| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/13151/И |
| Дугаар | 192/ШШ2026/01333 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2026/01333
2026 01 29 192/ШШ2026/01333
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч*******д холбогдох 25,366,464 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжилсэн 25,366,464 төгрөгийг хариуцагч******* нь 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 2,113,872 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн дотор 2,113,872 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,113,872 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн дотор 2,113,872 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,113,872 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн дотор 2,113,872 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн дотор 2,113,872 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,113,872 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн дотор 2,113,872 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,113,872 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дотор 2,113,872 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн дотор 2,113,872 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284,782 төгрөгийн 142,391 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 142,391 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас 142,391 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР