Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 313/ШШ2026/00462

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг 

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

Нэхэмжлэгч: " ББСБ" ХХК,*******,*******,*******,*******,*******

Хариуцагч: *******,*******,*******,,

Зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд 5 595 573.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч О. нэхэмжлэгч " ББСБ" ХХК,******* дахь салбар 1-ийн зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд 5 595 573.85 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О. 5 595 573.85 төгрөгийг " ББСБ" ХХК,******* дахь салбар 1-д төлөх захирамжийг сайн дураар үл биелүүлбэл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч " ББСБ" ХХК,******* дахь салбар 1-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 480 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.ээс 52 240 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 52 240 төгрөг тус тус гаргуулан " ББСБ" ХХК,******* дахь салбар 1-д олгосугай.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ