Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/1341

 

 

 

     2025          11            28                                        2025/ДШМ/1341

                                                                 

Г.Э-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбаяр,

насанд хүрээгүй хохирогч У.Г-ийн өмгөөлөгч У.Батцэцэг,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2231 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э-ийн өмгөөлөгч У.Хүрэлсүхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Э-т холбогдох эрүүгийн 2508000000143 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Г.Э, ........................... /РД:........................../;

................................................

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2231 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э-ийн өмгөөлөгч У.Хүрэлсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.Э нь насанд хүрээгүй хохирогч У.Г-т 3,000,000 /гурван сая/ төгрөгийн хохирол төлбөр төлснийг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл нийт 64 /жаран дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНХӨӨ

 

                                                ШҮҮГЧ                                    Ц.МӨНХТУЛГА

 

                                    ШҮҮГЧ                                    Ц.МӨНХ-ЭРДЭНЭ