Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 554

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Т.Эрдэнэбат,

Шүүгдэгч Б.Е/өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Есөн-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1811 00834 0569 дугаартай хэргийг 2018 оны 7 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч Б.Есөн-Эрдэнэд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг байх боловч прокурор энэ журмыг баримтлаагүй байх тул хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Батсүхийн Есөн-Эрдэнэ, 1992 оны 1 сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг Хөтөл 9-р байр 16 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №39 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 432 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:ТГ92010212/

 

Шүүгдэгч Б.Ень /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 3 сарын 09-ний өдрийн 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 58 дугаар байрны 98 тоотнаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч Ж.Цэцгээгийн Самсунг галакси Эс-8 плас маркийн гар утсыг авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Емэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр айлд ажил хийчихээд гарч ирээд байж байтал гадаа портер дээрээс нэг охин ээжтэйгээ юм зөөж байсан. Би хажуугаар нь явахдаа туслах уу гэхэд “тэг тэг” гэсэн. 3-4 удаа гэр рүү юм зөөж оруулсан. Хамгийн сүүлийн удаа юмаа зөөгөөд гал тогооны ширээний хажууд тавихад газар утас байсан. Тэгэхдээ тухайн үед утас гэдгийг мэдээгүй. Түрүүвч байна гэж бодоод аваад халаасандаа хийсэн. Гэрээс нь гараад сандарсандаа айлын эзэнд дэлгүүр орчихоод ирье гээд өөрийн тэмдэглэлийн дэвтэрээ үлдээгээд явсан. Дэлгүүрт ороод харахад гар утас байсан. Тэгээд утас авсандаа сандраад тэр чигтээ яваад өгсөн гэв.
 

Хохирогч Ж.Цэцгээгээс мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-10, 12-13/, Б.Есөн-Эрдэний гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-15, 18-19/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-39-44/, захиргааны арга хэмжээ авагдсан болон зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан тухай лавлагаа /хх 49-53/, гэрч Б.Батцэцэгийн мэдүүлэг /хх-14/, эд зүйлийн үнэлгээ /хх-32/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Ень 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 58 дугаар байрны 98 тоот байранд хохирогч Ж.Цэцгээгийн зөвшөөрлөөр нэвтрэн, эд зүйлс оруулж өгөхдөө хохирогчийн Самсунг галакси Эс-8 плас маркийн гар утсыг авч 1.100.000 төгрөгийн хохирол  учруулсан болох нь:

 

Хохирогч Ж.Цэцгээгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-12-13/: “..2018 оны 3 дугаар сарын 09-ний орой 21, 22 цагийн үед портер дээрээс каргогоор ирсэн бараагаа дээрх хаяг дээр байрлах байр луугаа хүүхдүүдээр зөөлгөөд би өөрөө гадаа бараагаа харж байхад нэг залуу хүрч ирээд эгчээ би зөөлцөх үү гэхээр нь тэг тэг миний хүү сайн хүүхэд байна гэж хэлээд бараа өгөөд гэр лүү оруулсан, эргэж гарч ирээд эгчээ би дэлгүүр орчихоод ирье надад нэг тэмдэглэлийн дэвтэр бариулчихаад яваад өгсөн гэтэл нөгөө залуу ирээгүй алга болсон. Тэгээд гэртээ ороход гэрт байсан манай 5 настай зээ охин түрүүний юм оруулж ирсэн ах таны гар утсыг аваад гараад явчихлаа гэж байсан. Надад үлдээсэн тэмдэглэлийн дэвтэрийг үзэхэд Батсүхийн Есөн-Эрдэнэ гэсэн нэр бичсэн утасны дугаар, регистрийн дугаар, шүлэг зэрэг бичвэрүүд байсан. Энэ иргэний бүртгэлийн лавлагаан дээр байгаа залуу манайхаас гар утас хулгайлсан залуу мөн байна..” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч Б.Батцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-14/ “..Ээж гэрээс гар утсаа алдчихлаа гэж мэдэгдсэн хэнд яагаад алдчихав гэхэд бараа зөөж байх үед нэг залуу хүрч ирээд тус болж бараа оруулж өгчихөөд гарахдаа ширээн дээр байсан 3 ширхэг гар утаснаас Самсунг галакси эс-8 плас маркийн гар утсыг хулгайлсан байсан..” гэсэн мэдүүлгээр,

 

Б.Есөн-Эрдэнээс гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-15, 18-19/ “..2018 оны 3 дугаар сарын 09-ний орой 21, 22 цагийн үед СУИС-ийн ард байдаг 12 давхар байрны урдуур явж байхад портер машинаас нэг эгч бараа буулгаад зөөх гэж байгаа байдалтай байж байсан тэгэхээр нь би очоод “эгчээ би зөөлцөөд өгөх үү” гээд ачаанаас нь гэрлүү байрлуу нь оруулсан юм. Нөгөө эгч гадаа юм аа хараад үлдсэн гэрт нь нэг жаахан охин нь байсан ингээд зөөж оруулсан эд зүйлийг нь гал тогооны өрөөнд оруулж тавихад ширээн дээр нь 3 ширхэг гар утас байхаар нь нэг гар утсыг нь нууцаар аваад гарсан гадаа гараад нөгөө эгчид хүнд юм өгчихөөд хүрээд ирье гэж хэлээд цаашаа яваад эргэж ирээгүй юм. Уг хулгайлсан гар утас нь дуугарахаар нь би унтраасан юм. Тэгээд хороололд явж байгаад явуулын хүнд 250.000 төгрөгөөр зарсан..” гэх мэдүүлгээр болон эд зүйлийн үнэлгээ /хх-32/, Б.Есөн-Эрдэний иргэний үнэмлэхний хуулбар /хх-35/, ял шалгах хуудас /хх-36/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч эд зүйлээ хулгайд алдсан талаараа мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг эд зүйлийг хулгайлсан болохоо мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, хохирогчийн хулгайд алдсан гар утасны үнэлгээ зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Есөн-Эрдэнийн дээрх байдлаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ. Хэдгээр шүүгдэгч Б.Ень Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 58 дугаар байрны 98 тоотоос эд зүйлс авсан боловч уг орон байранд хохирогч Ж.Цэцгээгийн зөвшөөрлөөр нэвтэрсэн, энэ үедээ ширээн дээрээс дээрхи эд зүйлийг авсан байх бөгөөд прокуророос бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдлийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлээгүй нь зөв байна.

 

Иймд шүүгдэгч Б.Есөн-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Есөн-Эрдэнийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч Б.Есөн-Эрдэнэд хорих ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг төлж барагдуулахаа илэрхийлснийг харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Есөн-Эрдэний шүүх хуралдаан болохоос өмнө цагдан хоригдсон 37 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ень хохирогч Ж.Цэцгээд 1.100.000 төгрөгийн төлөх төлбөртэй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Батсүхийн Есөн-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Есөн-Эрдэнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Есөн-Эрдэнэд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Б.Есөн-Эрдэнийн цагдан хоригдсон 37 /гучин долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Б.Есөн-Эрдэний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Есөн-Эрдэнээс 1.100.000 /нэг сая нэг зуун мянган төгрөг/-ийг гаргуулж, хохирогч Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 58-98 тоотод оршин суух Жанцангийн Цэцгээд /РД:ЕА56102100/ олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Есөн-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Б.МӨНХБАЯР