| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0118/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/139 |
| Огноо | 2018-06-19 |
| Зүйл хэсэг | 148.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б. даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Золжаргал,
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 201705000122 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, статистикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ******* нь Капитал банкны Баянхонгор салбарын зээлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа давтан үйлдэлээр, албан тушаалын байдлаа ашиглаж 2016 оны 07 дугаар сарын эхээр гийн зээлийн төлбөр болох 1.000.000 сая төгрөгийг, 2016 оны 10, 12 дугаар саруудад *******ын зээлийн төлбөр 1.320.000 төгрөгийг, 2016 оны 11, 12 дугаар саруудад *******ын зээлийн төлбөр 445.000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *******ын зээлийн төлбөр 640.000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр *******гийн зээл төлөлтөнд хийсэн 610.000 төгрөг, мөн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр *******гийн зээл төлөлтөнд хийсэн 610.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд *******ийн зээлийн төлбөр болох 1.000.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр *******риунаагийн зээлийн төлбөр болох 400.000 төгрөгийг, мөн иргэн *******н итгэлийг урвуулан ашиглаж 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр *******ээр 4.200.000 төгрөгийг *******гээс зээлүүлж 1.550.000 төгрөгийг тус тус хуурч мэхлэн, итгэл эвдэх замаар залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Манай банкны зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан ******* нь банкны харилцагч, зээлдэгч нараас бэлэн мөнгө авч зээлийн төлөлтийг нь хийчихнэ гэж хэлэн нийт 7.385.000 төгрөгийг авсан байдаг. Гэхдээ шалгалтын явцад 4 зээлдэгчийн мөнгийг эргүүлэн төлсөн байдаг. Харин үлдэгдэл 4 зээлдэгчийн зээлийн төлөлтөнд хийх ёстой байсан мөнгийг одоо болтол хийгээгүй байгаа. Манай банкнаас дээрх нэр бүхий 4 зээлдэгчийн зээлийн төлөх ёстой төлбөрийн одоо хүртэл төлөөгүй байгаа хугацааны хүү, алдангийг нэхэмжилж байна. Хүү, алдангийн хэмжээ өдрөөс өдөрт өөрчлөгдөж нэмэгдэж байгаа. Агаас дээрх иргэдийн зээлийн төлөлтийг хийчих юм бол тухайн төлсөн өдрөөр хүү, алданги тооцож авна ... ******* нь зээлдэгч, *******, *******, нараас авсан зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 116-117, 3-р хх-ийн 26/,
Хохирогч гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 07 дугаар сарын эхээр банкны мөнгөө төлөх гээд явж байтал Капитал банкны зээлийн мэргэжилтэн ******* миний гар утас руу өөрийнхөө гар утсаар залгаж яриад өнөөдөр зээлийн төлөлтөө хийгээдэх гэж хэлсэн. Би түүнд зээлийн төлөлтөө хийхээр явж байна гэж хариу хэлэхэд та Төрийн банкин дээр хүрээд ир гэж хэлсэн. Би хэлсэн газарт нь явж очсон А уулзаад эгч би зээлийн төлбөрийг чинь хийчихье надад мөнгөө өгчих гэхээр нь хийчих байх гэж итгээд 2 сарын төлбөр болох 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгтэл А манай зээлийн төлөлтийг хийгээгүй байсан. Капитал банкны теллерээс асуутал төлөлт хийгдээгүй байсан. Мөн шүүхээс яриад хүрээд ир гэхээр нь очтол зээлийн төлөлтөө хийхгүй байна гээд Капитал банк шүүхэд хандсан байсан. Атай би уулзаад миний өгсөн 1.000.000 төгрөгийг чи зээлийн төлбөрт хийгээгүй юм уу гэхэд муухай царайлаад эгчээ би хийгээгүй байгаа гэсэн. Мөнгийг эхлээд хийсэн эгчээ гээд байсан, би асуулаа гэтэл тэр гэмшсэн байдалтай хийгээгүй гэсэн. А сарын дараа би таны өгсөн мөнгийг өөрөө хэрэглэсэн юм, та банкаар битгий ирээрэй, хоёулаа уулзаж байгаад зохицуулъя гэж хэлсэн. Түүнд итгээд л өнгөрсөн, тэгсэн одоо хүртэл мөнгийг минь өгөөгүй байгаа. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Төлөөгүй мөнгөө хүүтэй нь нэхэмжилнэ ... Миний нэхэмжилж байсан мөнгийг ******* нь капитал банкинд тушааж өр төлбөргүй болгосон байсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 119-120, 2-р хх-ийн 242-243/,
Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би Капитал банкны Баянхонгор салбараас 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 15.000.000 төгрөгийн жижиг дунд бизнесийн зээл авсан юм. Миний зээлийн төлөлт сар бүр 1.200.000 төгрөг хийх ёстой байдаг, 2016 оны 10 дугаар сард зээл төлөлтөнд хийх гэж байсан 1.000.000 төгрөгийг би хийчихье гээд А бэлнээр авсан. Тэгтэл миний мөнгийг хийгээгүй байсан, дараа нь мөнгө хийгээгүй гэдгийг нь мэдчихээд байж байтал миний данс руу 1000,000 төгрөг орж ирсэн. Тэгсэн ямар учиртай юм бол гээд шалгасан чинь Агаас шилжүүлсэн байсан. Би Аг банкны ажилтан юм чинь асуудалгүй хийчих байх гэж бодоод л өгчихсөн. Дараа нь мөн 2016 оны 12 дугаар сард зээл төлөлтөнд өгсөн 320,000 төгрөгийг хийгээгүй, дараа нь хийсэн байсан ... А миний өгсөн мөнгийг зээлийн төлбөрт хийлгүй ашиглачихаад намайг мэдсэний дараагаар буцааж төлсөн. Би банкин дээр очоод теллерээс нь асуусан зээл хоёр удаа төлөгдөөгүй байсан. Миний гар утсанд зээлэнд мөнгө төлөгдсөн тохиолдолд мессеж ирдэг юм. Тэгтэл огт ирэхгүй байсан. Урьд нэг удаа би мөнгийг чинь хийчихье гэж авсан. Эргээд шалгасан зээл төлөлтөд хийчихсэн байсан. Надад одоо гаргах санал, хүсэлт алга. Агаас нэхэмжлэх зүйл алга байна гэсэн мэдүүлэг … /1-р хх-ийн 125-126/,
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би Баянхонгор аймгийн Капитал банкны салбараас 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 15.000.000 төгрөгийн МОН23 төслийн зээлийг авсан юм. 2017 оны 01 дүгээр сарын 10-дын үеэр зээлийн сарын төлөлтөө хийхээр Капитал банкин дээр очиход зээлийн мэргэжилтэн А нь намайг өрөөндөө дуудаж уулзаад та зээлийн төлбөрөө надад өгчих би 2 цагийн дараа данс руу чинь мобайлдъя гэж хэлсэн. Тэгэхээр нь итгээд 1.000.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн юм. Зээлийн төлөлт сар бүр 220.000 төгрөгийг хийдэг. Тэгж 1.000.000 төгрөгийг бэлнээр нь надаас авсанаас хойш одоо хүртэл өгөөгүй байгаа. Түүнд итгэсэн минь буруудлаа, банкны ажилтан юм чинь найдвартай байх гэж бодсон. Тэгтэл надаас гадна олон хүнээс мөнгө төгрөг худлаа хэлээд авчихсан юм билээ. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Төлөөгүй мөнгөө хүүтэй нь нэхэмжилнэ. А нь надаас мөнгө авахдаа тэр дор нь мобайл банкаар өгнө гэж хэлээд 1.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Дараа нь 5.400.000 төгрөгийг дараа нь авсан. Гэхдээ 5.400.000 төгрөгийг зээлэхдээ би түүнтэй амаараа тохиролцсон байсан. Түүнээс хойш мөнгөө авах хугацаа болоод өгөхгүй байхаар нь түүнтэй ярьж байгаад 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээг бичгээр хийж нотариатаар батлуулж авсан юм. Би түүнийг Капитал банкны ажилтан, хариуцлагатай байх гэж итгээд л өгсөн. Түүнээс итгээгүй бол түүнд мөнгө өгөхгүй. 1.000.000 төгрөгийг авахдаа 2 цагийн дараа мобайл банкаар шилжүүлнэ гэж хэлээд түүнд нь итгэснийг яана. Би эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 1.000.000 төгрөгөө шийдүүлж авна. Харин 5.400.000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжилнэ ... Миний хохирол болох 1.000.000 төгрөгнөөс 270.677 төгрөг төлөгдсөн. Үлдсэн 760.000 төгрөг байна үүнийг нэхэмжилнэ. Урьд нь мэдүүлэг өгөхдөө хүү алдангийн мөнгөн дүнг үндсэн зээлийн төлбөр дээр нэмж тооцсон байна лээ ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 128-129, 152-153, 2-р хх-ийн 246-250/,
Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: … Би 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Капитал банкны Баянхонгор салбараас МОН 23 төслийн 15.000.000 төгрөгийн зээлийг 10 жилийн хугацаатай авсан юм. Зээлээ хэвийн төлөөд явж байгаа. 2016 оны 11, 12 дугаар сарын төлөлтийг манай эхнэр Заяахүү банкны хүнтэй утсаар ярьж байгаад нэг данс руу шилжүүлсэн гэсэн. Тэгтэл уг мөнгийг зээлийн төлөлтөд хийгээгүй байсан юм билээ, дээрх асуудал банкны шалгалтаар илэрсэн байсан. Манай эхнэр Заяахүү миний хамтран зээлдэгч юм. Би хил дээр ачаа тээврийн автомашин жолооддог учир аймгийн төвд тогтмол ирж очоод байдаггүй. Манай эхнэр Заяахүү зээлийн төлөлтийн асуудлыг зохицуулдаг. ******* нь төлж барагдуулсан байх, банкнаас төлөөгүй мөнгөө төл гэж шаардсан зүйл байхгүй. Надад одоо гаргах, санал, хүсэлт, гомдол байхгүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 131-132/,
Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2014 оны 05 дугаар 02-ны өдөр 4.000.000 төфөгийн бизнесийн зээлийг 36 сарын хугацаатай зээлийг мөн 2013 онд 20.000.000 төгрөгийн зээлийг Капитал банкны Баянхонгор салбараас авч байсан. Би зээлийнхээ төлбөрийг тогтмол төлөөд явж байсан. Гэтэл нэг удаа намайг Өвөрхангай аймагт ажлаар явж байхад зээлийн мэргэжилтэн А над руу утсаар залгаж яриад банкны зээлийн төлөлт болсон байна гэсэн. Тэгэхээр нь би мобайл банкаар шилжүүлж болох уу гэхэд болно гэж хэлсэн. Тэр тэгж ярьчихаад над руу ХААН банкны нэг дансыг явуулсан. Тэр данс руу нь зээлийн төлөлтийн мөнгө болох 640.000 төгрөгийг шилжүүүлсэн. Тухайн үедээ би банкны хүн юм чинь найдвартай хийчих байгаа гэж бодоод л өнгөрсөн... Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын зээлийн төлөлт болсон, эхнэртээ хэлээд миний хөгшин зээлээ төлчихөөрэй гээд явуулсан. Тэгсэн өмнөх оны сүүлийн сарынх ороогүй байна гэж банкнаас хэллээ гэж эхнэр над руу утсаар ярьсан. Би А руу утсаар залгаж яриад учрыг асуутал би хүний данс руу мөнгийг чинь шилжүүлж авсан юм, гэтэл нөгөө данс эзэмшигч хүн хөдөө явчихсан ирэхгүй, авч чадахгүй байсаар ингэчихлээ гэж хэлсэн. Тэгж ярьснаас хойш 10 хоногийн дараа миний зээлийн төлөлт рүү хийчихсэн байсан. Мөнгө өгөхгүй болохоор нь захирал дээр нь хүртэл орж уулзаж байсан. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 137-138/,
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Би 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 15.000.000 төгрөгийн бизнесийн зээлийг 2,5 жилийн хугацаатай сарын 2 хувийн хүүтэй авч байсан юм. Капитал банкнаас 2017 оны 03 дугаар сард эрхлэгч гэх хүн яриад танайх зээлийн сарын төлөлтөө яагаад хийхгүй байна гэж хэлсэн. Манайх зээлийн төлөлтөө хэвийн хийж байгаа, танай ажилтан гийн дансаар хийж байгаа очиж уулзъя гээд очсон. Манай эдийн засагчаар ажиллаж байсан А нь мөнгөний асуудал гаргасан, таны зээлийн төлөлтийг авчихаад төлөлтийг чинь хийгээгүй байна гэж хэлсэн. Тухайн үед би банкны хуулгуудаа авч очиж үзүүлсэн. Манай зээлийн төлөлтийн 1.220.000 төгрөгийг зээл төлөлтөнд хийгээгүй байсан. Зээлийн төлбөр сарын 603.000 төгрөг байдаг юм. Атай нь уулзаагүй. Капитал банкнаас ярьж байна гээд дугаараас залгаж яриад зээлийн чинь хугацаа хэтэрсэн байна, зээлээ төл гэж хэлсэн. Би тэгэхээр нь танай данс руу мөнгө шилжүүлээд буцаж миний дансанд орж ирээд байна, ХААН банкинд танай салбарын данс байхгүй юу гэтэл нэг дансны дугаарыг өгсөн юм. Тэр данс руу нь 2 удаа зээлийн төлөлтөө хийсэн. Надад бол мөнгийг өгөөгүй, Капитал банкны салбарт нөгөө нөхөр төлсөн эсэхийг мэдэхгүй. Зээлийн мэргэжилтэн гэх А гэх эмэгтэй утсаар яриад танайх биеэр ирж сарын төлөлтөө хийж чадахгүй байгаа бол энэ тоот данс руу хийж байгаа гээд тоот дансыг өгсөн. А нь тухайн үед гэсэн дугаараасаа залгаж ярьж хэлж байсан. Түүнээс тай утсаар ярьж дансны дугаараа өгчих би зээлийн төлөлтөө данс руу чинь хийж байя, та миний шилжүүлсэн мөнгийг зээлийн төлөлтөнд хийж байгаарай гэж ярилцаж хэлэлцсэн зүйл байхгүй. миний шилжүүлсэн мөнгийг авч зээл төлөлтөнд огт хийж байгаагүй. гийн данс руу хийж зээлээ төлдөг байсан гэж урд мэдүүлсэн нь мөнгө шилжүүлэх гэхээр хатагтай ийн гэж данс байдаг байсан, тэгэхээр нь гийнх юм байхдаа гэж бодоод л өнгөрдөг байсан ... Миний нэхэмжилж байсан 1.730.386.50 төгрөгийг капитал банкинд тушааж миний хохиролыг бүрэн барагдуулсан одоо надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Миний хохиролыг ******* нь 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Капитал банкинд тушаасан байсан. Надад одоо гомдол санал байхгүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 140-141, 142-143, 2-р хх-ийн 244-245/,
Хохирогч *******риунаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Баянхонгор аймаг дах Капитал банкнаас 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3 жилийн хугацаатай зээл авсан юм. 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Капитал банкны эдийн засагч ******* утсаар яриад зээлээ хугацаанд нь хийхгүй бол шүүхэд өглөө гээд байхаар нь би яаралтай 400.000 төгрөг олоод 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Капитал банкин дээр очсон, тэр үед миний зээлийн хугацаа бага зэрэг хэтэрсэн байсан юм. Тэгсэн Капитал банкны эдийн засагч ******* надтай уулзаадах гэхээр нь өрөөнд нь яваад орсон. Тэгээд мэнд усаа мэдээд зээлээ төлөх гээд явж байна гэсэн чинь ******* хэдэн төгрөг өгөх гэж байгаа юм гэхээр нь 400.000 төгрөг гэж хэлсэн чинь та баримтан дээр гарын үсгээ зураад үлдээчих гээд баримт өгсөн. Тэгэхээр нь би баримтыг нь аваад гарын үсэг зурсан тэгсэн чинь ******* танд илүү 500.000 төгрөг байхгүй биз дүүд нь мөнгөний хэрэг гараад болдоггүй маргааш мөнгө орж ирхээр өгчихнө гэхээр нь би эгчид нь олдож байгаа нь энэ 400.000 төгрөг байна. Өөр мөнгө байхгүй гэж хэлсэн чинь та наад мөнгөө дүүдээ өгчих би маргааш тушаачихья гэхээр нь би банкны ажилтан болохоор нь итгээд болох юм бол тэгэхгүй юу гэж хэлээд 400.000 төгрөгөө бэлнээр нь өгсөн. Тэгээд миний мөнгө тушаагдсан эсэх нь миний гар утсанд мэдээлэл ирдэг тэгтэл ерөөсөө мэдээлэл ирэхгүй болхоор нь 2 хоногийн дараа *******тай утсаар холбогдоод эгчийнхээ мөнгийг хийсэн үү миний утсанд мэдээлэл нь ирэхгүй байна гэж хэлсэн чинь дүү нь таны мөнгийг хувьдаа хэрэглэчихсэн байгаа удахгүй хийчихнэ зээл хөөцөлдөөд байгаа удахгүй тушаачихна гэж хэлсэн. Тэрнээс хойш чимээгүй болчихоор нь өөрөө мэдэж байгаа байх гэж бодоод тоогоогүй хаячихсан. Тэгсэн саяхан Капитал банкнаас өөр эдийн засагч залгаад ирээд яаралтай уулзаадах гэсэн. Тэгэхээр нь банкин дээр яваад очсон чинь *******г ажлаасаа гарсан байгаа таны зээл хугацаа хэтэрсэн чанаргүй зээл болоод байна яаралтай энэ зээлээ төлж барагдуул гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******д мөнгөө өгчихсөн шүү дээ гэсэн чинь та цагдаагийн байгууллагад хандсан нь дээрдээ гэж хэлсэн. Тэгээд *******руу утсаар залгасан чинь утсаа ерөөсөө аваагүй. Тэгээд би хэд хоногийн дараа цагдаагийн газар *******тай таараад мөнгөө нэхсэн чинь би ажлаасаа гарсан байгаа. Надад таны мөнгийг төлөх чадвар байхгүй гэж хэлсэн. Тэгсэн цагдаад ирж мэдүүлэг өгөхдөө надаас зүгээр зээлсэн Төрийн банкны ойролцоо мөнгө өгч авалцсан мэтээр ярьсан байна. Би энэ хүнийг сайн танихгүй байж юу гэж мөнгө зээлж байх вэ дээ ингэж худлаа ярьж залилаад байхдаа яахав дээ. Би гомдолтой байна. *******гаас банкинд тушаах ёстой байсан 400.000 төгрөгөө нэхэмжилж байна ... гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 158/,
Хохирогч *******н мөрдөн байцаалтанд өгсөн: … *******г би урд өмнө таньдаг байсан. ******* нь Капитал банкны Баянхонгор аймаг дахь салбарын эдийн засагчаар ажилладаг байхад би танилцаж байсан. Надаас ур өмнө нь 4.000.000 төгрөг зээлээд буцаагаад өгч байсан. ******* гэх хүнийг огт танихгүй. надаас мөнгө зээлээч гэж хоёр удаа ирж уулзаж байсан ба би танихгүй хүнд мөнгө зээлэхгүй гэж хэлээд явуулж байсан. надаас мөнгө зээлэх талаар асуухаар нь би зээлэхгүй гэж хэлсэн. Гэтэл дараа нь хэд хоногийн дараа 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр "Би Капитал банканд зээлтэй, хашаа байшингаа барьцаалаад зээл авсан. Одоо энэ зээлээ хаачих юм бол дахин арай илүү зээл авах гэж байгаа юм, та Капитал банкны эдийн засагч А гэх хүнээс асуу тэр мэдэж байгаа" гэж хэлсэн. Би Атай холбогдон " гэх хүн танайд зээлтэй юм уу, зээл гарах юм уу' гэхэд А нь "жоохон байж байгаад харчихаад хариу хэлнэ" гэж хэлээд салгасан. Тэгээд 5 минутын дараа ******* над руу залгаад "******* нь манай банканд 4.200.000 төгрөгний зээлтэй юм байна. Хашаа байшин нь барьцаанд байгаа, энэ зээлээ хаачих юм бол 10.000.000 орчим төгрөг гарах юм байна, та мөнгийг нь өгчихөө би 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийг нь найдвартай гаргана" гэж хэлсэн. Би Капитал банкны гадаа 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр т 4.200.000 төгрөгийг тоолоод ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй шууд өгсөн. Мөнгийг надаас аваад Агийн өрөө рүү шууд орсон. Би хойноос нь дагаж ороод харсан юм. Би гараад хэсэг хугацааны дараа ******* руу залгасан чинь " зээлээ хаасан, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээл нь гарна, тэгэхээр аваарай" гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш рүү ярихаар "1.550.000 төгрөгийг ******* авсан, үлдсэн мөнгийг би аваад Хаан банкны малчны зээлээ дарсан" гэж хэлсэн ба удахгүй өгнө, маргааш өгнө, нөгөөдөр өгнө гэж хэлээд яваад байх болсон. ******* нь болохоор "би 1.550.000 төгрөгийг нь авсан, би өгнө" гэхээр нь би "чи яагаад худал хэлж байгаа юм, надад худал итгэл төрүүлээд" гэхээр "Би хүнд аргагүй эрхэнд өртэй байсан таны мөнгийг удахгүй өгнө гээд байсан … *******риунзаяа нь надад 1.650.000 төгрөг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй ... /2-р хх-ийн 84-88, 3-р хх-ийн 29-30/,
Гэрч Г.гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... ******* нь манай банкинд туршилтын хугацаагаар 2015 оны 12 дугаар сараас эхлэн ажиллаж эхэлсэн. ******* нь ажиллаж байх хугацаандаа 8 харилцагчаас нийт 7.385.000 төгрөгийг авч хувьдаа ашигласан болох нь манай банкны дотоод хяналтаар тогтоогдож, мөн Капитал банкны төвөөс дотоод аудитын шалгалт хийсэн, шалгалтаар зөрчлүүд илэрсэн тул түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Харилцагч нарын мөнгийг би зээлийг чинь хаачихъя гэж хэлээд хэд хэдэн удаа мөнгө авч хувьдаа ашигласан байсан. Шалгалтын явцад 4 зээлдэгчийн зээлийн төлөлтийг төлсөн. Үлдсэн 4 зээлдэгчийн асуудлыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулахаар болж холбогдох материалыг хүргүүлсэн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 159-160/,
Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Манайх 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 15.000.000 төгрөгийн бизнесийн зээлийг авсан. Сар бүрийн зээлийн төлөлтөө хийхдээ 603.000 төфөгийг хийдэг байсан ба сарын зээлийн төлөлтөө аймагт явж байвал өөрсдөө банкин дээр очиж төлдөг, заримдаа хүн гуйгаад мөнгөө өгүүлчихдэг байсан. Дараагаас нь зээлийн төлөлтийг гийн данс руу 6 удаа хийж мөн өөр нэг данс руу 1 удаа хийсэн. гийн дансыг зээлийн мэргэжилтэн А өгсөн, тэгээд тэр данс руу зээлийн сарын төлөлтөө хийчихдэг байсан. гийн данс руу эхлээд 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 605.000 төгрөгийг, 7 дугаар сарын 22-ны өдөр 600.000 төгрөгийг, 08 дугаар сард 610.000 төгрөгийг, 09 дүгээр сард 610.000 төгрөгийг, 10 дугаар сард 610.000 төфөгийг, 11 дүгээр сард 610.000 төгрөгийг, 12 дугаар сард 610.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Дээрх шилжүүлсэн сарын төлбөрүүдээс 2016 оны 11, 12 дугаар сарынх огт төлөгдөөгүй байсан. А нь дугаарын өөрийн гар утаснаасаа залгаж ярьдаг байсан ба танайх тоот харилцах данс руу зээлийн сарын төлөлтөө хийчихэж бай гэхээр нь хийдэг байсан. Эхлээд шилжүүлсэн мөнгүүдээр зээлийн төлөлтийг хаачихдаг байсан. Гэтэл сүүлийн 2016 оны 11, 12 дугаар сарын төлөлтийг огт хийгээгүй байсан. ******* нь манайхаас нийт 1.220.000 төгрөгийг итгэл эвдэж залилж авсан байна ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 163-164/,
Гэрч Д.гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... ******* гэх хүний эхнэрийг нь таньдаг юм, тэр утгаараа тэднийх зээлийн сарын төлөлтөө хийх гээд миний ХААН банкны тоот дансанд 2016 онд 3 удаа мөнгө шилжүүлж байсан санагдаж байна. Дансны хуулга дээрээс тодорхой харагдана. Миний дансанд 2016 оны 12 дугаар сарын сүүлээр санагдаж байна 1.220.000 төгрөг орж ирсэн. Тэр мөнгийг А нь та наад мөнгөө аваад ашиглаж байгаарай гэж хэлсэн. А нь надад мөнгөний өглөгтэй. Тэр надаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөг бэлнээр авсан, зээлээ хаачихаад 2 хоногийн дараа буцааж өгье гэж хэлээд авч байсан. Надаас авсан мөнгөө 2 хоногийн дараа өгөөгүй, мөнгөө нэхэхээр өгнө гэдэг, тэгж хэлчихээд хэлсэн зүйл нь хэрэгждэггүй. А нь зээлсэн мөнгөнөөсөө одоогийн байдлаар 2.000.000 төгрөгийг өгсөн. А нь над руу яриад таны данс руу мөнгө орно тэрийг ашиглаж хэрэглэж байгаарай гэдэг байсан. Түүнээс банкны харилцагч *******гийн зээлийн төлөлтөд хийчэхээрэй гэж өгсөн мөнгийг би хувьдаа авч ашигласан зүйл байхгүй. Түүнээс зээлдэгч ******* гэх хүний мөнгийг би данснаасаа аваад Ад бэлнээр нь өгдөггүй байсан. Тэр бол худлаа. Миний данс руу мөнгө орж ирсэн нь үнэн, гэхдээ А нь надад хэлэхдээ та наад мөнгөө аваад хэрэглэж байгаарай л гэж хэлсэн. Түүнээс ******* над руу яриад таны данс руу мөнгө шилжүүллээ, наад мөнгөө зээлийн төлөлтөд хийчих, эсхүл Ад аваад өгчих гэж хэлсэн зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 172/,
Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... ******* бол манай нөхөр, бид хоёр 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр МОН23 төслийн зээлийг авсан, тэгэхэд хамтран зээлдэгчээр оролцсон юм. Манайх зээлийн төлөлтөө банкин дээр аваачиж хийдэг байж байгаад хил рүү ажиллахаар яваад, түүнээс хойш биеэрээ банкин дээр очиж зээлийн төлөлтөө хийх боломжгүй болсон юм. Би 2016 оны 09 дүгээр сард нөхрийнхөө араас Гашуун сухайтын боомт хил дээр очсон. 2016 оны 10 дугаар сард, сарын зээлийн төлөлтийг хийхээр болж, аймгийн төв дээр байдаг дүүгээ Капитал банк дээр очоод эдийн засагчийнх нь дугаарыг аваад надад өгөөдөх гэдгийг хэлсэн. Манай дүү эдийн засагчийнх нь дугаар гэж нэг дугаарыг өгсөн. Тэр дугаар нь юм, энэ дугаар руу яриад надад хандан наад хил дээр чинь банк байдаг уу? гэхээр нь энд ХААН банк, Төрийн банк байдаг гэж хэлсэн. Тэгтэл нэг дансны дугаар өгөөд энэ тоот данс руу хийчихэж бай гэсэн. Яг хэн гэдэг нэртэй банкны ажилтан байсныг тэр үедээ мэдээгүй. Түүний өгсөн данс руу эхлээд 10 дугаар сарын төлөлт гэж 221.000 төгрөгийг шилжүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын төлөлт хэвийн төлөгдсөн. Би зээлийн төлөлтийн мөнгөө шилжүүлээд байвал зээлийн сарын төлөлтийг төлөөд байх юм байна гэж тухайн үедээ итгэсэн. Итгэлийн үндсэн дээр 2016 оны 11,12 дугаар сарын зээлийн төлөлт болох 445.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгтэл 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр Капитал банк дээр ирж уулзтал теллер нь танайх зээлээ төлөөгүй, үлдэгдэлтэй явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь манайх гэсэн дугаар руу залгаад зээлээ төлдөг байсан гэсэн. Тэгсэн дугаарын эзэн буюу А нь ажлаасаа гарсан гэж хэлсэн. Теллер нь намайг нэг хүнтэй уулзуулсан, тэр хүн нь намайг утсаа үлдээчих, манай дээр шалгалт ирсэн байгаа гэж хэлсэн. Би гар утасныхаа дугаарыг үлдээчихээд хариад байж байтал орой Капитал банкнаас ярьж байна гээд нэг эрэгтэй хүн яриад манай дээр ажиллаж байсан А дээр банкны харилцагч иргэдээс гомдол гаргасан, дээрх асуудлыг шалгуулна, хохирлыг чинь барагдуулна гэж хэлсэн. Түүнээс хойш банкнаас 445,000 төгрөгийг шаардаагүй, тэгэхлээр миний шилжүүлсэн 445,000 төгрөгийн хохирол барагдсан гэж ойлгож байгаа .... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 174/,
Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Манайх Капитал банкны Баянхонгор салбараас зээл авсан байсан. Зээлийн сарын төлөлт 394,000 төгрөгийг хийдэг байсан ба манай нөхөр нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зээлээ хаахаар 3.950.000 төгрөгийг банкны дансанд шилжүүлсэн. Тэр үедээ зээлээ хийчихлээ гээд л өнгөрсөн. Тэгсэн 2017 оны 01 дүгээр сард Юнителийн салбараас гэр интернэт үнэгүй авахаар очтол юнителийн ажилтан танайх Монгол банкинд эрсдэлтэй зээлдэгч ангилалд орсон байна. Гэр интернэтийг авах боломжгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь Капитал банк дээр явж очоод теллертэй нь уулзсан, би теллерт хандан манайх гэр интернэт авах гээд юнитель дээр очтол эрсдэлтэй зээлдэгч байна гээд гэр интернэтийн төхөөрөмж олгохгүй байна, та манай зээлийг хараад өгөөч гэхэд харчихаад танай зээл хаагдаагүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь А дээр орж уулзаад болсон зүйлийн талаар ярихад А нь эгчээ надад мөнгөний хэрэг гараад танай зээл хаасан мөнгийг аваад хэрэглэсэн юм уучлаарай гэсэн. Тэр надад эгчээ зээл хөөцөлдөж байгаа, энэ долоо хоногт амжуулаад зээлийг нь чинь хаачихъя, асуудалгүй гэж хэлсэн. Тэр үедээ яагаад ингэчихэв болж байгаа юм уу? чи энэ долоо хоногт хурдан зохицуулж Монгол банк дээр эрсдэлтэй зээлдэгч гэсэн ангилалд багтсан байна үүнийг зохицуул гэхэд эгчээ санаа зоволтгүй би Монгол банк руу яриад зохицуулчихна гэж уриалхан хэлсэн. Түүнээс хойш 7 хоноод утсаар ярихад зээл бүтэхгүй байна, дараа долоо хоногт зээлээ авчихаад танай мөнгийг хийчихнэ, би тэр ажлаа зохицуулчихаад тан руу яръя гэж хэлсэн. Тэгэхээр нь үнэхээр тэгэх болов уу гэж найдаад итгээд байгаад байсан зээл төлөөгүй. Тэгэхээр нь нөхөр бид хоёр банк дээр очсон. Тэгэхэд төв банкаас нь хоёр шалгалтын хүн ирчихсэн байсан. Шалгалтын хүмүүстэй уулзсан, эдийн засагчийг нь асуухад А ажлаасаа гарчихсан. Шалгалтын нэг залуу нь манай нөхрөөс хэн билээ гэж асуухад гэж хэлсэн. Аан гэж яриагаа эхлүүлээд А нь танай асуудлаас гадна хэд хэдэн асуудал үүссэн, түүнийг ажлаас нь чөлөөлсөн, танайх өргөдөл гаргаж өгөөрэй, манай банкаас цагдаагийн байгууллагад хандана гэж хэлсэн. А нь манай шилжүүлсэн мөнгөнөөс нийт 2.400.000 төгрөгийг гаргаж авсан байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 178/,
Яллагдагч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2017 оны 01 дүгээр сарын 10-дын үеэр байхаа би гэх хүнээс хүүтэй мөнгө зээлдэг гэхээр нь гэх хүнтэй очиж уулзаад мөнгө зээлээч гэсэн чинь гэх хүн барьцаа шаардана гэхээр нь зээл аваагүй юм. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр би Атай уулзаж гэх хүнээс мөнгө зээлэх гэсэн чинь зээлэхгүй барьцаа хөрөнгө шаардаад байна гэж хэлсэн чинь А нь надад хэлэхдээ гэх хүн хүүтэй мөнгө зээлдэг танихгүй хүнд барьцаа хөрөнгөгүй зээлэхгүй би гэх хүнийг танина би хэлээд өгье намайг 4.200.000 төгрөг гээд хэлээд өгье надад 1.550.000 төгрөгийг түр зээлчих гэсэн. Тэгээд удаахгүй чиний зээл гарахаар буцааж төлнө гэж ярилцсан. Тэгээд А нь гэх хүнтэй уулзаад зээлхээр болсон гээд би гэх хүнтэй очиж уулзаад өдрийн 3%-ийн хүүтэй 4.200.000 төгрөг зээлээд би Ад 1.550.000 төгрөгийг өгөөд үлдсэн 2.650.000 төгрөгийг би авч малчны зээлээ дарсан юм ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 21-22/,
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2017 оны 01 дүгээр сард надруу утсаар яриад чи гэх хүнийг танидаг юм байна энэ хүн нь хүүтэй мөнгө зээлдэг юм байна чи танидаг юм чинь хүнтэй уулзуулаад өгөөч гэхээр нь би гэх хүн рүү залгаж гэх хүн байгаа зээл авах гэсэн юм зээл өгөх үү гэсэн чинь өгөхгүй би тэр хүнийг сайн танихгүй ямар хүн юм бэ гэхээр нь би та намайг хаан банкинд ажиллаж байсныг мэдэж байгаа биздээ ийн малын тоог харахад нилээн олон тооны үхэртэй учраас гайгүй зээл гаргах боломжтой бүр зээл нь гарахгүй байлаа гэж бодоход таниас зээлэх мөнгийг эргүүлээд өгөх боломжтой байна гэсэн чинь гэх хүн тэй уулзая гэхээр нь т гэх хүний утсыг өгөөд ярь гэж хэлсэн. Тэгээд нь гэх хүнтэй уулзаж 4.000.000 төгрөгний зээл авсан гэсэн. Тэгтэл сүүлд 4.200.000 төгрөг гэх хүнээс зээлсэн байсан. Тэгээд би ээс 1.550.000 төгрөгийг зээлсэн. Тэгтэл гэх хүнээс зээлсэн мөнгө өгөөгүй хүн надаас мөнгө нэхээд байхаар нь би т 1.550.000 төгрөгийг өгөх ёстой таньд өгье гэж хэлсэн бөгөөд надад тухайн үед мөнгө төгрөгний боломж олдохгүй байсаар байгаад мөнгийг нь өгч чадаагүй юм ... Манай ах Алтантулга нь миний өмнөөс хохирогч, *******, *******, Т. нарын зээлийг Капитал банкинд төлж барагдуулж хохиролыг бүрэн төлсөн. Мөн гэх хүнд 1.650.000 төгрөгийг өгч хохиролгүй болгосон ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 23-24/,
Капитал банкны Баянхонгор аймаг дахь салбарын албан бичиг, Капитал банкны Баянхонгор аймаг дахь салбарт хийсэн иж бүрэн шалгалтын тайлан /1-р хх-ийн 13-18/,
Нэр бүхий иргэдийн Капитал банктай хийсэн зээлийн гэрээний хуулбарууд /1-р хх-ийн 24-95/,
Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 195-196/,
Хохирогч *******, *******риунаа нарын гомдол саналгүй тухай шүүхэд гаргаж өгсөн хүсэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;
Шүүгдэгч ******* нь Капитал банкны Баянхонгор салбарын зээлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа давтан үйлдэлээр, албан тушаалын байдлаа ашиглаж 2016 оны 07 дугаар сарын эхээр гийн зээлийн төлбөр болох 1.000.000 сая төгрөгийг, 2016 оны 10, 12 дугаар саруудад *******ын зээлийн төлбөр 1.320.000 төгрөгийг, 2016 оны 11, 12 дугаар саруудад *******ын зээлийн төлбөр 445.000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *******ын зээлийн төлбөр 640.000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр *******гийн зээл төлөлтөнд хийсэн 610.000 төгрөг, мөн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр *******гийн зээл төлөлтөнд хийсэн 610.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд *******ийн зээлийн төлбөр болох 1.000.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр *******риунаагийн зээлийн төлбөр болох 400.000 төгрөгийг, мөн иргэн *******н итгэлийг урвуулан ашиглаж 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр *******ээр 4.200.000 төгрөгийг *******гээс зээлүүлж 1.550.000 төгрөг нийт 7.575.000 төгрөгийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл холбогдолийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба уг хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал дээрдэж байх тул шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг давтан үйлдэлээр, албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хуриуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний нэхэмжлэгч , хохирогч , *******, *******, *******, *******, ******* нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн, хохирогч *******, *******риунаа нар нь хохирлоо бүрэн барагдуулж авсан тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүх шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл зэргийг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй үзэв.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн гоо сайхны толь, тавиур, буйдан, зурагт, гал тогооны тавилга, хөргөгч, шарах шүүгээ зэрэг зүйлүүдийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир 30 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт *******г бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг давтан үйлдэлээр, албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч *******г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан *******гийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн *******гийн гоо сайхны толь, тавиур, буйдан, зурагт, гал тогооны тавилга, хөргөгч, шарах шүүгээ зэрэг зүйлүүдийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир 30 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА