| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2023/02909/И |
| Дугаар | 192/ШШ2026/01264 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2026/01264
| 2026 01 28 | 192/ШШ2026/01264 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн оргил, Х цамхагт байрлах, регистрийн дугаартай, Ха-ийн /хуучнаар/ цаашид ХК гэх нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хан-Уул дүүргийн дугаар хороо, Нах, регистрийн дугаартай, С ХХК,
Хариуцагч:Сүхбаатар дүүргийн дугаар хороо, О, дугаар байр, тоотод оршин суух, регистрийн дугаартай, С С
Хариуцагч:Хан-Уул дүүргийн дугаар хороо, Жугаар байр,оршин суух, гистрийн дугаартай, Г Б
Хариуцагч:Хан-Уул дүүргийн дугаар хороо, дугаар байр,тоот хаят оршин суух, регистрийн дугаартай, Бовогт Бн Ор нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 213,123,117.71 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г
хариуцагч СХК, Г.Бнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
хариуцагч С.СБ.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Сэд ХХК, С.Снар Хаан банкны Ривер гарден тооцооны төв дахь салбартай 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/201743329663 тоот зээлийн гэрээ байгуулж, 150,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/201743329663-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, гэрээний эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Г.Б оруулсан. Мөн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/201743329663-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, гэрээний эргэн төлөлтөд өөрчлөлт оруулсан. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/201743329663 тоот гэрээ болон нэмэлт өөрчлөлт оруулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр БГҮ/201743329663 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Б.Одбаярын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206004708 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Био комбинатад байршилтай, 382 м2 талбайтай сууц, гарааш, дэлгүүр, улсын бүртгэлийн Г2206011594 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийноот хаягт байршилтай, нэгж талбарын 18625302427383 дугаартай, 700 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр БГХ 201743329663 дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж 174,913,621 төгрөгний үнэ бүхий 652 толгой үхэр, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр БГҮ 2017 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, СХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү13 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг, Мөнх толгой гэх газарт байршилтай, 1199 м.кв талбайтай, өвөлжөөний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-13дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг, Мөнх толгой гэх газарт байршилтай, 2940 м.кв талбайтай, өвөлжөөний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нарын хувьд 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар зээлийн гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 39,134,513 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 105,292,842 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 114,000,887 төгрөг, нийт 144,542,243 төгрөгийг төлсөнөөс өөр төлөлт хийгээгүй. Зээлдэгч нар гэрээний дагуу төлөх төлбөрөө хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн гэрээний хугацаа хэтэрч, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Хаан банк ХК гэрээнд заасны дагуу зээлийн төлбөр буцаан төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн хэвээр байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.4.3, 6.5, 7.1, 7.6 дахь заалт болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтыг тус тус үндэслэн хариуцагч С ХХК, С.С, Г.Бж нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 110,865,487.21 төгрөг, хүүгийн төлбөрт 87,674,256.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14,546,873.98 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал буюу нотариатын үйлчилгээний төлбөрт 36,500 төгрөг, нийт 213,123,117.71 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд дурдсан С ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх хөрөнгө, хариуцагч Б.Он өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамтаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч СХХК, Г.Бнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг эрх бүхий этгээд байгуулаагүй. Учир нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн СэХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус ХЭТ1708 дугаартай хурлын тогтоолд СХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Г гарын үсэг зураагүй, тухайн үед хөдөө орон нутагт байсан ба түүний гарын үсэг биш гэдгийг нотлуулахаар шинжээч томилуулахад Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0125/2283 дугаартай шинжээчийн дүгнэлтээр дээрх тогтоолд зурсан гарын үсэг Ч.Гбиш гэдгийг тогтоосон. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол хууль бус тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг эрх бүхий этгээд хийсэн гэж үзэхгүй учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд мөн хуулийн 56.5-д заасны дагуу өгсөн авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул тус банкнаас зээлж авсан 150,000,000 төгрөгнөөс хариуцагч 144,579,824.68 төгрөг төлснийг хасаж, 5,420,175.32 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч С.СБ.Онарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мн тайлбартай санал нэг байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч СХХК, Г.Бнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт: ХК, СХХК нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан ч тус банкнаас зээл авах, зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон хувьцаа эзэмшигчдийн тогтоол хууль бус, өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигч Ч.Гантөгс тогтоолд гарын үсэг зураагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Шүүх шинжилгээний ерөнхий газраас Ч. гарын үсгийн загвартай тохирохгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.8 дахь хэсэгт заасны дагуу хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд тухайн этгээд гүйцэтгэх захирал байна. Гүйцэтгэх удирдлага нь хувь хүн явуулж байгаа бол гүйцэтгэх захирал байна. Гүйцэтгэх захирал компанийн өмнөөс түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байна гэж заасны дагуу тухайн үеийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурах ёстой байсан ч Ч.Г нь Улаанбаатар хотод байгаагүй, Сэлэнгэ аймагт байсан. Иймд компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй. Хувьцаа эзэмшигчдийн тогтоолын дагуу С.Ситгэмжлэл олгоогүй, итгэмжлэлд зурагдсан гарын үсэг Ч.Ггарын үсэг биш буюу эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй. Хоёрдугаарт: Ха ХК, Сэд ХХК нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан барьцааны гэрээгээр СХХК-ийн Ү-13 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар багийн Мөнх толгой хаягт байрлах, 1199 м.кв талбай бүхий өвөлжөөний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, СХХК-ийн өмчлөлийн Ү-1313улсын бүртгэлийн дугаартай 2940 м.кв талбай бүхий өвөлжөөний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан ба барьцаалуулагч С ХХК-ийн төлөөлөгч Л.Баарын үсэг зурсан байдаг. Шүүхэд ирүүлсэн улсын бүртгэлийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн албан бичигт СХХК-ийн захирлаар 2009 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Ж.СоБатсайхан, н.Б н.Г.Г н.Х, М Гнар томилогдон ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл Л.Ба СХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан ч гүйцэтгэх захирлаар огт ажиллаж байгаагүй. Иймд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.8 дахь хэсэгт заасны дагуу компанийн эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарч байх тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хоёр өвөлжөөг барьцаа хөрөнгөөс чөлөөлж өгнө үү. Гуравдугаарт, талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан БГХ20 дугаартай барьцааны гэрээгээр 652 толгой үхэр барьцаалж, барьцааны гэрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сгэж гарын үсэг зурсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд Ч.Г гарын үсэг зураагүй, шинжээчийн дүгнэлтээр Ч.Г гарын үсэг биш гэж гарсан учраас зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна. Тиймээс барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 652 толгой үхрийг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. С ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ХК-тай зээлийн гэрээ байгуулахдаа компанийг төлөөлөх эрхийг тус компанийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын ХЭТ1708 дугаартай шийдвэрээр зээлийн гэрээ, шаардлагатай бусад баримтуудад компанийг төлөөлөн гарын үсэг зурах эрхийг хувьцаа эзэмшигч С.С олгож, тэрхүү шийдвэрийн дагуу компанийг төлөөлж гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэлд хамаарахгүй. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 88 дугаар зүйлийн 88.1, 88.2.1, 88.7 дахь хэсэгт компани ямар үйл ажиллагаа явуулах, ямар эрх хэмжээтэй байхыг тодорхойлж өгсөн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд СХХК-ийг төлөөлж гэрээ байгуулах эрхийг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт тус тус үндэслэн ирүүлсэн хурлын шийдвэр, зээлийн хүсэлт, бизнесийн орлогыг үндэслэж, зээлийн гэрээ байгуулж, С ХХК-д зээл олгогдсон. Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс Л.Ба Сд ХХК-д хамааралгүй талаар дурдаж байна. Сөрөг нэхэмжлэл гаргасан тайлбарт хавсаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээл судлуулах үед зээлдэгч нар материалд хавсаргаж өгсөн. СэХХК-ийн хувьд анх 2009 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Ж.Сүйцэтгэх захирлаар томилогдож, дараа нь н.Б, н.СҮү, н.Бо н.Б Ч.Г н.С, н.Б, н.Б Ч.Г н.С нар бүгд бүртгэгдсэн байна. Хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Л.Б гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн баримтыг гаргаж өгсөн. Хариуцагч нарын хувьд уг баримт нь Л.Ба хувьцаа эзэмшигч байгаагүй, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Л.Бахувьд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гүйцэтгэх захирлаар бүртгэгдэж, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр хувьцаа эзэмшигч Л.Брх олгосны дагуу барьцааны гэрээ байгуулсан тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Г гарын үсэг мөн эсэхийг тодруулахаар шинжээч томилсон. Хавтаст хэрэгт авагдсан Сэ ХХК-ийн дүрэм болон 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17/11 тоот тогтоолыг баталсан. Уг тогтоолоор Л.БаС.С Ч. нар Сд ХХК-ийн хувьцааг тодорхой хэмжээгээр эзэмшиж байхаар дүрмээрээ тохирч, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан СХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Тогтоох нь гээд, тус компани 250 толгой махны чиглэлийн үхэр худалдан авахад зориулж Хаан банк ХК-иас 150,000,000 төгрөгийн зээл хүсэхийг зөвшөөрсүгэй. Зээлийн гэрээ болон зээл, хүсэлт, шаардлагатай бусад бичиг баримтуудад компанийг төлөөлөн гарын үсэг зурах эрхийг хувьцаа эзэмшигч С.С гээд 3 хувьцаа эзэмшигч Л.Б, С.С Ч.Гар гарын үсгээ зурсан байдаг. Тогтоолд зурсан гарын үсэг компанийн дүрэм болон хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт зурсан гарын үсэгтэй адилхан байна. Нотлох баримт шинжлэн судлахдаа дэлгэрэнгүй тайлбарлана. Шинжээчийн дүгнэлт, компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр дээрх гарын үсгийг үндэслээгүй, Ч.Г чөлөөт гарын үсэг зуруулж, түүнийгээ үндэслэж дүгнэлт гаргасан нь хуулийн шаардлага хангахгүй, үгүйсгэгдэнэ гэж үзэж байна. Хоёрдугаарт, СэХХК 150,000,000 төгрөг зээлж үхэр аваад бизнесийн үйл ажиллагаа яваад байхад Ч.Гаюу хийж байсан бэ. Аливаа нэг зүйлийг шаардахад хөөн хэлэлцэх хугацаа гэж байна. 2017 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг 2025 онд хүчин төгөлдөр бус гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банкны гүйлгээний баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/12242 дугаар итгэмжлэл, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 29/12244 дугаар итгэмжлэл, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 34/2543 дугаар итгэмжлэл, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/20угаар зээлийн гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн БГҮ/дугаар үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн БГҮ/дугаар үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн БГХ/20174 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/20дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, СХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ХЭТ-17/08 дугаар Сэ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол, СХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17/28 дугаар Хаан банкинд хүргүүлсэн хүсэлт, Сэлэнгийн герефорд ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-20/42 дугаар Хаан банкинд хүргүүлсэн хүсэлт, зээл хүсэгчийн анкет, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн итгэмжлэл, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00 дугаар гэрчилгээ, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000дугаар гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000 дугаар гэрчилгээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00дугаар гэрчилгээ, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, С ХХК Сэлэнгэ аймгийн Хушаат сум, Мөнхтолгой багт байрлаж үйл ажиллагаа явуулдаг талаарх зураг, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 5125/22/150 дугаар зээл төлөх мэдэгдэл, 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 5125/22/130 дугаар зээл төлөх мэдэгдэл, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 5125/22/150 дугаар зээл төлөх мэдэгдэл, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 5125/22/16 дугаар зээл төлөх мэдэгдэл, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 34/2209 дугаар зээл төлөх мэдэгдэл, байгууллагад очих баримт, зээлийн бүртгэлийн карт,ы зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгууд, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01/8526 дугаар итгэмжлэл, 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 29/3633 дугаар итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ шинэчилсэн байдлаар, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгууд, зээлийн бүртгэлийн карт, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/7117 дугаар итгэмжлэл, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 29/7158 дугаар итгэмжлэл, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 34/2629 дугаар итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ХЭШ-19/08 дугаар СХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр зэргийг,
Хариуцагч нараас хариуцагч С.С хариу тайлбар,2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн баталгааны бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШЗ202/ дүгээр захирамж, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Г.ББ.М олгосон итгэмжлэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4/8254 дугаар албан бичиг, Б.М улсын бүртгэлийн газарт гаргасан хүсэлт, С ХХК-иас 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Б.Молгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 0606 дугаар Б.О, С.С нараас Ж.Солгосон итгэмжлэл, Ж.Сн иргэний үнэмлэхийн лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Г.ББ.М олгосон 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 0240 дугаар итгэмжлэл зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мхүсэлтээр 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2024/1006 дугаар захирамжаар шаардсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШЗ2025/197 дугаар захирамжаар шаардсан СХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Сэ ХХК-ийн дүрэм, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Сэ ХХК-ийн дүрэм, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн СХХК-ийн дүрэм, 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн СХХК-ийн дүрэм, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Сэ ХХК-ийн дүрэм, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн СХХК-ийн дүрэм, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Сэд ХХК-ийн дүрэм, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн СХХК-ийн дүрэм, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн СэлХХК-ийн дүрэм, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Сэ ХХК-ийн дүрэм зэрэг баримтууд, 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШЗ2025угаар захирамжаар шаардсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлсийн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 10-6/1475 дугаар албан бичиг, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17/06 дугаар С ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17/07 дугаар СХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Сэлэнгийн герефорд ХХК-ийн дүрэм, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17/10 дугаар СХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17/11 дугаар ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн С ХХК-ийн дүрэм, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0125/2283 дугаар шинжээчийн дүгнэлт ирснийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Хааэнгийн гК, С.СоГ.Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 213,123,117.71 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээ, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцааны зүйлийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нар банк ХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн тул , Г.Банараас үндсэн зээлийн төлбөрт 110,865,487.21 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 87,674,256.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14,546,873.98 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал буюу нотариатын үйлчилгээний төлбөрт 36,500 төгрөг, нийт 213,123,117.71 төгрөгийг гаргуулж, барьцааны гэрээний дагуу С-ийн болон Б.О өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагч СэХХК, Г.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ ...СХХК, Хаас зээл авсан нь үнэн боловч зээлийн гэрээнд эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй учраас хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д өгсөн авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч 150,000,000 төгрөгнөөс 144,579,824.68 төгрөгийг төлсөн тул үлдэх 5,420,175.32 төгрөгийг төлөх үүрэг хүлээнэ. Иймд нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
4.Хариуцагр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.
5.Хариуцагч Сарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мсөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон.Үүнд:Талуудын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/201743329663 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн БГҮ/2017 тоот барьцааны гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн БГХ61 улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө буюу 652 толгой үхрийг барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлнэ гэж тайлбарласан.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ ... Талууд зээл болон барьцааны гэрээг хуульд нийцүүлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
7.Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар дараахь үйл баримт тогтоогдов.
8.С ХХК-ийг төлөөлж хувьцаа эзэмшигч С.Содбаяр, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Содбаяр нар 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хаан банк ХК-тай ЗГ/20тоот зээлийн гэрээ байгуулж, 150,000,000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж, гэрээний 2.1.5-д зааснаар гэрээний хавсралтад заасан эргэн төлөх графикт хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцохоор тохирч, мөн өдрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, Б.Он өмчлөлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Био комбинатад байрлах, 382 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Б. өмчлөлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгягт байрлах, 700 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг,
-Сг төлөөлж захирал Л.Б Х ХК-тай 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр БГ дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээ байгуулж, ХХК-ийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг, Мөнхтолгойд байрлах, 1199 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-131 дугаарт бүртгэлтэй, өвөлжөөний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг, Мөнхтолгойд байрлах, 2940 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1 дугаарт бүртгэлтэй, өвөлжөөний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг,
-Сэөөлж хувьцаа эзэмшигч С.СоХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр БГХ/ дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө барьцааны гэрээ байгуулж, 652 толгой үхрийг барьцаанд тавьсан болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн9663 дугаар зээлийн гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/201743 тоот, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/2ээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн БГҮ/аар үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн БГҮ/2017433угаар үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн БГХ/201угаар хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр тус тус тогтоогдож байна.
9.Хээрх зээлийн гэрээний дагуу 150,000,000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр С ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх ба хариуцагч уг мөнгийг хүлээн авсанд маргаагүй, харин зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд нийцээгүй гэж гэрээний хүчин төгөлдөр байдалд маргасан.
10.Хариуцагч Сорд ХХК, Г.Баитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.зээл болон барьцааны гэрээ нь хуульд нийцээгүй гэж маргаж буй үндэслэлээ ...Зээл авах, зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол хууль бус, өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигч Ч.Г тогтоолд гарын үсэг зураагүй, тогтоолд зурсан гарын үсэг түүнийх биш болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын дагуу С.Ситгэмжлэл олгоогүй, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан Л.Бхувьцаа эзэмшигч байсан ч гүйцэтгэх захирлаар огт ажиллаж байгаагүй, түүнд ямар нэгэн эрх олгоогүй... гэж тайлбарласан.
11.Хэрэгт авагдсан СХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ХЭТ-17/08 дугаар ээлжит бус хурлын тогтоолд ...1.Тус компани 250 толгой махны чиглэлийн үхэр худалдан авахад зориулж Хаан банк ХК-иас 150,000,000 төгрөгийн зээл хүсэхийг зөвшөөрсүгэй. 2.Зээлийн гэрээ болон зээл, хүсэлт, шаардлагатай бусад бичиг баримтуудад компанийг төлөөлөн гарын үсэг зурах эрхийг хувьцаа эзэмшигч С.С олгосугай... гэж шийдвэрлэн хувьцаа эзэмшир гарын үсэг зурж, /х.х 38 дугаар тал/ улмаар Хаан банктай 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 150,000,000 төгрөг Сэрд ХХК-ийн дансанд оржээ.
12.Сэ ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 17/11 тоот тогтоолоор компанийн дүрмийг баталсан байх ба компани 3 хувьцаа эзэмшигчтэй, дүрмийн 5.3-д компанийн хувьцааны 60 хувийг Л.Б 30 хувийг С.С10 хувийг Ч.Гнар эзэмшиж, дүрмийн 6.1-т компанийн эрх барих дээд удирдлага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна, 6.2-т компанитай холбоотой бүхий л асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурал шийдвэрлэх эрхтэй гэж заажээ. /х.х 35 дугаар тал/
13.2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр СХК-ийн гүйцэтгэх захирлаар Ч.Г томилогдож, 2018 оны 9 дүгээр сарын 07-ныг хүртэл ажилласан, өөрөөр хэлбэл тус компани Хас зээл авах үед компанийн гүйцэтгэх захирал Ч.Га нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
14.Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т ...Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж байгаа асуудлыг санал хураалтаар шийдвэрлэхэд энгийн хувьцаа эзэмшигч энэ хуулийн 34 дүгээр зүйлд, давуу эрхийн хувьцаа эзэмшигч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан саналын эрх эдэлнэ... гэж, 63.2-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол нэг хувьцаа саналын нэг эрхтэй байна... гэж, 63.5-д ...Энэ хууль болон компанийн дүрэмд зааснаас дээгүүр хувь тогтоогоогүй, эсхүл хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн гишүүдийг сонгохоос бусад асуудлаар гаргах шийдвэр хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн олонхын саналаар хүчин төгөлдөр болно... гэж тус тус заажээ.
15.Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар ХХК-иас 150,000,000 төгрөгийн зээл авах, зээлийн гэрээ болон зээл, хүсэлт, шаардлагатай бусад бичиг баримтуудад компанийг төлөөлөн гарын үсэг зурах эрхийг хувьцаа эзэмшигч С.Ст олгосноос үзэхэд компанийн хувьцаа эзэмшигчид хуралдаж шийдвэрээ гаргасан, хэдийгээр тогтоолд зурсан гарын үсэг хувьцаа эзэмшигч Ч.Гантөгсийнх биш, шинжээчийн дүгнэлтээр биш гэдгийг нотолсон гэж тайлбарлаж байгаа боловч хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно гэсэн хуулийн заалттай нийцэж байна.
16.Нөгөө талаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т ...Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна... гэж, тус компанийн дүрмийн 8.5-д ...Гүйцэтгэх захирал нь дараахь эрхтэй байна... гэж, 8.5.1-т ...Их хэмжээний хэлцлээс бусад төрлийн компанийн хэвийн үйл ажиллагааг хангах, өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна... гэж тус тус заасан ба Хаан банкнаас 150,000,000 төгрөгийн /их хэмжээний/ зээл хүсэх, гэрээ байгуулах асуудлыг компанийн эрх барих дээд удирдлага болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэсэн нь зөв байна.
17.Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар Хнк ХК-иас зээл авах, зээлийн гэрээ болон зээл, хүсэлт, шаардлагатай бусад бичиг баримтуудад компанийг төлөөлөн гарын үсэг зурах эрхийг хувьцаа эзэмшигч С.Солгосон нь хууль зөрчөөгүй байх тул Ч.Г/гүйцэтгэх захирал/ зайлшгүй зээлийн гэрээнд гарын үсэг зурах байсан, эсхүл С.итгэмжлэл олгох байсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.
18.Иймд Ха ХК нь СХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ХЭТ-17/08 дугаар ээлжит бус хурлын тогтоолыг үндэслэн тус компанийн хувьцаа эзэмшигч С.С зээлийн гэрээ байгуулсан нь буруу биш байна.
19.Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан БГҮ/201оот барьцааны гэрээгээр дээрх зээлийн гэрээ, нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.О өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Био комбинатад байрлах, 382 м.кв талбайтай сууц, гараж, дэлгүүр, Б.Од өмчлөлийн улсын бүртгэлийн Г220601 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргибайрлах, нэгж талбарын 183 дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалж барьцаалуулагч Б.Оарын үсэг зурсан, энэхүү гэрээг байгуулсанд хариуцагч тал маргаагүй.
20.Иймд хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчийн тайлбараас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, 451.2-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т заасан хуулийн шаардлагыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, эрх бүхий этгээдүүд гарын үсгээ зурж баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
21.Хариуцагч СХХК, С.СГ.Бнар гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 39,134,513 төгрөг, зээлийн хүүнд 105,329,155 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 116,124 төгрөг, нийт 144,579,825 төгрөг төлж, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлөлт хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, зээлдэгчийн дансны хуулга болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
22.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т ...Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүрэг хүлээнэ... гэж, 453 дугаар зүйлийн 453.1-т ...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй... гэж заасны дагуу нэхэмжлэгч тал үндсэн зээл, хүү, төлөөгүй хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож, нэхэмжлэх шаардах эрхтэй.
23.Нэхэмжлэгч Хн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 110,865,487.21 төгрөг, зээлийн хүүнд 37,881,264,17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,588,298,07 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 36,500 төгрөг, нийт 153,371,549.45 төгрөг нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг 59,751,568.26 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 213,123,117.71 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байх тул хариуцагч С нараас 213,123,117.71 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Б.Он өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
24.Г.Ба ХаХК-д холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/20174332 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн БГҮ/2017от, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн БГХ/201 дугаартай барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, барьцаа хөрөнгөөс үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө буюу 652 толгой үхрийг чөлөөлүүлнэ гэж сөрөг нэхэмжлэл гаргасныг Хаан банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч маргасан.
25.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээг 451.2-т зааснаар бичгээр байгуулж, хүсэл зоригоо илэрхийлэн, эрх бүхий этгээдүүд гарын үсгээ зурж баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж дүгнэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээл авах, зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон хувьцаа эзэмшигчдийн тогтоол хууль бус байхад зээлийн гэрээнд компанийг төлөөлж С.рын үсэг зурсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх тайлбар үндэслэлгүй, дээрх нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байх тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
26.С ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ХЭШ-19/08 дугаар хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр ...Хаан банктай 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 978,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа Ү-13 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, 000324451, 0295147 дугаартай газрын хамт СэХХК, Хаан банктай 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан 150,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч..., барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурахыг хувьцаа эзэмшигч Л.Ба олгож, уг шийдвэрийг хувьцаа эзэмшигч Л.Бгаргажээ. /х.х 136 дугаар тал/
27.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шийдвэрийг үндэслэн тус компанитай барьцааны гэрээг байгуулж, СХХК-ийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг, Мөнхтолгойд байрлах, 1199 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-131 дугаарт бүртгэлтэй, өвөлжөөний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг, Мөнхтолгойд байрлах, 2940 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1313дугаарт бүртгэлтэй, өвөлжөөний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх хөрөнгө буюу 652 толгой үхрийг барьцаанд тавьсан нь хуульд нийцсэн гэж маргасан.
28.СэХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17/11 тоот тогтоолоор баталсан дүрмийн 6-д хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанитай холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэх эрхтэй бөгөөд 6.2.11-д хөрөнгө шилжүүлэх, худалдах болон бусад байдлаар захиран зарцуулах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурал шийдвэрлэнэ гэж заажээ.
29.Сэлйн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ХЭТ-17/08 дугаар ээлжит бус хурлаар Хаан банкнаас зээл хүсэх, зээлийн гэрээ болон зээл, хүсэлт, шаардлагатай бусад бичиг баримтуудад компанийг төлөөлөн гарын үсэг зурах эрхийг хувьцаа эзэмшигч С.Содбаярт олгосон боловч тус хувьцаа эзэмшигчдийн хурлаар СэХХК-ийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих эсэх, зөвшөөрсөн эсэх асуудлыг шийдвэрлээгүй байна.
30.Нөгөө талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хувьцаа эзэмшигч Л.Б 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ХЭШ-19/08 дугаар шийдвэрээр дээрх эд хөрөнгийг барьцаанд тавихыг зөвшөөрсөн гэж тайлбарлаж байгаа боловч Л.Б уг шийдвэрийг дангаар гаргаж байгаа нь компанитай холбоотой бүхий л асуудлыг, тодруулбал хөрөнгө шилжүүлэх, худалдах болон бусад байдлаар захиран зарцуулах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурал шийдвэрлэнэ гэх тус компанийн баталсан дүрэмтэй нийцэхгүй байна.
31.Иймдд ХХК, Хны хооронд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Б дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Б дугаар бүхий хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ нь хуульд нийцээгүй, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, С ХХК-ийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг, Мөнхтолгойд байрлах, 1199 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-131300 дугаарт бүртгэлтэй, өвөлжөөний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг, Мөнхтолгойд байрлах, 2940 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй, өвөлжөөний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, С ХХК-ийн 652 толгой үхрийг барьцаанаас чөлөөлж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс энэхүү хэсгийг хангаж шийдвэрлэв.
32.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч СХХК, С.Ср, Г.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 213,123,117.71 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгээгүй тохиолдолд Б.О өмчлөлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Био комбинатад байрлах, 382 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй сууц, гараж, дэлгүүр, Б.Омчлөлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино 45 дугаар гудамж, 1 тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 213,123,117.71 төгрөгийг гаргуулж, Х ХК-д олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар Х ХК, СХХК нарын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/201743329663 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан БГҮ/201743329663/1 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан БГХ/201743329663 дугаар бүхий хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, С ХХК-ийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг, Мөнхтолгойд байрлах, 1199 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1313000175 дугаарт бүртгэлтэй, өвөлжөөний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг, Мөнхтолгойд байрлах, 2940 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1313000161 дугаарт бүртгэлтэй, өвөлжөөний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, С ХХК-ийн 652 толгой үхрийг барьцаанаас чөлөөлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,451,532 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч СХХК, С.С, Г.Б Б.О нараас 1,293,765 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгож, хариуцагч Г.Бсөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,244,670 төгрөгнөөс 2,848,418 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 396,252 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж Г.Батдоржид олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН