| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0427/Э |
| Дугаар | 456 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 456
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч Э.У /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О овгийн Э У-т холбогдох эрүүгийн 1811014530528 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
О овгийн Э.У, 1983 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нэкст элекроникс дэлгүүрт борлуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 39/а байрны 84 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Э.Унь 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 39/а байрны 84 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр О.Чулуунцэцэгийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Э.Унь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч О.Чулуунцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр маргалдах болсон шалтгаан нь манай аав, ээжийг гэрт ойр ойрхон ирээд байна. ирчхээд усанд их орж байна. Усанд орчихоод юм аа цэвэрлэхгүй байна гээд уурлаад байсан тул би бас өмнөөс нь уурлаад хэрүүл гарсан. Гэр бүлийн л маргаан байсан юм. Ууганбаатар миний үснээс зулгааж газраас чирч, газар унагасан байхад дээрээс гараараа хоолой шахсан. Гар хөлнөөс базсан, чирэгдэж байхад гар хөл энэ тэндээ бага зэрэг зулгарсан байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг манай нөхөр Ууганбаатар миний биед үүсгэсэн бөгөөд би Ууганбаатар зодуулахаасаа өмнө биедээ ямар нэг гэмтэл шарх аваагүй байсан...” гэжээ /хх-13/.
Насанд хүрээгүй гэрч У.Тэмүүлэн мэдүүлэхдээ: “...Ээж гал тогоонд аяга угааж байсан чинь аав ээж рүү орилоод хэрэлдээд байсан. Тэгээд ээжийн үснээс зулгаагаад байсан. Ээж аавыг гарч болохгүй гээд хаалганы хажууд зогссон чинь аав ээжийн үснээс зулгаагаад чирээд байсан...” гэжээ /хх-15/.
Гэрч Э.Орхон мэдүүлэхдээ: “...Намайг гэрт орох үед Чулуунцэцэг, Ууганбаатар, хоёр хүүхэдтэйгээ байсан бөгөөд Чулуунцэцэгийн үс нь сэгсийсэн, зодуулсан байдалтай хоёр хүүхэд нь уйлчихсан байсан. Тэгээд юу болсныг асуусан чинь Чулуунцэцэгийг Ууганбаатар зодож, үснээс нь зулгааж чирсэн гэж байсан...” гэжээ /хх-17/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №5845 дугаар дүгнэлтэд:
“1. О.Чулуунцэцэгийн биед дагз, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун зүүн тохой, өвдөгний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ /хх-23/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Унь 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 39/а байрны 84 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр О.Чулуунцэцэгийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч О.Чулуунцэцэгийн: “...Ууганбаатар миний үснээс зулгааж газраас чирч, газар унагасан байхад дээрээс гараараа хоолой шахсан. Гар хөлнөөс базсан, чирэгдэж байхад гар хөл энэ тэндээ бага зэрэг зулгарсан байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг манай нөхөр Ууганбаатар миний биед үүсгэсэн...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч У.Тэмүүлэнгийн мэдүүлэг, гэрч Э.Орхоны мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №5845 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Э.Ууганбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Э.Ууганбаатарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.
Хохирогч О.Чулуунцэцэг нь “...Ууганбаатар бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Э.Ууганбаатарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Э.Унь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Орсууд овгийн Энхтүвшингийн Ууганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ууганбаатарт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Унь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Э.Унь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ууганбаатарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН