Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 270

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Ё.Цогтзандан, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Ш.Хосбаяр,

иргэдийн төлөөлөгч Д.Хүрэлбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хулангоо,

шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярмаа /¹1814/,

нарийн бичгийн дарга Т.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрү­үгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Даш овогт Чу-рын Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1711015510363 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймагт төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, - тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Даш овогт Ч-рын Т- /РД- /

 

Холбогдсон хэргийн талаар: Ч.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Т нь 2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “Булгийн 16” дугаар гудамжны 711 тоотод согтуурсан үедээ өөрийн авга ах болох Ш.Батмөнхийг “өөрийнхөө хэтэвчтэй мөнгийг авсан” гэх шалтгаанаар амь хохирогчийн тухайн үед хүчтэй зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, модон сандал, ахуйн хэрглээний хутга зэргээр цохиж зодон биед нь цээжний баруун хажуу талд суганы арын шугамаар 9-10-р хавирганы завсар цээжний хөндийд нэвтэрч баруун уушигны доод дэлбэнгийн 8-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хуйх, зүүн чихний дэлбээнд шарх, зулгаралт, зүүн хөмсөг, зүүн зовхины гадна тал, цээж баруун бугалганд шарх, хоёр сарвуунд цус хуралт, зүүн шуунд шарх, зулгаралт, зүүн сарвууны долоовор хуруунд шарх, 3-р шивнүүр ясанд хугарал, зүүн чамархайн аалзан хальсны доорх цус харвалт, хуйхны дотор гадаргуу, зүүн чамархайн булчин, баруун хацар, баруун шуунд цус хуралт, дух, эрүү, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт бүхий олон тооны шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Тухайн өдөр би мөнгөө авчихаад ахындаа очсон. Би их уугаад байдаг хүн биш л дээ. Амьдрал жаахан болохгүй санагдаад гутраад Батмөнх ахтай нэг шил архи хувааж уугаад сууж байтал 2 хүн гаднаас орж ирээд бид хамт уусан. Тэгтэл тэд нар надаас архи аваад өгөөч гээд гуйгаад байхаар нь би хамт гараад нэг шил архийг нь авч өгөөд би эргэж ирээд тасраад унтсан бололтой, орой нь сэрсэн. Намайг сэрэхэд ах орон дээрээ сууж байсан юм. Би сэрэнгүүтлээ мөнгөө үзтэл миний мөнгө байхгүй байхаар нь би ахаас “та миний мөнгийг авсан уу” гэхэд ах “аваагүй” гэхээр нь би орных нь ойролцоогоор шалгахад орон доороос нь миний түрүүвч гараад ирсэн. Түрүүвчин дотор миний мөнгө байхгүй байхаар нь “ахаа та миний мөнгийг авчихсан л байна шүү дээ” гэхэд “аваагүй” л гээд байсан. Тэгээд би гараад хамт архи уусан хүний гэрийг мэддэг байсан учраас очоод “та нар миний мөнгийн авсан уу” гэхэд “аваагүй” гэсэн. Би эргэж очоод Батмөнх ахыг “та л миний мөнгийг авсан байна, миний мөнгийг гаргаад өг л дөө” гэж зөндөө хэлэхэд гаргаж өгөөгүй. Тэгээд би сандлаар дагз руу цохисоноо санаж байна. Мансуурлын байдалтай байсан болохоор өөр зүйлийг сайн санахгүй байгаа. Маргааш өглөө нь сэрэхэд улсын яллагчийн уншсанаар ах нас барсан байсан. Тэгээд би Хулангоо эгч, цагдаа, эмнэлэг бүгдийг дуудсан. Өөр надад хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Намайг уучлаарай. Миний амьдрал юу болчихвоо гэв.    

шүүгдэгч Ч.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Миний хувьд 2-3 жилийн өмнөөс татаж унадаг болсон бөгөөд энэ өвчнөөрөө группт орсон группын мөнгө сард 140.000 төгрөг авдаг юм. 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг Офицеруудын ордны хажууд байдаг Төрийн банкруу очиж группын 140.000 төгрөг авсан юм мөнгөө авчихаад шууд Батмөнхийн ахын гэрлүү явсан ба замдаа зам гүүрийн баазын хажууд байдаг Ногоон дэлгүүрээс "Их монгол" гэх шошготой 0.750 гр архи ундаа тамхи зэргийг азаад Батмөнхийн гэрт очсон Батмөнх ах ганцаараа байсан бид 2 миний авчирсаи архийг хувааж уугаад дууссан байхад гаднаас Хүрлээ, Зоригоо гэх 2 залуу болон Аагий гэдэг эмэгтэй 3 орж ирснээ хамт архи ууя аваад өгчих гээд гуйгаад байхаар нь бид нар бүгдээрээ гадагшаа гараад Ногоон дэлгүүр ороод би 5000 төгрөгийн үнэтэй архи 3 шил, ундаа, тамхи зэргийг аваад буцаад Батмөнх ахын гэрлүү ороод нөгөө архиа ууцгаасан юм гэтэл би 16 цагийн орчимд тасраад унтчихсан байсан нэг сэрэхэд 22 цаг болж байсан харин миний өмдний халаасанд байсан мөнгөтэй түрийвч байхгүй болчихсон байхаар нь Батмөнх ахаас миний түрийвчтэй мөнгийг авсан уу гэж асуусан чинь аваагүй гээд байхаар нь уурлаад гараараа түүний нүүрлүү 4-5 удаа цохисон дараагаар нь гэрт байдаг шаргал өнгийн модон садлаар түүний цохиж зодсон гэтэл сандал нь эвдэрэхээр нь гурилын савны хажуугийн хутга хийдэг түмбүчигнээс хар иштэй урт хутга аваад Батмөнхөд ахад хандаж би таныг ална шүү миний мөнгийг гаргаад ир гэсэн чинь ална шүү гэж хэлээд хутгаа Батмөнх ахын мөрлүү хутгаар зүсэж цохиж байснаа санаж байна мөн өөр хаана нь хутгаар зүссэнээ санахгүй байна тэгээд би хутгаараа Батмөнх ахыг зүсэхээ болиод түрийвчээ хайсан чинь Батмөнх ахын унтаж байсан орон доор нь байхаар нь ашгүй дээ мөнгөө олчихлоо гээд түрийвчээ үзсэн чинь дотор нь ямар ч мөнгө байхгүй байхаар нь Батмөнх ахаа та миний мөнгийг авсан нь ойлгомжтой байна ш дээ мөнгө гаргаад өгчих гэсэн чинь мөн л би мөнгийг чинь аваагүй гээд байсан тэгснээ Батмөнх ах юм дуугарахаа болихоор нь унтаж байгаа юм байна гэж бодоод мөнгөө асуухаар Хүрлээгийн гэрлүү очсон чинь Хүрэлээ Аагий 2 гэртээ унтаж байсан би тэр 2-оос мөнгөө асуусан чинь мэдэхгүй аваагүй Зоригоо авсан байж магадгүй маргааш өглөө манайд хүрээд ир 3-лаа цуг Зоригоогийн гэрлүү очьё гэж гэж хэлэхээр нь за тэгье гээд гарах гэж байхад тэр 2 надруу хандаж шилний талаар архи байна авах уу гэхээр нь авья гээд архйиг нь аваад буцаж Батмөнх ахын гэрлүү очсон чинь Батмөнх ах намайг Хүрлээгийн гэрлүү явахад байсан яг тэр хэвэндээ хэвтэж байсан би түүнийг унтаж байна гэж бодоод шилний талаар байсан архийг ганцаараа уучихаад унтаад өгсөн.

Маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн үед Зоригоо орж ирснээ би түрийвчтэй мөнгийг чинь аваагүй ш дээ юу яриад байгаа юм бэ гэж хэлээд гарах гэж байснаа хөөе чи Батмөнх ахыгаа яачихсан юм бэ үхчихсэн юм биш үү гэхээр нь харсан чинь нүд нь нээлттэй байхаар нь айгаад гэрээсээ гар аа хажуугийн хүнсний дэлгүүрт ороод эхлээд Батмөнх ахын охин Хулангооруу ярьснаа аав чинь нилээн хэцүүхэн байна бараг үхчихсэн юм шиг байна хурдан ирээчээ гэж хэлсэн чинь түргэн, цагдаа нарыг дуудсан уу дуудаагүй бол дуудчих би одоо очлоо гэж хэлсэн. Ингээд удалгүй Батмөнх ахын охин Хулангоо ирээд аавыгаа харсанаа ээ яанаа үхчихсэн байна ш дээ гээд уйлаад байсан түүний дараагаар цагдаа нар ирсэн дараагаар нь түргэний эмч ирж үзээд үхчихсэн байна ш дээ гэж эмч хэлсэн чинь охин уйлаад байсан…” гэх мэдүүлэг /1хх-ийн 190-192х/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хулангоогийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өглөө нь ажилдаа явж байтал Ч.Тэнүүн надруу залгахаар нь би ажилруугаа оролгүй аавынд очиход тийм зүйл болсон байсан. Сэтгэл санааны хохирол маш их байна. Ч.Тийг бүх насаар нь хориулмаар байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй гэв. 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хулангоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Тэнүүн тэр өдөр өөрийнхөө бариад байдаг юнителийн 80800974 дугаараас 08 цаг өнгөрч байхад залгаад "Батмөнх ах өнгөрчих шиг боллоо чи хүрээд ирээч" гэж хэлсэн. Манай ажил 09 цагаас эхэлдэг, намайг бараг ажлын гадаа очиж байхад Тэнүүн утсаар ярьсан. Тэгээд би ажил руугаа оролгүй шууд талийгаач аавынхаа хашааны гадаа машинтай очиход Тэнүүн хашааны гадна талд баруун урд талд зогсож байсан. Тэнүүн миний машинд суугаад "Батмөнх ах өнгөрчихсөн юм шиг байна" гэхээр нь би "чи юу яриад байгаа юм бэ" гэж хэлсэн. Тэнүүнээс их архи үнэртэж байсан болохоор би олон юм яриагүй. Тэнүүнтэй хамт байшинд орж үзэхэд үүдний хаалга дотор талдаа энд тэндгүй цус болсон байсан. Байшингийн урд талын цонхны наана байдаг орон дээр аавын маань өмд нь шувтарсан, цамц нь дээшээ сөхөгдсөн байдалтай нүүр гар нь нил цус болсон дээшээ хараад хэвтэж байсан. Би ойртож харж чадаагүй. Буцаж гараад хашааны гадаа зогсож байхад цагдаа ирсэн. Намайг байшингаас гарахад Тэнүүн байшинд үлдсэн. Тэр үед Тэнүүн бор өнгийн жижиг шоотой хээтэй гэмээр хоолойныхоо хэсэгт богино цахилгаантай ноосон цамцтай байсан. Бас бараан өнгийн өмд, гуталтай байсан шиг санагдаад байна. Тухайн үедээ хувцасыг нь сайн анзаарч хараагүй. Тэнүүнээс их архи үнэртэж байсан согтуу гэмээр байсан болохоор би юм яриагүй. Их согтуу байгаагүй боловч архи уугаад халчихсан гэмээр ч юм уу эсвэл архи уугаад унтаад босоод ирэхэд архи нь гараагүй ч гэмээр юм уу байсан. Би энэ хэргийг Тэнүүнийг хийсэн байна гэж шууд бодсон. Яагаад гэвэл Тэнүүн нь өмнө нь манай аавыг зодож байсан юм.

Би тусдаа гараад 3 жил болж байгаа. Тэнүүн намайг тусдаа гарахаас өмнө манайд ирсэн. Би Тэнүүн болон аавтай гурвуулаа 1 жил орчим хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд Тэнүүн манай аавыг зодож байгаагүй. Тэр үед архи уухаа больчихсон, архинаас нэг хэсэг гарчихсан байсан юм. Намайг тусдаа гарснаас хойш аав архи ууж эхэлсэн. Би тусдаа амьдарч байгаа боловч сардаа 2-3 удаа аав дээрээ очдог байсан. Хамгийн сүүлд 2017 оны 11 сарын сүүлээр аавынд очиход аавын баруун нүд нь хөхөрчихсөн байсан. Би ааваас "наад нүдээ яасан юм" гэхэд аав дуугарахгүй байсан. Тэгсэн Тэнүүн хажуунаас "аав энэ хоёр архи уугаад шөнөжингөө маргалдаад байсан" гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Манай аавыг Тэнүүн болон Тэнүүний аав Чулуунбаатарын хоёрын хэн нь цохисон талаар мэдээгүй. Аавынд очиход хааяа нэг аавын нүд, хацар нь хөхөрсөн, гар нь шалбарсан байдалтай байдаг байсан. Аав болохоор хэнд зодуулснаа хэлдэггүй байсан. Намайг явснаас хойш манай гэр архи уудаг хүмүүс цугладаг газар болчихсон байсан. Би аавд хоол ундны зүйл аваачиж өгөхөөр аав "нааш нь битгий юм зөөгөөд бай наадахыг чинь Тэнүүн ганцаараа идэж байгаа" гэж хэлдэг байсан. Аавтай хамт Тэнүүн, Чулуунбаатар амьдардаг байсан болохоор би аавыг энэ хоёр л зоддог байсан байх гэж боддог. Аав бол яг энэ хоёрыг зодсон гэж хэлж байгаагүй. Сүүлд очиход аав "Тэнүүнийг манай гэрээс явуул" гэж хэлж байсан. Би аавыг Тэнүүнтэй хамт архи уугаад сууж байхыг бол хараагүй, гэхдээ хамт архи уудаг гэж боддог. Аавын эгч Жанчивдулам эгч Тэнүүн аавыг хоёрыг нийлж архи уугаад байна гэж утсаар хэлж байсан. ...Оршуулганд 3 сая гаран төгрөг зарцуулсан. Гэхдээ баримт бол аваагүй 1.769.000 төгрөгний баримтыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн байцаагч Мөнхбатад өгсөн. Өөр нэмж өгөх баримт байхгүй. Оршуулганд газар авахад 1.500.000 төгрөг, лам нарт ном уншуулахад 850.000 төгрөг, буяны цайллаганд 500.000 төгрөг, зэдэнд 150.000 төгрөг нийт 3.000.000 төгрөг зарцуулсан" гэх мэдүүлэг /1хх-ийн 49-51х, 63-65х/,

гэрч П.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... Би талийгаач Батмөнх ахыг одоогоос 2 жилийн өмнөөс таньж мэдэх болсон Батмөнх ахын гэр болон манай гэр хоорондоо ойрхон байдаг учраас байнга л гэр гэрээрээ орж гараад уулзаж байдаг хааяа нийлээд архи уучихдаг байсан. Харин Тэнүүнийг таньж мэддэг болоод 5-6 cap болж байна. 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна найз Алтанчимэгийн хамтаар Батмөнх ахын гэрлүү очсон чинь үүдэнд нь Тэнүүнтэй таарсан тэрээр архи уучихсан халамцуухан байсан гэрт ороход Батмөнх ах согтуу орон дээрээ хэвтэж байсан Тэнүүн нэг шил архи авсан бид нар архиа уугаад дууссан байхад гаднаас Баяраа орж ирсэн тэгсэн чинь Тэнүүн Баяраа ахдаа нэг шил архи авч өгнөө гэж хэлээд тэр 2 гадагшаа гараад удалгүй ирэхдээ нэг шил "Их ионгол" гэх шошготой архи болон тамхи ундаа зэргийг авчирсан бид нар уг архийг ууж дуусгачихаад Баяраа Алтанчимэг бид 3 Батмөнх ахын гэрээс гараад Баяраа Монелруу явлаа гээд явсан харин Аптанчимэг бид 2 манай гэрлүү явсан бид 2 гэрт очоод унтаж байхад орой цагийг нь мөн л санахгүй байна Тэнүүн согтуу ирснээ миний группын мөнгө алга болчихсон байна мөнгө яасан гэж асуухаар нь мэдэхгүй гэж хэлсэн чинь манай авдар дээр байсан шилний талаар архийг аваад гарсан.

... Маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 07 цагийн үед байхаа Баяраа орж ирснээ Батмөнх ах нас барчихсан юм шиг байна сая гэрээр нь орсон чинь нүүр ам нь нил цус болчихсон байхаар нь биед нь хүрсэн чинь цэв хүйтэн байна гэж надад хэлсэн. ... Алтанчимэг бид хоёрыг анх гэрт нь ороход л Батмөнх ах орон дээрээ согтуу хэвтэж байсан биднийг архи ууж байх хооронд ерөөсөө босож ирээгүй тухайн үед нүүр амнаас нь цус гараагүй зодуулж цохиулаагүй зүгээр л байсан. Биднийг архи ууж байхад тэр 2 зодолдсон зүйл байхгүй харин Тэнүүн, Батмөнх ахруу хандаж мөнгө төгрөг авна, өгнө ч гэнэ үү яриад маргалдаад байх шиг байсан. Талийгаач Батмөнх ахыг Тэнүүн 20.000 төгрөгийг авсан байна гээд зодож байсан гэсэн энэ талаар талийгаач Батмөнх ах надад хэлж байсан яг хэзээ зодсон талаар мэдэхгүй байна" гэх мэдүүлэг /1хх-ийн 74-76х/

гэрч Л.Баяраагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Манайх Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгын 16 дугаар гудамжны 740 тоотод оршин суудаг юм. Харин талийгаач Ш.Батмөнх ахынх манай гудамжнаас урагшаа 711 тоотод байдаг би түүнийг 5-6 жилийн өмнөөс таньж мэдэх болсон би гэр орноор нь орж гараад хааяа хамт архи уучихдаг байсан харин Батмөнх ахын хамаатан гэх Ч.Т гэдэг залууг мөн л 2-3 жилийн өмнөөс бас таньдаг болсон тэрээр Батмөнх ахын хажуугийн өрөөнд аавтайгаа цуг амьдардаг байсан.

2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн үед байхаа жаахан архи уучихсан Батмөнх ахын гэрлүү орсон чинь талийгаач Батмөнх яллагдагч Тэнүүн, Алтанчимэг, Хүрэлбаатар нар юм яриад сууцгааж байсан. Тэгсэн чинь Тэнүүнд надад хандаж Баяраа ахад нэг шил архи авч өгье гэж хэлээд Тэнүүн бид 2 гадагшаа гараад дэлгүүр ороод "Их монгол" гэх шошготой 0.75 гр архи, тамхи, ундаа зэргийг аваад буцаад гэрлүү нь орсон бид нар бүгдээрээ авчирсан архиа хувааж ууцгаагаад архи дуусахаар нь Аптанчимэг, Хүрэлбаатар бид 3 Батмөнх ахын гэрээс гарсан би Баянзүрх дүүргийн Монелруу ахынхаа гэрлүү явсан харин Алтанчимэг, Хүрэлбаатар нар гэрлүүгээ явлаа гээд явцгаасан бид 3 Батмөнх ахын гэрээс хэдэн цагийн үед гарснаа санахгүй байна.

Ингээд маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 07 цаг өнгөрөөд 08 цаг болох гэж байхад Батмөнх ахын гэрлүү орсон чинь Тэнүүн зүүн хойд талын орон дээр унтаж байсан харин Батмөнх ах урд талынхаа орон дээрээ хэвтэж байсан ба түүний нүүр ам нь цус болчихсон байхаар нь ямар аймаар болоо бэ хэнд зодуулсан юм бэ гэж хэлээд түүний биед нь хүрсэн чинь цэв хүйтэн болчихсон байхаар нь Тэнүүнд хандаж цагдаа болон эмнэлэг дуудаач ээ үхчихсэн юм биш үү гэж хэлчихээд гараад явсан.

Батмөнх ахынхаас гараад шууд Хүрэлбаатарын гэрлүү очсон чинь Хүрэлбаатар, Аптанчимэг 2 унтаж байсан би тэр 2-т хандаж сая Батмөнх ахын гэрлүү очлоо Батмөнх ах аймаар зодуулчихсан нүүр ам нь цус болчихсон үхчихсэн юм шиг байна гэж хэлсэн чинь тэр 2 мөн надад хандаж өчигдөр орой Тэнүүн согтуу гэрлүү орж ирснээ миний мөнгийг хэн авсан бэ гэж асуугаад явсан гэж хэлсэн. ... Би анх Батмөнх ахын гэрт очиход Батмөнх, Тэнүүн, Хүрэлбаатар, Алтанчимэг нар байсан намайг ороход Тэнүүн ахдаа нэг юм авч өгнө гэж хэлээд бид 2 цуг гараад нэг шил архи авсан түүнийг нь л уусан харин надаас өмнө тэр хэд хэдэн шил архи уусныг нь мэдэхгүй байна. Тэнүүний авсан нэг шил архийг Батмөнх ах уугаагүй тэрээр их согтуу байсан ба орон дээрээ хэвтэж байсан нэг шил архийг ууж байхад тэр 2 мөнгө, авна өгнө гээд л маргалдаад байсан гэхдээ бидний байхад зодоон цохион болоогүй" гэх мэдүүлэг /1хх-ийн 77-79х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 62 дугаар шүүх эмнэлгийн шинжээчийн:  “...талийгаач Ш.Батмөнхийн цогцост цээжний баруун хажуу талд суганы арын шугамаар 9-10-р хавирганы завсар цээжний хөндийд нэвтэрч баруун уушигны доод дэлбэнгийн 8-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хуйх, зүүн чихний дэлбээнд шарх, зулгаралт, зүүн хөмсөг, зүүн зовхины гадна тал, цээж баруун бугалганд шарх, хоёр сарвуунд цус хуралт, зүүн шуунд шарх, зулгаралт, зүүн сарвууны долоовор хуруунд шарх, 3-р шивнүүр ясанд хугарал, зүүн чамархайн аалзан хальсны доорх цус харвалт, хуйхны дотор гадаргуу, зүүн чамархайн булчин, баруун хацар, баруун шуунд цус хуралт, дух, эрүү, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрхи цээжний баруун хажуу талд суганы арын шугмаар 9-10-р хавирганы завсар цээжний хөндийд нэвтэрч баруун уушигны доод дэлбэнгийн 8-р сегментийг гэмтээсэн хатгагадаж зүсэгдсэн шарх, хоёр сарвууны цус хуралт, зулгаралт шарх, зүүн шууны зүсэгдсэн шарх, зулгаралт, зүүн өгзөгний зулгаралт, гэмтэлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, зүүн сарвууны долоовор хурууны няцарсан шарх, 3-р шивнүүр ясны хугарал, зүүн чамархайн аалзан хальсны доорх цус харвалт, зүүн чамархайн булчин, баруун хацар, баруун шууны цус хуралт, хуйх, зүүн хөмсөгний няцарсан шарх, дух эрүү, хамрын нуруу, зүүн хацар, зүүн чихны дэлбээ, зүүн бугалга, зүүн тохой, хүйхны зулгаралт гэмтэлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Талийгаач цээжний баруун хажуу талд суганы арын шугамаар 9-10-р хавирганы завсар цээжний хөндийд нэвтэрч баруун уушигны доод дэлбэнгийн 8-р сегментийг гэмтээсэн шарханы улмаас цочмог цус алдалтын шокд орж нас баржээ. ... Нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ. ... Талийгаачид үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. ... Дээрх ир үзүүр бүхий зүйлийн ажлийн хэсгийн урт 8 см-ээс багагүй. өргөн нь 2.5 см байх боломжтой байна" гэх  дүгнэлт /хх-ийн 95-100х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 305 дугаартай шинжээчийн дүгнэлт "Шинжилгээнд ирүүлсэн Ш.Батмөнх гэж хаягласан цусанд 2.6 промилли, шээсэнд 3.5 промилли, ходоодний шингэнд 2.1 промилли спиртийн агууламж илрэв" /1хх-ийн 101х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжилгээний газрын 414, 416 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 128-129х, 135-137х/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалисткийн шинжилгээний газрын 194, 191 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 131-133х, 141-148х/, Шинжээчийн мэдүүлэг/ 1хх-ийн 155-156х/, Шинжээч эмчийн мэдүүлэг/1хх-ийн 103-104х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 88 дугаартай дүгнэлт /1хх-ийн 172-176х/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 3-19х/, Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 20-25х/ Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, хувцас болон эд зүйлсүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 40-51х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт авагдсан  бичгийн баримтуудыг үндэслэн дүгнэж үзэхэд:  Шүүгдэгч Ч.Т нь хэрэг учрал болох үед амь хохирогч Ш.Батмөнх болон энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн 3 гэрчтэй хамт их хэмжээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтон унтаж байгаад, сэрж өөрт байсан мөнгийг алга болсоныг мэдээд тухайн үед хүчтэй зэргийн согтолттой, биеийн ерөнхий хөгжлөөр өөрөөс илт сул дорой өөрийн авга ах амь хохирогч Ш.Батмөнхийг бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүнээс нэхэж, улмаар модон сандал, хутга зэргээр амь хохирогчийг цохиж, зодон биед нь олон тооны шарх гэмтэл учруулан өвтгөн шаналгаж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон, тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хулангоо нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: “ ...амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 3.000.000 төгрөг зарцуулсан үүнийгээ нэхэмжилнэ, маш их гомдолтой байна...” гэжээ. Хавтас хэрэгт авагдсан /1хх-ийн 216-218х/ хохиролын баримтад тулгуурлан дүгнэлт хийхэд: нийт 1.689.000 төгрөгийн баримт энэ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ч.Тээс уг хэмжээгээр хохиролыг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөгч Б.Хулангоод олгох нь зүйтэй байна. Харин бусад нэхэмжилж буй хохиролын баримт хэрэгт авагдаагүй байх тул Б.Хулангоо нь холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Тд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулж,   хаалттай хорих байгуулагад ял эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлүүдийг шүүхийн хэлэлцүүлгийн үед хэргийн оролцогч нараас ямар нэг санал гаргаагүй тул тогтоол хүчин төгөлдөр болмогц, устгуулахаар тус шүүхийн эд мөрийн комисст шилжүүлэн шийдвэрлэв.