2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2026/01233

 

 

 

 

 

 

 

   2026             01              27                                         192/ШШ2026/01233

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч*******д холбогдох 18,641,996.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжилсэн 23,982,949.2 төгрөгийг хариуцагч******* нь 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор 1,553,499.7 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,553,499.7 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,553,499.7 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,553,499.7 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,553,499.7 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,553,499.7 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,553,499.7 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,553,499.7 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,553,499.7 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,553,499.7 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,553,499.7 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,553,499.7 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,160 төгрөгийн 125,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 125,580 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас 125,580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.




ШҮҮГЧ                                           Ш.ОТГОНБАЯР