| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2026/00152/И |
| Дугаар | 301/ШШ2026/00199 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 301/ШШ2026/00199
| 2026 оны 03 сарын 04 өдөр | Дугаар 301/ШШ2026/00199 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б.Ж-ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А ХХК-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учралзаяаг оролцуулан,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтээ: “...Иргэн Б.Ж нь “А” ХХК-с орон сууц худалдан авахаар тохиролцож, 2024 оны 09 сарын 09-ний өдөр ХЦ 2В2/104 дугаартай "Захиалгаар орон сууц бариулах гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний дагуу хариуцагч нь У хот, Б дүүргийн 00 хороо Ө гудамжид байрлах “20 айлын орон сууц” үйлчилгээтэй 12 давхар барилгын 2-р орц, 1 давхар 104 тоот 44.87 мкв талбайтай орон сууцыг барьж ашиглалтад оруулах, нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний 5.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний урьдчилгаа төлбөр болох 50,000,000 төгрөгийг 2024 оны 09 сарын 09-ний өдөр 30,000,000 төгрөг, 2024 оны 09 сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөгийг гүйцэтгэх захирал Л.Г-ийн ХААН банкны 0000 тоот данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг байр ашиглалтад орохоор арилжааны банкны ипотекийн зээлд хамрагдаж төлж дуусахаар харилцан тохиролцсон билээ. Гэвч Гүйцэтгэгч болох “А” ХХК нь тус орон сууцыг 2024 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулна гэсэн боловч товлосон хугацаандаа байр ашиглалтад ороогүй, удаа дараа хойшилсоор байсан ч итгэж хүлээсээр байсан. Гэтэл 2025 оны 11 сарын 10-ний өдөр байрандаа очиж үзтэл аль хэдийн өөр айл орсон байсан. Тухайн байранд орсон хүнтэй уулзахад 2023 оны 11 сард хариуцагчтай гэрээ байгуулж, тус орон сууцыг худалдан авсан хэмээн хэлсэн. Маргаан бүхий орон сууцанд аль хэдийн өөр этгээд нүүн орж, өмчлөлдөө шилжүүлэн авч, нэхэмжлэгч нь тус орон сууцыг худалдан авах боломжгүй нь нэгэнт тодорхой болсон тул хариуцагч “А” ХХК-с байрны урьдчилгаа төлбөрт өгсөн 50,000,000 төгрөгийг буцаан олгохыг удаа дараа шаардсан боловч буцаан өгөөгүй тул 2025 оны 11 5-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн дг.үхиГш шүүгчийн 2025 оны 12 сарын 17-ний өдрийн 191/Ш32025/55042 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 5 1.9 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч “А” ХХК-ийн хаяг тодорхойгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү....” гэжээ.
Хүсэлт гаргагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх ирүүлсэн хүсэлтдээ: “...Б.Жын нэхэмжлэлтэй “А ” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э би дараах хүсэлтийг гаргаж байна. Тус хэргийн шүүх хуралдаан 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 16:00 цагт товлогдсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.
2. Хүсэлт гаргагч Б.Ж:
- 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Захиалгаар орон сууц бариулах гэрээ,
- Богд банкны мөнгөн шилжүүлгийн баримт,
- Б-ийн Ж-ын 00000000000 дугаар дансны хуулга,
- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШЗ2025/55042 дугаар “хэргийг хэрэгсэхгүй болгосон” шүүгчийн захирамж зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А аймаг дахь Шүүхийн тамгын газраас ирүүлсэн “А ХХК-г оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”,
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Ж нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А ХХК-г эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.
Б.Ж, А ХХК хоёрын дунд гэрээний эрх зүйн маргаан үүссэн бөгөөд хүсэлт гаргагч Б.Ж нь уг гэрээний дагуу А ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах хүсэлтэй байгаа болохоо илэрхийлсэн зэргээр А ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцох үндэслэл үүссэн байна.
Хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШЗ2025/55042 дугаар “хэргийг хэрэгсэхгүй болгосон” шүүгчийн захирамж,
А аймаг дахь Шүүхийн тамгын газраас ирүүлсэн “А ХХК-г оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа” зэргээр хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А ХХК-ний хаяг тогтоогдохгүй байдал нотлогдож байх тул хүсэлт гаргагч Б.Жын хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А ХХК /РД:0000/, улсын бүртгэлийн дугаар /0000/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг А аймгийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А ХХК /РД:000/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А ХХК /РД:0000/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг А аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
/ Хүсэлт гаргагч Б.Ж, утасны дугаар: 00000/
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР