Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 672

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, улсын яллагч Д.Агар, шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж, шүүгдэгч Б.Батбилгүүн, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн  прокурорын газраас Боржигон овогт Нацагбадамын Энхтөрд холбогдуулан Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1,  Боржигон овогт Батсайханы Батбилгүүнд  холбогдуулан мөн хуулийн тусгай ангин 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн “1811011570745”  дугаартай 186/2018/0632/э индекстэй хэргийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр  шүүн  хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1978 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 39 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа микро автобусаар шугаманд явдаг, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт  Баянгол дүүрэг 20-р хороо, дэвшил 04-07  тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 07 сарын 05-ны өдрийн 199 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан 3 сар 10 хоног баривчлах ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 347 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэгдсэн,  Боржигон овогт  Нацагбадамын Энхтөр /РД:НУ78102031/,

Монгол улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5 ах, ээж, дүү нарын хамт Чингэлтэй дүүрэг 12 дугаар  хороо, булгийн 19-939Б тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт  Батсайханы Батбилгүүн /РД:ЕУ97081711/,

 

            Холбогдсон хэргийн талаар:

Н.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүрээ хотхонд иргэн Д.Балдандоржийг тээврийн хэрэгслээр хүргэж өгөхдөө түүний мартаж буусан 820.000 төгрөгний үнэ бүхий Ай Фоне-7 плас маркийн гар утсыг завшсан,

Б.Батбилгүүн нь 2018 оны 04 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Теди” худалдааны төвд Н.Эөөс 820.000 төгрөгний үнэ бүхий Ай фоне-7 плас маркийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж 100.000 төгрөгөөр худалдан авч бусдад 220.000 төгрөгөөр зарсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:   Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Би анх тэр утсыг машин дотор таксинд би 2 хүүхэдтэйгээ явж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр тэгээд зөв талын хойд талын хаалга онгойдоггүй байсан. Энд нэг утас байна гээд миний охин гаргаад ирсэн. Одоо яанаа гээд би Теди дээр энэ Б.Батбилгүүн дээр ирээд энэ утасны кодыг гаргаад өгөөчээ, хүүдээ бариулах санаа төрсөн. Тэгээд болохгүй болохоор нь хоёр, гурван хүн дээр очоод бүтэхгүй юм байна гээд тэгээд зарсан гэв.

1.2. Шүүгдэгч Б.Батбилгүүн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр анх энэ ах надад утас зарсан. Нэрийн сайн мэдэхгүй байна. Программ уншуулах гэсийн тэгээд цаашаа зарна, гээд хүүхдээ тэвэрцэн ирж байсан. Тэгээд зарна гэхээр нь би аваагүй. Та цаашаа яваад зарчих гэсэн чинь тэнд хямдхан авах гээд байна, ахын дүү авчих гээд гуйгаад байсан. Би тэхээр нь хэлсэн хулгайн утас бол болохгүйшдээ ахаа гэсэн чинь. Засвар дээр үлдээгээд явцынмаа хүн нь ирж авахгүй удаж байна, авчаачдээ ахад нь мөнгөний хэрэг байна гээд байсан. Саяхан манай аав нас бараад 49 хоног болсон тэгээд гуйгаад байхаар нь авчаад 10 хоног өөр дээрээ байлгаж байгаад мөнгө хэрэг болохоор нь би шууд зарчихсан. Тэрнээс би бол мэдээд аваагүй. Би энэ ахаас зөндөө асуусан хулгайн утас бол болохгүйшдээ гээд зөндөө хэлсэн. Засвар дээр ирсэн утас байгаа маань аваагүй ирээд сар гаран болж байгаа гэхээр нь би авсан. Тэр утас нь машины тос болчихсон байсан. Тооцооныхоо оронд нь үлдээгээд явцынмаа гэв.

         Хоёр: Шүүгдэгч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Балдандоржийн...2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагийн орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо “Варьетя” төвийн баруун талд байрлах “Мөнх хаан” зочид буудлын 301 тоот өрөөнд найз Наранбаатартайгаа уулзах гэж ороод  буудлаас 11 цаг 03 минутын орчим гарсан. Буудлаас гараад такси барин Чингилтэй дүүргийн 3 дугаар хороо, Хүрээ хотхоны үүдэнд хүргүүлсэн. Урьд шөнө нь би Орхон аймагруу машин барьж яваад үүрээр очиж хүнд газар үзүүлээд буцаад машин барьж ирээд унтаагүй байсан тул таксины урд талын суудал дээр унтаад өгсөн. Таксинаас буухдаа өөрийн биедээ авч явсан эд зүйлээ шалгаж үзэлгүй бууж гэртээ орж унтсан. Орой сэрээд халаасан дахь эд зүйлсээ бүртгэхэд миний өмдний баруун болон зүүн халаасыг хутга мэт иртэй зүйлээр зүсэж урсан байсан. Миний өмдний баруун талын халаасанд хар өнгийн айфоне 7 плас маркийн гар утас, зүүн халаасанд бэлэн 1.500.000 төгрөг байсныг бүгдийг алдсан байсан. Энэ үйлдлийг таксины жолооч хийсэн гэдэгт би итгэлтэй байна.“....2018 оны 04 сарын 07-ны өдөр халаасанд байсан утас болон 1.500.000 төгрөг алдсан тухайгаа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаад, 2018 оны 04 сарын 10-ны өдөр мэдүүлэг өгсөн. Тэр өдөр мэдүүлгээ өгчихөөд найз Наранбаатартайгаа уулзсан чинь 1.500.000 төгрөгийг буудалд найздаа үлдээгээд явсан байснаа мэдсэн юм. Улсын үнэлгээ гар утсыг 820,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг. /хх 12-13/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны  явцад Н.Э гэрчээр мэдүүлэхдээ:...2018 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хотхоны зам дээр махлаг, дунд зэргийн нуруутай, 30-35 орчим насны үл таних залуу  такси барих гээд  зогсож байсан. Тэр залуу машинд  суухад  халамцуу, нойрмог байсан, тэр хүн  24 дүгээр сургуулийн зүүн  талд буулгасан....тэгээд 2-3 хоногийн  дараа 4 дүгээр сарын 10-ний өдөр шиг санагдаж байна, намайг  автомашиндаа хүүхдүүдтэйгээ сууж байхад манай  4  настай охин надад гар утас өгсөн. Би  охиноо хаанаас  олсон юм гэж асуухад  зүүн  хойд талын суудал, хаалганы завсар байсан гэж  надад зааж өгсөн. Тэгээд  тэр  утсыг  маргааш өдөр нь 3, 4 дүгээр хороололын “Тэди”  гар утасны худалдааны  төвийн  2 давхарт байрлах гар утасны засварын хүмүүс  тэр гар утсыг 80.000 төгрөгөөр зарсан...гэжээ. / хх 16-17/,

          2.3.  Мөрдөн шалгах ажиллагааны  явцад Б.Батбилгүүн гэрчээр мэдүүлэхдээ:..2018 оны 04 дүгээр сарын эхэн үед намайг  ажил дээрээ сууж байх үед 35-40  орчим  насны нүдний шил зүүсэн үл таних эрэгтэй хүн хар өнгийн  Айфоне-7 плас маркийн гар утасны   код  гаргах уу гэж  орж ирсэн. Би эхлээд тэр хүний гар утасыг  авч  үзэхэд цэнэггүй байсан ойролцоогоор 1 цаг орчим цэнэглэсэн...би гар утас зарах гэж байгаа  хүнээс энэ ямар  учиртай утас вэ гэж  асуухад би засварын газар ажлуулдаг юм нэг хүн  наддээр барьцаанд  тавьчихаад ирж  авахгүй  байна надад мөнгө хэрэг болоод  байна хэдэн төгрөгөөр авах вэ гэхэд би  100000 төгрөгөөр авна гэж хэлсэн ингээд  тэр  хүнээс утсыг  нь 100000 төгрөгөөр аваад цаашаа 220000 төгрөгөөр зарсан гэжээ.../хх-18/

 

       Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, эд зүйлийн үнэлгээ /хх-19/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг  шалгах хуудас, шүүхийн шийтгэх тогтоолын  хуулбарууд, хохирогч Д.Балдандоржийн  гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар бичсэн хүсэлт /хх-46/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан  бичгийн  бусад  баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах  үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүрээ хотхонд Д.Балдандоржийг тээврийн хэрэгслээр хүргэж өгөхдөө түүний мартаж буусан 820.000 төгрөгний үнэ бүхий Ай Фоне-7 плас маркийн гар утсыг завшсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч  Д.Балдандоржийн...2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагийн орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо “Варьетя” төвийн баруун талд байрлах “Мөнх хаан” зочид буудлын 301 тоот өрөөнд найз Наранбаатартайгаа уулзах гэж ороод  буудлаас 11 цаг 03 минутын орчим гарсан. Буудлаас гараад такси барин Чингилтэй дүүргийн 3 дугаар хороо, Хүрээ хотхоны үүдэнд хүргүүлсэн. Урьд шөнө нь би Орхон аймагруу машин барьж яваад үүрээр очиж хүнд газар үзүүлээд буцаад машин барьж ирээд унтаагүй байсан тул таксины урд талын суудал дээр унтаад өгсөн. Таксинаас буухдаа өөрийн биедээ авч явсан эд зүйлээ шалгаж үзэлгүй бууж гэртээ орж унтсан. Орой сэрээд халаасан дахь эд зүйлсээ бүртгэхэд миний өмдний баруун болон зүүн халаасыг хутга мэт иртэй зүйлээр зүсэж урсан байсан. Миний өмдний баруун талын халаасанд хар өнгийн айфоне 7 плас маркийн гар утас, зүүн халаасанд бэлэн 1.500.000 төгрөг байсныг бүгдийг алдсан байсан. Энэ үйлдлийг таксины жолооч хийсэн гэдэгт би итгэлтэй байна.“... гэх мэдүүлэг. /хх 12-13/, Мөрдөн шалгах ажиллагааны  явцад Н.Э гэрчээр мэдүүлэхдээ:...2018 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хотхоны зам дээр махлаг, дунд зэргийн нуруутай, 30-35 орчим насны үл таних залуу  такси барих гээд  зогсож байсан. Тэр залуу машинд  суухад  халамцуу, нойрмог байсан, тэр хүн  24 дүгээр сургуулийн зүүн  талд буулгасан....тэгээд 2-3 хоногийн  дараа 4 дүгээр сарын 10-ний өдөр шиг санагдаж байна, намайг  автомашиндаа хүүхдүүдтэйгээ сууж байхад манай  4  настай охин надад гар утас өгсөн. Би  охиноо хаанаас  олсон юм гэж асуухад  зүүн  хойд талын суудал, хаалганы завсар байсан гэж  надад зааж өгсөн. Тэгээд  тэр  утсыг  маргааш өдөр нь 3, 4 дүгээр хороололын “Тэди”  гар утасны худалдааны  төвийн  2 давхарт байрлах гар утасны засварын хүмүүс  тэр гар утсыг 80.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэх / хх 16-17/, мөрдөн шалгах ажиллагааны  явцад Б.Батбилгүүн гэрчээр мэдүүлэхдээ:..2018 оны 04 дүгээр сарын эхэн үед намайг  ажил дээрээ сууж байх үед 35-40  орчим  насны нүдний шил зүүсэн үл таних эрэгтэй хүн хар өнгийн  Айфоне-7 плас маркийн гар утасны   код  гаргах уу гэж  орж ирсэн. Би эхлээд тэр хүний гар утасыг  авч  үзэхэд цэнэггүй байсан ойролцоогоор 1 цаг орчим цэнэглэсэн...би гар утас зарах гэж байгаа  хүнээс энэ ямар  учиртай утас вэ гэж  асуухад би засварын газар ажлуулдаг юм нэг хүн  наддээр барьцаанд  тавьчихаад ирж  авахгүй  байна надад мөнгө хэрэг болоод  байна хэдэн төгрөгөөр авах вэ гэхэд би  100000 төгрөгөөр авна гэж хэлсэн ингээд  тэр  хүнээс утсыг  нь 100000 төгрөгөөр аваад цаашаа 220000 төгрөгөөр зарсан гэжээ....гэх мэдүүлэг, эд зүйлийн  үнэлгээ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Харин Б.Батбилгүүн нь 2018 оны 04 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Теди” худалдааны төвд Н.Эөөс 820.000 төгрөгний үнэ бүхий Ай фоне-7 плас маркийн гар утсыг  100.000 төгрөгөөр худалдан авч бусдад 220.000 төгрөгөөр зарсан үйлдэл тогтоогдож байгаа хэдий ч  дээрхи үйлдэл нь  гэмт хэргийн шинжгүй  байна.

 

Учир нь: Эрүүгийн  хуулийн тусгай ангийн  18.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг нь “...гэмт хэргийн улмаас олсон  хөрөнгө...” гэдгийг  мэдсээр  байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэж гэмт хэргийн  шинжийг  тодорхойлж  өгчээ.

 

Шүүх хуралдаанд Н.Эийн:...энэ миний утас байгаа  юм аа зарах гэсэн юм гэж хэлээд зарсан...гэх мэдүүлэг, хавтаст хэрэгт Б.Батбилгүүний гэрчээр .... би гар утас зарах гэж байгаа  хүнээс энэ ямар  учиртай утас вэ гэж  асуухад би засварын газар ажлуулдаг юм нэг хүн  над дээр барьцаанд  тавьчихаад ирж  авахгүй  байна надад мөнгө хэрэг болоод  байна...гэж мэдүүлсэн мэдүүлэг зэргээр Б.Батбилгүүн бусдын  эд хөрөнгийг гэмт хэргийн улмаас  олсон орлого гэдгийг мэдсээр  байж авсан гэх  үйлдэл нь  үгүйсгэгдэж байна.

 

Өөрөөр хэлбэл Б.Батбилгүүн нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг авсан гэх үйлдэл нотлогдон тогтоогдохгүй  байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шалгуулах үндэслэлгүй тул шүүгдэгч Н.Эийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Эийг  гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх, харин Б.Батбилгүүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэх  нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Балдандорж нь шүүгдэгч Н.Э, Б.Батбилгүүн нараас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Н.Эийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д  заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгч Н.Эийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус  тус дурьдаж  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                                 

         ТОГТООХ нь:

1. Прокуророос Боржигон овгийн Батсайханы Батбилгүүнд  холбогдуулан  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хэргийг  гэмт хэргийн  шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй  болгож түүнийг  цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт Нацагбадамын Энхтөрийг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Эийг  450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Эд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

6. Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Батбилгүүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Эд  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ