| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/09083/И/Н |
| Дугаар | 192/ШШ2026/02009 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2026/02009
2026 02 16 192/ШШ2026/02009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч *******,******* нар нь хариуцагч “Асиан сити” ХХК-д холбогдуулан 88,400,000 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн биелэлтийг хангаж*******, *******д шинэ байрнаас давхар, байршил эхний ээлжинд сонгох эрхийг эдлүүлж захиалгын гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: *******,******* нар нь "Асиан сити" компанитай 2024 оны 2 дугаар сарын 2-ны өдөр "Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ", болон "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ" гэсэн хоёр гэрээ байгуулсан. Гурван талт гэрээний 2.5-д " орон сууц өмчлөгчид төсөл хэрэгжүүлэх хугацаанд сар бүр төлөх түрээсийн урамшууллыг..., улиралд нэг удаа олгоно" гээд дараах үнийн дүнг тусгасан. /3 талт гэрээг хавсаргав/ Үүнд: 1/ МДС-ийн захирал*******тэй байгуулсан АШ31/05 дугаартай гэрээнд 800 000 төгрөг, 2/ МДС-ийн захирал*******тэй байгуулсан АШ31/06 дугаартай гэрээнд 1 200 000 төгрөг, 3/ МДС-ийн захирал*******тэй байгуулсан АШ31/11 дугаартай гэрээнд 800 000 төгрөг, МДС-ийн захирал*******тэй байгуулсан АШ31/16 дугаартай гэрээнд 1 200 000 төгрөг, 5/ МДС-ийн захирал*******тэй байгуулсан АШ31/09 дугаартай гэрээнд 1 000 000 төгрөг, 6/ МДС-ийн захирал*******тэй байгуулсан АШ31/14Б дугаартай гэрээнд 800 000 төгрөг, 7/*******тай байгуулсан АШ31/02 тоот гэрээнд 1 000 000 төгрөг, 8/*******тай байгуулсан АШ31/03 тоот гэрээнд 1 000 000 төгрөг, 9/*******тай байгуулсан АШ31/007 тоот гэрээнд 1 000 000 төгрөг гэж тус тус тусгасан юм.
1. Монгол дээд сургуулийн захирал******* нь эзэмшиж байсан 6 орон сууцаа 2023 оны 7 дугаар сард суллаж өгсөн бөгөөд 2023 оны 8 дугаар сараас "Асиан сити" компаниас түрээсийн урамшуулал авч эхэлсэн боловч урамшууллаа бүрэн өгөхгүй байсан учир 2024 оны 11 дүгээр сар хүртэл 15 сараар бодож шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардлагыг хангуулсан юм. Энэ удаа ******* нь АШ31/05 дугаартай гэрээ, АШ31/14Б дугаартай гэрээ, АШ31/16 дугаартай гэрээний дагуу 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 6 дугаар сарыг дуустал буюу 8 сарын түрээсийн урамшууллын нийлбэр /2,800,000 төгрөг*8 сар/=22,400,000 төгрөг, АШ31/06 дугаартай гэрээ, АШ31/09 дугаартай гэрээ, АШ31/11 дугаартай гэрээний дагуу 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 9 дүгээр сарыг дуустал буюу 11 сарын түрээсийн урамшууллын нийлбэр /3,000,000 төгрөг*11 сар/=33,000,000 төгрөг, нийт 55,400,000 төгрөгийг хариуцагч “Асиан сити” ХХК-аас нэхэмжилж байна.
2.******* нь эзэмшиж байсан 3 орон сууцаа суллаж өгсөн бөгөөд "Асиан сити" компаниас түрээсийн урамшуулал авч эхэлсэн боловч урамшууллаа бүрэн өгөхгүй байсан учир 2023 оны 8 сараас 2024 оны 11 дүгээр сар хүртэлх түрээсийн урамшууллыг шүүхэд гаргаж шаардлага хангуулсан юм. Энэ удаа АШ31/02 тоот гэрээ, АШ31/03 тоот гэрээ, АШ31/007 тоот гэрээний дагуу 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 9 дүгээр сарыг дуустал буюу 11 сарын түрээсийн урамшууллын нийлбэр /3,000,000 төгрөг*11 сар/=33,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд******* компаниас гэрээнд заасан түрээсийн урамшууллын төлбөр 88,400,000 төгрөгийг гаргуулан 55,400,000 төгрөгийг*******т, 33,000,000 төгрөгийг*******ад тус тус олгож өгнө үү.
3. № АШ31/02, АШ31/05, АШ31/014 тоот гэрээний Төсөл хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг бүлэгт, "4.1.3 ..шинэ барилгаас энэ гэрээгээр тохирсон хэмжээний орон сууцыг эхний ээлжид сууц өмчлөгчийн өмчлөлд шилжүүлнэ" 4.1.5 Шинэ орон сууцнаас энэ гэрээний дагуу ... өмчлөгчид шилжүүлснээс бусад орон сууцыг.. бусдад худалдах эрхтэй", Сууц өмчлөгчийн эрх үүрэг бүлэгт 4.2.2 " шинэ орон сууцнаас эхний ээлжид өмчлөх эрх эдэлнэ" Хоёр талт гэрээний " Гэрээний гол нөхцөл" бүлэгт "2.4 гэрээ байгуулах үед зураг баталгаажаагүй байж болох бөгөөд... дараа нь олгох орон сууцны давхар тоотыг тодорхой тусгасан нэмэлтийг хийнэ", Төслийн хугацаа бүлэгт 5.3 Энэ гэрээгээр хүлээлгэж өгөх талбайн сонголт, давхрыг захиалгын гэрээний харилцаагаар зохицуулна" , Төсөлд оролцогч буюу өмчлөгчийн эрх үүрэг 11.2.3 Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол шинэ орон сууцнаас давхар байрлал сонгох давуу эрх эдэлнэ" гэж тус тус заасан байна . Гэтэл Асиана сити компани шинэ байрнаас эхний ээлжид давхар байршил сонгох сонгуулахгүй, захиалгын гэрээ байгуулахгүй байна. Асиана сити компани өөрснөө сонгосон байр өгнө гэж гэрээг зөрчсөн хэвээр, захиалгын гэрээг хийхгүй байна. Тэгсэн мөртлөө бусад хүмүүст байраа борлуулсаар байна. Борлуулалгүй үлдсэн байрнаас бидэнд өгөх нь гэж бид хардаж байна. "Асиан сити" компани гэрээний үүргээ биелүүлэхгүй захиалгын гэрээ бидэнтэй байгуулахгүй, шинэ байрнаас давхар байршил эхний ээлжинд сонгох бидний эрхийг зөрчиж буйтай , мөн " ..шинэ барилгаас энэ гэрээгээр тохирсон хэмжээний орон сууцыг эхний ээлжинд сууц өмчлөгчийн өмчлөлд шилжүүлнэ" гэсэн үүргээ биелүүлэхгүй байгаатай холбогдуулан гэрээний үүргийн биелэлтийг хангаж*******, Монгол Дээд сургуульд шинэ байрнаас давхар, байршил эхний ээлжинд сонгох эрхийг эдлүүлж захиалгын гэрээ байгуулахыг даалгах шаардлага гаргаж байна” гэжээ.
Хариуцагч “Асиан сити” ХХК нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монгол дээд сургуулийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар,*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах № АШ31/05 дугаартай гурван талт гэрээний хуулбар, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний хуулбар /Ү2206001001/, Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах № АШ31/06 дугаартай гурван талт гэрээний хуулбар, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний хуулбар /Ү2206000499/, Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах № АШ31/09 дугаартай гурван талт гэрээний хуулбар, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний хуулбар /Ү2206002171/, Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах № АШ31/11 дугаартай гурван талт гэрээний хуулбар, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний хуулбар /Ү2206003383/, Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах № АШ31/14Б дугаартай гурван талт гэрээний хуулбар, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний хуулбар /Ү2206003216/, Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах № АШ31/16 дугаартай гурван талт гэрээний хуулбар, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний хуулбар /Ү2206003343/, Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах № АШ31/10 дугаартай гурван талт гэрээний хуулбар, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний хуулбар /Ү2206001352/, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, давхар, байрлал сонгох хүсэлт, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хандаж гаргасан гомдол, статистикийн мэдээллийн нэгдсэн сан гэх баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах № АШ31/02 дугаартай гурван талт гэрээний хуулбар, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний хуулбар /Ү2206020503/, Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах № АШ31/03 дугаартай гурван талт гэрээний хуулбар, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний хуулбар /Ү2206003998/,
Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах № АШ31/07 дугаартай гурван талт гэрээний хуулбар, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний хуулбар /Ү2206000019/, давхар, байрлал сонгох хүсэлт, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хандаж гаргасан гомдол, статистикийн мэдээллийн нэгдсэн сан гэх баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг ирүүлсэн.
Хариуцагчаас 280 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 308 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, 317 дугаартай итгэмжлэл, 192/ШЗ2025/39476 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбар, 192/ШЗ2025/39225 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбарыг ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нар нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан дараах шаардлагыг гаргажээ.
2.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* ХХК-тай байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн АШ31/05 дугаартай гэрээ, АШ31/14Б дугаартай гэрээ, АШ31/16 дугаартай гэрээний дагуу 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 6 дугаар сарыг дуустал буюу 8 сарын түрээсийн урамшууллын төлбөрт 22,400,000 төгрөг, АШ31/06 дугаартай гэрээ, АШ31/09 дугаартай гэрээ, АШ31/11 дугаартай гэрээний дагуу 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 9 дүгээр сарыг дуустал буюу 11 сарын түрээсийн урамшууллын төлбөрт 33,000,000 төгрөг, нийт 55,400,000 төгрөгийг гаргуулах, АШ31/05 дугаартай гэрээ, АШ31/11 дугаартай гэрээний дагуу шинэ байрнаас давхар, байршил эхний ээлжинд сонгох эрхийг Монгол Дээд сургуульд эдлүүлж, захиалгын гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. Нэхэмжлэгч******* нь хариуцагч******* ХХК-тай байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн АШ31/02 тоот гэрээ, АШ31/03 тоот гэрээ, АШ31/007 тоот гэрээний дагуу 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 9 дүгээр сарыг дуустал буюу 11 сарын түрээсийн урамшууллын төлбөрт 33,000,000 төгрөгийг гаргуулах, АШ31/02 дугаартай гэрээний дагуу шинэ байрнаас давхар, байршил эхний ээлжинд сонгох эрхийг*******ад эдлүүлж, захиалгын гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.3. Хариуцагч “Асиан сити” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь О.Айнур нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн нэхэмжлэлийн хувийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гардан авсан, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэлийн хувийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гардан авсан, шүүхээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч хуульд заасан хугацаанд хариуцагч тал хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* нь Нийслэлийн засаг дарга болон хариуцагч******* ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах № АШ31/05 дугаартай гурван талт гэрээ байгуулан, сууц өмчлөгч нь өөрийн орон сууцыг суллаж хүлээлгэн өгөх, хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан орон сууцны талбай болох 32.32 мкв талбайн хэмжээгээр орон сууцны зориулалттай шинэ талбай олгохоор, төсөл хэрэгжүүлэх хугацаанд сар бүр 800,000 төгрөгийн түрээсийн урамшуулал тооцож, улиралд нэг удаа олгохоор тохиролцсон.(хавтаст хэргийн 7 - 9 дэх тал)
3.2. Нэхэмжлэгч ******* нь Нийслэлийн засаг дарга болон хариуцагч******* ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах № АШ31/06 дугаартай гурван талт гэрээ байгуулан, сууц өмчлөгч нь өөрийн орон сууцыг суллаж хүлээлгэн өгөх, хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан орон сууцны талбай болох 68.25 мкв талбайн хэмжээгээр орон сууцны зориулалттай шинэ талбай олгохоор, төсөл хэрэгжүүлэх хугацаанд сар бүр 1,200,000 төгрөгийн түрээсийн урамшуулал тооцож, улиралд нэг удаа олгохоор тохиролцсон.(хавтаст хэргийн 12 – 14, 105 – 107 дахь тал)
3.3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээг байгуулан, төсөл хэрэгжүүлэгч нь сууц өмчлөгчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206000499 дугаартай орон сууцыг буулган шинээр орон сууц барьж, шинэ төлөвлөлтийн төслөөс 68.25 мкв орон сууцыг сууц өмчлөгчид олгохоор, төсөл хэрэгжүүлэгч нь төсөлд оролцогч талд нэг өрөө орон сууцанд сарын 800,000 төгрөг, 2 өрөө орон сууцанд сарын 1,000,000 төгрөг, 3 өрөө орон сууцанд сарын 1,200,000 төгрөгийг байр ашиглалтад орох хүртэл хугацаанд төлөхөөр тохиролцсон.(хавтаст хэргийн 108 – 110 дахь тал)
3.4. Нэхэмжлэгч ******* нь Нийслэлийн засаг дарга болон хариуцагч******* ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах № АШ31/09 дугаартай гурван талт гэрээ байгуулан, сууц өмчлөгч нь өөрийн орон сууцыг суллаж хүлээлгэн өгөх, хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан орон сууцны талбай болох 55.92 мкв талбайн хэмжээгээр орон сууцны зориулалттай шинэ талбай олгохоор, төсөл хэрэгжүүлэх хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгийн түрээсийн урамшуулал тооцож, улиралд нэг удаа олгохоор тохиролцсон.(хавтаст хэргийн 18 – 20, 99 - 101 дэх тал)
3.5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээг байгуулан, төсөл хэрэгжүүлэгч нь сууц өмчлөгчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206002171 дугаартай орон сууцыг буулган шинээр орон сууц барьж, шинэ төлөвлөлтийн төслөөс 55.92 мкв орон сууцыг сууц өмчлөгчид олгохоор, төсөл хэрэгжүүлэгч нь төсөлд оролцогч талд нэг өрөө орон сууцанд сарын 800,000 төгрөг, 2 өрөө орон сууцанд сарын 1,000,000 төгрөг, 3 өрөө орон сууцанд сарын 1,200,000 төгрөгийг байр ашиглалтад орох хүртэл хугацаанд төлөхөөр тохиролцсон.(хавтаст хэргийн 102 - 104 дэх тал)
3.6. Нэхэмжлэгч ******* нь Нийслэлийн засаг дарга болон хариуцагч******* ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах № АШ31/11 дугаартай гурван талт гэрээ байгуулан, сууц өмчлөгч нь өөрийн орон сууцыг суллаж хүлээлгэн өгөх, хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан орон сууцны талбай болох 34.89 мкв талбайн хэмжээгээр орон сууцны зориулалттай шинэ талбай олгохоор, төсөл хэрэгжүүлэх хугацаанд сар бүр 800,000 төгрөгийн түрээсийн урамшуулал тооцож, улиралд нэг удаа олгохоор тохиролцсон.(хавтаст хэргийн 24 – 26, 111 - 113 дахь тал)
3.7. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээг байгуулан, төсөл хэрэгжүүлэгч нь сууц өмчлөгчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206003383 дугаартай орон сууцыг буулган шинээр орон сууц барьж, шинэ төлөвлөлтийн төслөөс 34.89 мкв орон сууцыг сууц өмчлөгчид олгохоор, төсөл хэрэгжүүлэгч нь төсөлд оролцогч талд нэг өрөө орон сууцанд сарын 800,000 төгрөг, 2 өрөө орон сууцанд сарын 1,000,000 төгрөг, 3 өрөө орон сууцанд сарын 1,200,000 төгрөгийг байр ашиглалтад орох хүртэл хугацаанд төлөхөөр тохиролцсон.(хавтаст хэргийн 114 – 116 дахь тал)
3.8. Нэхэмжлэгч ******* нь Нийслэлийн засаг дарга болон хариуцагч******* ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах № АШ31/14Б дугаартай гурван талт гэрээ байгуулан, сууц өмчлөгч нь өөрийн орон сууцыг суллаж хүлээлгэн өгөх, хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан орон сууцны талбай болох 21.07 мкв талбайн хэмжээгээр орон сууцны зориулалттай шинэ талбай олгохоор, төсөл хэрэгжүүлэх хугацаанд сар бүр 800,000 төгрөгийн түрээсийн урамшуулал тооцож, улиралд нэг удаа олгохоор тохиролцсон.(хавтаст хэргийн 30 – 32 дахь тал)
3.9. Нэхэмжлэгч ******* нь Нийслэлийн засаг дарга болон хариуцагч******* ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах № АШ31/16 дугаартай гурван талт гэрээ байгуулан, сууц өмчлөгч нь өөрийн орон сууцыг суллаж хүлээлгэн өгөх, хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан орон сууцны талбай болох 67.52 мкв талбайн хэмжээгээр орон сууцны зориулалттай шинэ талбай олгохоор, төсөл хэрэгжүүлэх хугацаанд сар бүр 1,200,000 төгрөгийн түрээсийн урамшуулал тооцож, улиралд нэг удаа олгохоор тохиролцсон.(хавтаст хэргийн 36 - 38 дахь тал)
3.10. Нэхэмжлэгч******* нь Нийслэлийн засаг дарга болон хариуцагч******* ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах № АШ31/02 дугаартай гурван талт гэрээ байгуулан, сууц өмчлөгч нь өөрийн орон сууцыг суллаж хүлээлгэн өгөх, хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан орон сууцны талбай болох 44.97 мкв талбайн хэмжээгээр орон сууцны зориулалттай шинэ талбай олгохоор, төсөл хэрэгжүүлэх хугацаанд сар бүр 1.000,000 төгрөгийн түрээсийн урамшуулал тооцож, улиралд нэг удаа олгохоор тохиролцсон.(хавтаст хэргийн 81 - 83 дахь тал)
3.11. Нэхэмжлэгч******* нь хариуцагч******* ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээг байгуулан, төсөл хэрэгжүүлэгч нь сууц өмчлөгчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206020503 дугаартай орон сууцыг буулган шинээр орон сууц барьж, шинэ төлөвлөлтийн төслөөс 44.97 мкв орон сууцыг сууц өмчлөгчид олгохоор, төсөл хэрэгжүүлэгч нь төсөлд оролцогч талд нэг өрөө орон сууцанд сарын 800,000 төгрөг, 2 өрөө орон сууцанд сарын 1,000,000 төгрөг, 3 өрөө орон сууцанд сарын 1,200,000 төгрөгийг байр ашиглалтад орох хүртэл хугацаанд төлөхөөр тохиролцсон.(хавтаст хэргийн 84 - 85 дахь тал)
3.12. Нэхэмжлэгч******* нь Нийслэлийн засаг дарга болон хариуцагч******* ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах № АШ31/03 дугаартай гурван талт гэрээ байгуулан, сууц өмчлөгч нь өөрийн орон сууцыг суллаж хүлээлгэн өгөх, хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан орон сууцны талбай болох 55.95 мкв талбайн хэмжээгээр орон сууцны зориулалттай шинэ талбай олгохоор, төсөл хэрэгжүүлэх хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгийн түрээсийн урамшуулал тооцож, улиралд нэг удаа олгохоор тохиролцсон.(хавтаст хэргийн 87 - 89 дэх тал)
3.13. Нэхэмжлэгч******* нь хариуцагч******* ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээг байгуулан, төсөл хэрэгжүүлэгч нь сууц өмчлөгчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206003998 дугаартай орон сууцыг буулган шинээр орон сууц барьж, шинэ төлөвлөлтийн төслөөс 55.95 мкв орон сууцыг сууц өмчлөгчид олгохоор, төсөл хэрэгжүүлэгч нь төсөлд оролцогч талд нэг өрөө орон сууцанд сарын 800,000 төгрөг, 2 өрөө орон сууцанд сарын 1,000,000 төгрөг, 3 өрөө орон сууцанд сарын 1,200,000 төгрөгийг байр ашиглалтад орох хүртэл хугацаанд төлөхөөр тохиролцсон.(хавтаст хэргийн 90 - 92 дахь тал)
3.14. Нэхэмжлэгч******* нь Нийслэлийн засаг дарга болон хариуцагч******* ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах № АШ31/07 дугаартай гурван талт гэрээ байгуулан, сууц өмчлөгч нь өөрийн орон сууцыг суллаж хүлээлгэн өгөх, хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан орон сууцны талбай болох 53.09 мкв талбайн хэмжээгээр орон сууцны зориулалттай шинэ талбай олгохоор, төсөл хэрэгжүүлэх хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгийн түрээсийн урамшуулал тооцож, улиралд нэг удаа олгохоор тохиролцсон.(хавтаст хэргийн 93 - 95 дахь тал)
3.15. Нэхэмжлэгч******* нь хариуцагч******* ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээг байгуулан, төсөл хэрэгжүүлэгч нь сууц өмчлөгчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206000019 дугаартай орон сууцыг буулган шинээр орон сууц барьж, шинэ төлөвлөлтийн төслөөс 53.09 мкв орон сууцыг сууц өмчлөгчид олгохоор, төсөл хэрэгжүүлэгч нь төсөлд оролцогч талд нэг өрөө орон сууцанд сарын 800,000 төгрөг, 2 өрөө орон сууцанд сарын 1,000,000 төгрөг, 3 өрөө орон сууцанд сарын 1,200,000 төгрөгийг байр ашиглалтад орох хүртэл хугацаанд төлөхөөр тохиролцсон.(хавтаст хэргийн 96 - 98 дахь тал)
3.16. Талуудын хооронд гэрээ байгуулсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгч *******,******* нь өөрийн өмчлөлийн орон сууцнуудыг хариуцагч талд хүлээлгэн өгсөн эсэх, хариуцагч нь түрээсийн урамшуулал төлөхөөр тохиролцсон эсэхэд зохигчид маргаангүй.
Харин гэрээний дагуу түрээсийн урамшуулалд 88,400,000 төгрөг гаргуулах, шинэ байрнаас давхар, байршил эхний ээлжинд сонгох эрхийг нэхэмжлэгч нарт эдлүүлж, захиалгын гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай шаардлагын хувьд маргаантай.
Хариуцагч “Асиан сити” ХХК нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүхэд ирж тайлбараа өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
4. Иргэний хуулийн 274 дугаар зүйлийн 274.1. “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж заасан.
Талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн агуулга, зорилгоос үзэхэд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн байна.
Учир нь Арилжааны гэрээний дагуу хоёр талын хариу үүргийг бий болгох бөгөөд нэхэмжлэгч *******,******* нар нь өөрийн өмчлөлийн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч “Асиан сити” ХХК нь тухайн орон сууцыг буулган, шинээр орон сууцны барилга барьж, гэрээгээр тохирсон шинэ орон сууцыг хожим нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээжээ.
Тодруулбал, талууд хариу төлбөрийн үүргийг мөнгөөр биш эд хөрөнгөөр гүйцэтгэхээр тохиролцсон байна.
Зохигчдын хооронд байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ”-ний 2.2-т “Сууц өмчлөгчид шинэ орон сууц олгохдоо ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны ..... талбайн хэмжээгээр орон сууцны зориулалттай шинэ талбай олгоно”, 4.1.3-т “Шинээр баригдсан орон сууцны барилгаас энэ гэрээгээр тохирсон хэмжээний орон сууцыг эхний ээлжинд сууц өмчлөгчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ”-ний 2.4-т “Гэрээ байгуулах үед барилгын зураг төсөл эрх бүхий байгууллагаар баталгаажаагүй байж болох бөгөөд тийм бол зураг баталгаажсаны дараа энэхүү гэрээний хавсралтаар олгох орон сууцны байрлах давхар, тоотыг тодорхой тусгасан нэмэлтийг хийнэ. Энэхүү нэмэлт нь гэрээний салшгүй хэсэг болно” гэж тохиролцсон тул энэхүү үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах № АШ31/02, АШ31/05, АШ31/011, дугаартай дугаартай гурван талт гэрээ”, “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ”-ний дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй шинэ орон сууцны барилгаас эхний ээлжинд сонгох эрхийг*******, *******д эдлүүлэн, давхар, тоотыг тодорхой тусгасан нэмэлт гэрээ хийхийг хариуцагч “Асиан сити” ХХК-д даалгаж шийдвэрлэв.
5. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1. “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй”, 189 дүгээр зүйлийн 189.1. “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж тус тус заасан.
Хариуцагч “Асиан сити” ХХК нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах № АШ31/05 дугаартай гэрээний дагуу сар бүр 800,000 төгрөг, № АШ31/06 дугаартай гэрээний дагуу сар бүр 1,200,000 төгрөг, № АШ31/09 дугаартай гэрээний дагуу сар бүр 1,000,000 төгрөг, № АШ31/11 дугаартай гэрээний дагуу сар бүр 800,000 төгрөг, № АШ31/14Б дугаартай гэрээний дагуу сар бүр 800,000 төгрөг, № АШ31/16 дугаартай гэрээний дагуу сар бүр 1,200,000 төгрөгийн түрээсийн урамшуулал тооцож, улиралд нэг удаа олгохоор үүрэг хүлээсэн байх тул нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан, АШ31/05 дугаартай гэрээ, АШ31/14Б дугаартай гэрээ, АШ31/16 дугаартай гэрээний 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 6 дугаар сарыг дуустал буюу 8 сарын түрээсийн урамшууллын төлбөрт 22,400,000 төгрөг, АШ31/06 дугаартай гэрээ, АШ31/09 дугаартай гэрээ, АШ31/11 дугаартай гэрээний 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 9 дүгээр сарыг дуустал буюу 11 сарын түрээсийн урамшууллын төлбөрт 33,000,000 төгрөг, нийт 55,400,000 төгрөгийг гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Хариуцагч “Асиан сити” ХХК нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах № АШ31/02 дугаартай гэрээний дагуу сар бүр 1,000,000 төгрөг, № АШ31/03 дугаартай гэрээний дагуу сар бүр 1,000,000 төгрөг, № АШ31/07 дугаартай гэрээний дагуу сар бүр 1,000,000 төгрөгийн түрээсийн урамшуулал тооцож, улиралд нэг удаа олгохоор үүрэг хүлээсэн байх тул нэхэмжлэгч******* нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан, АШ31/02 тоот гэрээ, АШ31/03 тоот гэрээ, АШ31/007 тоот гэрээний 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 9 дүгээр сарыг дуустал буюу 11 сарын түрээсийн урамшууллын төлбөрт 33,000,000 төгрөгийг гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч “Асиан сити” ХХК-ээс 88,400,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******д 55,400,000 төгрөгийг, нэхэмжлэгч*******ад 33,000,000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, хавтаст хэргийн 10 – 12, 15 – 17, 21 – 23, 27 – 29, 33 – 35, 39 – 41, 45 – 48, 66 – 68, 117, 139 – 141 дэх талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
7. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Монгол дээд сургуулийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,692,746 төгрөгийн 505,150 төгрөгийг улсын орлогод үлдээн илүү төлсөн 1,187,596 төгрөгийг буцаан олгож, нэхэмжлэгч*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,183.266 төгрөгийн 403,150 төгрөгийг улсын орлогод үлдээн илүү төлсөн 780,116 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Асиан сити ХХК-иас 505,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д, 403,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******ад тус тус олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч “Асиан сити” ХХК-ээс 88,400,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******д 55,400,000 төгрөгийг, нэхэмжлэгч*******ад 33,000,000 төгрөгийг тус тус олгож, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах № АШ31/02, АШ31/05, АШ31/011, дугаартай дугаартай гурван талт гэрээ”, “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ”-ний дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй шинэ орон сууцны барилгаас эхний ээлжинд сонгох эрхийг *******,******* нарт эдлүүлэн, давхар, тоотыг тодорхой тусгасан нэмэлт гэрээ хийхийг хариуцагч “Асиан сити” ХХК-д даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Монгол дээд сургуулийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,692,746 төгрөгийн 505,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн илүү төлсөн 1,187,596 төгрөгийг буцаан олгож, нэхэмжлэгч*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,183.266 төгрөгийн 403,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн илүү төлсөн 780,116 төгрөгийг буцаан олгож, хариуцагч******* ХХК-иас 505,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д, 403,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******ад тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР