2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/10389

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/10389

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:********************* тоотод оршин суух, эмэгтэй, С /РД *******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********** оршин суух, эмэгтэй, Нийслэлийн тойргийн нотариатч, Х /РД ***********/-д холбогдох,

Гуравдагч этгээд: ********************* оршин суух, эрэгтэй, Б /РД *********/-ыг оролцуулан,

Нотариатчийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т /РД ********/, Б /РД *********/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З/РД ПЮ84121322/,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэчулуун /РД ************/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С нь хариуцагч ******тойргийн ************Хд холбогдуулан нотариатчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *********дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

1.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би П 23,000,000 төгрөг зээлсэн бөгөөд бэлэн мөнгөөр зээлээ төлж дуусгасан. П нь миний төрсөн эцэг Б Ч********************** хаягт амьдарч байгаад 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр аавын минь гэрт зуурдаар нас барсан. Пг амьд байхад нь эцэг болох Б, түүний 6 дүү нь нүд үзүүрлэн хулгайч, гуйлгачин, биднээс хол очиж үхээрэй хэмээн үгийн муугаар харааж гудамжинд гаргасан. Ингээд тэрээр нутгийн ах М /миний аавын найз/-тай тааралдаж, 2019 оноос нас барах хүртэлх хугацаандаа миний аавынд амьдарсан.

Мөн П нь 2000-аад оны эхэн үед ***************** хамтран амьдрагч болон өөрийн төрсөн охины хамт амьдардаг байсан бөгөөд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон тул дээрх хаягт байрлах хашаа, байшин, газрыг бусдад худалдсан. Үүнээс улбаатай эцэг, дүү нар нь ганц охиноо өнчрүүлэн, гал голомтоо устгасан, тэнэг, хулгайч, гудамжинд амьдрах нь таарсан гуйлгачин гэх мэтээр харааж гэрт нь очихоор зоддог байсан тул аргагуйн эрхэнд гудамжинд гарсан тухайгаа удаа дараа ярьж, өөрийн эцэг, дүү нартаа маш их гомдож явдаг тул уулзахгүй байж байгаад үхнэ гэж байнга ярьдаг байсан.

Гэтэл түүний эцэг болох Б нь өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг *******дүүргийн нотариатч Хд гаргасан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр бүртгэлийн дугаар ***тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг.

Өвлөх эрхийн гэрчилгээний дагуу иргэн Сгаас авах авлага буюу 23,000,000 төгрөгийг шаардах эрхийг Б өвлөн аваад С намайг хариуцагчаар татан ******дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Би талийгаач Пгээс 23,000,000 төгрөг зээлж аваад төлж дуусгасан. Гэтэл өвлөх эрхийн гэрчилгээний дагуу дахин төлөх асуудал шүүхийн шатанд яригдаж байгаа нь миний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг минь зөрчиж, санхүүгийн маш том дарамтад оруулж байна.

Нотариатч Х өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэлдээ Иргэний хуулийн холбогдох заалт, Нотариатын тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны ******дүгээр тушаалын хавсралт буюу Нотариатын үйлдэл хийх зааврыг удирдлага болгох ёстой.

Гэтэл иргэн Бд өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо

1.Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасныг зөрчиж, Пг нас барсанаас хойш ердөө 29 хоногийн дараа өвлөх эрхийн гэрчилгээг олгосон.

2.Мөн хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-т зааснаар гэрлэсний бүртгэлгүйн лавлагааг гаргуулсан бөгөөд энэ нь гэрлэж байгаагүйг нотолно. Харин улсын бүртгэлгүй гэр бүл зохиож хамтран амьдарч болох бөгөөд үүнийг Монгол улсын хуулиар хориглоогүй. Иймээс Пгийн үр хүүхэдтэй эсэх лавлагааг заавал гаргуулах байсныг умартсан байна.

3.Өвлөх эрхийн гэрчилгээ олгоход заавал бүрдүүлбэл зохих баримт бичиг буюу өвлүүлэгчийн оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолтыг хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцсэн эсэх талаар шалгах үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл ****дүүргийн ********дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт гэх гараар нөхөж бичсэн, хүчингүй болсон хууль, хуулийн зүйл заалт иш татсан, хэн гэдэг албан тушаалтан олгосон нь тодорхой бус албан бичгийг баталсан үйлдэл нь хууль бус байна.

4.Мөн өвлүүлэгчийн оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолтод өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулах ёстой байтал ийм албан бичгийг огт аваагүй нь Нотариатын тухай хуульд заасан хууль дээдлэх, тэгш эрхийг хангах, шударга ёсыг сахих зэрэг суурь зарчмыг ноцтой зөрчсөн байна.

Иймд иргэн Бд Нийслэлийн тойргийн нотариатч Хгийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Х хариу тайлбартаа: Өвлүүлэгч П 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нас барсан ба **********тоот бүртгэлд бүртгэж ИБТ **************дугаартай нас барсаны гэрчилгээ авсан байна. Уг гэрчилгээнд оршин сууж байсан хаяг гэсэн хэсэгт ********** гэсэн байх ба тухайн хорооны Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт мөн хаягаар бүртгэлтэй, ам бүл 1 гэсэн байна. Мөн Засаг даргын тодорхойлолтоор П ************ гэсэн байдаг. Өвлөгч Б нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч, өөрөөр хэлбэл Пгийн эцэг.

Иргэний хуулийн 519 дүгээр зүйлд зааснаар өвлүүлэгчийн хамгийн сүүлд оршин сууж байсан газрыг өв нээгдсэн газар гэж, Иргэний хуулийн 531.2-д өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатад гаргана гэсэн байна. Нөгөө талаар Нийслэл нэг тойрог болсон бөгөөд нотариатчийн дардас дотор Нийслэлийн тойрог гэсэн нь Налайх, Багануур, СХД, ЧД, ХУД, СБД ер нь нэг тойрог гэж ойлгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 531.2-т Хууль ёсны өвлөгчид өв нээгдсэнээс хойш өвлөх эрхийн гэрчилгээг нэг жил өнгөрсний дараа олгоно гэсэн заалт байгаа боловч мөн хуулийн 531.3-д Гэрчилгээ олгох хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр этгээд байхгүй болох нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэжээ. Энэ нь өвлөх эрхийн гэрчилгээг 1 жилээс өмнө олгож болно гэсэн агуулга байна.

Өвлүүлбэл зохих бичиг баримтыг бүрдүүлээгүй гэсэн шаардлагад нотариатч шаардлагатай зохих ач холбогдол бүхий лавлагаа, баримтыг гаргуулж авсан. Талийгаач Пгийн хууль ёсны өвлөгч бол түүний төрсөн эцэг Б мөн. Үүнтэй маргах боломжгүй. Дээрх баримтуудыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ бичсэн байна.

Өнөөдрийг хүртэл өвлөгч Баас өөр өвлөгч байгаа гэсэн баримт, мэдээлэл байхгүй ба нотариатын үйлдэл нь үндэслэлтэй, үнэн зөв тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б тайлбартаа: С П нь 2000-д онд ***********өөрийн төрсөн охины хамт амьдарч байсан, улмаар 2019 оноос нас барах хүртлээ миний аав Баярмагнайтай хамт амьдарсан гэжээ. Тэгвэл П 1990-2023 оны 11 сар хүртэл Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд өөрийн хашаа байшинд амьдарч байсныг худал хэлжээ. Мөн нас барах хүртлээ гэрлээгүй, хүүхэдгүй, ганцаараа амьдардаг байсан. Түүний асрамжид хөдөлмөрийн чадваргүй хүн байгаагүй гэдгийг 40 дүгээр хорооны дарга тодорхойлж 327 тоот тамга тэмдэгтэй гарын үсэг зурж өгснийг Сгийн өмгөөлөгч нар Аль газрын хэн гэгч ямар албан тушаалтан тодорхойлолт болох нь мэдэгдэхгүй байна гэж энэхүү тодорхойлолтыг үгүйсгэж байна.

Нотариатч Х нь өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо оршин суугаа газрын засаг захиргааны хүчин төгөлдөр тодорхойлолт авах ёстой. Үүнийг зөрчсөн гэж нотариатч Хг буруутгаж байна. Тэгвэл Засаг захиргааны үндсэн нэгж Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны 327 тоот тамга тэмдэг бүхий тодорхойлолтод Гэр бүлгүй, ганцаараа, хөдөлмөрийн чадваргүй, асрамжийн хүнгүй байсан гэж тодорхойлолт байгаа шүү дээ.

Нэхэмжлэгч тал талийгаач хүүг маань хүүхэдтэй гэж яриад байгаа бол хүүхэдтэй гэсэн бичиг баримтыг нь аваад ир л дээ, талийгаач хүү маань хүүхэдгүй. Талийгаачтай хамт амьдарч байсан хүн байхгүй. Манай эхнэр нас барчихсан. Надаас өөр хууль ёсны өвлөгч байхгүй. Талийгаач 1990 оноос хойш нас барах хүртлээ өөрийнхөө хашаа байшинд амьдарч байсан. Би хөдөө байдаг. Миний бие Хгийн гаргасан өвлөх эрхийн гэрчилгээг хүчинтэй, үнэн зөв гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Нотлох баримтын тухайд:

4.1 Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт,

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,

Сгаас 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Бт олгосон итгэмжлэл,

Сгаас 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Тд олгосон итгэмжлэл гэсэн баримтуудыг,

 

4.2 Хариуцагчаас:

Хариуцагч 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0274 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт,

Бын иргэний үнэмлэхний лавлагаа,

Пгийн 0247 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар,

Пгийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,

Д нас барсны бүртгэлийн лавлагаа,

Пгийн төрсний бүртгэлийн лавлагаа,

******* дүүргийн *******дүгээр хорооны Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Оршин суугаа газрын тодорхойлолт,

Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийнй хуулбар,

Хгээс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр *********олгосон итгэмжлэл,

Нийслэлийн Тойргийн нотариатч Хгийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ********дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ,

С гийн 23,000,000 төгрөгийн зээлийн баримт гэсэн баримтуудыг,

 

4.3 Гуравдагч этгээдээс: 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Э олгосон итгэмжлэл гэсэн баримтыг тус тус шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн байна.

 

4.4 Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 9/14160 дугаартай албан бичиг бүхий Пгийн хүүхэдтэй эсэх талаарх лавлагааг,

Хариуцагч талын хүсэлтээр Монгол Улсын Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас тус яамны сайдын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/****тоот тушаал бүхий Нотариатын тойрог, нотариатчийн тоог тогтоох тухай тушаал, хавсралтын хамт гэсэн баримтуудыг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

 

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

1.2 Нэхэмжлэгч С нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: нотариатч Х нь Бд өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатчийн үйлдэл хийх зааврын 2.6, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2, 531.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, талийгаач Пгийн хүүхэдтэй эсэх лавлагааг аваагүй,

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт нь засвартай, хүчингүй болсон хуулиудыг үндэслэсэн, ямар этгээд гаргасан нь тодорхойгүй,

Өвлөх эрхийн гэрчилгээг нас барснаас нь хойш 1 жилийн дараа олгох байсан, бусад өвчлөгч болох ах, эгч, дүү нарын лавлагааг аваагүй тул нотариатч Хгийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0274 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгох үндэслэлтэй гэжээ.

 

2.Хариуцагч Х нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-д Гэрчилгээ олгох хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр этгээд байхгүй болох нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэж заасны дагуу шаардлагатай зохих ач холбогдол бүхий лавлагаа, баримтыг гаргуулж, талийгаач Пгийн хууль ёсны өвлөгч, төрсөн эцэг Бд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь үндэслэлтэй, үнэн зөв тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б нь хариуцагч Хгийн тайлбарыг дэмжин, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: П 1990-2023 оны 11 сар хүртэл Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд өөрийн хашаа байшинд... нас барах хүртлээ гэрлээгүй, хүүхэдгүй, ганцаараа амьдардаг байсан. Түүний асрамжид хөдөлмөрийн чадваргүй хүн байгаагүй гэдгийг 40 дүгээр хорооны дарга тодорхойлж 327 тоот тамга тэмдэгтэй гарын үсэг зурж өгсөн, ...Нотариатч Х нь өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны *********тоот тамга тэмдэг бүхий тодорхойлолтыг үндэслэсэн. ... талийгаач хүүг маань хүүхэдтэй гэж яриад байгаа бол хүүхэдтэй гэсэн бичиг баримтыг нь аваад ир, ...Манай эхнэр нас барчихсан, надаас өөр хууль ёсны өвлөгч байхгүй. Хгийн өвлөх эрхийн гэрчилгээг хүчинтэй, үнэн зөв гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.

 

4.Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Нэхэмжлэгч С нь нотариатч Хд холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *********дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр өвлөгч Быг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан.

 

4.2 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Бын төрсөн хү П нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нас барж, улмаар С миний бие П 23,000,000 төгрөг зээлсэн 8.15-нд ...2024 оны 2-р сард хүүтэй нь хамт эргүүлэн төлөх болно. Огноо 2023.5.25-нд бичив гэх баримтыг үндэслэн нотариатч Х 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *********бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг олгожээ.

 

4.3 0274 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-нд Өвлүүлэгч Улаанбаатар, ************* оршин сууж байсан *********регистрийн дугаартай, П 2023-11-09-нд нас барж, нас барсны бүртгэлийн **********дугаарт бүртгэгдсэн учир Монгол Улсын Иргэний хуулийн 520, 531 дүгээр заалтыг үндэслэн өвлүүлэгчийн эцэг болох өвлөгч Улаанбаатар, ********** хаягт оршин суух ********регистрийн дугаартай, Боржигин овогт Дагвадоржийн Батжаргал-д эвлүүлэгчийн өмчлөлд байсан иргэн Сгаас авах авлага 23,000,000 төгрөг шаардах эрх хөрөнгийг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгов гэжээ.

 

4.4 Нэхэмжлэгч С нь нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулсанаар уг үйлдлээр батлагдсан өвлөгч Бын өвлүүлэгч Пгийн түүнтэй байгуулсан 23,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг үгүйсгэх зорилготой байх ба тэрээр нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох үндэслэлээ Нотариатчийн үйлдэл хийх зааврын 2.6, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2, 531.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, талийгаач Пгийн хүүхэдтэй эсэх лавлагааг аваагүй, ***************** хорооны Засаг даргын тодорхойлолт нь засвартай, хүчингүй болсон хуулиудыг үндэслэсэн, ямар этгээд гаргасан нь тодорхойгүй, өвлөх эрхийн гэрчилгээг нас барснаас нь хойш 1 жилийн дараа олгох байсан, бусад өвчлөгч болох ах, эгч, дүү нарын лавлагааг аваагүй гэж тайлбарлажээ.

 

4.5 Нотариатчийн үйлдэл хийх зааврын 2.6-д Нотариатч нь нотариатын үйлдэл хийхдээ гэрчлүүлэх баримт бичгийн гүйцээгүй мөр, сул зайг зураас татаж гүйцээнэ гэж заасан нь тухайн маргаанд хамааралгүй байна.

 

4.6 Харин уг зааврын 8 дугаар зүйлд нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлүүлэгчийн эхнэр /нөхөр/ болох тухай гэрлэлтийн гэрчилгээ эсхүл гэрлэлт бүртгэлийн лавлагаа; төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд болох тухай төрсний болон үрчлэлтийн гэрчилгээ эсхүл төрөлт, үрчлэлт бүртгэсэн архивын лавлагаа; өвлүүлэгчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх мөн болохыг нас барагчийн төрсний болон үрчилсний гэрчилгээ эсхүл төрөлт, үрчлэлтийг бүртгэсэн лавлагаа; өвлүүлэгчийг нас барахаас өмнө 1-ээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэний тухайд холбогдох баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, эмнэлгийн магадлагаа, шаардлагатай тохиолдолд гэрчийн тодорхойлолт бусад баримт бичиг; өвлүүлэгчийн асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй насанд хүрсэн хүүхэд, эхнэр/нөхөр/, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг эмнэлгийн магадлагаа, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, холбогдох бусад байгууллагын тодорхойлолт; өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг; өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, өвлүүлэгчийн оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолт /өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулсан/ зэрэг баримт бичгийг үндэслэнэ гэж,

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-д хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно, 531.3-д гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэж тус тус заасан байна.

 

4.7 Нотариатч Х 0274 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо талийгаач Пгийн төрсний бүртгэлийн лавлагаа, нас барсны 0247 дугаартай гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, **********хорооны Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Оршин суугаа газрын тодорхойлолт, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, түүний төрсөн ээж Д нас барсны бүртгэлийн лавлагаа, өвлөгч Бын өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт, түүний иргэний үнэмлэхний лавлагаа, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 23,000,000 төгрөгийн зээлийн баримт зэргийг үндэслэжээ.

 

4.8 Дээрх баримтуудаар талийгаач П нь Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, 30-9 тоотод ганцаараа амьдардаг, гэрлэлт бүртгэлгүй, төрсөн ээж Д нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нас барсан, Б нь түүний төрсөн эцэг мөн болох нь тус тус тогтоогджээ.

 

4.9 Иймд Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-д гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэж зааснаар нотариатч Х нь өвлөгч Бд түүний төрсөн хүү Пгийн нэхэмжлэгч Сгаас авах байсан авлага 23,000,000 төгрөгийг шаардах эрхийг өвлүүлэх тухай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь Нотариатчийн үйлдэл хийх зааврыг болон Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-д заасныг зөрчөөгүй байна.

Тодруулбал Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1-д Өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар, тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газрыг өв нээгдсэн газар гэнэ гэж зааснаар өв нээгдсэн газар нь Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, 30-9 тоот хаяг болох нь Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Оршин суугаа газрын тодорхойлолт, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр зэргээр тогтоогджээ.

 

4.10 Түүнчлэн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь нэгдүгээр ээлжийн өвлөгч байхаар заасан байх ба нас барагч П нь гэрлэлт бүртгэлгүй болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 23112201005397 дугаартай гэрлэсний бүртгэлгүй лавлагаагаар,

төрүүлсэн эх Д нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн **************дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар,

-өвлөгч Б нь түүний төрсөн эцэг мөн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ***********дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдсон байна.

 

4.11 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр талийгаач Пгийн төрүүлсэн хүүхдийн талаарх лавлагааг гаргуулахад түүний хүүхдийн талаарх мэдээлэл тэмдэглэгдээгүй болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 9/14160 дугаартай албан бичгээр тогтоогдсон болно.

 

4.12 Иймд талийгаач П нь нас барах үедээ ам бүл ганцаар Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, 30-9 тоотод амьдарч байсан, төрсөн эх Д нь нас барсан, тэрээр гэрлэлт бүртгэлгүй, төрүүлсэн эцэг нь Б мөн болох нь тогтоогдсон нөхцөлд түүнд Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-д зааснаар өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдсон үндэслэлээр хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг нотариатын үйлдэл хийх заавар, Иргэний хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

4.13 Түүнчлэн талийгаач Пгийн 0247 дугаартай нас барсны гэрчилгээнд түүний оршин сууж байсан хаягийг Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошуу 30 гудамж 9 тоот гэж бичсэн байгааг дурдаж байна.

 

4.14 Нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо талийгаач Пгийн төрүүлсэн болон үрчилсэн хүүхдийн талаарх лавлагааг аваагүй байх боловч тэрээр төрүүлсэн хүүхэдгүй болох нь тогтоогдсон, түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтод хүчингүй болсон хуулийн заалтыг дурдсан зэрэг нь нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

 

4.15 Мөн өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийн Нэмэлт мэдээлэл хэсэгт хэрэв өөр бусад хууль ёсны өвлөгч гарч ирвэл би түүнд ногдох хэсгийг үл маргах журмаар шаардах эрхээ шилжүүлэх болно гэж тусгасан байгааг дурдах нь зүйтэй.

 

4.16 Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Сгийн нотариатч Хгийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0274 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг нэхэмжлэгч Сгийн нотариатч Хгийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0274 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 710,200 төгрөгийг улсын орлогод болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ