2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2026/01832

 

 

 

 

 

 

 

 

 2026             02            10                                               192/ШШ2026/01832

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан 22,775,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Иргэн Баттулга овогтой Бээжин миний бие Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг 18-р хороо 67-12 тоотод оршин суух хаягтай иргэн******* гэх хүнд олон удаагийн давтамжтай нийт 26 сая төгрөгийг өөрийн данснаас тус хүний данс руу шилжүүлсэн юм. Бид 2-р ямар нэгэн гэрээ хийгээгүй бөгөөд******* нь өнөөдөр өгнө, маргааш өгнө, зээл авч байгаа мөнгө нь ороод ирсэн гэж хэлж гуйхад нь хамт нэг газар ажилдаг үеийн залуу болохоор нь ******* миний бие мөнгө шилжүүлж өгсөн. Миний шилжүүлсэн мөнгийг удахгүй өгнө өнөөдөр, маргааш гэх мэтээр өдийг хүрсэн тул хуулийн хүрээнд миний асуудлыг шийдэж өгнө үү. Дансаар шилжүүлж өгсөн мөнгө олж авах хүсэлтэй байгаа тул миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Тус мөнгийг зээлж авснаас хойш ажлаасаа гарч холбогдохгүй алга болсон бөгөөд тухайн авсан мөнгөний зээлүүдийг миний бие төлж чадахгүйд хүрч хугацаа хэтэрч явсаар эхнээсээ шүүхэд өгсөн байна. Тус зээлүүдийн хүү алданги нь Ашид капитал ХХК ББСБ-аас авуулсан 6.000.000 төгрөг нь өнөөдрийн байдлаар 7,575,212 төгрөг болж шүүхэд нэхэмжлэл өгсөн байгаа бөгөөд би найдваргүй зээлдэгч болж монгол банкны мэдээллийн санд орсон бөгөөд дахин ямар нэгэн зээл боломжгүй болсон. Нөмөр ББСБ-с авуулсан 4.000.000 төгрөг нь 4.900.000 төгрөг болоод байгаа бөгөөд мөн шүүх рүү шилжүүллээ гэдгээ мэдэгдсэн болно. Хаан банкны кредит картнаас авуулсан 8.000.000 төгрөг нь хугацаа хэтэрч алданги бодогдож явсаар 12.300.000 төгрөг болоод цаашид үргэлжлээд явж байгаа бөгөөд хаан банкнаас дахин зээл авах боломжгүй болсон. Бусад мөнгө нь надад өөрт байсан мөнгө учир ямар нэгэн хүү алданги байхгүй юм. Иймд нийт авсан 26.000.000 төгрөг дээр нэмэлтээр 6.775.000 төгрөгийн хүү алдангийг нэмж нийт 32.775.000 төгрөг болж байгаагаас цагдаа дээр байх хугацаандаа өгсөн 10.000.000 төгрөгийг хасаж 22.775.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хүү алданги нь бүгд баримттай болно. Мөн үндсэн өөрөөс гарсан мөнгөнд ямар нэгэн хүү бодоогүй болно” гэжээ.

 

Хариуцагч******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******гээс 2023 оны 04 сарын 03 -наас 2024 оны 07 сарын 02 -ны өдөр хүртэл нийт 24 удаагийн гүйлгээгээр 21,410,000 төгрөг авсан ба 2023 оны 04 сарын 29 -ний өдрийн 21 цаг 08 минутад 2 сая төгрөг, 2023 оны 05 сарын 02 -ны өдрийн 07-08 цагийн хооронд нэхэмжлэгч Бээжингийн 5935264187 тоот хаан банкны дансанд 10-13 сая төгрөгийг онлайн покерын данснаас хамт тоглож байгаад шууд шилжүүлж тухайн үед нэхэмжлэгч бээжин өр хаагдлаа энэ чиний ашиг гэж 3 сая төгрөгийг 2023 оны 05 сарын 02 -ны өдрийн 07 цаг 30 минутанд шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгч Бээжингийн худалдаа хөгжлийн банканд 7 сая, 3 саяар миний эхнэр болох Ц.Оюунбилэгийн данснаас шилжүүлсэн, Нэхэмжлэгч ******* бид 2 нэг уурхайд хамт ажиллаж байсан бөгөөд тухайн үедээ хамт цахим мөрийтэй тоглоом буюу покер ррр2 гэдгийг хамт нэг ээлжид 14 хоног явах хугацаандаа тоглож байсан. Сүүлд өгч авсан мөнгөний хүү нтр гээд маргалдаан үүсэж тухайн үед нэхэмжлэгч нь олон нийтийн сүлжээ ашиглан бичлэг болон пост оруулж эхнэр, ээж, дүү, хүүхдийн зураг оруулж луйварчин залилагчаар зарлан нэр төрд халдаж байсан ба Дорнод аймгийн цагдаагийн газар, СХД -ийн цагдаагийн газарт хэрэг үүсгэн шалгагдаж залилан луйвар хийгээгүйн тогтоогдсон болно. Нийт өгсөн, авснаа харьцуулан үзэхэд тооцоо таарч байгаа. Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлдээ дурдсан Ашид капиталаас авхуулсан гэх 6,000,000 төгрөг, Нөмөр банк бусаас авсан гэх 4,000,000 төгрөг, Хаан банкны кредит картнаас авсан гэх 8,000,000 төгрөгийг тус банк бусуудтай иргэн ******* нь гэрээ хийж зээл аваад миний данс руу шууд хийж тухайн зээлийг надад авч өгөөгүй ба тухайн үедээ өөрөө хэрэгцээндээ авч тоглож байсан ба тухайн өдөр зээл авсан авсан цаг тухайдаа миний дансанд хийсэн талаар нэхэмжлэгчийн өгсөн дансны хуулга болон нотлох баримтад байхгүй мөн миний дансны хуулгаар тухайн нэхэмжлэгчийн авч өгсөн гэх мөнгөн дүнтэй гүйлгээ хийгдээгүй байгаа тул нэхэмжлэгч өөрийн хэрэгцээндээ зарцуулж авсан. Иймд тухайн нэхэмжлэл үндэслэлгүй” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа хуулбар, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг ирүүлсэн.

 

Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, Хаан банкны депозит дансны хуулга, 0117 дугаартай итгэмжлэлийг ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар 242100005 тоот эрүүгийн хэргийн материалаас *******гийн мэдүүлэг,*******ын гэрчийн мэдүүлгийг гаргуулан авсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэснийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 22,775,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч******* нь Б.Бээжингээс нийт 24 удаагийн гүйлгээгээр 21,410,000 төгрөг авсан ба буцаан төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж татгалздаг.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч ******* нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5935261487 тоот данснаас 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 50,000 төгрөгийг “emch hishig 200k” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 260,000 төгрөгийг “hishigbayar 3,5m” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөгийг “bro bur 0,00 bolloo 4,85m” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдөр 1,000,000 төгрөгийг “niit 6M” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдөр 2,000,000 төгрөгийг “hishigbayar 8M bolson shu bro” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,200,000 төгрөгийг “hishigbayar 8+1.2=9.2 beejin” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдөр 700,000 төгрөгийг “hishigbayar niit 15 say margaash ogno” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөгийг “hisih” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөгийг “beleg shuu turuunii 600k.tai hamt” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдөр 2,000,000 төгрөгийг “hishigbayar niit 26m margaash ogloo ogoorei” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдөр 300,000 төгрөгийг “hishig 20,5m” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1,200,000 төгрөгийг “hishig niit 22m” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 100,000 төгрөгийг “ki” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 49,000 төгрөгийг “kin” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 200,000 төгрөгийг “gishii mini 22,5 shuu” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөгийг “khishigbayar 23M odoo bolson shu” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1,500,000 төгрөгийг “hishigbayar niit 25M” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөгийг “hishigbayar niit 26,5M” гэх гүйлгээний утгатайгаар Хаан банк дахь*******ын эзэмшлийн тоот дансанд шилжүүлсэн.(хавтаст хэргийн 5 - 6, 11, 18 - 20, 23 - 34 дэх тал) 

 

3.2. Нэхэмжлэгч ******* нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн тоот данснаас 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр 200,000 төгрөгийг “hishigbayar undsen ni 500k bolloo” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр 300,000 төгрөгийг “hishigbayar niit 800k undsen” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг “hishigbayar 1650k bolloo” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 300,000 төгрөгийг “hishigbayar” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөгийг “hishigbayar 3M” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөгийг “hishigbayar 4M” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 600,000 төгрөгийг “hishigbayar 2,8 gadna 1,5m” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1,800,000 төгрөгийг “hishigbayar 0,5+1,8+0,5=2,8” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөгийг “hishigbayar 9.2+0.7=10M” гэх гүйлгээний утгатайгаар Хаан банк дахь*******ын эзэмшлийн тоот дансанд шилжүүлсэн.(хавтаст хэргийн 21, 51 - 52 дэх тал)

 

3.3. Нэхэмжлэгч ******* нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5169496157 тоот данснаас 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгийг “hishigbayar niit 14” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг “hishig 18,5m” гэх гүйлгээний утгатайгаар Хаан банк дахь*******ын эзэмшлийн тоот дансанд шилжүүлсэн.(хавтаст хэргийн 22, 54 - 55 дахь тал) 

 

3.4. Хариуцагч******* нь эхнэр Ц.Оюунбилэгийн эзэмшлийн Хаан банк дахь тоот данснаас 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр  3,000,000 төгрөгийг “ХИШИГБАЯР” гэх гүйлгээний утгатайгаар, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр  7,000,000 төгрөгийг “ХИШИГБАЯР” гэх гүйлгээний утгатайгаар тоот дансанд шилжүүлсэн.(хавтаст хэргийн 47 - 48 дахь тал)

 

3.5. Хариуцагч******* нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн тоот данснаас 2023 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр 2,000,000 төгрөгийг “2m uldegdel” гэх гүйлгээний утгатайгаар Хаан банк дахь *******гийн эзэмшлийн тоот дансанд шилжүүлсэн.(хавтаст хэргийн 51  дэх тал)

 

3.6. Хариуцагчаас 3 удаагийн гүйлгээгээр 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн эсэхэд зохигчид маргаангүй.

 

Харин талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, буцаан төлөх нөхцөлтэй зээлсэн эсэх, нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн мөнгөн дүнгийн хэмжээ, хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн мөнгөн дүнгийн хэмжээний хувьд маргаантай.

 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282.4. “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч тал нь зээлийн гэрээний харилцаа үүссэн, 26,000,000 төгрөгийн зээлсэн, банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авхуулсан учир 26,000,000 төгрөгийг, банкины хүү 6,775,000 төгрөгийн хамт хариуцагч буцаан өгөх үүрэгтэй гэж, хариуцагч тал нь зээлийн гэрээ байгуулагдаагүй, шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлөхөөр тохиролцож зээлээгүй, хамт мөрийтэй тоглож, хожсон  үедээ мөнгийг нэхэмжлэгч *******д буцаан өгсөн гэж тус тус тайлбарлаж байх ба Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т заасан амаар хийх хэлцлийн хувьд хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байх шаардлагыг хангахгүй байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм.

 

5. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1. “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1. “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан.

 

Хариуцагч******* нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн тоот дансанд нэхэмжлэгч *******гээс 25,959,000 төгрөгийг шилжүүлэн авч уг мөнгөн дүнгээр хариуцагч******* хөрөнгөжсөн байна.

 

Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөгийг “hisih” гэх гүйлгээний утгатай, 600,000 төгрөгийг “beleg shuu turuunii 600k.tai hamt” гэх гүйлгээний утгатай хариуцагч*******т шилжүүлсэн байх ба энэхүү 1,200,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн харилцаа нь Иргэний хуулийн  276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаа байх тул хариуцагч******* нь 1,200,000 төгрөгийг буцаан төлөх үүрэггүй байна.

 

Хариуцагч******* нь 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн, 1,200,000 төгрөг нь нэхэмжлэгчээс хариуцагчид олгосон бэлэг байх бөгөөд эдгээр дүнг хасч тооцвол хариуцагч нь 12,759,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна.

 

Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, мөрийтэй тоглоод хожсон үедээ мөнгийг бүхэлд нь буцаан төлсөн гэж тайлбарлаж байх боловч татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 12,759,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 10,016,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

6. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, хавтаст хэргийн 7 – 10, 12 – 17 дахь талд авагдсан баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай гэж үзэх үндэслэлгүй байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

7. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,825 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 219,094 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******аас 12,759,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 10,016,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 219,094 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.ОТГОНБАЯР