариуцагч А ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ************* дугаарт бүртгэлтэй, ************************ байршилтай, үйлчилгээний зориулалттай, 100,77 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эсэхийг тодруулж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж, гэрчилгээний хуулбарын хамт хариу ирүүлэхийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгажээ.
4.7.Гуравдагч этгээдийн хүсэлтэд хавсаргасан баримтаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ********* дугаартай шийдвэр, ********** дугаартай гүйцэтгэх хуудсыг хянаад 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ************ тоот тогтоолоор ...Аэд холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ************ тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор дээрх хөрөнгийг битүүмжилж, хадгалах үүргийг Н/нэхэмжлэгч А гийн эхнэр/-д хариуцуулсан байна.
4.8.Дээрхээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч А, хариуцагч А нарын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ********** дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ-г 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нотариатчаар батлуулсан хэлцлийг үндэслэн хариуцагч А нь ****************************, 100,77 м.кв талбай бүхий, Ү-************** улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр анх удаа бүртгэгдэж, улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н нэхэмжлэлтэй хариуцагч Ад холбогдох гэр бүлийн маргаантай иргэний хэргийг хэлэлцэх явцад 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн нэхэмжлэгч А, түүний эхнэр Н нарын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээ гэх баримтаар дээрх үл хөдлөх хөрөнгийг А үлдээж, Н, охин Э нар нь өмчлөх эрхээсээ татгалзсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон.
4.9.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хүчин төгөлдөр бус байх хэлцлийг заасан бөгөөд нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл буюу үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ хариуцагч А ийн өмчлөлд шилжүүлэх зорилгоор бус нэхэмжлэгч А гийн эхнэр Н гэрлэлт цуцлах маргаантай холбоотой гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хасуулах зорилготой байсан гэж тайлбарлажээ.
4.10.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцлийн хувьд хэлцэл хийгч нэг тал нөгөө талд хүрэх шаардлагатай хүсэл зоригийн илэрхийллээ зөвхөн дүр үзүүлэн илэрхийлдэг, ингэхдээ нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрсөн буюу урьдчилан мэдсэн байдаг. Дүр үзүүлэн хийсэн хэлцлийн хувьд хэлцэл хийгч талуудад эрх зүйн үр дагавар бий болгох хүсэл зориг байдаггүй. Улмаар дүр үзүүлэн хэлцэл хийсэн тохиолдолд хэлцэл хийгч талууд бүгд санаа зориг нэгтэй байдаг.
4.11.Талуудын хэн аль нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зориггүй, нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг бодитоор хариуцагчид шилжүүлээгүй, хариуцагч А нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн талаар баримтгүй байх ба нэхэмжлэгч А нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулах зорилгогүйгээр үл хөдлөх хөрөнгийг захиалан бариулах гэрээг Атэй дүр үзүүлэн хийсэн гэж үзэх үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч А, түүний эхнэр Н нарын хооронд 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Эвлэрлийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ************* дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Нийслэлийн тойргийн нотариатч У 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ************* дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ-г болон уг гэрээг баталсан бүртгэлийн хуудас гэх баримтуудаар тогтоогдож байх тул зохигчийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ************ дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ-г 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нотариатчаар батлуулсан хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна. Тодруулбал талууд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг хийхдээ тухайн хэлцлээр бий болох үр дагаврыг хэн аль нь бий болгох зорилгогүйгээр хийсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул шүүх мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэх ёстой.
4.12.Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар болох хариуцагч Аийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, 54 дүгээр 6 давхар байрны 1 давхрын 02 тоот, 100,77 м.кв талбай бүхий, Ү- *************** улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Аг тогтоож, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Агийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М хувьд маргаан бүхий дээрх Б******************** , 100,77 м.кв талбай бүхий, Ү-************** улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үүрэг үүсээгүй, шүүгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн хөрөнгө тул дээрх нэхэмжлэлийн шаардлагын тухайд түүний эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүйг дурдаж байна.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,165,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Аээс улсын тэмдэгтийн хураамжид 1,165,830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг заасныг баримтлан А, А нарын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ********** дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ-г 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нотариатчаар батлуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн, **************************** 100,77 м.кв талбай бүхий, Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Аийн өмчлөлөөс нэхэмжлэгч Агийн өмчлөлд шилжүүлэх, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч А гийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,165,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ээс улсын тэмдэгтийн хураамжид 1,165,830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ