2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2026/01758

 

 

 

 

 

 

 

 

   2026             02              09                                            192/ШШ2026/01758

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “******* миний бие 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр*******тай гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн бөгөөд бид хоёрын дундаас төрсөн 7 настай хүүтэй. Миний хүүг Х.Билэгт-Од гэдэг. Хамтдаа амьдрах хугацаанд бид хоёр өөр өөрийн зан төлөв, амьдралын хэв маягтай болох нь мэдрэгдэж, харилцан ойлголцох нь бага багаар хэцүү болсон бөгөөд хамтран амьдрахаа болиод 4 жил болж байна. Нөхөр маань өөр хүнтэй суух гэж байгаа тухайгаа надад хэлж бодит байдал дээр бид хэдий нь гэр бүл байхаа больж эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй, Тиймээс бидний гэрлэлтийг албан ёсоор цуцалж өгнө үү. Миний хувьд сүүлийн 4 жил хүүхдээ өөрөө өсгөж байгаа. Тиймээс цаашид ч үргэлжлүүлэн өөрийн асрамжид авах хүсэлтэй, эцгээс нь сар бүрийн хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Бид хоёрт дундын эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.

 

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Уг нэхэмжлэлд дурдсан үндэслэл, нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч бидний гэрлэлтийг цуцлуулахыг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч байна. Гэрлэлт цуцлагдсантай холбогдох маргаан үүсгэх зүйлгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураараа хүлээн зөвшөөрнө. Иймд *******ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, хүсэлтийг цуцалж өгнө үү” гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 01220 дугаартай тэмдэглэлийг ирүүлсэн.

 

Хариуцагчаас шүүхэд баримт ирүүлээгүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч******* бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч******* нар гэр бүл болсныг  2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.(хавтаст хэргийн 5 дахь тал)

 

3.2. Гэрлэгчдийн дундаас 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүү Х.Билэгт-Од төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 7 дах тал)

 

3.3. Гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон. (Хавтаст хэргийн 10 дах тал) 

 

3.4. Зохигчид тусдаа амьдарч, хүү Х.Билэгт-Од эх *******ийн хамт байгаа болон гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй. Хүү Х.Билэгт-Одыг эх *******ийн асрамжид үлдээхээр тохиролцсон.

 

4. Гэрлэгчид нь гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

5. Нэхэмжлэгч *******, хариуцагч******* нар зан харилцааны таарамжгүй байдлаас болж, сүүлийн 4 жил тусдаа амьдарч байгаа гэх тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэнийг хариуцагч зөвшөөрсөн, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг дүгнэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан, ******* болон******* нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

6. Зохигчид хүү Х.Билэгт-Одыг эх *******ийн асрамжид үлдээхээр тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д нийцнэ.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Х.Билэгт-Одыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 - 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг*******аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”, 26.4. “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж заасан тул эцэг******* нь хүү Х.Билэгт-Одтой уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх *******т даалгав.

 

9. Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргаагүй болохыг  дурдах нь зүйтэй.

 

10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Цагаанчууд ургийн овогтой Сүхбатын Мөнхцэцэг болон Их тугтан ургийн овогтой Батдоржийн Хишигбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Х.Билэгт-Одыг эх *******ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Х.Билэгт-Одыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 - 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг*******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.


            5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг******* нь хүү Х.Билэгт-Одтой уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх *******т даалгасугай.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

 

7. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

 

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР